Өргөн мэдүүлэгдсэн хуулийн төслийн мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2026 оны 5-р сарын 06 өдөр
Ulaanbaatar city
АЖ АХУЙН НЭГЖИЙН ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд доор дурдсан агуулгатай заалт нэмсүгэй:
1/17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсгийн 6 дахь заалт:

6

Их хэмжээний өгөгдлийг өндөр хурдтай хадгалах, автоматаар боловсруулах зориулалттай тоног төхөөрөмж, график процессор бүхий сервер, супер компьютер

3

2/22 дугаар зүйлийн 22.5.23 дахь заалт:
“22.5.23.Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн 11.1-д заасан виртуал бүсэд бүртгүүлсэн хуулийн этгээдийн үйл ажиллагааны орлогод ногдох албан татварыг.”
2 дугаар зүйл. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
“20.1. Энэ хуулийн 18.2, 18.3, 18.4, 18.5-д заасны дагуу тодорхойлоход 0-6 тэрбум төгрөгийн албан татвар ногдуулах тухайн жилийн орлого олсон тохиолдолд 10 хувиар, 6-10 тэрбум хүртэлх төгрөгийн албан татвар ногдуулах тухайн жилийн орлого олсон тохиолдолд 600 сая төгрөг дээр 6 тэрбумаас дээш давсан орлогод 15 хувиар, 10 тэрбум төгрөгөөс дээш албан татвар ногдуулах тухайн жилийн орлого олсон тохиолдолд 1 тэрбум 200 сая төгрөг дээр 10 тэрбумаас дээш давсан орлогод 25 хувиар нэмж албан татвар ногдуулна.”
3 дугаар зүйл. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсгийн “1.5 тэрбум” гэснийг “2.5 тэрбум” гэж, 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсгийн “25-ны” гэснийг “сүүлийн өдрийн” гэж, 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэг, 26 дугаар зүйлийн 26.1, 26.2 дахь хэсэг, 29 дүгээр зүйлийн 29.12 дахь хэсэг, 30 дугаар зүйлийн 30.12 дахь хэсгийн “20-ны” гэснийг “сүүлийн өдрийн” гэж, 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэг, 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 26.8 дахь хэсэг, 29 дүгээр зүйлийн 29.13 дахь хэсэг, 30 дугаар зүйлийн 30.12 дахь хэсэг, 31 дүгээр зүйлийн 31.8, 31.9 дэх хэсгийн “10-ны” гэснийг “сүүлийн өдрийн” гэж тус тус өөрчилсүгэй.
4 дүгээр зүйл. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5.4 дэх заалтын “үйлчилгээ, Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн 11.1-д заасан виртуал бүсэд бүртгүүлсэн хуулийн этгээдийн мэдээллийн технологийн бүтээгдэхүүн, ажил,” гэснийг хассугай
5 дугаар зүйл. Энэ хуулийг 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Төслийн файлууд

1. Өргөн мэдүүлэх -Төслийн документ файл /DOC, DOCX/
2. Өргөн мэдүүлэх -Үзэл баримтлал
3. Өргөн мэдүүлэх -Танилцуулга
4. Өргөн мэдүүлэх -Тухайн харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ
5. Өргөн мэдүүлэх -Зардлын тооцооны судалгаа

Төслийн хэрэглэгчид

 . Монгол Улсын Засгийн газар

. Монгол Улсын Засгийн газар

Initiator of the draft law

Санал үлдээх

You can leave your comment after you sign in. Нэвтрэх