Боловсруулж байгаа хуулийн төслийн мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2026 оны 3-р сарын 11 өдөр
Ulaanbaatar city
ЭРҮҮГИЙН ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Эрүүгийн хуулийн 22.5 дахь зүйлд дор дурдсан агуулгатай 4,5 дахь хэсгийг тус тус нэмсүгэй:
“4. Энэ гэмт хэргийг үйлдсэн этгээд хахууль өгснөө нэг сарын дотор эрх бүхий байгууллагад сайн дураараа илчлэн ирсэн бол эрүүгийн хариуцлагаас чөлөөлнө.
5.Хахууль авагчийг хууль бус үйлдэл хийлгэхээр урьдчилан төлөвлөж, зориуд санаатайгаар хахууль өгсөн хүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхгүй.”
2 дугаар зүйл. Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь заалтын “Тайлбар” хэсгийг хассугай.
3 дугаар зүйл. Энэ хуулийг баталсан өдрөөс дагаж мөрдөнө.

Төслийн файлууд

1. Өргөн мэдүүлэх -Үзэл баримтлал
2. Өргөн мэдүүлэх -Танилцуулга
3. Өргөн мэдүүлэх -Хууль тогтоомжийн хэрэгцээ шаардлагын урьдчилан тандан судалгаа
4. Өргөн мэдүүлэх -Тухайн харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ
5. Өргөн мэдүүлэх -Зардлын тооцооны судалгаа

Төслийн хэрэглэгчид

Э. ОДБАЯР

Э. ОДБАЯР

Initiator of the draft law

Санал үлдээх

You can leave your comment after you sign in. Нэвтрэх