1 дүгээр зүйл. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 5.18, 5.19 дэх хэсэг нэмсүгэй:
“5.18.Морин хуурын өдөр: 06 дугаар сарын 07;
5.19.Монгол тэмээний өдөр: 01 дүгээр сарын 24.”
2 дугаар зүйл. Энэ хуулийг баталсан өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.