Өргөн мэдүүлэгдсэн хуулийн төслийн мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2026 оны 5-р сарын 06 өдөр
Ulaanbaatar city
ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Татварын ерөнхий хуульд доор дурдсан агуулгатай зүйл, хэсэг, заалт нэмсүгэй:
1/6 дугаар зүйлийн 6.1.51, 6.1.52 дахь заалт:
“6.1.51. “хууль даган мөрдөлтийн түвшин” гэж гааль, татварын албаны бүртгэл, мэдээллийн нэгдсэн сангийн мэдээлэлд үндэслэн татвар төлөгчийн гааль, татварын хууль тогтоомж даган мөрдөлтийг үнэлсэн үнэлгээг;
6.1.52. "татварын нэгдсэн систем" гэж татварын бүртгэл, тайлагнал, ногдол, төлөлт, хураалт, хяналт шалгалт, мэдээллийн солилцооны үйл ажиллагаа болон татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сангийн мэдээллийг цахим болон автоматжуулсан байдлаар нэгтгэн зохион байгуулдаг программ хангамжийг.”
2/18 дугаар зүйлийн 18.1.11, 18.1.12, 18.1.13, 18.1.14 дэх заалт:
“18.1.11. “эцсийн өмчлөгч” гэж Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 3.1.6-д заасан хүнийг;
18.1.12. “аливаа этгээд” гэж энэ хуулийн 18.1.2-т заасан мэдээллийг хариуцагч хүн, хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллагыг;
18.1.13. “Тайлагналын нийтлэг стандарт” гэж Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас баталж, нэмэлт, өөрчлөлт оруулсан, мэдээллийг автоматаар солилцохтой холбоотой тайлагнал, дүн шинжилгээний үйл ажиллагаанд баримтлах стандартыг;
Тайлбар: “Тайлагналын нийтлэг стандарт” гэж олон улсын татварын харилцаанд нийтлэг ашиглагддаг “Common Reporting Standard”-ийг ойлгоно.
18.1.14. “Виртуал хөрөнгийн тайлан” гэж Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас баталж, нэмэлт, өөрчлөлт оруулсан, виртуал хөрөнгийн мэдээллийг автоматаар солилцохтой холбоотой тайлан, дүн шинжилгээний үйл ажиллагаанд баримтлах баримт бичгийг.”
Тайлбар: “Виртуал хөрөнгийн тайлан” гэж олон улсын татварын харилцаанд нийтлэг ашиглагддаг “Crypto-Asset Reporting Framework”-ийг ойлгоно.”
3/51 дүгээр зүйлийн 51.3 дахь хэсэг:
“51.3. Маргаан таслах зөвлөл, шүүхээр хянан шийдвэрлэгдэж байгаа нөхөн ногдуулалтын актад заасан алданги, торгуулийг тухайн гомдлыг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаанд татвар төлөгчөөс нэхэмжлэхгүй.”
4/63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсэг:
“63.2. Энэ хуулийн 63.1-д зааснаар татварын өрийг гаргуулсны дараа татвар төлөгчийн банкин дахь дансанд ирээдүйд орж ирэх мөнгөн хөрөнгөөс үл маргах журмаар гаргуулах татварын өрийн хэмжээ нь тухайн орлогын 80 хувиас хэтрэхгүй байна.”
5/73 дугаар зүйлийн 73.4, 73.5 дахь хэсэг:
“73.4. Татварын хяналт шалгалтын томилолтыг олгосноос шийдвэр гарах хүртэл хугацаанд төлөөгүй татварт алданги тооцохгүй.
73.5. Алдангийн нийт дүн нь хугацаандаа төлөөгүй татвар, эсхүл татварын албаны үндэслэлгүй илүү хураасан татварын үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байна.”
761.1 дүгээр зүйл. Татвар төлөгчийн хууль даган мөрдөлтийн түвшин
761.1. Гааль, татварын алба хууль даган мөрдөлтийн түвшнийг дараах үндсэн шалгуур үзүүлэлтийн дагуу тогтооно:
761.1.1. татвар төлөгчийн бүртгэл;
761.1.2. татварын тайлагнал;
761.1.3. татвар ногдуулалт, төлөлт;
761.1.4. татвар, гаалийн хууль тогтоомжийн зөрчил;
761.1.5. гаалийн бүрдүүлэлт.
761.2. Татвар төлөгчийн хууль даган мөрдөлтийн түвшин нь 100 хүртэлх тоон утгаар хэмжигдэх бөгөөд тоон утгад харгалзан “маш сайн”, “сайн”, “дунд”, “муу” гэж ангилагдана.
761.3. Татвар төлөгчийн хууль даган мөрдөлтийн түвшнийг тооцох шалгуур үзүүлэлтийг энэ хуулийн 35.11-д заасан журмын дагуу тогтоож, татвар төлөгчид мэдээлнэ.
761.4. Татварын алба нь татвар төлөгчийн хууль даган мөрдөлтийн түвшнийг улирал, жилээр тодорхойлж, татвар төлөгчид татварын нэгдсэн системээр дамжуулан мэдээлнэ.
761.5. Энэ хуулийн 761.2-т заасан хууль даган мөрдөлтийн түвшнийг нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх хугацааг хойшлуулах, татварын зөвлөн туслах үйлчилгээг хэрэгжүүлэхэд ашиглана.”
2 дугаар зүйл. Татварын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсгийн “байсан” гэсний дараа “, гэрээний хүрээнд ажил, үйлчилгээ үзүүлсэн” гэж, “нууцыг” гэсний дараа “ажиллах хугацаанд, албаны болон хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсны дараа” гэж, 18 дугаар зүйлийн 18.3.1.а дахь дэд заалтын “мэдээллийг” гэсний дараа “хүсэх,” гэж, 18.3.1.г дэх дэд заалтын “24” гэсний дараа “, 34” гэж, 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсгийн “дараагийн” гэсний дараа “хоёр” гэж, 35 дугаар зүйлийн 35.11 дэх хэсгийн “хорооны” гэсний дараа “ажиллах болон татвар төлөгчийн хууль даган мөрдөлтийн түвшнийг тодорхойлох, мэдэгдэх” гэж тус тус нэмсүгэй.
З дугаар зүйл. Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.6 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
“18.6.Эрх бүхий этгээд нь энэ хуулийн 18.1.6-д заасан хүсэлтийг холбогдох хэлэлцээрт нийцээгүй, эсхүл шаардлагатай гэж үзвэл энэ хуулийн 18.1.7-д заасан хүсэлт гаргагч улсаас хүсэлтийн талаар нэн даруй тодруулга шаардана.”
4 дүгээр зүйл. Татварын ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.9 дэх заалтын “татвар, торгууль, алдангийг” гэснийг “татварыг” гэж, 18 дугаар зүйлийн 18.1.2.а дахь дэд заалтын “банк, санхүүгийн байгууллага, тэдгээрээс томилогдсон этгээд, хөрөнгө итгэмжилсэн этгээд, зуучлагч болон батлан даах чадвар бүхий” гэснийг “аливаа” гэж, 18.3.1 дэх заалтын “18.1.6-д заасан хүсэлтийг” гэснийг “18.1.1, 18.1.6-д заасныг” гэж, 18.3.2 дахь заалтын “18.1.5-д” гэснийг “18.1.5, 18.1.10-т” гэж, 18.7 дахь хэсгийн “аливаа этгээд, санхүүгийн байгууллагын” гэснийг “аливаа этгээдийн” гэж, “санхүүгийн байгууллагаас” гэснийг “аливаа этгээдээс” гэж, 18.8.2 дахь заалтын “баримтын” гэснийг “мэдээллийн” гэж, 18.17 дахь хэсгийн “18.1.3-т заасан байгууллагаас” гэснийг “18.1.12-т заасан аливаа этгээдээс” гэж, 18.18 дахь хэсгийн “болон хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран дараах” гэснийг “асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, Монголбанкны Ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны дарга нар хамтран дараах асуудлыг агуулсан” гэж, 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсгийн “татвар, алданги, торгууль” гэснийг “татварыг” гэж тус тус өөрчилсүгэй.
5 дугаар зүйл. Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.18.6 дахь заалтын “энэ хуулийн 18.15-д заасныг болон” гэснийг хассугай.
6 дугаар зүйл. Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.15 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.
7 дугаар зүйл. Энэ хуулийн 1 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийг хуулийг баталсан өдрөөс, бусад зүйл, хэсгийг 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тус тус дагаж мөрдөнө.

Төслийн файлууд

1. Өргөн мэдүүлэх -Төслийн документ файл /DOC, DOCX/
2. Өргөн мэдүүлэх -Үзэл баримтлал
3. Өргөн мэдүүлэх -Танилцуулга
4. Өргөн мэдүүлэх -Тухайн харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ
5. Өргөн мэдүүлэх -Зардлын тооцооны судалгаа

Төслийн хэрэглэгчид

 . Монгол Улсын Засгийн газар

. Монгол Улсын Засгийн газар

Initiator of the draft law

Санал үлдээх

You can leave your comment after you sign in. Нэвтрэх