21.1.Энэ хуулийн 14, 18 дугаар зүйлд заасан орлогод доор дурдсан хувиар тооцож, албан татвар ногдуулна:
21.1.1.нийслэл Улаанбаатар хотод оршин суудаг, тус хотод бүртгэлтэй албан татвар төлөгчийн орлогод 5 хувиар;
21.1.2.аймаг, сумын төв нь нийслэл Улаанбаатар хотоос 1000 хүртэл км хол алслагдсан аймаг, суманд оршин суудаг, тухайн орон нутагт бүртгэлтэй албан татвар төлөгчийн орлогод 3 хувиар;
21.1.3.аймаг, сумын төв нь нийслэл Улаанбаатар хотоос 1000 км-ээс хол алслагдсан аймаг, суманд оршин суудаг, тухайн орон нутагт бүртгэлтэй албан татвар төлөгчийн орлогод 1 хувиар.