6.1.Хуулийн этгээдийн тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрхийг түдгэлзүүлэх нь бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд ноцтой, бусад хуулийн этгээд, эсхүл нийтийн ашиг сонирхолд илт хохирол учруулах эсэх;
6.2.Хуулийн этгээдийн тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрхийг түдгэлзүүлэх нь тухайн хуулийн этгээдийн үйлдвэрлэл, үйлчилгээний хэвийн үйл ажиллагааг алдагдуулах, орлого олох эх үүсвэрийг хаах, түүнчлэн түүхий эд, бүтээгдэхүүн түргэн муудаж, чанараа алдах зэрэг үр дагаварт хүргэх эсэх;