Өргөн мэдүүлэгдсэн хуулийн төслийн мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
Ulaanbaatar city
АШИГТ МАЛТМАЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1
ДҮГЭЭР ЗҮЙЛ.АШИГТ МАЛТМАЛЫН ТУХАЙ ХУУЛЬД ДООР ДУРДСАН АГУУЛГАТАЙ ДАРААХ БҮЛЭГ, ЗҮЙЛ, ХЭСЭГ, ЗААЛТ НЭМСҮГЭЙ:

1/4
ДҮГЭЭР ЗҮЙЛИЙН 4.1.32 – 4.1.44 ДЭХ ЗААЛТ:
“4.1.32.“чухал ашигт малтмал” гэж олон улсын өндөр технологид ашиглагддаг, эрэлт, хэрэгцээ өндөртэй, эдийн засгийн ач холбогдол бүхий ашигт малтмалыг;
4.1.33.“эдийн засгийн ач холбогдол бүхий дагалдах эрдэс, элемент” гэж химийн нэгдлийн хувьд үндсэн ашигт малтмалтай хамт үүсэж хуримтлагдсан, технологийн боловсруулалтаар ялган авах боломжтой, эдийн засгийн үр ашигтай эрдэс, химийн элементийг;
4.1.34.“баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл” гэж энэ хуулийн дагуу төрөөс олгосон баяжуулах үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдэд олгох эрхийг;
4.1.35.“баяжуулалтын үйл ажиллагаа” гэж ашигт малтмалыг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор ордын чулуулгаас ашигт эрдсийг ялган авах, чанарыг сайжруулах үйлдвэрлэл, технологийн цогц үйл ажиллагааг;
4.1.36.“уурхай болон баяжуулах үйлдвэрийн техник, эдийн засгийн үндэслэл” гэж уул уурхайн төслийг хэрэгжүүлэх техник, технологийн шийдэл, эдийн засгийн үр ашиг болон бусад холбогдох хүчин зүйлсийг иж бүрэн тооцсон ашигт малтмалын орд, эсхүл түүний хэсгийг ашиглах, баяжуулалтын үйл ажиллагааг тусгасан баримт бичгийг;
4.1.37.“уурхай болон баяжуулах үйлдвэрийн зураг төсөл” гэж уурхайн болон баяжуулах үйлдвэрийн технологийн байгууламж, тоног төхөөрөмжийн угсралт, суурилуулалт, дэд бүтцийн шийдэл, үйл ажиллагааны төлөвлөлтийг иж бүрэн, нарийвчлан тооцсон баримт бичгийг;
4.1.38.“маркшейдерийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл” гэж геологи, уул уурхайн үйл ажиллагааны төлөвлөлт, хяналтад шаардлагатай хэмжилт, зураглалын ажлыг гүйцэтгэх эрхийг хуулийн этгээдэд олгосон зөвшөөрлийг;
4.1.39.“геологийн суурь судалгаа, эрлийн ажил гүйцэтгэх гэрээ” гэж геологийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага болон энэ хуулийн 7.1-д заасан хуулийн этгээдийн хооронд байгуулсан гэрээг;
4.1.40.“гэрээт талбай” гэж энэ хуулийн 4.1.39-д заасан гэрээгээр түр хугацаанд тодорхойлсон, геологийн суурь судалгаа, эрлийн ажил гүйцэтгэхээр тогтоосон талбайг;
4.1.41.“хайгуулын тусгай зөвшөөрөл хүсэх эрх” гэж энэ хуулийн 4.1.40-д заасан талбайгаас сонгосон хэсэгт хайгуулын тусгай зөвшөөрөл авах тухай хүсэлт гаргах эрхийг;
4.1.42.“төсөл хэрэгжүүлэгч” гэж геологи, уул уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас олгосон ашигт малтмалын хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч, баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдийг;
4.1.43.“төсөл боловсруулагч” гэж уул уурхайн эрдэм шинжилгээ, судалгаа, зураг төсөл боловсруулах үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд, эсхүл Монгол Улсын эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авсан зөвлөх инженер бүхий хуулийн этгээдийг;
4.1.44.“хувийн хөрөнгөөр гүйцэтгэх геологийн суурь судалгаа, эрлийн ажил” гэж том, дунд масштабын геологийн зураглал, геофизик, геохими болон бусад төрлийн судалгааны арга, аргачлал, заавар, шаардлагыг хангасан төслийн хүрээнд гэрээт талбайд гүйцэтгэх ажлыг.”

2/9
ДҮГЭЭР ЗҮЙЛИЙН 9.1.18, 9.1.19, 9.1.20 ДАХЬ ЗААЛТ:
“9.1.18.чухал ашигт малтмалын төрөл, чиглэл тус бүрээр бодлого, стратеги, замын зураг боловсруулах, хэрэгжүүлэх;
9.1.19.чухал ашигт малтмалын жагсаалтыг батлах;
9.1.20.уурхай болон баяжуулах үйлдвэрийн зураг төсөл зохиогчид хяналт тавих дүрэм батлах.”

3/151
ДУГААР ЗҮЙЛ:

151
ДУГААР ЗҮЙЛ.ГЕОЛОГИЙН СУУРЬ СУДАЛГАА, ЭРЛИЙН АЖИЛ ГҮЙЦЭТГЭХ ГЭРЭЭ БАЙГУУЛАХ

151
.1.ЭНЭ ХУУЛИЙН 7.1-Д ЗААСАН ХУУЛИЙН ЭТГЭЭД НЬ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОГДООГҮЙ, АШИГТ МАЛТМАЛ ЭРЭХ, ХАЙХ, АШИГЛАХЫГ ХЯЗГААРЛАСАН БУЮУ ХОРИГЛОСОН ТАЛБАЙТАЙ БҮХЭЛДЭЭ БУЮУ ХЭСЭГЧЛЭН ДАВХЦААГҮЙ, СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ТАЛБАЙД ХАМРАГДААГҮЙ, ЭСХҮЛ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫГ ХОЁР УДАА ЗАРЛАСАН БОЛОВЧ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД ОРОЛЦОХ ХҮСЭЛТ ИРЭЭГҮЙ ТАЛБАЙД ГЕОЛОГИЙН СУУРЬ СУДАЛГАА, ЭРЛИЙН АЖИЛ ГҮЙЦЭТГЭХ ГЭРЭЭ БАЙГУУЛАХ ХҮСЭЛТИЙГ ГЕОЛОГИЙН АСУУДАЛ ХАРИУЦСАН ТӨРИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГАД ГАРГАЖ БОЛНО.

151
.2.ЭНЭ ХУУЛИЙН 151.1-Д ЗААСАН ХҮСЭЛТЭД ДАРААХ БАРИМТ БИЧГИЙГ ХАВСАРГАНА:
151.1. .2.1.хуулийн этгээдийн нэр, улсын бүртгэлийн мэдээлэл, хаяг, холбоо барих мэдээлэл;
151.2. .2.2.Монгол Улсад татвар төлөгчөөр бүртгүүлсэн тухай тодорхойлолт;
151.3. .2.3.гэрээ байгуулах талбайн солбицол, байршлын зураг, хэмжээ;
151.4. .2.5.байгаль орчныг хамгаалах, газрын эвдрэл, нөхөн сэргээлтийн арга хэмжээг тусгасан төлөвлөгөө;
151.5. .2.6.үйлчилгээний хөлс төлсөн баримт.

151
.3.ГЕОЛОГИЙН АСУУДАЛ ХАРИУЦСАН ТӨРИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГА ЭНЭ ХУУЛИЙН 151.1-Д ЗААСАН ХҮСЭЛТИЙГ ХҮЛЭЭН АВЧ БҮРТГЭН, АЖЛЫН 20 ӨДӨРТ БАГТААН ДАРААХ АСУУДЛЫГ ШАЛГАЖ ШИЙДВЭРЛЭНЭ:

Төслийн хэрэглэгчид

Санал үлдээх

You can leave your comment after you sign in. Нэвтрэх