Өргөн мэдүүлэгдсэн хуулийн төслийн мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2022 оны 4-р сарын 06 өдөр
Ulaanbaatar city
ТӨЛБӨРИЙН ЧАДВАРГҮЙДЛИЙН ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1. Энэ хуулийн зорилт нь төлбөрийн чадваргүйдлийн ажиллагааг эхлүүлэх, төлбөрийн чадваргүй хуулийн этгээдийг дахин зохион байгуулах, татан буулгах замаар төлбөрийн чадваргүйдлийн хэргийг хянан шийдвэрлэх, төлбөрийн чадваргүйдлээс урьдчилан сэргийлэх бүтцийн өөрчлөлтийн ажиллагааг явуулахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл. Төлбөрийн чадваргүйдлийн хууль тогтоомж
2.1. Төлбөрийн чадваргүйдлийн хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль , Иргэний хууль , Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль , Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль , энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ
3.1. Монгол Улсын хуулийн этгээдийн бүртгэлтэй, энэ хуулийн 3.2-т зааснаас бусад хуулийн этгээдийн төлбөрийн чадваргүйдлийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх, төлбөрийн чадваргүйдлээс урьдчилан сэргийлэх бүтцийн өөрчлөлтийн ажиллагааг явуулахтай холбогдсон харилцааг энэ хуулиар зохицуулна.
3.2. Банкны төлбөрийн чадваргүйдэлтэй холбоотой харилцааг банкны хууль тогтоомжоор зохицуулна.
3.3. Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 24.1.1, 24.1.2, 24.1.4, 24.1.5, 24.1.7, 24.1.8, 24.1.9, 24.1.10, 24.1.11, 24.1.12, 24.1.13, 24.1.14-т заасан зохицуулалттай этгээд болон банк бус санхүүгийн байгууллага, даатгагч, хадгаламж зээлийн хоршоо, төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газар, хуульд заасны дагуу үүсгэн байгуулагдсан хуулийн этгээдийн төлбөрийн чадваргүйдэлтэй холбоотой хуулиар тусгайлан зохицуулснаас бусад харилцааг энэ хуулиар зохицуулна.
3.4. Төрийн байгууллага, албан газар, шашны байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлэг, хувийн хэвшлээс гүйцэтгэх боломжгүй, төрөөс нийтийн хэрэгцээг хангах зайлшгүй шаардлагатай салбарт үйл ажиллагаа эрхэлдэг төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн төлбөрийн чадваргүйдэлтэй холбоотой харилцааг хуулиар тусгайлан зохицуулснаас бусад харилцааг энэ хуулиар зохицуулна.
3.5. Энэ хуулийн 3.1-д заасан хуулийн этгээдийн төлбөрийн чадваргүйдлийн хэргийг хянан шийдвэрлэх, төлбөрийн чадваргүйдлээс урьдчилан сэргийлэх бүтцийн өөрчлөлтийн ажиллагааг явуулахтай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй харилцааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар зохицуулна.
4 дүгээр зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
4.1. Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
4.1.1. "үүрэг гүйцэтгүүлэгч” гэж үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх бүхий этгээдийг;
4.1.2. "үүрэг гүйцэтгэгч” гэж төлбөрийн чадваргүй болсон хуулийн этгээдийг;
4.1.3. “үүрэг хүлээгч” гэж үүрэг гүйцэтгэгчийн өмнө үүрэг хүлээсэн этгээдийг;
4.1.4. .“хүсэлт гаргагч” гэж төлбөрийн чадваргүйдлийн ажиллагаа эхлүүлэхээр шүүхэд хүсэлт гаргасан этгээдийг;
4.1.5. .“төлбөрийн чадваргүйдэл” гэж энэ хуулийн 22.1-д заасан нөхцөлүүд бүрдсэн байхыг;
4.1.6. .“төлбөрийн чадваргүйдлийн ажиллагаа” гэж төлбөрийн чадваргүйдлийн ажиллагаа эхлүүлэх, хуваарилагдах хөрөнгийг худалдах, хуваарилах, үүрэг гүйцэтгэгчийг татан буулгах, дахин зохион байгуулах ажиллагааг;
4.1.7. .“төлбөрийн чадваргүйдлийн ажиллагааны зардал” гэж шүүхийн зардал, хэрэг гүйцэтгэгчийн ажлын хөлс, зардал, олон нийтэд мэдээлэл хүргэхтэй холбоотой зардал, үүрэг гүйцэтгүүлэгчдийн зөвлөлийн урамшуулал, бусад зардлыг;
4.1.8. .“төлбөрийн чадваргүйдлийн ажиллагааны урьдчилсан төлбөр” гэж төлбөрийн чадваргүйдлийн ажиллагааны зардлыг нөхөх зорилгоор энэ хуульд заасан журмын дагуу хүсэлт гаргагч, эсхүл сонирхогч этгээдээс төлсөн мөнгөн хөрөнгийг;
4.1.9. .“дахин зохион байгуулах ажиллагаа” гэж үүрэг гүйцэтгэгчид үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх боломж олгох, нэхэмжлэлийн шаардлагыг илүү үр дүнтэй хангах зорилгоор дахин зохион байгуулах төлөвлөгөөний үндсэн дээр хэрэгжүүлэх ажиллагааг;
4.1.10. .“татан буулгах ажиллагаа” гэж үүрэг гүйцэтгэгчийн үйл ажиллагааг зогсоож, эд хөрөнгө, эрхийг худалдан борлуулж, энэ хуульд заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг ханган татан буулгах ажиллагааг;
4.1.11. дахин хөрөнгөжүүлэх” гэж төлбөрийн чадваргүй болсон хуулийн этгээдэд төлбөрийн чадваргүйдлийн ажиллагаа эхлүүлснээс хойш зээл олгохыг;
4.1.12. .“доод эрэмбийн үүрэг гүйцэтгүүлэгч” гэж доод эрэмбийн шаардлага гаргасан үүрэг гүйцэтгүүлэгчийг;
4.1.13. “нэгдмэл сонирхолтой этгээд” гэж Компанийн тухай хуулийн 99.1-д заасан этгээдийг;
4.1.14. “хуваарилагдах хөрөнгө” гэж энэ хуулийн 73.1-д заасан төлбөрийн чадваргүйдийн ажиллагааны хуваарилагдах хөрөнгийг;
4.1.15. “төлбөрийн чадваргүйдлээс урьдчилан сэргийлэх бүтцийн өөрчлөлтийн ажиллагаа” гэж төлбөрийн чадвартай боловч санхүүгийн хүндрэлд орж төлбөрийн үүргээ зогсоосон хуулийн этгээд бүтцийн өөрчлөлтийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх замаар санхүүгийн нөхцөл байдлаа үр дүнтэй сэргээх, сайжруулах, үйл ажиллагаагаа хэвийн үргэлжүүлэхэд чиглэсэн ажиллагааг.
5 дугаар зүйл.. Төлбөрийн чадваргүйдлийн хэргийн оролцогч
5.1. Үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, хэрэг гүйцэтгэгч нь төлбөрийн чадваргүйдлийн хэргийн оролцогч болно.
5.2. Хэргийн оролцогч хэргийн бусад оролцогчийн мэдээллийн нууцлалыг хадгалах, бусдад дамжуулахгүй байх үүрэгтэй.
6 дугаар зүйл.. Үүрэг гүйцэтгэгчийн хамтран ажиллах үүрэг
6.1. Үүрэг гүйцэтгэгч нь шүүх, түр хэрэг гүйцэтгэгч, хэрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгчдийн зөвлөлтэй, зөвлөлгүй бол үүрэг гүйцэтгүүлэгчдийн хуралтай хамтран ажиллах, төлбөрийн чадваргүйдлийн хэрэгтэй холбоотой өөрт байгаа мэдээллийг тэдгээрийн болон үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагаар гаргаж өгөх үүрэгтэй.
6.2. Энэ хуулийн 6.1-д заасан үүрэг төлбөрийн чадваргүйдлийн ажиллагаа эхлүүлэх хүсэлтийг шүүхэд гаргахаас өмнөх гурван жилийн хугацаанд үүрэг гүйцэтгэгч хуулийн этгээдэд эрх бүхий албан тушаал эрхэлж байсан этгээдэд нэгэн адил хамаарна.
6.3. Үүрэг гүйцэтгэгч өөрийн хөрөнгийн байдлыг дордуулах, нуун дарагдуулах үйлдэл хийхийг хориглоно.
7 дугаар зүйл. Төлбөрийн чадваргүйдлийн ажиллагааны зардал, урьдчилсан төлбөр
7.1. Төлбөрийн чадваргүйдлийн ажиллагааны зардлыг үүрэг гүйцэтгэгч хариуцна.
7.2. Хуульд өөрөөр заагаагүй бол төлбөрийн чадваргүйдлийн ажиллагаа эхлүүлэх хүсэлт гаргасан этгээд төлбөрийн чадваргүйдлийн ажиллагааны урьдчилсан төлбөрийг төлөх үүрэгтэй.
7.3. Энэ хуулийн 7.2-т заасан урьдчилсан төлбөрийн хэмжээг тооцох журмыг хууль зүйн болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.
8 дугаар зүйл. Улсын тэмдэгтийн хураамж төлөх
8.1. Хуульд заасны дагуу чөлөөлөгдсөнөөс бусад тохиолдолд төлбөрийн чадваргүйдлийн ажиллагаа эхлүүлэх хүсэлт гаргасан этгээд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 72.1-д заасан хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамж төлнө.
8.2. Нэхэмжлэлийн шаардлагын талаар өмнө гарсан шүүхийн шийдвэртэй бол улсын тэмдэгтийн хураамж төлөхгүй.
8.3. Нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа этгээдийн нэхэмжлэлийн шаардлага маргаантай бол Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 72.2-т заасан хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамж төлөх бөгөөд маргааныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шийдвэрлэнэ.
9 дугаар зүйл.. Төлбөрийн чадваргүйдлийн ажиллагааны талаар нийтэд мэдээлэх
9.1. Энэ хуульд өөрөөр заагаагүй бол төлбөрийн чадваргүйдлийн ажиллагааны талаар нийтэд мэдээлэхээр заасан мэдээллийг шүүхийн болон хуулийн этгээдийн улсын бүртгэлийн байгууллагын цахим хуудас, өдөр тутмын хэвлэл, мэдээллийн хэрэгсэлд шүүгчийн захирамж гарсан өдрөөс хойш тав хоногийн дотор байршуулна.
9.2. Энэ хуулийн 9.1-д заасан нийтэд мэдээлэх мэдээлэлд үүрэг гүйцэтгэгч болон түүний салбар, төлөөлөгчийн газрын хаягийг тодорхой заасан байна.
9.3. Энэ хуулийн 9.1-д заасны дагуу нийтэд мэдээлснийг мэдээллийн бусад эх сурвалжид эш татахыг хориглоно.
9.4. Энэ зүйлд заасан журмаар нийтэд мэдээлсэн бол хэргийн оролцогчдод шаардлагатай мэдээллийг хүргүүлсэнд тооцно.
10 дугаар зүйл.. Төлбөрийн чадваргүйдлийн ажиллагааны явцад гаргасан шүүгчийн захирамжид гомдол гаргах
10.1. Энэ хуульд заасан тохиолдолд төлбөрийн чадваргүйдлийн хэргийг хянан шийдвэрлэж байгаа шүүгчийн захирамжид холбогдох этгээд гомдол гаргах эрхтэй.
10.2. Энэ хуульд өөрөөр заагаагүй бол холбогдох этгээд шүүгчийн захирамж гарсан өдрөөс хойш тав хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдлоо гаргана.
10.3. Шүүгчийн захирамжид энэ хуулийн 10.2-т заасны дагуу гаргасан гомдлыг тухайн хэргийг хянан шийдвэрлэж байгаа шүүгчийг оролцуулахгүйгээр гурван шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр долоо хоногийн дотор хянан шийдвэрлэж, дараах тогтоолын аль нэгийг гаргана:
10.3.1. захирамжийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхих;
10.3.2. захирамжид өөрчлөлт оруулах;
10.3.3. захирамжийг хүчингүй болгох.
10.4. Энэ хуулийн 10.3-т заасан тогтоол эцсийн шийдвэр байна.
10.5. Энэ хуульд заасны дагуу гомдол гаргахад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 171 дүгээр зүйл хамаарахгүй.
11 дугаар зүйл.. Төлбөрийн чадваргүйдлийн хэргийг хянан шийдвэрлэх шүүхийн харьяалал
11.1. Төлбөрийн чадваргүйдлийн ажиллагаа эхлүүлэх хүсэлтийг үүрэг гүйцэтгэгчийн ажил хэргээ байнга явуулдаг, эсхүл удирдах байгууллага нь байгаа газрын иргэний хэргийн анхан шатны шүүх хянан шийдвэрлэнэ.
11.2. Үүрэг гүйцэтгэгчийн хөрөнгө гадаад улсад байх, салбар, төлөөлөгчийн газар, үл хөдлөх эд хөрөнгө нь засаг захиргааны хэд хэдэн нэгжийн нутаг дэвсгэрт оршин байх нь энэ хуулийн 11.1-д заасан харьяаллыг өөрчлөх үндэслэл болохгүй.

ХОЁРДУГААР БҮЛЭГ
ТӨЛБӨРИЙН ЧАДВАРГҮЙДЛИЙН АЖИЛЛАГААГ ЭХЛҮҮЛЭХ ХҮСЭЛТ ГАРГАХ, ХҮСЭЛТИЙГ ХҮЛЭЭН АВАХ
12 дугаар зүйл. Төлбөрийн чадваргүйдлийн ажиллагаа эхлүүлэх хүсэлт гаргах этгээд
12.1. Үүрэг гүйцэтгүүлэгч төлбөрийн чадваргүйдлийн ажиллагаа эхлүүлэх хүсэлтийг шүүхэд гаргах эрхтэй.
12.2. Үүрэг гүйцэтгэгчийн гүйцэтгэх удирдлага төлбөрийн чадваргүй болсныг мэдсэн буюу мэдэх боломжтой байсан өдрөөс хойш 45 хоногийн дотор төлбөрийн чадваргүйдлийн ажиллагаа эхлүүлэх хүсэлтийг шүүхэд гаргах үүрэгтэй.
12.3. Энэ хуулийн 12.1-д заасан этгээд төлбөрийн чадваргүйдлийн ажиллагаа эхлүүлэхээс өмнө хүсэлтээ хэдийд ч татан авч болно.
13 дугаар зүйл. Үүрэг гүйцэтгүүлэгчийн төлбөрийн чадваргүйдлийн ажиллагаа эхлүүлэх хүсэлтийн хэлбэр, агуулга
13.1. Үүрэг гүйцэтгүүлэгч төлбөрийн чадваргүйдлийн ажиллагаа эхлүүлэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргана.
13.2. Энэ хуулийн 13.1-д заасан хүсэлтэд дараах зүйлийг тусгасан байна:
13.2.1. хүсэлт гаргаж байгаа шүүхийн нэр;
13.2.2. хүсэлт гаргагчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, оршин суугаа газрын хаяг, хуулийн этгээд бол оноосон нэр, хаяг, оршин байгаа газар;
13.2.3. үүрэг гүйцэтгэгчийн оноосон нэр, хаяг, оршин байгаа газар;
13.2.4. хүсэлт гаргах үндэслэл, нотлох баримт;
13.2.5. нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, нотлох баримт;
13.2.6. нэхэмжлэлийн үнэ;
13.2.7. хавсаргасан баримт бичгийн жагсаалт.
13.3. Энэ хуулийн 13.2.7-д заасан баримт бичигт дараах баримт бичиг хамаарна:
13.3.1. тухайн шаардлагын талаар өмнө нь шүүхийн шийдвэр гарч байсан бол уг шийдвэр;
13.3.2. шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад явуулсан гүйцэтгэх хуудас;
13.3.3. шаардах эрх нь барьцаагаар хангагдсан бол энэ тухай тайлбар, холбогдох нотлох баримт;
13.3.4. улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, эсхүл уг хураамжаас чөлөөлүүлэх, хөнгөлүүлэх, хэсэгчлэн төлөх, төлөх хугацааг хойшлуулах хүсэлт.
14 дүгээр зүйл. Үүрэг гүйцэтгэгчийн төлбөрийн чадваргүйдлийн ажиллагаа эхлүүлэх хүсэлтийн хэлбэр, агуулга
14.1. Үүрэг гүйцэтгэгч төлбөрийн чадваргүйдлийн ажиллагаа эхлүүлэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргана.
14.2. Энэ хуулийн 14.1-д заасан хүсэлтэд дараах зүйлийг тусгасан байна:
14.2.1. хүсэлт гаргаж байгаа шүүхийн нэр;
14.2.2. хүсэлт гаргагч хуулийн этгээдийн оноосон нэр, хаяг, төлөөлөх эрх бүхий этгээдийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, хаяг;
14.2.3. хүсэлт гаргаж байгаа үндэслэл, түүнийг нотлох баримт;
14.2.4. хавсаргасан баримт бичгийн жагсаалт.
14.3. Энэ хуулийн 14.2.4-т заасан баримт бичигт дараах баримт бичиг хамаарна:
14.3.1. хуулийн этгээдийг үүсгэн байгуулсантай холбоотой баримт бичиг;
14.3.2. хуулийн этгээдийн сүүлийн 3 жилийн санхүүгийн тайлан, 3 жилээс бага хугацаагаар үйл ажиллагаа явуулсан бол тухайн хугацааны тайлан;
14.3.3. төлбөрийн чадваргүй болсон шалтгаан, тайлбар;
14.3.4. үүрэг гүйцэтгэгчийн өмчилж байгаа хөрөнгө, түүний жагсаалт, байршлыг заасан дэлгэрэнгүй мэдээлэл, хөрөнгийн үнэлгээний талаарх санал;
14.3.5. үүрэг хүлээгч болон үүрэг гүйцэтгэгчдэд өртэй этгээдийн нэр, хаяг, төлбөрийн мэдээлэл, барьцаагаар хангагдсан эсэх талаарх баримт;
14.3.6. үүрэг гүйцэтгэгчид мэдэгдэж байгаа үүрэг гүйцэтгүүлэгчдийн нэр, хаяг, төлбөрийн мэдээлэл, барьцаагаар хангагдсан эсэх, үүрэг үүссэн үндэслэлийн талаарх мэдээлэл;
14.3.7. үүрэг гүйцэтгэгчтэй холбоотой шүүх, арбитр, маргаан шийдвэрлэх бусад журмаар хянан шийдвэрлэгдэж байгаа хэрэг, маргаан байгаа бол түүний талаарх мэдээлэл, нэхэмжлэлийн агуулга, шийдвэр гүйцэтгэлийн шатанд байгаа гүйцэтгэх баримт бичгийн талаарх мэдээлэл;
14.3.8. харилцагч банк болон бусад санхүүгийн байгууллагын нэр, хаяг, тэдгээрт эзэмшиж байгаа дансны дугаарын талаарх мэдээлэл;
14.3.9. улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, эсхүл уг хураамжаас чөлөөлүүлэх, хөнгөлүүлэх, хэсэгчлэн төлөх, төлөх хугацааг хойшлуулах хүсэлт.
14.4. Энэ хуулийн 12.2-т заасан үүргээ биелүүлээгүйн улмаас үүрэг гүйцэтгүүлэгчид учруулсан хохирлыг хүсэлт гаргах үүрэг бүхий гүйцэтгэх удирдлага хувийн хөрөнгөөрөө хариуцна.
14.5. Энэ хуулийн 14.4-т заасан хохирлын хэмжээ үүрэг гүйцэтгэгчийн гүйцэтгэх удирдлага энэ хуульд заасан хугацаанд төлбөрийн чадваргүйдлийн ажиллагаа эхлүүлэх хүсэлт гаргаагүйн улмаас учирсан хохирлын хэмжээгээр хязгаарлагдана. Тайлбар: Энэ хуулийн 14.3.6-д заасан “төлбөрийн мэдээлэл”-д гэм хор, татварын болон гаалийн албаны тодорхойлолтоор баталгаажсан татварын өр, нийгмийн даатгалын байгууллагын тодорхойлолтоор баталгаажсан нийгмийн даатгалын шимтгэлийн өр, хөдөлмөрийн хөлс, бусад төрлийн гэрээний болон гэрээний бус үүргийн дагуу үүссэн төлбөрийг хамааруулж ойлгоно.
15 дугаар зүйл. Шүүх төлбөрийн чадваргүйдлийн ажиллагаа эхлүүлэх хүсэлтийг хүлээн авахаас татгалзах
15.1. Шүүх хүсэлтийг 10 хоногийн дотор хянаж, дараах үндэслэл байвал хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж, захирамж гаргана:
15.1.1.хүсэлт гаргагч эрх зүйн бүрэн чадамжгүй; 15.1.2.хүсэлт гаргагч энэ хуулийн 13.1, 14.1-д заасан этгээдийг төлөөлөх бүрэн эрхгүй; 15.1.3.хүсэлтийг шүүхийн харьяалал зөрчиж гаргасан; 15.1.4.хүсэлт гаргагч энэ хуулийн 12.3-т заасны дагуу хүсэлтээ татан авсан; 15.1.5.улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй, эсхүл энэ хуулийн 13.3.4, 14.3.9-т заасан хүсэлт гаргаагүй; 15.1.6.тухайн үүрэг гүйцэтгэгчийн хувьд өөр шүүх төлбөрийн чадваргүйдлийн ажиллагаа эхлүүлсэн; 15.1.7.хүсэлттэй холбоотой хэрэгт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа; 15.1.8.үүрэг гүйцэтгэгчийн хаяг тодорхой бус; 15.1.9.энэ хуулийн 13, 14 дүгээр зүйлд заасан бүрдүүлбэр дутуу.
15.2. Шүүгч энэ хуулийн 15.1-д заасан захирамжид хүсэлтийг хүлээн авахад саад болж байгаа шалтгаан, эсхүл уг хүсэлтийг хэрхэн мэдүүлэх талаар заана.
15.3. Хүсэлт гаргагч энэ хуулийн 15.1.3, 15.1.5, 15.1.8-д зааснаас бусад үндэслэлээр хүсэлт хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхтэй.
15.4. Энэ зүйлд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1 дэх хэсэг хамаарахгүй.
16 дугаар зүйл. Урьдчилсан төлбөр төлөх
16.1. Шүүх хүсэлтийг 10 хоногийн дотор хянаж, энэ хуулийн 15 дугаар зүйлд заасан татгалзах үндэслэл байхгүй бол урьдчилсан төлбөр төлөхийг хүсэлт гаргагчид даалгаж, энэ тухай захирамж гаргана.
16.2. Хүсэлт гаргагч, эсхүл сонирхогч этгээд урьдчилсан төлбөрийг захирамж гарснаас хойш долоо хоногийн дотор төлж, холбогдох баримтыг шүүхэд гаргах үүрэгтэй.
16.3. Энэ хуулийн 16.2-т заасан хугацаанд урьдчилсан төлбөрийг төлөөгүй бол шүүгч хүсэлтийг хүлээн авахаас татгалзах захирамж гаргана.
16.4. Хүсэлт гаргагч, эсхүл сонирхогч этгээд хүндэтгэн үзэх шалтгаанаар энэ хуулийн 16.2-т заасан хугацаанд урьдчилсан төлбөрийг төлөөгүй бол уг хугацааг долоо хоногоор сунгах хүсэлтийг шүүхэд гаргаж болно.
17 дугаар зүйл. Төлбөрийн чадваргүйдлийн ажиллагааг эхлүүлэх хүсэлтийг гардуулах, хариу тайлбар гаргах
17.1. Төлбөрийн чадваргүйдлийн ажиллагаа эхлүүлэх хүсэлтийг үүрэг гүйцэтгүүлэгч гаргасан бол хүсэлтийн хувийг шүүх энэ хуулийн 16.2-т заасан баримтыг шүүхэд ирүүлснээс хойш долоо хоногийн дотор үүрэг гүйцэтгэгчид гардуулна.
17.2. Төлбөрийн чадваргүйдлийн ажиллагаа эхлүүлэх хүсэлтийг үүрэг гүйцэтгэгч гаргасан бол хүсэлтийн хувийг шүүх энэ хуулийн 16.2-т заасан баримтыг шүүхэд ирүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхэд мэдэгдэж байгаа үүрэг гүйцэтгүүлэгч болон нийгмийн даатгал, татварын байгууллагад хүргүүлнэ.
17.3. Хүсэлт гаргагч нь үүрэг гүйцэтгэгч биш бол үүрэг гүйцэтгэгч энэ хуулийн 17.1-д заасан мэдэгдлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор энэ хуулийн 14.2, 14.3-т заасан баримт бичиг болон бусад нотлох баримтыг гаргаж өгөх, хариу тайлбар гаргах үүрэгтэй.
17.4. Үүрэг гүйцэтгэгч энэ хуулийн 17.3-т заасан хугацаанд тайлбар гаргаагүй нь төлбөрийн чадваргүйдлийн хэргийг үргэлжлүүлэн хянан шийдвэрлэхэд саад болохгүй.
18 дугаар зүйл. Төлбөрийн чадваргүйдлийн ажиллагаа эхлүүлэх хүсэлтийг хүлээн авсан шүүгчийн ажиллагаа
18.1. Шүүгч энэ хуулийн 16.2-т заасан баримтыг ирүүлснээс хойш долоо хоногийн дотор түр хэрэг гүйцэтгэгчийг томилно.
18.2. Шүүгч үүрэг гүйцэтгэгчийн санхүүгийн байдлыг дордуулахаас урьдчилан сэргийлэх зорилгоор төлбөрийн чадваргүйдлийн ажиллагааг эхлүүлэх хүртэлх хугацаанд дараах албадлагын арга хэмжээг авах эрхтэй:
18.2.1. 18.2.1.бусдын амь нас, эрүүл мэнд, байгаль орчинд учруулсан гэм хорыг арилгахтай холбогдон гарсан зардал болон татвараас бусад мөнгөн төлбөрийн үүргийн гүйцэтгэлийг түдгэлзүүлэх; 18.2.2.хөрөнгөө удирдах, захиран зарцуулахыг хориглох; 18.2.3.үүрэг гүйцэтгэгчтэй холбоотой иргэний болон хөдөлмөрийн бусад маргаан шүүх, арбитрт хянагдаж байгаа бол тухайн шүүх, арбитрт хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх үндэслэл бүрдсэн талаар мэдэгдэх; 18.2.4.шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлэхийг шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах; 18.2.5.өөрийн санаачилгаар, эсхүл түр хэрэг гүйцэтгэгчийн хүсэлтээр үүрэг гүйцэтгэгчийн үйл ажиллагааг бүрэн, эсхүл хэсэгчлэн зогсоох.
18.3. Энэ хуулийн 18.2-т заасан арга хэмжээ авсан тухай захирамжид үүрэг гүйцэтгэгч гомдол гаргах эрхтэй.
18.4. Төлбөрийн чадваргүйдлийн ажиллагаанд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйл хамаарахгүй.
18.5. Энэ хуулийн 18.1-д заасны дагуу түр хэрэг гүйцэтгэгчийг томилсон, 18.2.2-т заасны дагуу үүрэг гүйцэтгэгчид хөрөнгөө удирдах, захиран зарцуулахыг хориглосон захирамжийн талаар нийтэд мэдээлж, үүрэг гүйцэтгэгч, үүрэг хүлээгч, түр хэрэг гүйцэтгэгч нарт гардуулна.
19 дүгээр зүйл. Түр хэрэг гүйцэтгэгчийн гүйцэтгэх үйл ажиллагаа
19.1. Түр хэрэг гүйцэтгэгч томилогдсон өдрөөсөө хойш 20 хоногийн дотор дараах асуудал тус бүрийн талаар дүгнэлт гаргаж шүүхэд ирүүлнэ:
19.1.1.үүрэг гүйцэтгэгч төлбөрийн чадвартай эсэх; 19.1.2.үүрэг гүйцэтгэгчийн хөрөнгө төлбөрийн чадваргүйдлийн ажиллагааны зардлыг төлөхөд хүрэлцээтэй эсэх.
19.2. Шүүхээс үүрэг гүйцэтгэгчийн хөрөнгө удирдах, захиран зарцуулах эрхийг хориглосон захирамж гаргасан бол хөрөнгө удирдах эрх түр хэрэг гүйцэтгэгчид шилжинэ.
19.3. Энэ хуулийн 19.2-т заасан захирамж гарсан бол түр хэрэг гүйцэтгэгч хөрөнгийг удирдах талаар дараах эрхтэй байна:
19.3.1.үүрэг гүйцэтгэгчийн хөрөнгө, холбогдох баримт бичигт тооллого хийх, хөрөнгийг хамгаалах; 19.3.2.шүүхийн шийдвэрийн дагуу үүрэг гүйцэтгэгчийн эд хөрөнгийг битүүмжлэх; 19.3.3.шаардлагатай тохиолдолд үүрэг гүйцэтгэгчийн үйл ажиллагаанд баримтын шалгалт хийх ажлыг зохион байгуулах; 19.3.4.шүүх үүрэг гүйцэтгэгчийн үйл ажиллагааг бүрэн зогсоосноос бусад тохиолдолд үүрэг гүйцэтгэгчийн үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэхэд шаардлагатай арга хэмжээг төлбөрийн чадваргүйдлийн ажиллагааг эхлүүлэх тухай захирамж гарах хүртэл хугацаанд авах.
19.4. Үүрэг гүйцэтгэгчийн хөрөнгийг удирдах, захиран зарцуулах эрхийг хориглоогүй бол шүүхээс түр хэрэг гүйцэтгэгчид даалгаж байгаа үүргийг энэ хуулийн 26 дугаар зүйлд заасан эрх, үүргийн хүрээнд тодорхой заана.
19.5. Түр хэрэг гүйцэтгэгчийн энэ хуулийн 19.4-т заасан үүрэг энэ хуулийн 19.3-т заасан эрхээс хэтрэхгүй.
19.6. Үүрэг гүйцэтгэгч нь түр хэрэг гүйцэтгэгчийг хуулийн этгээдийн бүртгэл, тооцоо, шаардлагатай баримт бичигтэй танилцах боломжоор хангах үүрэгтэй.
19.7. Түр хэрэг гүйцэтгэгчийн үйл ажиллагаанд энэ хуулийн 29 дүгээр зүйлд зааснаас бусад зохицуулалт нэгэн адил хамаарна.
19.8. Түр хэрэг гүйцэтгэгчийг томилоход энэ хуулийн 28.1-д заасан зохицуулалтыг баримтална.
19.9. Түр хэрэг гүйцэтгэгчийг тухайн төлбөрийн чадваргүйдлийн ажиллагааны хэрэг гүйцэтгэгчээр үргэлжлүүлэн томилж болно.
20 дугаар зүйл.. Түр хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтийн улмаас үүсэх үр дагавар
20.1. Түр хэрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэгч нь төлбөрийн чадвартай, эсхүл үүрэг гүйцэтгэгч төлбөрийн чадваргүй, түүний хөрөнгө төлбөрийн чадваргүйдлийн ажиллагааны зардлыг төлөх боломжгүй гэсэн дүгнэлт гаргасан бол шүүх төлбөрийн чадваргүйдлийн ажиллагаа эхлүүлэхээс татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гаргана.
20.2. Үүрэг гүйцэтгэгч төлбөрийн чадваргүй, түүний хөрөнгө төлбөрийн чадваргүйдлийн ажиллагааны зардлыг төлөх боломжгүй талаар түр хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлт гарсан бол төлбөрийн чадваргүйдлийн ажиллагааны урьдчилсан төлбөрийг аль нэг үүрэг гүйцэтгүүлэгч, эсхүл сонирхогч бусад этгээд төлж болно.
20.3. Энэ хуулийн 20.2-т заасны дагуу төлбөрийн чадваргүйдлийн ажиллагааны урьдчилсан төлбөр төлөгдсөн тохиолдолд шүүх төлбөрийн чадваргүйдлийн ажиллагааг эхлүүлэхээс татгалзаж болохгүй.
20.4. Урьдчилсан төлбөр төлсөн этгээд төлбөрийн чадваргүйдлийн ажиллагаа эхлүүлэх хүсэлт гаргах үүргээ зөрчсөн энэ хуулийн 12.2-т заасан үүрэг гүйцэтгэгчийн гүйцэтгэх удирдлагаас төлбөрийг шаардах эрхтэй.
21 дүгээр зүйл. Албадлагын арга хэмжээг хүчингүй болгосны үр дагавар
21.1. Шүүгч үүрэг гүйцэтгэгчийн хөрөнгө удирдах, захиран зарцуулах эрхийг хориглосон захирамжийг хүчингүй болгосон бол энэ тухай нийтэд мэдээлнэ.
21.2. Үүрэг гүйцэтгэгчийн хөрөнгө удирдах эрхийг түр хэрэг гүйцэтгэгчид шилжүүлсэн бол түр хэрэг гүйцэтгэгчийн удирдсан хөрөнгийн ашиглалт, зардлын тооцооллыг хийж, ажил үүргийг хүлээлцсэний дараа түүнийг томилсон захирамжийг хүчингүй болгоно.
21.3. Түр хэрэг гүйцэтгэгч түүний удирдаж байсан хөрөнгөтэй холбоотой байгуулсан гэрээний дагуу хариу төлбөр авсан бол гэрээний хариу үүрэг хүчин төгөлдөр байна.

ГУРАВДУГААР БҮЛЭГ
ТӨЛБӨРИЙН ЧАДВАРГҮЙДЛИЙН АЖИЛЛАГААГ ЭХЛҮҮЛЭХ
22 дугаар зүйл. Төлбөрийн чадваргүйдлийн ажиллагааг эхлүүлэх үндэслэл
22.1. Дараах нөхцөлийн аль нэг бүрдсэн тохиолдолд хуулийн этгээдийг төлбөрийн чадваргүйд тооцож, төлбөрийн чадваргүйдлийн ажиллагааг эхлүүлнэ:
22.1.1. хууль, эсхүл гэрээнд заасан мөнгөн төлбөрийн үүргээ үргэлжилсэн зургаан сараас дээш хугацаагаар биелүүлж чадаагүй;
22.1.2. нийт өр төлбөр нь хуулийн этгээдийн санхүүгийн тайланд тусгагдсан нийт хөрөнгийн дүнгийн 50 хувиас хэтэрсэн.
23 дугаар зүйл. Үүрэг гүйцэтгэгчийн төлбөрийн чадваргүй болсон шалтгааныг тодруулах
23.1. Шүүх төлбөрийн чадваргүйдлийн ажиллагааг эхлүүлэх захирамж гаргахын өмнө төлбөрийн чадваргүй болсон шалтгааныг тодруулах зорилгоор хүсэлт гаргагч болон үүрэг гүйцэтгэгчийг оролцуулан шүүх хурал хийж болно.
23.2. Энэ хуулийн 23.1-д заасан шүүх хуралдааныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан дэгийн дагуу явуулна.
23.3. Шүүх хүсэлт гаргагч, үүрэг гүйцэтгэгчид хуралдааны товыг мэдэгдэнэ.
23.4. Хүсэлт гаргагч, үүрэг гүйцэтгэгч хуралдаанд ирээгүй нь үүрэг гүйцэтгэгчийн төлбөрийн чадварын талаар хэлэлцэхэд саад болохгүй.
23.5. Энэ хуулийн 19.1-д заасан түр хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтээр үүрэг гүйцэтгэгч төлбөрийн чадвартай болох нь тогтоогдвол шүүгч төлбөрийн чадваргүйдлийн ажиллагааг эхлүүлэхээс татгалзах тухай захирамж гаргана.
23.6. Төлбөрийн чадваргүйдлийн ажиллагааг эхлүүлэхээс татгалзсан, эсхүл энэ хуулийн 12.3-т заасны дагуу үүрэг гүйцэтгүүлэгч төлбөрийн чадваргүйдлийн ажиллагаа эхлүүлэхээс өмнө хүсэлтээ татан авсан бол урьдчилсан төлбөрийг буцаан олгож, энэ хуулийн 18.2-т заасан албадлагын арга хэмжээг хүчингүй болгоно.
23.7. Энэ хуулийн 23.6-д заасны дагуу урьдчилсан төлбөрийн буцаан олгохдоо түр хэрэг гүйцэтгэгчийн ажлын хөлсийг суутган тооцно.
24 дүгээр зүйл. Төлбөрийн чадваргүйдлийн ажиллагааг эхлүүлэх
24.1. Шүүх энэ хуулийн 23.1-д заасан хурал болсон өдрөөс хойш, эсхүл хурал хийгээгүй бол түр хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлт гарсан өдрөөс хойш тав хоногийн дотор энэ хуулийн 22.1-д заасан үндэслэлээр төлбөрийн чадваргүйдлийн ажиллагааг эхлүүлэх захирамж гаргана.
24.2. Энэ хуулийн 24.1-д заасан захирамжид дараах зүйлийг тусгана:
24.2.1.хүсэлт гаргасан он, сар, өдөр, хүсэлт гаргагчийн нэр, хаяг; 24.2.2.үүрэг гүйцэтгэгчийн оноосон нэр, хаяг; 24.2.3.үүрэг гүйцэтгүүлэгчдээс нэхэмжлэлийн шаардлага /цаашид “нэхэмжлэлийн шаардлага” гэх/ гаргах хугацаа; 24.2.4.доод эрэмбийн үүрэг гүйцэтгүүлэгчид нэхэмжлэлийн шаардлагаа гаргахыг зөвшөөрөх эсэх; 24.2.5.хэрэг гүйцэтгэгчийг томилох тухай; 24.2.6.үүрэг гүйцэтгүүлэгч нь барьцаагаар хангагдсан шаардлагынхаа талаар хэрэг гүйцэтгэгчид даруй мэдэгдэх тухай; 24.2.7.үүрэг хүлээгч үүргээ үүрэг гүйцэтгэгчийн өмнө бус хэрэг гүйцэтгэгчийн өмнө гүйцэтгэх тухай; 24.2.8.үүрэг гүйцэтгүүлэгчдийн баталгаажуулах болон дүгнэлтийн хурлын тов.
24.3. Энэ хуулийн 24.2.3-т заасан нэхэмжлэлийн шаардлага гаргах хугацаа захирамж гарсан өдрөөс хойш 14 хоногоос багагүй, 60 хоногоос ихгүй байна.
24.4. Энэ хуулийн 24.2.5-д заасны дагуу хэрэг гүйцэтгэгчийг томилсноор энэ хуулийн 18.1-д заасан түр хэрэг гүйцэтгэгчийн үүрэг дуусгавар болно.
24.5. Төлбөрийн чадваргүйдлийн ажиллагааг эхлүүлэх тухай шүүгчийн захирамжийг хүсэлт гаргагч, үүрэг гүйцэтгэгч, шүүхэд мэдэгдэж байгаа үүрэг гүйцэтгүүлэгч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, татварын байгууллага, нийгмийн даатгалын байгууллага, үүрэг гүйцэтгэгчийн оршин байгаа газрын улсын бүртгэлийн байгууллага болон холбогдох бусад байгууллагад хүргүүлнэ.
24.6. Энэ хуулийн 20.1-д заасан төлбөрийн чадваргүйдлийн ажиллагааг эхлүүлэхээс татгалзсан шүүгчийн захирамжийг хүсэлт гаргагч, үүрэг гүйцэтгэгч, шүүхэд мэдэгдэж байгаа үүрэг гүйцэтгүүлэгч нарт хүргүүлнэ.
24.7. Төлбөрийн чадваргүйдлийн ажиллагааг эхлүүлсэн, эсхүл эхлүүлэхээс татгалзсан захирамжийн талаар нийтэд мэдээлнэ.
24.8. Төлбөрийн чадваргүйдлийн ажиллагааг эхлүүлэх шүүгчийн захирамжийг эс зөвшөөрвөл үүрэг гүйцэтгэгч, хүсэлт гаргагч гомдол гаргах эрхтэй.
24.9. Нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах төлбөрийн чадвартай нь илт байхад төлбөрийн чадваргүйдлийн ажиллагаа эхлүүлэх хүсэлтийг үүрэг гүйцэтгэгч гаргасан, эсхүл үүрэг гүйцэтгүүлэгчийн гаргасан төлбөрийн чадваргүйдлийн ажиллагаа эхлүүлэх тухай хүсэлтэд хариу тайлбар гаргаагүйн улмаас төлбөрийн чадваргүйдлийн ажиллагаа эхлүүлсэнтэй холбогдон бусад үүрэг гүйцэтгүүлэгчид учирсан хохирлыг үүрэг гүйцэтгэгч нөхөн төлнө.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ТӨЛБӨРИЙН ЧАДВАРГҮЙДЛИЙН АЖИЛЛАГААНЫ ХЭРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ
25 дугаар зүйл. Хэрэг гүйцэтгэгчид тавигдах шаардлага
25.1. Хэрэг гүйцэтгэгч нь энэ хуулийн 27.1-д заасан эрх авсан хүн, хуулийн этгээд байна.
25.2. Хэрэг гүйцэтгэгч дараах шалгуурыг хангасан байна:
25.2.1.хууль, санхүү, эдийн засаг, нягтлан бодох бүртгэл, аудит, эсхүл бизнесийн удирдлагын чиглэлээр мэргэжил эзэмшсэн, мэргэжлээрээ гурваас доошгүй жил ажилласан; 25.2.2.хэрэг гүйцэтгэгчийг бэлтгэх сургалтад хамрагдсан; 25.2.3.эрх зүйн чадамжтай; 25.2.4.ял шийтгэлгүй; 25.2.5.үүрэг гүйцэтгэгчтэй санхүү, эдийн засгийн, хувийн болон бусад хэлбэрээр ашиг сонирхлын зөрчилгүй байх.
25.3. Хэрэг гүйцэтгэгч ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй гэж үзвэл энэ тухайгаа шүүхэд мэдэгдэх үүрэгтэй.
25.4. Дараах тохиолдолд хэрэг гүйцэтгэгчийг тухайн хэрэгт ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзнэ:
25.4.1.үүрэг гүйцэтгэгчийн өмчлөгч, ажилтан, эсхүл аудитор байх; 25.4.2.үүрэг гүйцэтгэгч ба үүрэг гүйцэтгүүлэгчтэй нэгдмэл сонирхолтой этгээд байх; 25.4.3.үүрэг гүйцэтгэгчтэй Өрсөлдөөний тухай хуулийн 4.1.4-т заасан хүрээнд өрсөлдөгч байх.
25.5. Энэ хуулийн 25.1-д заасан хуулийн этгээд нь энэ хуулийн 25.2-т заасан шалгуурыг хангасан, хоёроос доошгүй хэрэг гүйцэтгэгчтэй байна.
26 дугаар зүйл. Хэрэг гүйцэтгэгчийн бүрэн эрх
26.1. Хэрэг гүйцэтгэгч дараах бүрэн эрхтэй байна:
26.1.1.үүрэг гүйцэтгэгчээс шаардлагатай мэдээллийг гаргуулан авах; 26.1.2.үүрэг хүлээгчээс үүргийн гүйцэтгэлийг шаардах, нэхэмжлэл гаргах, гэрээ, хэлцлийг үргэлжлүүлэх, өөрчлөх, цуцлах, татгалзах; 26.1.3.үүрэг гүйцэтгүүлэгчдийн шаардлагын үндэслэлийг шалгах, бүртгэх, дарааллын жагсаалт гаргах; 26.1.4.үүрэг гүйцэтгэгчийн хөрөнгийг хамгаалалтад авах, үнэлэх, үнэлүүлэх; 26.1.5.хуваарилагдах хөрөнгө нь төлбөрийн чадваргүйдлийн ажиллагааны зардлыг нөхөн төлөхөд хүрэлцэх эсэхийг тогтоох; 26.1.6.хөрөнгө хуваарилах, захиран зарцуулах төлөвлөгөө боловсруулан үүрэг гүйцэтгүүлэгчдийн хурлаар батлуулах; 26.1.7.хуваарилагдах хөрөнгийг энэ хуульд заасан хязгаарлалтын хүрээнд захиран зарцуулах, нэхэмжлэлийн шаардлагыг үр ашигтай хангах замаар төлөвлөгөөний дагуу хуваарилах; 26.1.8.хуваарилагдах хөрөнгөтэй холбоотой данс, тооцооны бүртгэлд хяналт тавих; 26.1.9.үүрэг хүлээгчийн үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах, үүргийг гүйцэтгүүлэх; 26.1.10.үүрэг гүйцэтгүүлэгчдийн хуралд оролцох; 26.1.11.дахин зохион байгуулах төлөвлөгөө боловсруулж, үүрэг гүйцэтгүүлэгчдийн хурлаар батлуулах, 26.1.12.дахин зохион байгуулах төлөвлөгөөний хэрэгжилтийн тайлан бэлтгэх; 26.1.13.үүрэг гүйцэтгүүлэгчдийн шаардлагыг хангах болон дахин зохион байгуулах ажиллагаа явуулах зориулалтаар банкинд данс нээх. 26.1.14.төлбөрийн чадваргүйдлийн ажиллагаа эхлүүлснээс хойших хугацааны санхүүжилтийг хүлээн авах; 26.2.15.төлбөрийн чадваргүйдлийн ажиллагааны талаар үүрэг гүйцэтгүүлэгч, шүүгчид шаардлагатай мэдээллийг өгч байх; 26.1.16.хөдөлмөрийн гэрээгээр ажиллагсадтай харилцах ажил олгогчийн эрх, үүргийг хэрэгжүүлэх; 26.1.17.шүүх, арбитр, маргаан шийдвэрлэх бусад ажиллагаанд үүрэг гүйцэтгэгчийг төлөөлөх; 26.1.18.шүүхээр шийдвэрлүүлэх асуудлаар шүүхэд хандах; 26.1.19.үүрэг гүйцэтгэгчийн хөрөнгийн байдлын тайлан, санхүүгийн тайлан гаргах; 26.1.20.хуульд заасан, эсхүл энэ хуульд нийцүүлэн үүрэг гүйцэтгүүлэгчдийн зөвлөлөөс, зөвлөлгүй бол үүрэг гүйцэтгүүлэгчдийн хурлаас болон шүүхээс даалгасан бусад.
26.2. Хэрэг гүйцэтгэгч энэ хуулийн 26.1-д заасан үүргээ хэрэгжүүлэхтэй холбогдуулан мэргэшсэн шинжээч хөлсөөр ажиллуулж болно.
26.3. Хэрэг гүйцэтгэгч нь хэргийн оролцогчийн мэдээллийн нууцлалыг хадгалах, бусдад дамжуулахгүй байх үүрэгтэй.
27 дугаар зүйл. Хэрэг гүйцэтгэгчийн эрх олгох
27.1. Хэрэг гүйцэтгэгчийн эрхийг хууль зүйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 27.2-т заасан журмын дагуу олгоно.
27.2. Хэрэг гүйцэтгэгчийн эрх олгох, сонгон шалгаруулах журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
27.3. Хэрэг гүйцэтгэгчийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдийн нэрсийн жагсаалтыг хууль зүйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын цахим сан болон шүүхийн мэдээллийн цахим санд байршуулна.
27.4. Энэ хуулийн 27.1-д заасан эрх олгох чиг үүргийг гэрээний үндсэн дээр ашгийн төлөө бус хуулийн этгээдэд шилжүүлэн гүйцэтгүүлж болно.
28 дугаар зүйл. Хэрэг гүйцэтгэгчийг томилох
28.1. Шүүх хэрэг гүйцэтгэгчийг энэ хуулийн 27.3-т заасан шүүхийн мэдээллийн цахим сангийн жагсаалтаас цахим хэлбэрээр, тохиолдлын журмаар сонгож, томилно.
29 дүгээр зүйл. Хэрэг гүйцэтгэгчийг сонгох эрх
29.1. Үүрэг гүйцэтгүүлэгчид баталгаажуулах хурлын дараагийн хурлаараа энэ хуулийн 28.1-д заасны дагуу шүүхээс томилсноос өөр хэрэг гүйцэтгэгчийг сонгох эрхтэй.
29.2. Дараах нөхцөл зэрэг хангагдсан бол энэ хуулийн 29.1-д заасан этгээдийг үүрэг гүйцэтгүүлэгчдийн хурлаас сонгогдсон гэж үзнэ:
29.2.1.нийт саналын эрхтэй үүрэг гүйцэтгүүлэгчдийн олонх дэмжсэн; 29.2.2.саналын эрхтэй үүрэг гүйцэтгүүлэгчдийн шаардлагын дүнгийн 50-иас дээш хувийг эзэмшиж байгаа үүрэг гүйцэтгүүлэгчид дэмжсэн.
29.3. Энэ хуулийн 29.2-т заасны дагуу сонгогдсон этгээдийг шүүх томилохоос татгалзаж болохгүй.
30 дугаар зүйл. Хэрэг гүйцэтгэгчийг чөлөөлөх
30.1. Дараах тохиолдолд шүүгч санаачилгаараа, эсхүл хэрэг гүйцэтгэгчийн хүсэлт, үүрэг гүйцэтгүүлэгчдийн хурлаас гаргасан саналыг үндэслэн хэрэг гүйцэтгэгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх захирамж гаргана:
30.1.1.эрүүл мэндийн шалтгаанаар үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон; 30.1.2.үүргээ ноцтой зөрчсөн; 30.1.3.энэ хуулийн 25.4-т заасан ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэх нөхцөл байдал илэрсэн; 30.1.4.энэ хуулийн 27.3-т заасан жагсаалтаас хасагдсан.
30.2. Хэрэг гүйцэтгэгчийг чөлөөлөх шийдвэр гаргахын өмнө түүний тайлбарыг бичгээр авна.
30.3. Шүүх энэ хуулийн 30.1-д заасан этгээдийн гаргасан санал үндэслэлгүй гэж үзвэл хүлээн авахаас татгалзаж болно.
30.4. Үүрэг гүйцэтгүүлэгчдийн хурлаас гаргасан хэрэг гүйцэтгэгчийг чөлөөлөх тухай саналыг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамжид үүрэг гүйцэтгүүлэгчдийн зөвлөл, эсхүл аль нэг үүрэг гүйцэтгүүлэгч гомдол гаргаж болно.
30.5. Хэрэг гүйцэтгэгч түүнийг чөлөөлсөн тухай шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхтэй.
31 дүгээр зүйл. Хэрэг гүйцэтгэгчийн үйл ажиллагаанд тавих шүүхийн хяналт
31.1. Шүүх хэрэг гүйцэтгэгчийн хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлж байгаа эсэхэд хяналт тавина.
31.2. Шүүх төлбөрийн чадваргүйдлийн ажиллагааны талаарх болон хэрэг гүйцэтгэгчийн гүйцэтгэсэн ажлын талаарх мэдээ, тайланг хэдийд ч шаардан авч болно.
31.3. Хэрэг гүйцэтгэгч шүүхээс шаардсан энэ хуулийн 31.2-т заасан мэдээ, тайланг тухай бүр шуурхай гаргаж өгөх үүрэгтэй.
32 дугаар зүйл. Хэрэг гүйцэтгэгчийн ажлын хөлс, зардал
32.1. Хэрэг гүйцэтгэгч нь ажил үүргээ гүйцэтгэсний төлөө ажлын хөлс авах, гарсан зардлаа төлүүлэх эрхтэй. Ажлын хөлсний хэмжээг түүнийг томилох үед шүүх тогтооно.
32.2. Хэрэг гүйцэтгэгчийн ажлын хөлс, зардлын хэмжээг тогтоох аргачлалыг санхүү, төсвийн болон хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.
32.3. Хэрэг гүйцэтгэгчид ажлын хөлс олгох тухай шүүгчийн захирамжийн хувийг хэрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгчдийн зөвлөлд, зөвлөлгүй бол үүрэг гүйцэтгүүлэгчдийн хуралд гардуулна.
33 дугаар зүйл. Хэрэг гүйцэтгэгчтэй тооцоо нийлэх
33.1. Хэрэг гүйцэтгэгч үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөхдөө үйл ажиллагааныхаа талаар үүрэг гүйцэтгүүлэгчдийн хуралд тайлагнаж, тооцоо нийлнэ.
33.2. Хэрэг гүйцэтгэгчийн тайлан, тооцоог үүрэг гүйцэтгүүлэгчдийн хурлаар хэлэлцэхээс өмнө үүрэг гүйцэтгүүлэгчдийн зөвлөл уг тайлан, тооцооны талаар тайлбар бэлтгэсэн байна.
33.3. Шүүхээс үүрэг гүйцэтгүүлэгчдийн зөвлөлд тайлбар бэлтгэх боломжит хугацаа олгоно.
34 дүгээр зүйл. Хэрэг гүйцэтгэгчийн хариуцлага
34.1. Хэрэг гүйцэтгэгчийн санаатай, илтэд болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас төлбөрийн чадваргүйдлийн хэргийн оролцогчид хохирол учирсан бол хохирлыг хэрэг гүйцэтгэгч хувийн хөрөнгөөрөө хариуцна.
34.2. Энэ хуулийн 34.1-д заасан үр дагавар үүсээгүй боловч үүргээ зохих ёсоор биелүүлээгүй нь хэрэг гүйцэтгэгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх үндэслэл болно.
34.3. Хэрэг гүйцэтгэгч мэргэжлийн хариуцлагын даатгалд хамрагдсан байна.
34.4. Хэрэг гүйцэтгэгч хуульд заасан үүргээ биелүүлээгүйн улмаас учирсан хохирлыг арилгуулах шаардлага гаргах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна.

ТАВДУГААР БҮЛЭГ
ТӨЛБӨРИЙН ЧАДВАРГҮЙДЛИЙН АЖИЛЛАГААНЫ НЭХЭМЖЛЭЛИЙН ШААРДЛАГА
35 дугаар зүйл. Үүргийн гүйцэтгэлийг шаардах
35.1. Шүүх үүрэг гүйцэтгүүлэгчийн энэ хуулийн 24.3-т заасан хугацаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг төлбөрийн чадваргүйдлийн ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ.
35.2. Нэхэмжлэлийн шаардлагад дараах зүйлийг тусгасан байна:
35.2.1.үүрэг гүйцэтгүүлэгчийн болон түүний төлөөлөгчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, оршин суугаа газрын хаяг, иргэний харьяалал, регистрийн дугаар; 35.2.2.энэ хуулийн 13.2.3, 13.2.4, 13.2.5, 13.3.3-т заасан мэдээлэл, даатгалтай бол даатгагчийн талаарх мэдээлэл.
35.3. Нэхэмжлэлийн шаардлагад үүрэг гүйцэтгүүлэгч, эсхүл түүний төлөөлөгч гарын үсгээ зурж нотлох баримтыг хавсаргасан байна.
35.4. Шүүхээс төлбөрийн чадваргүйдлийн ажиллагааг эхлүүлэх тухай захирамжаар зөвшөөрсөн бол энэ хуулийн 40.1-д заасан доод эрэмбийн нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж болно.
35.5. Энэ хуулийн 35.4-т заасан нэхэмжлэлд шаардлагын дүн, доод эрэмбийн үүрэг гүйцэтгүүлэгч болохыг тэмдэглэсэн байна.
36 дугаар зүйл. Үүрэг гүйцэтгүүлэгчийн бүртгэл
36.1. Хэрэг гүйцэтгэгч нэхэмжлэлийн шаардлага гаргасан болон бусад байдлаар түүнд мэдэгдэж байгаа үүрэг гүйцэтгүүлэгчдийн бүртгэлийг хөтөлнө.
36.2. Бүртгэлд үүрэг гүйцэтгүүлэгчдийн нэр, хаяг, шаардлагын дүн, үндэслэл, шаардлагыг харилцан тооцох боломжтой эсэхийг доор дурдсан ангилал тус бүрээр тусгана:
36.2.1.барьцаат үүрэг гүйцэтгүүлэгч; 36.2.2.энгийн үүрэг гүйцэтгүүлэгч; 36.2.3.доод эрэмбийн үүрэг гүйцэтгүүлэгч.
36.3. Энэ хуулийн 36.2.1-д заасан ангилалд энэ хуулийн 36.2-т зааснаас гадна барьцааны зүйл, барьцааны шаардлагаас хангагдахгүй үлдэх, эсхүл шаардлага хангагдсаны дараа илүү гарч болзошгүй дүнг тусгана.
36.4. Энэ хуулийн 36.2-т заасан ангиллын дагуу бүртгэхдээ үүрэг гүйцэтгэгчийн хуваарилагдах хөрөнгөөр төлж барагдуулах боломжтой шаардлагын дүнг тооцсон байна.
36.5. Энэ хуулийн 36.1-д заасан үүрэг гүйцэтгүүлэгчдийн бүртгэл болон хуваарилагдах хөрөнгийн бүртгэлийг хэргийн оролцогчдод танилцуулах зорилгоор энэ хуулийн 24.2.8-д заасан дүгнэлтийн хурал болох өдрөөс долоогоос доошгүй хоногийн өмнө шүүхэд хүргүүлнэ.
37 дугаар зүйл. Баталсан шаардлага
37.1. Хэрэг гүйцэтгэгч нэхэмжлэлийн шаардлагыг баталсан бол маргаангүйд тооцож, энэ хуулийн 49.1.1-д заасан баталгаажуулах хуралд танилцуулна.
37.2. Үүрэг гүйцэтгэгч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөөгүй нь шаардлагыг батлах эсэхэд нөлөөлөхгүй.
37.3. Хэрэг гүйцэтгэгч шаардлагыг баталсан эсэх, үүрэг гүйцэтгэгч татгалзсан эсэх талаар энэ хуулийн 36.1-д заасан бүртгэлд тэмдэглэнэ.
37.4. Энэ хуулийн 37.1-д заасны дагуу баталсан шаардлага төлбөрийн чадваргүйдлийн хэргийн оролцогчдын хувьд маргаангүйд тооцогдоно.
37.5. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр бүхий шаардлагыг баталсанд тооцно.
38 дугаар зүйл. Маргаантай шаардлага
38.1. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэг гүйцэтгэгч батлаагүй бол маргаантай шаардлагад тооцно.
38.2. Хэрэг гүйцэтгэгч маргаантай шаардлагын тухай энэ хуулийн 36.1-д заасан бүртгэлд тэмдэглэж, энэ талаар үүрэг гүйцэтгүүлэгчид мэдэгдэнэ.
38.3. Хэрэг гүйцэтгэгч шаардлагыг батлахаас татгалзсан бол үүрэг гүйцэтгүүлэгч энэ тухай мэдэгдсэн өдрөөс хойш тав хоногийн дотор төлбөрийн чадваргүйдлийн хэргийг хянан шийдвэрлэж байгаа шүүгчид гомдол гаргана.
38.4. Энэ хуулийн 38.3-т заасан гомдлыг хүлээн авсан шүүгч хэрэг гүйцэтгэгчийн тайлбарыг сонссоны үндсэн дээр дараах захирамжийн аль нэгийг долоо хоногийн дотор гаргана:
38.4.1.гомдлыг хангахгүй орхиж, шаардлагыг маргаантай гэж үзэх; 38.4.2.гомдлын зарим хэсгийг хангаж, холбогдох шаардлагыг батлах; 38.4.3.шаардлагыг батлах.
38.5. Үүрэг гүйцэтгүүлэгч энэ хуулийн 38.4.1, 38.4.2-т заасан маргааныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар шийдвэрлүүлэх эрхтэй.
38.6. Төлбөрийн чадваргүйдлийн ажиллагааг эхлүүлсэнтэй холбогдуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн бол маргаантай шаардлага бүхий үүрэг гүйцэтгүүлэгч уг ажиллагааг сэргээн явуулахыг шаардах эрхтэй.
39 дүгээр зүйл. Хугацаа хэтрүүлж гаргасан шаардлага
39.1. Үүрэг гүйцэтгүүлэгч шаардлагаа энэ хуулийн 24.3-т заасан шаардлага гаргах сүүлчийн өдрөөс хойш боловч баталгаажуулах хурал болохоос гурваас доошгүй хоногийн өмнө гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаантай бол хэрэг гүйцэтгэгч хүлээн авч баталгаажуулах хуралд танилцуулна.
39.2. Үүрэг гүйцэтгүүлэгч бүртгэгдсэн шаардлагын хэмжээгээ ихэсгэх тохиолдолд энэ хуулийн 39.1 дэх хэсэг нэгэн адил үйлчилнэ.
40 дүгээр зүйл. Доод эрэмбийн шаардлага
40.1. Энэ хуулийн 102.1.1, 102.1.2-т заасан үүрэг гүйцэтгүүлэгчдийн бүлэгт хамаарах барьцаат болон энгийн үүрэг гүйцэтгүүлэгчдийн шаардлагын дараа эрэмбэлэгдэх дараах шаардлага нь доод эрэмбийн шаардлагад хамаарна:
40.1.1.үүрэг гүйцэтгэгчийн хариу төлбөргүй гүйцэтгэх үүрэг; 40.1.2.үүрэг гүйцэтгүүлэгчид төлбөрийн чадваргүйдлийн ажиллагаанд оролцсоны улмаас бий болсон зардал; 40.1.3.хувь нийлүүлэгчээс олгосон зээл, түүнтэй адилтгах шаардлага.
40.2. Доод эрэмбийн шаардлагыг барьцаат болон энгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж дууссаны дараа энэ хуулийн 40.1-д заасан дарааллын дагуу хангах бөгөөд ижил шатлалд байгаа шаардлагыг хувь тэнцүүлэн хангана.
41 дүгээр зүйл. Шаардлагын дүнг тогтоох
41.1. Төлбөрийн чадваргүйдлийн ажиллагаанд гаргах нэхэмжлэлийн шаардлага нь мөнгөн дүнгээр илэрхийлэгдсэн байна.
41.2. Төлбөрийн чадваргүйдлийн ажиллагааг эхлүүлэхээс өмнө үүссэн шаардлагын дүнг төлбөрийн чадваргүйдлийн ажиллагааг эхлүүлэх өдрийн үнийн дүнгээр тодорхойлно.
41.3. Төлбөрийн чадваргүйдлийн ажиллагааг эхлүүлснээс хойш дахин хөрөнгөжүүлсний үр дүнд бий болсон шаардлагын дүнг гэрээнд заасан хугацаагаар тодорхойлох ба гэрээнд өөрөөр заагаагүй бол төлбөрийн чадваргүйдлийн ажиллагаа дуусгавар болох өдрийн үнийн дүнгээр тодорхойлно.
41.4. Үүрэг гүйцэтгэгчийн мөнгөн төлбөрийн үүрэг нь гадаад валютаар илэрхийлэгдсэн бол төлбөрийн чадваргүйдлийн ажиллагаа эхлүүлэх хүсэлтийг шүүхэд гаргасан өдрийн Монголбанкнаас зарласан албан ханшаар тооцно.
42 дугаар зүйл. Үүрэг гүйцэтгэх хугацаанаас өмнө үүсэх шаардлага
42.1. Үүрэг гүйцэтгэх хугацаанаас өмнө төлбөрийн чадваргүйдлийн ажиллагаа эхлүүлсэн бол ажиллагаа эхлүүлсэн өдрөөр үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх үүснэ.
43 дугаар зүйл. Барьцаат шаардлага
43.1. Хууль, гэрээний дагуу барьцааны эрхтэй үүрэг гүйцэтгүүлэгч шаардлагаа энэ хуулийн 81, 82 дугаар зүйлд заасны дагуу барьцааны зүйлээс тусад нь хангуулах эрхтэй.
44 дүгээр зүйл. Хүүгийн шаардлага
44.1. Төлбөрийн чадваргүйдлийн ажиллагааг эхлүүлсэн өдрөөс эхлэн хүү тооцохыг зогсооно.
44.2. Энэ хуулийн 23.5-д заасны дагуу шүүхээс төлбөрийн чадваргүйдлийн ажиллагааг эхлүүлэхээс татгалзсан, эсхүл энэ хуулийн 117.1.1, 117.1.2-т заасны дагуу дахин зохион байгуулах ажиллагааг дуусгавар болгосон бол ердийн журмаар гэрээгээр тохиролцсоны дагуу хүү тооцно.
44.3. Дахин хөрөнгөжүүлэх замаар үүссэн өр төлбөрт гэрээгээр тохиролцсоны дагуу хүүг тооцон төлнө.

ЗУРГААДУГААР БҮЛЭГ
ҮҮРЭГ ГҮЙЦЭТГҮҮЛЭГЧДИЙН ХУРАЛ
45 дугаар зүйл. Үүрэг гүйцэтгүүлэгчдийн хурал
45.1. Үүрэг гүйцэтгүүлэгчдийн хурал төлбөрийн чадваргүйдлийн ажиллагааны аль ч үед энэ хуульд заасан эрхийнхээ хүрээнд үүрэг гүйцэтгүүлэгчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлнө.
45.2. Үүрэг гүйцэтгүүлэгчдийн хуралд үүрэг гүйцэтгүүлэгч, үүрэг гүйцэтгэгч, хэрэг гүйцэтгэгч оролцох эрхтэй.
45.3. Үүрэг гүйцэтгүүлэгч бичгээр үйлдсэн итгэмжлэлийн дагуу үүрэг гүйцэтгүүлэгчдийн хуралд төлөөлөгчөө оролцуулж болно.
45.4. Үүрэг гүйцэтгүүлэгчдийн хурлыг хэрэг гүйцэтгэгч даргалж, хурлын дэгийг тогтооно.
46 дугаар зүйл. Үүрэг гүйцэтгүүлэгчдийн хурлын ирц, шийдвэр хүчин төгөлдөр болох
46.1. Үүрэг гүйцэтгүүлэгчдийн баталгаажуулах хурлаас бусад хурал саналын эрхийн 50-иас дээш хувийг эзэмшиж байгаа үүрэг гүйцэтгүүлэгч ирснээр хүчин төгөлдөр болно.
46.2. Энэ хуулийн 46.1-д заасан ирц хүрээгүйн улмаас үүрэг гүйцэтгүүлэгчдийн хурлыг хойшлуулсан бол хойшлогдсон хурал нь саналын эрхийн 20-иос дээш хувийг эзэмшиж байгаа үүрэг гүйцэтгүүлэгч ирснээр хүчин төгөлдөр болно.
46.3. Хуульд өөрөөр заагаагүй бол үүрэг гүйцэтгүүлэгчдийн хурлын шийдвэр хуралд оролцож байгаа саналын эрхтэй үүрэг гүйцэтгүүлэгчдийн нэхэмжлэлийн шаардлагын 50-иас дээш хувийг эзэмшиж байгаа үүрэг гүйцэтгүүлэгчийн саналаар хүчин төгөлдөр болно.
47 дугаар зүйл. Үүрэг гүйцэтгүүлэгчдийн хуралд оролцох саналын эрх
47.1. Үүрэг гүйцэтгүүлэгчдийн хуралд шаардлага нь батлагдсан энгийн үүрэг гүйцэтгүүлэгч батлагдсан шаардлагын дүнтэй хувь тэнцүү саналын эрхтэй оролцоно.
47.2. Саналын эрх бүхий барьцаат үүрэг гүйцэтгүүлэгч нь энэ хуулийн 86.4-т заасны дагуу хэрэг гүйцэтгэгчийн тооцсон энгийн шаардлагын дүнтэй хувь тэнцүү саналын эрх эдэлнэ.
47.3. Хуралд оролцож байгаа саналын эрхтэй бусад үүрэг гүйцэтгүүлэгч болон хэрэг гүйцэтгэгч зөвшөөрсөн бол саналын эрх бүхий барьцаат үүрэг гүйцэтгүүлэгч нь тухайн асуудлаар энэ хуулийн 47.2-т зааснаас бусад дүнгээр саналын эрхтэй оролцож болно.
47.4. Саналын эрх бүхий барьцаат үүрэг гүйцэтгүүлэгч энэ хуулийн 47.3-т заасны дагуу үүрэг гүйцэтгүүлэгчдийн хуралд саналын эрхтэй оролцохыг бусад үүрэг гүйцэтгүүлэгч болон хэрэг гүйцэтгэгч эс зөвшөөрсөнтэй холбоотой гарсан маргааныг шүүх шийдвэрлэнэ.
47.5. Үүрэг гүйцэтгүүлэгчдийн хуралд доод эрэмбийн үүрэг гүйцэтгүүлэгч саналын эрхгүй оролцоно.
47.6. Энэ хуулийн 47.1, 47.2-т зааснаас бусад шаардлага бүхий үүрэг гүйцэтгүүлэгч хуралд саналын эрхгүй оролцож болно.
48 дугаар зүйл. Үүрэг гүйцэтгүүлэгчдийн хурлын бүрэн эрх
48.1. Үүрэг гүйцэтгүүлэгчдийн хурал дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
48.1.1.үүрэг гүйцэтгүүлэгчдийн зөвлөлтэй байх эсэхийг шийдвэрлэх; 48.1.2. хэрэг гүйцэтгэгчийг сонгох эрхээ хэрэгжүүлэх; 48.1.3.хэрэг гүйцэтгэгчийн энэ хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд үүрэг гүйцэтгүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлэхээр оруулсан асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх; 48.1.4.үүрэг гүйцэтгэгчийг дахин зохион байгуулах төлөвлөгөөг зөвшөөрөх; 48.1.5.төлбөрийн чадваргүйдлийн ажиллагааны явцад хийсэн мөнгөн гүйлгээ болон мөнгөн хөрөнгийн байдалд шинжээчийн дүгнэлт гаргуулах; 48.1.6.хэрэг гүйцэтгэгчээс хөрөнгийн болон үйл ажиллагааны талаарх мэдээ, тайлан гаргуулах, хэлэлцэх; 48.1.7.энэ хуульд заасан бусад.
48.2. Үүрэг гүйцэтгүүлэгчдийн зөвлөл, зөвлөлгүй бол үүрэг гүйцэтгүүлэгчдийн хурал төлбөрийн чадваргүйдлийн ажиллагааны явц, мөнгөн гүйлгээ, бэлэн мөнгөний зарцуулалтын талаар тайлан гаргахыг хэрэг гүйцэтгэгчээс шаардаж болно.
48.3. Үүрэг гүйцэтгүүлэгчдийн хурлын явцын талаар тэмдэглэл хөтөлнө. Энэ хуулийн 45.2-т заасан этгээд хурлын тэмдэглэлтэй танилцах эрхтэй.
49 дүгээр зүйл. Үүрэг гүйцэтгүүлэгчдийн хурлыг зарлах
49.1. Шүүх энэ хуулийн 24.1-д заасан захирамжаар үүрэг гүйцэтгүүлэгчдийн дараах хурлыг зарлана:
49.1.1.маргаантай болон баталсан шаардлагыг танилцуулах хурал /цаашид “баталгаажуулах хурал” гэх/; 49.1.2.хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтийг хэлэлцэх хурал /цаашид “дүгнэлтийн хурал” гэх/.
49.2. Баталгаажуулах хурлыг нэхэмжлэлийн шаардлага хүлээн авах сүүлийн өдрөөс хойш долоо хоногоос багагүй, 20 хоногоос ихгүй хугацаанд хийнэ.
49.3. Баталгаажуулах ба дүгнэлтийн хурлыг хамтад нь зохион байгуулж болно.
49.4. Баталгаажуулах ба дүгнэлтийн хурлыг тусад нь зарласан бол тэдгээрийн хоорондох хугацаа 10 хоногоос багагүй, 20 хоногоос ихгүй байна.
49.5. Шүүх үүрэг гүйцэтгүүлэгчдийн энэ хуулийн 49.1-д зааснаас бусад хурлыг дараах тохиолдолд зарлан хуралдуулна:
49.5.1.хэрэг гүйцэтгэгчийн хүсэлтээр; 49.5.2.үүрэг гүйцэтгүүлэгчдийн зөвлөлийн хүсэлтээр; 49.5.3.саналын эрхийн 10-аас доошгүй хувийг эзэмшигч үүрэг гүйцэтгүүлэгчдийн шаардлагаар.
49.6. Шүүх үүрэг гүйцэтгүүлэгчдийн хурал болох газар, өдөр, цагийг үүрэг гүйцэтгэгч, хэрэг гүйцэтгэгч, шаардлага гаргасан үүрэг гүйцэтгүүлэгчид мэдэгдэнэ.
49.7. Энэ хуулийн 49.5-д заасан хүсэлт, шаардлагыг гаргасан өдрөөс хойш 14 хоногийн дотор үүрэг гүйцэтгүүлэгчдийн хурлыг хуралдуулна.
49.8. Шүүх энэ хуулийн 49.5-д заасан хүсэлт, шаардлагыг хүлээн авахаас татгалзсан бол энэ тухай захирамж гаргана.
49.9. Үүрэг гүйцэтгүүлэгчдийн хурал зарлахаас татгалзсан шүүгчийн захирамжид энэ хуулийн 49.5-д заасан хүсэлт, шаардлага гаргасан этгээд гомдол гаргах эрхтэй.
50 дугаар зүйл. Баталгаажуулах хурал, хэлэлцэх асуудал
50.1. Хэрэг гүйцэтгэгч баталгаажуулах хурлаар энэ хуулийн 36.1-д заасан бүртгэлд бүртгэгдсэн шаардлага тус бүрийг батлах эсэх талаарх өөрийн шийдвэрийг тэдгээрийн дүн, эрэмбийн дагуу танилцуулна.
50.2. Баталгаажуулах хурлын ирцийг тогтооход энэ хуулийн 46.1 дэх хэсэг хамаарахгүй.
51 дүгээр зүйл. Дүгнэлтийн хурал, хэлэлцэх асуудал
51.1. Хэрэг гүйцэтгэгч дүгнэлтийн хурал дээр үүрэг гүйцэтгэгчийн санхүүгийн байдал, үйл ажиллагааг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн үргэлжлүүлэх эсэх, үүрэг гүйцэтгүүлэгчдийн нэхэмжлэлийн шаардлага хангагдах боломж, дахин зохион байгуулах, эсхүл татан буулгах талаарх дүгнэлтээ дэлгэрэнгүй танилцуулна.
51.2. Дүгнэлтийн хурал дээр хэрэг гүйцэтгэгчийн гаргасан дүгнэлтийн талаар үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгчдийн зөвлөл, ажилтны төлөөлөл байр сууриа илэрхийлж болно.
51.3. Дүгнэлтийн хурлаар үүрэг гүйцэтгэгчийн үйл ажиллагааг зогсоож татан буулгах, эсхүл түр хугацаагаар үргэлжлүүлэх эсэхийг шийдвэрлэх бөгөөд хэрэг гүйцэтгэгчид дахин зохион байгуулах төлөвлөгөө боловсруулахыг даалгаж болно.
52 дугаар зүйл. Дүгнэлтийн хурлын шийдвэр гарахаас өмнө хэрэгжүүлэх арга хэмжээ
52.1. Хэрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгүүлэгчдийн зөвлөлийн, зөвлөлгүй бол нийт саналын эрхтэй үүрэг гүйцэтгүүлэгчдийн олонхийн зөвшөөрөлтэйгээр, дүгнэлтийн хурал болохоос өмнө үүрэг гүйцэтгэгчийн үйл ажиллагааг зогсоож болно.
52.2. Үүрэг гүйцэтгэгчийн үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргахаас долоо хоногийн өмнө энэ талаар үүрэг гүйцэтгэгчид мэдэгдэнэ.
52.3. Үүрэг гүйцэтгэгчийн үйл ажиллагааг үргэлжлүүлэх нь хуваарилагдах хөрөнгийг бууруулахааргүй бол хэрэг гүйцэтгэгчийн тайлбарыг сонссоны дараа шүүх үүрэг гүйцэтгэгчийн хүсэлтээр энэ хуулийн 52.1-д заасан хэрэг гүйцэтгэгчийн шийдвэрийг хүчингүй болгож болно.
53 дугаар зүйл. Үүрэг гүйцэтгүүлэгчдийн зөвлөл
53.1. Үүрэг гүйцэтгүүлэгчдийн хурал энэ хуулийн 48.1-д заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зөвлөлтэй байх эсэхийг шийдвэрлэнэ.
53.2. Үүрэг гүйцэтгүүлэгчдийн зөвлөл /цаашид “зөвлөл” гэх/ нь хэрэг гүйцэтгэгч бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, үйл ажиллагаанд нь хяналт тавина.
53.3. Зөвлөл барьцаат үүрэг гүйцэтгүүлэгч, их үнийн дүнтэй шаардлага бүхий энгийн үүрэг гүйцэтгүүлэгч, бага үнийн дүнтэй шаардлага бүхий энгийн үүрэг гүйцэтгүүлэгчдийн төлөөлөл бүхий гурваас доошгүй сондгой тооны гишүүнээс бүрдэх бөгөөд гишүүдийг үүрэг гүйцэтгүүлэгчдийн хурлаас томилно.
53.4. Энэ хуулийн 53.3-т заасан их, бага үнийн дүнгийн хэмжээг үүрэг гүйцэтгүүлэгчдийн хурал тогтооно.
53.5. Зөвлөл үүрэг гүйцэтгэгчийн үйл ажиллагаатай холбоотой зайлшгүй шаардлагатай мэдээлэл, бизнесийн үйл ажиллагаатай холбоотой баримт бичигтэй танилцах, бэлэн мөнгөний гүйлгээг хянан шалгах эрхтэй байна.
53.6. Зөвлөлийн шийдвэр гишүүдийн олонхийн саналаар хүчин төгөлдөр болно.
53.7. Зөвлөлийн гишүүний хууль бус үйл ажиллагааны улмаас үүрэг гүйцэтгүүлэгчид хохирол учирсан бол хохирлыг гишүүн хувийн өмчийн хөрөнгөөрөө хариуцан арилгана.
53.8. Зөвлөлийн гишүүн гүйцэтгэсэн ажилдаа тохирсон урамшуулал авах, үүргээ гүйцэтгэхэд гарсан зардлаа нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй. Зөвлөлийн гишүүдийн хөлс, зардлын хэмжээг үүрэг гүйцэтгүүлэгчдийн хурлаар батална.

ДОЛООДУГААР БҮЛЭГ
ТӨЛБӨРИЙН ЧАДВАРГҮЙДЛИЙН АЖИЛЛАГААГ ЭХЛҮҮЛСНИЙ ҮР ДАГАВАР
Нэгдүгээр дэд бүлэг Үүрэг гүйцэтгэгчийн хөрөнгийг удирдах, захиран зарцуулах
54 дүгээр зүйл. Үүрэг гүйцэтгэгчийн хөрөнгийг удирдах, захиран зарцуулах эрх хэрэг гүйцэтгэгчид шилжих
54.1. Төлбөрийн чадваргүйдлийн ажиллагааг эхлүүлснээр үүрэг гүйцэтгэгчийн хуваарилагдах хөрөнгийг удирдах, захиран зарцуулах эрх нь хэрэг гүйцэтгэгчид шилжинэ.
54.2. Төлбөрийн чадваргүйдлийн ажиллагааг эхлүүлэх хүсэлт гаргаснаас хойш үүрэг гүйцэтгэгч хуваарилагдах хөрөнгөнд хамаарах хөрөнгийг бусдад шилжүүлсэн бол тухайн хэлцэл хүчин төгөлдөр бус байх бөгөөд хүлээн авсан хариу төлбөрийг буцаан шилжүүлнэ.
54.3. Энэ хуулийн 54.2 дахь хэсэг үүрэг гүйцэтгэгчийн бусдад шилжүүлсэн шаардах эрхэд нэгэн адил хамаарна.
54.4. Төлбөрийн чадваргүйдлийн ажиллагааг эхлүүлсэн өдөр үүрэг гүйцэтгэгч хуваарилагдах хөрөнгөнд хамаарах хөрөнгийг бусдад шилжүүлсэн бол төлбөрийн чадваргүйдлийн ажиллагаа эхлүүлснээс хойш шилжүүлсэнд тооцно.
54.5. Төлбөрийн чадваргүйдлийн ажиллагааг эхлүүлснээс хойш ийнхүү ажиллагаа эхэлсэн талаар мэдээгүй байх үедээ үүрэг гүйцэтгэгчид үүргийн гүйцэтгэлийг хүлээлгэн өгсөн үүрэг хүлээгч гүйцэтгэсэн хэмжээгээрээ үүргээс чөлөөлөгдөнө.
54.6. Төлбөрийн чадваргүйдлийн ажиллагааг эхлүүлсэн талаар нийтэд мэдээлээгүй байхад үүргээ гүйцэтгэсэн үүрэг хүлээгчийг төлбөрийн чадваргүйдлийн ажиллагаа эхлүүлснийг мэдээгүй байсанд тооцно.
54.7. Төлбөрийн чадваргүйдлийн ажиллагаа эхлүүлсэн нь энэ хуулийн 18.2-т заасан албадлагын арга хэмжээ авах тухай захирамжийг хүчингүй болгох үндэслэл болохгүй.
55 дугаар зүйл. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөллийг үргэлжлүүлэх
55.1. Төлбөрийн чадваргүйдлийн ажиллагаа эхлүүлсэн өдрийн байдлаар үүрэг гүйцэтгэгчийн нэхэмжлэл гарган оролцож байсан ажиллагаанд хэрэг гүйцэтгэгч эрх залгамжлан оролцож болно.
55.2. Хэрэг гүйцэтгэгч энэ хуулийн 55.1-д заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эрх залгамжлан оролцохоос татгалзсан бол үүрэг гүйцэтгэгч уг ажиллагааг нэхэмжлэгчийн хувьд үргэлжлүүлнэ.
55.3. Төлбөрийн чадваргүйдлийн ажиллагаа эхлүүлсэн өдөр үүрэг гүйцэтгэгч дараах шаардах эрхтэй холбоотой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар оролцож байсан бол хэрэг гүйцэтгэгч эрх залгамжлан оролцоно:
55.3.1.хуваарилагдах хөрөнгөөр шаардлага хангуулах; 55.3.2.барьцааны зүйлээр шаардлага хангуулах; 55.3.3.хуваарилагдах хөрөнгийг хорогдуулж болзошгүй шаардлага бүхий маргаан.
56 дугаар зүйл. Төлбөрийн чадваргүйдлийн ажиллагааны үүрэг гүйцэтгүүлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангах журам
56.1. Үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хуваарилагдах хөрөнгөөс хангах бол гагцхүү төлбөрийн чадваргүйдлийн ажиллагааны журмаар хангуулна.
57 дугаар зүйл. Төлбөрийн чадваргүйдлийн ажиллагаа эхлүүлэхээс өмнө олж авсан барьцааны эрх хүчин төгөлдөр бус байх
57.1. Үүрэг гүйцэтгүүлэгч төлбөрийн чадваргүйдлийн ажиллагаа эхлүүлэх хүсэлт гаргахаас өмнөх нэг сарын дотор, эсхүл энэ хүсэлтийг гаргасны дараа үүрэг гүйцэтгэгчийн хуваарилагдах хөрөнгөнд хамаарах хөрөнгөнд барьцааны эрх олж авсан бол уг эрхийг хүчин төгөлдөр бус гэж үзнэ.
58 дугаар зүйл. Шийдвэрийг албадан гүйцэтгэхгүй
58.1. Төлбөрийн чадваргүйдлийн ажиллагааны явцад үүрэг гүйцэтгэгчийн хуваарилагдах хөрөнгөөр энэ хуулийн 18.2.1-д заасан бусдын амь нас, эрүүл мэндэд учруулсан гэм хорыг арилгахтай холбогдон гарсан зардлаас бусад шаардлагыг хангуулахаар аль нэг, эсхүл хэд хэдэн үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг ганцаарчлан албадан гүйцэтгэх ажиллагаа хийж болохгүй.
58.2. Энэ хуулийн 58.1 дэх хэсэг нэхэмжлэл гаргаагүй үүрэг гүйцэтгүүлэгчид нэгэн адил хамаарна.
59 дүгээр зүйл. Харилцан шаардлага бүхий үүргийг тооцох эрх
59.1. Үүрэг гүйцэтгүүлэгч хууль, эсхүл гэрээнд заасны дагуу төлбөрийн чадваргүйдлийн ажиллагаа эхлүүлэх өдөр шаардлагаа харилцан тооцох эрхтэй бол энэ эрх нь төлбөрийн чадваргүйдлийн ажиллагаанаас үл хамааран хүчин төгөлдөр хэвээр байна.
59.2. Төлбөрийн чадваргүйдлийн ажиллагаа эхлэх өдөр харилцан тооцогдож болох нэг, эсхүл хэд хэдэн шаардлага байгаа ба эдгээр шаардлагыг гүйцэтгэх хугацаа болоогүй, болзол биелээгүй байгаа бол тэдгээрийг харилцан тооцохгүй.
59.3. Шаардлагууд өөр өөр гадаад валютаар илэрхийлэгдсэн бөгөөд уг валют нь Монгол Улсад чөлөөтэй хөрвөх боломжтой бол харилцан тооцох боломжтой гэж үзнэ.
59.4. Гадаад валютын ханшийг төлбөрийн чадваргүйдлийн ажиллагаа эхлүүлсэн өдрийн Монголбанкнаас зарласан албан ханшаар тооцно.
60 дугаар зүйл. Харилцан шаардлага бүхий үүргийг тооцож дуусгавар болгохгүй байх
60.1. Дараах тохиолдолд харилцан шаардлага бүхий үүргийг тооцож дуусгавар болгохгүй:
60.1.1. Шүүх үүрэг гүйцэтгүүлэгчид ашиггүй хэлцэл байгуулахаас урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэг гүйцэтгэгчийн хүсэлтээр, эсхүл өөрийн санаачилгаар үүрэг гүйцэтгэгчийн зарим, эсхүл бүх захидал, цахим шууданг хэрэг гүйцэтгэгч хүлээн авч байх тухай захирамж гаргаж болно.
60.1.2. Шүүх энэ хуулийн 61.1-д заасан арга хэмжээг авахдаа үүрэг гүйцэтгэгчийн тайлбарыг сонсоно.
60.1.3. Шүүх энэ хуулийн 61.2-т заасны дагуу үүрэг гүйцэтгэгчийн тайлбарыг сонсоогүй бол энэ талаарх үндэслэлээ захирамжид тодорхой дурдсан байна.
60.1.4. Захирамжийн дагуу хэрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэгчид илгээсэн захидал, цахим шууданг нээх эрхтэй бөгөөд хуваарилагдах хөрөнгөтэй хамааралгүй аливаа захидал, цахим шууданг даруй үүрэг гүйцэтгэгчид илгээж мэдэгдэнэ.
60.1.5. Хэрэг гүйцэтгэгчийн нээсэн бүх захидал, цахим шууданг үүрэг гүйцэтгэгч үзэх эрхтэй.
60.1.6. Үүрэг гүйцэтгэгч энэ хуулийн 61.1-д заасан шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхтэй.
60.1.7. Энэ хуулийн 61.1-д заасан захирамжид заасан нөхцөл байдал арилмагц хэрэг гүйцэтгэгчийн тайлбарыг сонссоны дараа шүүх уг захирамжаа хүчингүй болгоно.
ХОЁРДУГААР ДЭД БҮЛЭГ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧИЙН БАЙГУУЛСАН ХЭЛЦЭЛ
62 дугаар зүйл. Үүрэг гүйцэтгэгчийн байгуулсан хэлцлийн талаар хэрэг гүйцэтгэгчийн авах арга хэмжээ
62.1. Төлбөрийн чадваргүйдлийн ажиллагаа эхлүүлсэн өдрийн байдлаар үүрэг гүйцэтгэгч гэрээний үүргээ гүйцэтгээгүй, эсхүл зохих ёсоор гүйцэтгээгүй бол хэрэг гүйцэтгэгч үүргийг гүйцэтгэж, хариу төлбөрийг шаардаж болно.
62.2. Хэрэг гүйцэтгэгч гэрээний үүргийг биелүүлэхээс татгалзвал гэрээний нөгөө тал шаардлагаа төлбөрийн чадваргүйдлийн ажиллагааны үүрэг гүйцэтгүүлэгчийн хувиар гаргана.
62.3. Гэрээний нөгөө тал хэрэг гүйцэтгэгчээс үүргийг гүйцэтгэх эсэх талаар тодорхой хариу тайлбар шаардах эрхтэй бөгөөд хэрэг гүйцэтгэгч даруй хариу өгнө.
62.4. Хэрэг гүйцэтгэгч гэрээний үүргийг гүйцэтгэх хүсэл зориггүй боловч гүйцэтгэх агуулга бүхий төөрөгдүүлсэн хариу тайлбар гаргаж болохгүй.
63 дугаар зүйл. Тодорхой хуваарийн дагуу биржийн үнээр хийсэн хэлцлийн дагуу гүйцэтгэх үүрэг
63.1. Үүрэг гүйцэтгэгч тодорхой өдөр, эсхүл тодорхой хугацааны дотор зах зээлийн болон биржийн үнээр бараа нийлүүлэх тухай хэлцлийн үүргийг төлбөрийн чадваргүйдлийн ажиллагаа эхлүүлснээс хойш биелүүлэхээр байгаа бол үүргийн гүйцэтгэлийг шаардахгүй, үүргээ гүйцэтгээгүйн улмаас бий болох бодит хохирлыг шаардаж болно.
63.2. Энэ хуулийн 63.1-д заасан бодит хохиролд Иргэний хуулийн 227.3-т заасан хохирол хамаарахгүй.
63.3. Энэ хуулийн 63.1-д заасны дагуу үүргээ гүйцэтгээгүйн улмаас бий болох бодит хохирлыг талуудын тохирсон үнэ, төлбөрийн чадваргүйдлийн ажиллагааг эхлүүлсэн өдрийн дараа өдрийн биржийн үнэ болон үүрэг гүйцэтгэх газрын зах зээлийн үнийн тэнцвэрт байдлыг харгалзан гэрээнд заасан хугацааны туршид тооцно.
63.4. Энэ хуулийн 63.1-д заасан шаардлага гаргах эрх бүхий этгээд төлбөрийн чадваргүйдлийн ажиллагааны үүрэг гүйцэтгүүлэгч байна.
64 дүгээр зүйл. Өмчлөх эрхийг хадгалах замаар хийсэн хэлцэл
64.1. Үүрэг гүйцэтгэгч төлбөрийн чадваргүйдлийн ажиллагааг эхлүүлэхээс өмнө хөдлөх эд хөрөнгийг худалдан авахаар гэрээ байгуулсан бөгөөд уг эд хөрөнгийг эзэмшилдээ авсан боловч үнийг төлөөгүй, үүрэг гүйцэтгэгчид эд хөрөнгийн өмчлөх эрх шилжээгүй байгаа бол гэрээний хариу төлбөрийг төлөх эсэхийг хэрэг гүйцэтгэгч шийдвэрлэнэ.
64.2. Энэ хуулийн 64.1-д заасан тохиолдолд худалдагчийг барьцаагаар хангагдаагүй үүрэг гүйцэтгүүлэгч гэж үзнэ.
64.3. Төлбөрийн чадваргүйдлийн ажиллагаа эхлүүлэхээс өмнө үүрэг гүйцэтгэгч хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг эд хөрөнгийн үнийг төлөх хүртэл өөртөө үлдээж гэрээний зүйлийг худалдан авагчийн эзэмшилд шилжүүлэх замаар худалдсан бол эд хөрөнгийн үнийг төлсөн худалдан авагч өмчлөх эрхийг шилжүүлэхийг шаардаж болно.
65 дугаар зүйл. Зарим гэрээний үүргийг үргэлжлүүлэх
65.1. Үүрэг гүйцэтгэгчийн байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө, ажлын байр түрээслэх, хөлслөх гэрээ, ажил гүйцэтгэх гэрээний дүнд хуваарилагдах хөрөнгийн хэмжээ нэмэгдэхээр бол уг гэрээг үргэлжлүүлнэ.
65.2. Энэ хуулийн 65.1-д заасан гэрээг үргэлжлүүлсэн үед үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор гэрээний нөгөө тал Иргэний хуулийн 231.1.4-т заасан барьцаанаас бусад үүргийн гүйцэтгэлийг хангах аргыг санал болгохыг үүрэг гүйцэтгэгчээс шаардаж болно.
65.3. Төлбөрийн чадваргүйдлийн ажиллагаа эхлүүлэхээс өмнө бий болсон энэ хуулийн 65.1-д заасан гэрээний үүрэгтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг гагцхүү тус ажиллагааны үүрэг гүйцэтгүүлэгчийн хувиар гаргана.
66 дугаар зүйл. Эд хөрөнгө хөлслөх, түрээслэх, ажил гүйцэтгэх гэрээ
66.1. Үүрэг гүйцэтгэгчийн үл хөдлөх эд хөрөнгө түрээслэгч, хөлслөгчийн хувиар байгуулсан хөлслөх, түрээслэх гэрээг гэрээнд заасан цуцлах мэдэгдэл өгөх хугацаанаас үл хамааран хэрэг гүйцэтгэгч Иргэний хуульд заасан журмын дагуу цуцалж болно.
66.2. Хэрэг гүйцэтгэгч гэрээг энэ хуулийн 66.1-д заасны дагуу хугацаанаас нь өмнө цуцалсан бол нөгөө тал төлбөрийн чадваргүйдлийн ажиллагааны үүрэг гүйцэтгүүлэгчийн хувиар учирсан хохирлоо шаардах эрхтэй.
66.3. Төлбөрийн чадваргүйдлийн ажиллагааг эхлүүлэх үед үүрэг гүйцэтгэгч эд хөрөнгө түрээслэх, хөлслөх гэрээний зүйлийг эзэмшилдээ шилжүүлж аваагүй байсан бол хэрэг гүйцэтгэгч гэрээнээс татгалзаж болно.
66.4. Үүрэг гүйцэтгэгч эд хөрөнгө хөлслүүлэгч, түрээслүүлэгчийн хувиар гэрээ байгуулсан бөгөөд төлбөрийн чадваргүйдлийн ажиллагаа эхлүүлэхээс өмнө гэрээний дагуу хөлс, төлбөр хүлээн авах эрхээ гуравдагч этгээдэд шилжүүлсэн бол ийнхүү шилжүүлсэн эрх нь төлбөрийн чадваргүйдлийн ажиллагаа эхлүүлсэн тухайн сарын хөлс, төлбөр авах эрхээр хязгаарлагдана. Хэрэв төлбөрийн чадваргүйдлийн ажиллагаа тухайн сарын 15-ны өдрөөс хойш эхэлсэн бол гуравдагч этгээдийн эрх дараа сарын хөлс төлбөрийг хүлээн авснаар дуусгавар болно.
66.5. Үүрэг гүйцэтгэгчийн хөлслөгч ба түрээслэгчийн хувиар байгуулсан түүний аж ахуйн хэвийн үйл ажиллагаанд шаардлагатай хөдлөх ба үл хөдлөх эд хөрөнгө хөлслөх, түрээслэх гэрээг төлбөрийн чадваргүйдлийн ажиллагаа эхлүүлэх хүсэлт гаргаснаас хойш дараах үндэслэлээр цуцалж болохгүй:
66.5.1. төлбөрийн чадваргүйдлийн ажиллагаа эхлүүлэх хүсэлт гаргахаас өмнөх хугацааны хөлс төлбөрөө төлөөгүй;
66.5.2. үүрэг гүйцэтгэгчийн санхүүгийн байдал дордсон.
66.6. Үүрэг гүйцэтгэгчийн захиалагчийн хувиар байгуулсан ажил гүйцэтгэх гэрээг гэрээнд өөрөөр зааснаас үл хамааран хэрэг гүйцэтгэгч болон гэрээний нөгөө талын санаачилгаар цуцална. Талууд илүү богино хугацаа тохироогүй бол гэрээ цуцлах хугацаа мэдэгдэл өгснөөс хойш хоёр сар байна.
66.7. Үүрэг гүйцэтгэгч төлбөрийн чадваргүйдлийн ажиллагаа эхлүүлэхээс өмнө ажил гүйцэтгэж, үйлчилгээ үзүүлсний төлөө хөлс хүлээн авах эрхээ гуравдагч этгээдэд шилжүүлсэн, барьцаалсан бол ийнхүү шилжүүлсэн эрх болон барьцааны эрх нь төлбөрийн чадваргүйдлийн ажиллагаа эхлүүлсэн хуанлийн сар дууссаны дараах нэг жилийн хугацааны хөлс, төлбөрийн хэмжээгээр хязгаарлагдана.
67 дугаар зүйл. Даалгавар дуусгавар болох
67.1. Хуваарилагдах хөрөнгөтэй холбоотой үүрэг гүйцэтгэгчийн өгсөн аливаа даалгавар төлбөрийн чадваргүйдлийн ажиллагаа эхэлснээр дуусгавар болно.
67.2. Даалгаврыг зогсоох нь үүрэг гүйцэтгэгчид эрсдэлтэй бол даалгаврыг хэрэг гүйцэтгэгч хариуцах хүртэл даалгавар гүйцэтгэгч уг даалгаврыг биелүүлнэ.
67.3. Даалгаврыг энэ хуулийн 67.2-т заасны дагуу үргэлжлүүлснээс гарсан зардлыг даалгавар гүйцэтгэгч төлбөрийн чадваргүйдлийн ажиллагааны үүрэг гүйцэтгүүлэгчийн хувиар шаардах эрхтэй.
68 дугаар зүйл. Төлөөлөл дуусгавар болох
68.1. Хуваарилагдах хөрөнгөтэй холбоотой үүрэг гүйцэтгэгчийн олгосон итгэмжлэл төлбөрийн чадваргүйдлийн ажиллагааг эхлүүлснээр дуусгавар болно.
68.2. Энэ хуулийн 67 дугаар зүйлд заасан журмаар даалгаврын гэрээ үргэлжилсэн бол төлөөллийн бүрэн эрх мөн үргэлжилсэн гэж үзнэ.
69 дүгээр зүйл. Хуульд заасан эрхийг хязгаарласан хэлцэл хүчин төгөлдөр бус байх
69.1. Энэ хуулийн 62, 63, 64, 65, 66, 67, 68 дугаар зүйлд заасан эрхийг хязгаарласан хэлцэл хүчин төгөлдөр бус байна.
Гуравдугаар дэд бүлэг Хүчин төгөлдөр бус хэлцэл
70 дугаар зүйл. Хүчин төгөлдөр бус хэлцэл
70.1. Үүрэг гүйцэтгэгчийн байгуулсан дараах гэрээ, хэлцэл хүчин төгөлдөр бус байна:
70.1.1. төлбөрийн чадваргүйдлийн ажиллагаа эхлүүлэх хүсэлт гаргахаас өмнөх хоёр жилийн дотор байгуулсан үүрэг гүйцэтгэгчийн хувьцаа эзэмшигч, гишүүн, эрх бүхий албан тушаалтан, тэдгээрийн нэгдмэл сонирхолтой этгээдийн өмчлөлд хариу төлбөргүйгээр хөрөнгө шилжүүлэх тухай гэрээ, хэлцэл;
70.1.2. төлбөрийн чадваргүйдлийн ажиллагаа эхлүүлэх хүсэлт гаргахаас өмнөх нэг жилийн дотор байгуулсан энэ хуулийн 70.1.1-д зааснаас бусад этгээдийн өмчлөлд хариу төлбөргүйгээр хөрөнгө шилжүүлэх тухай гэрээ, хэлцэл;
70.1.3. төлбөрийн чадваргүйдлийн ажиллагаа эхлүүлэх хүсэлт гаргахаас өмнөх нэг жилийн дотор байгуулсан бусдад илт давуу байдлаар хөрөнгө худалдах, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх тухай гэрээ, хэлцэл;
70.1.4. тодорхой үүрэг гүйцэтгүүлэгчид давуу эрх олгох зорилгоор төлбөрийн чадваргүйдлийн ажиллагаа эхлүүлэх хүсэлт гаргахаас өмнөх 120 хоногийн дотор байгуулсан гэрээ, хэлцэл;
70.1.5. төлбөрийн чадваргүйдлийн ажиллагаа эхлүүлэх хүсэлт гаргаснаас хойш энэ хуулийг зөрчиж хийсэн гэрээ, хэлцэл;
70.1.6. энэ хуульд заасан бусад.
71 дүгээр зүйл. Хүчин төгөлдөр бус хэлцлийг хянан шийдвэрлэх
71.1. Энэ хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 70.1-д заасан гэрээ, хэлцлийн талаар гаргасан хэрэг гүйцэтгэгчийн хүсэлтийг энэ хуулийн 71.2, 71.3, 71.4-т заасны дагуу төлбөрийн чадваргүйдлийн хэргийг хянан шийдвэрлэж байгаа шүүгч шийдвэрлэнэ.
71.2. Хэрэг гүйцэтгэгч хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шүүхэд хүсэлт гаргана.
71.3. Хүсэлтийг хүлээн авсан шүүгч хэлцэл тус бүрээр холбогдох этгээдийн тайлбарыг авч, 14 хоногийн дотор хүчин төгөлдөр бус гэж тооцох эсэх талаар захирамж гаргана.
71.4. Энэ хуулийн 71.3-т заасан захирамж нь хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцох, эсхүл хүчин төгөлдөр гэж үзэх хэлбэртэй байна.
71.5. Энэ хуулийн 71.3-т заасны дагуу гаргасан шүүгчийн захирамжийг эс зөвшөөрсөн этгээд захирамжийг гарсан өдрөөс нь хойш 20 хоногийн дотор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан ердийн журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлнэ.
71.6. Энэ хуулийн 71.5-д заасан журмаар нэхэмжлэл гаргаагүй бол хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзсэн захирамж ийнхүү нэхэмжлэл гаргах хугацаа дууссанаар, хэлцлийг хүчин төгөлдөр гэж үзсэн захирамж нь гарсан өдрөөсөө хүчин төгөлдөр болно.
72 дугаар зүйл. Хугацаа тоолох
72.1. Энэ хуулийн 70.1-д заасан хугацааг төлбөрийн чадваргүйдлийн ажиллагаа эхлүүлэх хүсэлтийг шүүх хүлээн авсан өдрөөс эхлэн тоолно.

НАЙМДУГААР БҮЛЭГ
ХУВААРИЛАГДАХ ХӨРӨНГӨ, ТҮҮНИЙГ ХАМГААЛАХ, ХУДАЛДАХ
Нэгдүгээр дэд бүлэг Хуваарилагдах хөрөнгийг үнэлэх, худалдах
73 дугаар зүйл. Төлбөрийн чадваргүйдлийн ажиллагааны хуваарилагдах хөрөнгө
73.1. Дараах хөрөнгийг төлбөрийн чадваргүйдлийн ажиллагааны хуваарилагдах хөрөнгөд тооцно:
73.1.1. төлбөрийн чадваргүйдлийн ажиллагаа эхлүүлсэн өдөр үүрэг гүйцэтгэгчийн өмчлөлд байсан эдийн ба эдийн бус хөрөнгө;
73.1.2. төлбөрийн чадваргүйдлийн ажиллагаа эхлүүлснээс хойш үүрэг гүйцэтгэгчийн өмчлөлд шилжсэн эдийн ба эдийн бус хөрөнгө;
73.1.3. барьцаагаар хангагдсан шаардлагаас илүү гарсан үнийн дүнгээр барьцааны зүйл;
73.1.4. хүчин төгөлдөр бус болон хүчин төгөлдөр бус гэж тооцогдсон хэлцлийн үр дагаварт буцаан авсан эд хөрөнгө;
73.1.5. хуульд заасан бусад.
73.2. Хуваарилагдах хөрөнгийг төлбөрийн чадваргүйдлийн ажиллагааны зардлыг төлөх, үүрэг гүйцэтгүүлэгчдийн шаардлагыг хангахад зарцуулна.
73.3. Төлбөрийн чадваргүйдлийн ажиллагаа эхлүүлснээр хэрэг гүйцэтгэгч хуваарилагдах хөрөнгийг даруй эзэмшилдээ авч удирдана.
74 дүгээр зүйл. Хуваарилагдах хөрөнгийг битүүмжлэх
74.1. Хуваарилагдах хөрөнгийг битүүмжлэх зорилгоор хэрэг гүйцэтгэгч шүүхээс олгосон лац тэмдэг хэрэглэж болно.
74.2. Хэрэг гүйцэтгэгч хөрөнгийг битүүмжлэх, битүүмжлэлээс чөлөөлөх ажиллагааг тэмдэглэл үйлдэн баримтжуулж, хэргийн оролцогчдод танилцуулах зорилгоор шүүхэд хүргүүлнэ.
75 дугаар зүйл. Хуваарилагдах хөрөнгийн бүртгэл
75.1. Төлбөрийн чадваргүйдлийн ажиллагааг эхлүүлснээс хойш 28 хоногийн дотор хэрэг гүйцэтгэгч хөрөнгө тус бүрийн зах зээлийн үнэ ба хөрөнгийн элэгдэл, чанар, хэрэгцээг харгалзан үнэлж, хуваарилагдах хөрөнгийг бүртгэнэ.
75.2. Хэрэг гүйцэтгэгч хөрөнгийг үүрэг гүйцэтгэгчийн үйл ажиллагааг үргэлжлүүлэх, эсхүл зогсоож, татан буулгах хувилбар тус бүрээр тооцон үнэлнэ.
75.3. Хөрөнгийн бүртгэл гаргах хугацааг хэрэг гүйцэтгэгчийн бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн шүүх 28 хүртэл хоногийн хугацаагаар нэг удаа сунгаж болно.
75.4. Хэрэг гүйцэтгэгч бие даан үнэлэх, хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтооход хүндрэлтэй бол хөрөнгийг үнэлүүлэхээр хөндлөнгийн үнэлгээчин томилж болно. Хөрөнгийн үнэлгээчний тогтоосон үнэ эцсийнх байна.
75.5. Үүрэг гүйцэтгэгч, эсхүл түүний төлөөлөгч болон холбогдох бусад этгээд энэ хуулийн 75.1-д заасан хөрөнгийн бүртгэл гаргахад шаардлагатай үнэн зөв мэдээлэл, баримтыг гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд үнэлгээний ажиллагаанд саад учруулахыг хориглоно.
75.6. Хуваарилагдах хөрөнгийн бүртгэлтэй хэргийн оролцогч танилцах эрхтэй.
76 дугаар зүйл. Хуваарилагдах хөрөнгөнд хамаарах үнэт зүйл, үнэт цаас
76.1. Үүрэг гүйцэтгэгчийн мөнгөн хөрөнгө, үнэт цаас, үнэт зүйлийг хадгалуулах, хөрөнгө оруулалт хийх нөхцөлийг үүрэг гүйцэтгүүлэгчдийн зөвлөл тогтоож, тэдгээрийг хадгалах, хөрөнгө оруулалт хийх этгээдийг сонгоно. Зөвлөлгүй бол шүүх хэрэг гүйцэтгэгчийн саналыг үндэслэн шийдвэрлэж болно.
76.2. Үүрэг гүйцэтгүүлэгчдийн хурлаар энэ хуулийн 76.1-д зааснаас өөрөөр шийдвэрлэж болно.
77 дугаар зүйл. Хуваарилагдах хөрөнгө ба нэхэмжлэлийн шаардлагын тэнцвэрт байдлын судалгаа
77.1. Хэрэг гүйцэтгэгч нь үүрэг гүйцэтгэгчийн хүлээсэн үүрэг ба хуваарилагдах хөрөнгийн тэнцвэрт байдлыг харуулсан судалгааг төлбөрийн чадваргүйдлийн ажиллагаа эхлүүлснээс хойш 56 хоногийн дотор гаргана.
77.2. Хэргийн оролцогч дүгнэлтийн хурал болохоос өмнө энэ хуулийн 77.1-д заасан судалгаатай танилцах эрхтэй.
78 дугаар зүйл. Үүрэг гүйцэтгэгчийн нягтлан бодох бүртгэлийн хөтлөлт
78.1. Төлбөрийн чадваргүйдлийн ажиллагаа эхлүүлсэн нь үүрэг гүйцэтгэгчийг Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан нягтлан бодох бүртгэл хөтлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.
78.2. Хуваарилагдах хөрөнгөтэй холбоотой үүрэг гүйцэтгэгчийн энэ хуулийн 78.1-д заасан үүрэг хэрэг гүйцэтгэгчид шилжинэ.
78.3. Төлбөрийн чадваргүй болсон үүрэг гүйцэтгэгчийн санхүүгийн эхний тайлангийн жилийг Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 10.7-д заасны дагуу тооцно.
79 дүгээр зүйл. Хуваарилагдах хөрөнгийг худалдах
79.1. Энэ хуулийн 51.1-д заасан дүгнэлтийн хурлаас өөрөөр шийдвэрлээгүй бол дүгнэлтийн хурлын дараа хэрэг гүйцэтгэгч хуваарилагдах хөрөнгийг даруй худалдаж эхэлнэ.
79.2. Хэрэг гүйцэтгэгч нь хуваарилагдах хөрөнгийг худалдахдаа хөрөнгийн шинж чанарыг харгалзан тухайн нөхцөл байдалд тохирох аргыг сонгох, мэргэшсэн гуравдагч этгээдээр гүйцэтгүүлэх зэргээр аль болох зардал багатай, шударгаар худалдах оновчтой арга хэрэгслийг сонгох үүрэгтэй.
79.3. Үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдана. Дуудлага худалдааг хэрэг гүйцэтгэгч зохион байгуулах бөгөөд Иргэний хуулийн 177, 178 дугаар зүйлд заасан журмыг баримтална. Шаардлагатай бол дуудлага худалдааг зохион байгуулахад хэрэг гүйцэтгэгч холбогдох мэргэжилтнийг хөлслөн ажиллуулж болно.
79.4. Хөдлөх эд хөрөнгө, эдийн бус хөрөнгийг дараах аргаар худалдана:
79.4.1. хэрэг гүйцэтгэгч өөрөө шууд, эсхүл дуудлага худалдаагаар;
79.4.2. тухайн төрлийн эд хөрөнгийг худалдах, худалдан авах тогтсон зах зээл, бирж дээр.
79.5. Үүрэг гүйцэтгэгчийн хөрөнгө, үйл ажиллагаа, үйлдвэрийн газар, байгууламжийг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн худалдаж болно.
79.6. Хөрөнгийг салган худалдах нь илүү орлого оруулахаас бусад тохиолдолд иж бүрдлээр нь худалдана.
79.7. Хөрөнгийг иж бүрдлээр нь худалдах боломжгүй тохиолдолд салгаж худалдана.
79.8. Хэрэг гүйцэтгэгч энэ хуулийн 79.4-т заасны дагуу хөрөнгийг бусдад илт давуу байдал үүсгэх нөхцөлөөр худалдсан бол үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч нь тус гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шүүхэд гомдол гаргах эрхтэй.
80 дугаар зүйл. Зөвшөөрөлтэй хийх үйлдэл
80.1. Хэрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгүүлэгчдийн зөвлөл, зөвлөлгүй бол үүрэг гүйцэтгүүлэгчдийн хурлын зөвшөөрөлтэйгөөр доор дурдсан хэлцэл хийнэ:
80.1.1.үйлдвэрийн газар, байгууламжийг бүхэлд нь худалдах; 80.1.2.хуваарилагдах хөрөнгөнд онцгой ачаалал үүсгэхүйц зээлийн гэрээ байгуулах; 80.1.3.их хэмжээний үнийн дүнтэй маргааныг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааг эхлүүлэх, үргэлжлүүлэх, хамтран оролцох, шаардлагаасаа татгалзах, зөвшөөрөх, эвлэрэх.
80.2. Энэ хуулийн 80.1.2-т заасан онцгой ачаалал үүсгэхүйц зээлийн гэрээ, 80.1.3-т заасан их хэмжээний үнийн дүнг үүрэг гүйцэтгүүлэгчдийн хурлаас тогтооно.
80.3. Хэрэг гүйцэтгэгчийн энэ хуулийн 80.1-д заасан зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна.
Хоёрдугаар дэд бүлэг Барьцааны зүйлийг худалдах
81 дүгээр зүйл. Барьцааны зүйлийг худалдах
81.1. Төлбөрийн чадваргүйдлийн ажиллагаа эхлүүлснээс хойш зургаан сарын хугацаанд түргэн муудах, үнэ цэнээ алдахаас бусад барьцааны зүйлийг худалдахыг хориглоно.
81.2. Хэрэг гүйцэтгэгч нь барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг энэ хуулийн 81.1-д заасан хугацаа өнгөрснөөс хойш энэ хуулийн 79.3-т заасан аргаар худалдана.
81.3. Хэрэг гүйцэтгэгч нь барьцааны зүйл болох хөдлөх эд хөрөнгийг энэ хуулийн 81.1-д заасан хугацаа өнгөрснөөс хойш энэ хуулийн 79.4-т заасан аль нэг аргыг сонгон худалдана.
81.4. Барьцааны зүйлийг худалдсан орлогыг хуваарилахаас өмнө хөрөнгийг худалдахтай холбоотой хэрэг гүйцэтгэгчийн зардлыг төлж, үлдсэн орлогоос тухайн эд хөрөнгийн хувьд барьцааны эрхтэй үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангана.
81.5. Энэ хуулийн 81.4-т заасан зардал нь барьцааны зүйлийг худалдсанаас олсон орлогын таван хувиас илүүгүй байна.
81.6. Барьцааны зүйлийг худалдсанаас олсон орлогыг энэ хуулийн 81.4-т заасны дагуу хуваарилсны дараа үлдсэн орлогыг энэ хуульд заасан журмын дагуу бусад үүрэг гүйцэтгүүлэгчдэд хуваарилна.
82 дугаар зүйл. Барьцаат үүрэг гүйцэтгүүлэгчид мэдэгдэх
82.1. Хэрэг гүйцэтгэгч энэ хуулийн 81.3-т заасны дагуу хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах эрх үүссэн бол хөрөнгийн талаар барьцаат үүрэг гүйцэтгүүлэгчид мэдэгдэх бөгөөд тухайн эд хөрөнгийг биечлэн шалгахыг зөвшөөрч болно.
82.2. Хэрэг гүйцэтгэгч нь эд хөрөнгө, эрхийг худалдахаас өмнө хөрөнгийг худалдах ажиллагаа хэрхэн явагдах талаар барьцаат үүрэг гүйцэтгүүлэгчид мэдэгдэж, тухайн хөрөнгийг худалдах илүү ашигтай өөр арга замын талаар санал гаргах долоо хоногийн хугацаа олгоно.
82.3. Энэ хуулийн 82.2-т заасан хугацаанд барьцаат үүрэг гүйцэтгүүлэгч илүү ашигтай санал гаргасан бол хэрэг гүйцэтгэгч уг аргыг хэрэглэнэ.
82.4. Барьцаат үүрэг гүйцэтгүүлэгч барьцааны зүйлийг өөрөө авахаар шийдсэнийг худалдах зардлыг хэмнэсэн ашигтай арга гэж үзэж болно.

ЕСДҮГЭЭР БҮЛЭГ
НЭХЭМЖЛЭЛИЙН ШААРДЛАГЫГ ХАНГАХ, ХУВААРИЛАЛТЫН АЖИЛЛАГАА ТӨЛБӨРИЙН ЧАДВАРГҮЙДЛИЙН АЖИЛЛАГААГ ДУУСГАВАР БОЛГОХ, ЗОГСООХ
Нэгдүгээр дэд бүлэг Хуваарилалтын ажиллагаа
83 дугаар зүйл. Хуваарилалтын ажиллагаа
83.1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангах хуваарилалтын ажиллагааг шүүхийн зөвшөөрлөөр дүгнэлтийн хурлын дараа эхэлнэ.
83.2. Хөрөнгийг хэд хэдэн удаа хуваарилах бол энэ нь хэсэгчилсэн ба эцсийн хуваарилалт гэж ангилагдана.
83.3. Хуваарилагдах хөрөнгөнд мөнгөн хөрөнгө бий болсон тухай бүр хуваарилалтыг явуулж болох ба бэлэн мөнгийг хөрөнгө худалдаж дуусахаас өмнө хуваарилж болно.
83.4. Доод эрэмбийн үүрэг гүйцэтгүүлэгчдийг хэсэгчилсэн хуваарилалтад хамруулахгүй.
83.5. Хуваарилалтыг хэрэг гүйцэтгэгч хийх бөгөөд хуваарилалт бүрийн өмнө үүрэг гүйцэтгүүлэгчдийн зөвлөлөөс, зөвлөлгүй бол шүүхээс зөвшөөрөл авна.
84 дүгээр зүйл. Нэхэмжлэлийн шаардлага хангах дараалал
84.1. Хуваарилагдах хөрөнгөөс нэхэмжлэлийн шаардлагыг дараах дарааллаар хангана:
84.1.1. бусдын амь нас, эрүүл мэндэд учруулсан гэм хор, хохирлыг арилгах төлбөр;
84.1.2. төлбөрийн чадваргүйдлийн ажиллагааны зардал;
84.1.3. татварын болон гаалийн албаны тодорхойлолтоор баталгаажсан татварын ногдол, татварын өр, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэл, алданги, хүү, торгууль;
84.1.4. ажилтны цалин, олговор, болон хөдөлмөрийн болон хамтын гэрээгээр хүлээсэн бусад өр төлбөр;
84.1.5. үүрэг гүйцэтгэгчийг дахин хөрөнгөжүүлэх болон дахин зохион байгуулах зорилгоор төлбөрийн чадваргүйдлийн ажиллагааг эхлүүлснээс хойш бий болсон өр төлбөр;
84.1.6. нэхэмжлэлийн шаардлагын бүртгэлд орсон энгийн үүрэг гүйцэтгүүлэгчдийн шаардлага;
84.1.7. барьцаа хөрөнгийн үнэлгээний зөрүүгээр төлөгдөөгүй үлдсэн өр төлбөр.
84.2. Энэ хуулийн 84.1-д заасан шаардлагыг хангасны дараа үлдсэн хөрөнгийг доод эрэмбийн үүрэг гүйцэтгүүлэгчдэд энэ хуулийн 40.1-д заасан дарааллын дагуу хуваарилж, түүнээс үлдсэнийг хувьцаа эзэмшигчдэд оруулсан хөрөнгөнд нь хувь тэнцүүлэн хуваарилна.
84.3. Үүрэг гүйцэтгэгчийн хуваарилагдах хөрөнгө энэ хуулийн 84.1-д заасан өр төлбөрийг төлөхөд хүрэлцэхгүй бол төлбөл зохих төлбөрийн хэмжээг хуваарилагдах хөрөнгөд хувь тэнцүүлэн зохих дарааллын дагуу хуваарилна.
84.4. Хэрэв нэг дараалалд орсон хэд хэдэн шаардлагыг нэгэн зэрэг хангаж хүрэлцэхгүй бол нэхэмжлэлийн шаардлага тус бүрийг тухайн дараалалд ногдох төлбөрийн хэмжээнд хувь тэнцүүлэн хуваарилна.
85 дугаар зүйл. Хэсэгчилсэн хуваарилалтад хамрагдах нэхэмжлэлийн шаардлагын хувь хэмжээг тогтоох
85.1. Хуваарилалтад хамрагдах нэхэмжлэлийн шаардлагын хувь хэмжээг хэрэг гүйцэтгэгчийн саналыг үндэслэн үүрэг гүйцэтгүүлэгчдийн зөвлөл тогтооно. Зөвлөлгүй бол хэрэг гүйцэтгэгч тогтооно.
85.2. Хэрэг гүйцэтгэгч энэ хуулийн 85.1-д заасан хуваарилалтад хамрагдах нэхэмжлэлийн шаардлагын хувь хэмжээний талаар холбогдох үүрэг гүйцэтгүүлэгчдэд мэдэгдэнэ.
86 дугаар зүйл. Маргаантай шаардлагын болон барьцаагаар хангагдаагүй шаардлагын дүнгээр хуваарилагдах хөрөнгөөс тусгаарлан хадгалах
86.1. Маргаантай шаардлагын үүрэг гүйцэтгүүлэгч нь хуульд заасан журмын дагуу хэрэг хянан шийдвэрлүүлэх ажиллагааг түдгэлзүүлсэн, сэргээсэн, нэгтгэсэн талаарх нотолгоог энэ хуулийн 87.2-т заасны дагуу нийтэд мэдээлснээс хойш долоо хоногийн дотор хэрэг гүйцэтгэгчид гаргана.
86.2. Маргаантай шаардлагын үүрэг гүйцэтгүүлэгч энэ хуулийн 86.1-д заасны дагуу нотолгоог гаргаж өгсөн бол хэрэг гүйцэтгэгч түүнд ногдох хөрөнгийг тухайн хуваарилалтын ажиллагааны хөрөнгөөс тусгаарлаж хадгалах бөгөөд тухайн хуваарилалтад хамрагдах бусад үүрэг гүйцэтгүүлэгчидтэй адил нөхцөл баримтална.
86.3. Нотолгоог заасан хугацаанд гаргаагүй бол тухайн хуваарилалтын ажиллагааны хөрөнгөөс хадгалалт хийхгүй.
86.4. Барьцааны эрхээсээ татгалзсан, нэхэмжлэлийн шаардлага нь барьцааны зүйлийг худалдсан орлогоос бүрэн хангагдах боломжгүй үүрэг гүйцэтгүүлэгч энэ талаарх нотлох баримтаа энэ хуулийн 86.1-д заасан хугацаанд багтаан хэрэг гүйцэтгэгчид гаргана.
86.5. Барьцааны зүйлийг худалдах ажиллагаа эхэлсэн боловч түүний нэхэмжлэлийн шаардлага бүрэн хангагдах боломжгүй болохыг нотолсон бол энэ хуулийн 86.4-т заасан нотолгооны үүргээ биелүүлсэнд тооцно.
86.6. Энэ хуулийн 86.5-д заасны дагуу нотлох үүргээ биелүүлсэн бол тухайн хуваарилалтын ажиллагааны хөрөнгөөс барьцаагаар хангагдаагүй шаардлагад холбогдох дүнг тусгаарлан хадгалах ба тухайн хуваарилалтад хамаарах бусад үүрэг гүйцэтгүүлэгчидтэй адил нөхцөл баримтална.
86.7. Энэ хуулийн 86.4-т заасан нөхцөл байдал эцсийн хуваарилалтын үед арилсан бол тусгаарласан хөрөнгийг бусад нэхэмжлэлийн шаардлагыг хангахад зарцуулна.
87 дүгээр зүйл. Хуваарилалтын ажиллагааны талаарх мэдээ
87.1. Хэрэг гүйцэтгэгч хуваарилалтын ажиллагаа эхлэхээс өмнө хуваарилалтад хамаарах нэхэмжлэлийн шаардлагыг тусгасан мэдээг гаргаж, хэргийн оролцогчид хянуулах зорилгоор шүүхэд хүргүүлнэ.
87.2. Хэрэг гүйцэтгэгч нийт нэхэмжлэлийн шаардлагын дүн, төлбөрийн чадваргүйдлийн ажиллагааны тухайн хуваарилалтад орох мөнгөн хөрөнгийн дүнг нийтэд мэдээлнэ.
88 дугаар зүйл. Хуваарилалтын ажиллагааны талаарх мэдээнд нэмэлт, өөрчлөлт оруулах
88.1. Хэрэг гүйцэтгэгч энэ хуулийн 86.1-д заасан хугацаа дууссанаас хойш гурван хоногийн дотор үүрэг гүйцэтгүүлэгч энэ хуулийн 86.1, 86.4-т заасан нотолгоог гаргаж өгсөн бол хуваарилалтын мэдээнд нэмэлт, өөрчлөлт оруулна.
89 дүгээр зүйл. Хуваарилалтын ажиллагааны талаарх мэдээнд гомдол гаргах
89.1. Үүрэг гүйцэтгүүлэгч энэ хуулийн 87.1-д заасны дагуу гаргасан хэсэгчилсэн хуваарилалтын мэдээг эс зөвшөөрвөл гомдлоо энэ хуулийн 87.2-т заасны дагуу нийтэд мэдээлснээс хойш долоо хоногийн дотор шүүхэд гаргана.
89.2. Энэ хуулийн 89.1-д заасан гомдлыг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид холбогдох үүрэг гүйцэтгүүлэгч, гомдлыг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хангаж шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид хэрэг гүйцэтгэгч ба холбогдох үүрэг гүйцэтгүүлэгч гомдол гаргах эрхтэй.
90 дугаар зүйл. Эцсийн хуваарилалт
90.1. Хуваарилагдах хөрөнгийг худалдаж дуусмагц шүүхээс зөвшөөрөл авсны үндсэн дээр хэрэг гүйцэтгэгч эцсийн хуваарилалтыг эхлүүлнэ.
90.2. Эцсийн хуваарилалтаар бүх үүрэг гүйцэтгүүлэгчдийн шаардлагыг бүрэн хангасан бол үлдсэн хөрөнгийг үүрэг гүйцэтгэгчид шилжүүлэх бөгөөд үүрэг гүйцэтгэгчийн хувьцаа эзэмшигч, эсхүл үүсгэн байгуулагчдад хувь тэнцүүлэн хуваарилна.
90.3. Эцсийн хуваарилалтыг зөвшөөрсөн шүүгчийн захирамжийг эс зөвшөөрвөл хэргийн оролцогч энэ хуульд заасан журмын дагуу гомдол гаргах эрхтэй.
91 дүгээр зүйл. Үүрэг гүйцэтгүүлэгчийн хүлээн аваагүй төлбөр
91.1. Үүрэг гүйцэтгүүлэгчийн хүлээн аваагүй төлбөрийг хэрэг гүйцэтгэгч хадгална.
91.2. Эцсийн хуваарилалтыг явуулснаас хойш 12 сарын дотор үүрэг гүйцэтгүүлэгч төлбөрөө хүлээн аваагүй тохиолдолд тухайн шаардлагаас татгалзсанд тооцож, үлдсэн үүрэг гүйцэтгүүлэгчдэд энэ хуулийн 95 дугаар зүйлд заасны дагуу нэмж хуваарилна.
92 дүгээр зүйл. Үүрэг гүйцэтгүүлэгчдийн сүүлчийн хурлыг зарлах, хурлаар хэлэлцэх асуудал
92.1. Шүүх эцсийн хуваарилалт хийх зөвшөөрөл олгохдоо үүрэг гүйцэтгүүлэгчдийн сүүлчийн хурлыг зарлана.
92.2. Үүрэг гүйцэтгүүлэгчдийн сүүлчийн хурлаар дараах асуудлыг эцэслэн шийдвэрлэнэ:
92.2.1.хэрэг гүйцэтгэгчийн тайлан, бүртгэл, данс, тооцоо; 92.2.2.хэрэг гүйцэтгэгчийн гаргасан эцсийн хуваарилалтын мэдээг зөвшөөрөх эсэх; 92.2.3.хуваарилагдах хөрөнгөөс худалдагдаагүй үлдсэн хөрөнгийг шийдвэрлэх асуудал.
92.3. Сүүлчийн хурлын товыг нийтэд мэдээлсэн өдөр болон хурал болох өдрийн хоорондын хугацаа 30 хоногоос багагүй, 60 хоногоос ихгүй байна.
93 дугаар зүйл. Төлбөрийн чадваргүйдлийн ажиллагааг дуусгавар болгох, түүний үр дагавар
93.1. Эцсийн хуваарилалт хийж дуусмагц шүүх үүрэг гүйцэтгэгчийг татан буулгаж төлбөрийн чадваргүйдлийн ажиллагааг дуусгавар болгох шийдвэр гаргана.
93.2. Энэ хуулийн 93.1-д заасан шийдвэрт төлбөрийн чадваргүйдлийн ажиллагаа дуусгавар болсон үндэслэлийг дурдаж, улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэхийг хэрэг гүйцэтгэгчид даалгана.
93.3. Энэ хуулийн 93.1-д заасан шийдвэрийн хувийг хуулийн этгээдийн улсын бүртгэлийн болон татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.
94 дүгээр зүйл. Төлбөрийн чадваргүйдлийн ажиллагаа дуусгавар болсны дараах үүрэг гүйцэтгүүлэгчийн эрх
94.1. Төлбөрийн чадваргүйдлийн ажиллагаа энэ хуулийн 93.1-д заасан үндэслэлээр дуусгавар болсноор үүрэг гүйцэтгүүлэгч энэ хуулийн 37.3-т заасны дагуу баталсан шаардлагад тооцож бүртгэсэн боловч хангагдаагүй үлдсэн шаардлагаа хангуулах эрхтэй.
94.2. Баталсан шаардлагын бүртгэлийг үндэслэн уг шаардлагыг хангах ажиллагаа явуулж болно. Маргаантай шаардлагыг шүүхээс хангаж шийдвэрлэсэн бол баталсан шаардлагатай адил тооцогдоно.
94.3. Энэ хуулийн 94.2-т заасан баталсан шаардлагын бүртгэл гаргуулах хүсэлтийг төлбөрийн чадваргүйдлийн ажиллагаа дуусгавар болсны дараа гаргах ба баталсан шаардлагын бүртгэл, энэ хуулийн 93.1-д заасан шүүхийн шийдвэрийг үндэслэн шаардлагыг хангана.
95 дугаар зүйл. Нэмэлт хуваарилалт
95.1. Дараах тохиолдолд шүүх өөрийн санаачилгаар, эсхүл хэрэг гүйцэтгэгч, нэхэмжлэлээ гаргасан аль нэг үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтээр нэмэлт хуваарилалт явуулах шийдвэрийг гаргана:
95.1.1.тусгаарлан хадгалсан хөрөнгийг хуваарилахад саад болох нөхцөл байдал арилсан; 95.1.2.хуваарилагдах хөрөнгөөс хассан хөрөнгө буцаж орж ирсэн; 95.1.3.хуваарилагдах хөрөнгөнд хамаарах хөрөнгийг шинээр тогтоосон.
95.2. Төлбөрийн чадваргүйдлийн ажиллагааг дуусгавар болгосон нь нэмэлт хуваарилалт явуулах шийдвэр гаргахаас татгалзах үндэслэл болохгүй.
95.3. Шүүх шинээр олж тогтоосон болон нэмж хуваарилагдах хөрөнгийн хэмжээг нэмэлт хуваарилалтын зардалтай харьцуулан үзсэний үндсэн дээр нэмэлт хуваарилалт явуулахаас татгалзаж болно.
95.4. Хуваарилалтын зардлыг урьдчилан төлсөн бол нэмэлт хуваарилалт явуулах шийдвэр гаргахаас татгалзаж болохгүй.
95.5. Нэмэлт хуваарилалт явуулах хүсэлтийг шүүх хүлээн авснаас хойш долоо хоногийн дотор захирамж гарган шийдвэрлэнэ.
95.6. Шүүх энэ хуулийн 95.5-д заасан захирамжийг нэмэлт хуваарилалт хийлгэх хүсэлт гаргасан үүрэг гүйцэтгүүлэгч, үүрэг гүйцэтгэгч болон хэрэг гүйцэтгэгчид хүргүүлнэ.
95.7. Нэмэлт хуваарилалт явуулахаас татгалзсан шүүгчийн захирамжид хүсэлт гаргагч, нэмэлт хуваарилалт явуулах тухай захирамжид үүрэг гүйцэтгэгч гомдол гаргаж болно.
95.8. Шүүх нэмэлт хуваарилалт явуулах захирамж гаргасны дараа хэрэг гүйцэтгэгч шаардлага нь хангагдаагүй үүрэг гүйцэтгүүлэгчдэд хөрөнгийг хуваарилж, шүүхэд тайланг танилцуулна.
95.9. Шинээр олж тогтоосон хөрөнгөөс бүх үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангаж дууссаны дараа үлдсэн хөрөнгийг энэ хуулийн 90.2-т заасны дагуу үүрэг гүйцэтгэгчийн хувьцаа эзэмшигч, эсхүл үүсгэн байгуулагчдад хувь тэнцүүлэн хуваарилна.
Хоёрдугаар дэд бүлэг Төлбөрийн чадваргүйдлийн ажиллагааг зогсоох
96 дугаар зүйл. Хуваарилагдах хөрөнгө хүрэлцээгүйн улмаас төлбөрийн чадваргүйдлийн ажиллагааг зогсоох
96.1. Төлбөрийн чадваргүйдлийн ажиллагааг эхлүүлсний дараа хуваарилагдах хөрөнгө төлбөрийн чадваргүйдлийн ажиллагааны зардлыг төлөхөд хүрэлцэхгүй болох нь тогтоогдсон бол шүүх төлбөрийн чадваргүйдлийн ажиллагааг зогсооно.
96.2. Төлбөрийн чадваргүйдлийн ажиллагааны зардлыг нөхөхөд хангалттай хүрэлцэхүйц урьдчилсан төлбөрийг төлсөн бол төлбөрийн чадваргүйдлийн ажиллагааг зогсоож болохгүй.
96.3. Шүүх төлбөрийн чадваргүйдлийн ажиллагааг зогсоохын өмнө хэрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгчдийн зөвлөлийн, зөвлөлгүй бол үүрэг гүйцэтгүүлэгчдийн хурлын тайлбарыг сонсоно.
96.4. Төлбөрийн чадваргүйдлийн ажиллагааг зогсоохын өмнө хуваарилагдах хөрөнгө дэх бэлэн мөнгийг төлбөрийн чадваргүйдлийн ажиллагааны зардалд зарцуулах бөгөөд зардлын тодорхой дүнгээр хувь тэнцүүлэн төлнө.
96.5. Төлбөрийн чадваргүйдлийн ажиллагааны зардлыг бүрэн төлсөн боловч үлдэгдэл хөрөнгө хугацаа нь болсон бусад шаардлагыг хангахад хүрэлцэхгүй бол хэрэг гүйцэтгэгч энэ талаар шүүхэд мэдэгдэнэ.
96.6. Хуваарилагдах хөрөнгө хүрэлцэхгүй байгаа тухай шүүх нийтэд мэдэгдэж, мэдэгдлийг үүрэг гүйцэтгүүлэгчдэд гардуулна.
96.7. Хуваарилагдах хөрөнгийг удирдах, худалдах хэрэг гүйцэтгэгчийн эрх, үүрэг энэ хуулийн 96.6-д заасан мэдэгдлийг гардуулсан эсэхээс үл хамааран хүчинтэй хэвээр байна.
96.8. Хэрэг гүйцэтгэгч хуваарилагдах хөрөнгийг энэ хуулийн 84.1-д заасны дагуу хуваарилж дуусмагц шүүх төлбөрийн чадваргүйдлийн ажиллагааг зогсооно.
96.9. Хуваарилагдах хөрөнгө хүрэлцэхгүй талаарх мэдэгдэл гаргаснаас хойш хэрэг гүйцэтгэгч өөрийн хийсэн ажиллагааны талаар бүртгэл хөтөлнө.
96.10. Хуваарилагдах хөрөнгөнд хамаарах хөрөнгө болох нь төлбөрийн чадваргүйдлийн ажиллагааг зогсоосны дараа шинээр тогтоогдвол шүүх санаачилгаараа, эсхүл хэрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтээр нэмэлт хуваарилалтыг эхлүүлэх захирамж гаргах бөгөөд нэмэлт хуваарилалт явуулахдаа энэ хуулийн 95 дугаар зүйлийг баримтална.
97 дугаар зүйл. Төлбөрийн чадваргүйдлийн ажиллагааг эхлүүлэх үндэслэлгүйн улмаас ажиллагааг зогсоох
97.1. Төлбөрийн чадваргүйдлийн ажиллагааг эхлүүлсний дараа үүрэг гүйцэтгэгч хангалттай хэмжээний мөнгөн хөрөнгөтэй, эсхүл хугацаа хэтэрсэн өргүй болохоо шүүхэд нотолсон бол хугацаа хэтэрсэн өртэй, эсхүл төлбөрийн чадваргүй гэсэн үндэслэлээр үүссэн төлбөрийн чадваргүйдлийн ажиллагааг үүрэг гүйцэтгэгчийн хүсэлтээр шүүх захирамж гарган зогсооно.
97.2. Энэ хуулийн 97.1-д заасан тохиолдолд үүрэг гүйцэтгэгч төлбөрийн чадваргүйдлийн ажиллагаа эхлүүлэх үндэслэлгүй болохыг нотолно.
98 дугаар зүйл. Үүрэг гүйцэтгүүлэгчдийн зөвшөөрлөөр төлбөрийн чадваргүйдлийн ажиллагааг зогсоох
98.1. Шаардлага хүлээн авах хугацаа дууссаны дараа үүрэг гүйцэтгэгч шаардлага гаргасан бүх үүрэг гүйцэтгүүлэгчдээс төлбөрийн чадваргүйдлийн ажиллагааг зогсоох саналдаа зөвшөөрөл авсан бол түүний хүсэлтээр төлбөрийн чадваргүйдлийн ажиллагааг шүүх захирамж гарган зогсоож болно.
98.2. Энэ хуулийн 98.1-д заасны дагуу зогсооход маргаантай шаардлага бүхий үүрэг гүйцэтгүүлэгч, барьцаат үүрэг гүйцэтгүүлэгчдийн зөвшөөрлийг шаардах эсэхийг шүүх шийдвэрлэнэ.
98.3. Зөвшөөрөл өгсөн үүрэг гүйцэтгүүлэгчдээс өөр үүрэг гүйцэтгүүлэгч байхгүй болох нь илт мэдэгдэж байгаа бол шаардлага гаргах хугацаа дуусгавар болохоос өмнө үүрэг гүйцэтгэгчийн хүсэлтээр шүүх төлбөрийн чадваргүйдлийн ажиллагааг зогсоож болно.
99 дүгээр зүйл. Төлбөрийн чадваргүйдлийн ажиллагааг зогсоох журам
99.1. Энэ хуулийн 97, 98 дугаар зүйлд заасан төлбөрийн чадваргүйдлийн ажиллагааг зогсоох хүсэлтийн талаар шүүх нийтэд мэдээлнэ.
99.2. Энэ хуулийн 98.1-д заасан хүсэлтэд үүрэг гүйцэтгүүлэгчдийн зөвшөөрлийг хавсаргана.
99.3. Энэ хуулийн 99.1-д заасан хүсэлтийн талаар нийтэд мэдээлснээс хойш 10 хоногийн дотор төлбөрийн чадваргүйдлийн ажиллагааны үүрэг гүйцэтгүүлэгчид хүсэлтийг эс зөвшөөрвөл шүүхэд хандаж болно.
99.4. Шүүх төлбөрийн чадваргүйдлийн ажиллагааг зогсоох захирамж гаргахаас өмнө ажиллагааг зогсоох тухай хүсэлт гаргасан этгээдийн тайлбар, хэрэг гүйцэтгэгч болон үүрэг гүйцэтгүүлэгчдийн зөвлөлийн, зөвлөлгүй бол үүрэг гүйцэтгүүлэгчдийн хурлын тайлбарыг сонсоно.
99.5. Төлбөрийн чадваргүйдлийн ажиллагааг зогсоохоос өмнө хэрэг гүйцэтгэгч хуваарилагдах хөрөнгөөр баталсан шаардлагыг хангана.
100 дугаар зүйл. Төлбөрийн чадваргүйдлийн ажиллагааг зогсоосны үр дагавар
100.1. Энэ хуулийн 96, 97, 98 дугаар зүйлд заасны дагуу гарсан төлбөрийн чадваргүйдлийн ажиллагааг зогсоох тухай шүүхийн шийдвэр болон зогсоох болсон үндэслэлийн талаар нийтэд мэдээлнэ.
100.2. Төлбөрийн чадваргүйдлийн ажиллагаа зогссоноор хөрөнгийг захиран зарцуулах эрх үүрэг гүйцэтгэгчид шилжинэ.
100.3. Төлбөрийн чадваргүйдлийн ажиллагаа энэ хуулийн 96 дугаар зүйлд заасны дагуу зогссон бол үүрэг гүйцэтгүүлэгч гомдол гаргах эрхтэй.
100.4. Шүүх энэ хуулийн 97, 98 дугаар зүйлд заасны дагуу гаргасан хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан бол үүрэг гүйцэтгэгч гомдол гаргах эрхтэй.
АРАВДУГААР БҮЛЭГ ДАХИН ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖИЛЛАГАА
Нэгдүгээр дэд бүлэг Дахин зохион байгуулах төлөвлөгөө, түүнийг боловсруулах
101 дүгээр зүйл. Дахин зохион байгуулах төлөвлөгөөг боловсруулах
101.1. Үүрэг гүйцэтгэгчийг дахин зохион байгуулж, үйл ажиллагааг үргэлжлүүлэх нь үүрэг гүйцэтгүүлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг илүү хэмжээгээр хангах ба үүрэг гүйцэтгэгч санхүүгийн хүндрэлтэй байдлаа даван туулж, үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх боломжтой гэж үзвэл доор дурдсан этгээд дахин зохион байгуулах төлөвлөгөө /цаашид “төлөвлөгөө” гэх/-г боловсруулж, энэ хуулийн 92.1-д заасан үүрэг гүйцэтгүүлэгчдийн сүүлчийн хурлаас өмнө шүүхэд хүргүүлнэ:
101.1.1.үүрэг гүйцэтгэгч өөрөө; 101.1.2.хэрэг гүйцэтгэгч; 101.1.3.нэхэмжлэлийн нийт шаардлагын гуравны нэг, эсхүл түүнээс дээш хувийг нэхэмжилж байгаа үүрэг гүйцэтгүүлэгчид.
101.2. Үүрэг гүйцэтгүүлэгчдийн хурлаас хэрэг гүйцэтгэгчид төлөвлөгөө боловсруулахыг даалгасан бол хэрэг гүйцэтгэгч төлөвлөгөөг боловсруулан шүүхэд хүргүүлэх үүрэгтэй.
101.3. Хэрэг гүйцэтгэгчийн боловсруулсан төлөвлөгөөнд үүрэг гүйцэтгүүлэгчдийн зөвлөл, үүрэг гүйцэтгэгч зөвлөх байдлаар санал, тайлбар өгнө.
101.4. Төлөвлөгөөг энэ хуульд заасан журмын дагуу шүүхээс баталснаар дахин зохион байгуулах ажиллагаа эхэлсэн гэж үзнэ.
102 дугаар зүйл. Үүрэг гүйцэтгүүлэгчдийн бүлэг байгуулах
102.1. Төлөвлөгөөг батлах, хэрэгжүүлэх, хугацаа сунгах, нэхэмжлэлийн шаардлагыг хангахад үүрэг гүйцэтгүүлэгчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлын тэнцвэрт байдлыг хангах зорилгоор үүрэг гүйцэтгүүлэгчдийг дараах бүлэгт хуваана:
102.1.1.барьцаат үүрэг гүйцэтгүүлэгчид; 102.1.2.энгийн үүрэг гүйцэтгүүлэгчид; 102.1.3.доод эрэмбийн үүрэг гүйцэтгүүлэгчид.
103 дугаар зүйл. Төлөвлөгөөний агуулга
103.1. Төлөвлөгөө доор дурдсан мэдээллийг агуулсан байна:
103.1.1.үүрэг гүйцэтгэгчийн үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулах бол өөрчлөлтийн агуулга; 103.1.2.үүрэг гүйцэтгэгчийн удирдлагад өөрчлөлт оруулах бол санал болгож байгаа ажилтнуудын нэрсийн жагсаалт; 103.1.3.өр төлбөрийг бууруулах, чөлөөлөх хуваарь; 103.1.4.үүрэг гүйцэтгүүлэгчдийн шаардлагыг үнэт цаасаар солих эсэх; 103.1.5.үүрэг гүйцэтгэгчийн гаргасан үнэт цаасны төлбөрийн хугацааг сунгах эсэх; 103.1.6.бараа, бүтээгдэхүүний нөхцөлийг өөрчлөх эсэх; 103.1.7.үйлдвэрлэлийн технологийг өөрчлөх эсэх; 103.1.8.шинээр хийх гэрээ, хэлцлийн тухай; 103.1.9.үүрэг гүйцэтгэгчийн хөрөнгийг худалдах бол түүний хэмжээ, худалдах арга; 103.1.10.үүрэг гүйцэтгэгчээс бусдад шилжүүлэх хөрөнгө; 103.1.11.үүрэг гүйцэтгэгчид үлдэх хөрөнгө; 103.1.12.үүрэг гүйцэтгүүлэгчдийн ангилал тус бүрээр шаардлагыг хангах арга, хэлбэр, хэмжээ, хугацаа; 103.1.13.үүрэг гүйцэтгэгчид төлбөрийн чадваргүйдлийн ажиллагааг хэрэгжүүлсэн, эсхүл дахин зохион байгуулснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангах хэмжээний зөрүү; 103.1.14.ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах, өөрчлөлт оруулах бол тэтгэмж олгох, шинээр мэргэжил эзэмшүүлэх, мэргэшүүлэх арга хэмжээ; 103.1.15.төлөвлөгөөг хэрэгжүүлэх, дүгнэх хугацаа; 103.1.16.хэрэг гүйцэтгэгч болон холбогдох бусад этгээдэд олгох урамшуулал, хөлс, түүнийг олгох журам; 103.1.17.үүрэг гүйцэтгэгчийн төлбөрийн чадварыг сэргээх зорилгоор энэ хуулийн дагуу явуулах бусад арга хэмжээ.
103.2. Төлөвлөгөөнд өөрөөр заагаагүй бол барьцаат үүрэг гүйцэтгүүлэгчдийн барьцааны эрх хэвээр хадгалагдана.
103.3. Барьцаат үүрэг гүйцэтгүүлэгчдийн барьцааны эрхийг хэвээр хадгалаагүй бол шаардлага нь багасаж байгаа хувь, хойшлуулж байгаа хугацаа, эсхүл тэдгээрт үүрэг үүсгэсэн эсэх тухай тодорхой заана.
103.4. Доод эрэмбийн бус үүрэг гүйцэтгүүлэгчдийн шаардлагыг багасгах, эсхүл хугацааг хойшлуулж байгаа бол тэдгээрийн шаардлага багасах хувь, хойшлогдсон хугацаа, тэдгээрт санал болгож байгаа баталгаа зэрэг шаардлагатай мэдээллийг тодорхой тусгасан байна.
103.5. Төлөвлөгөөнд өөрөөр заагаагүй бол доод эрэмбийн үүрэг гүйцэтгүүлэгчдийн шаардлагыг татгалзсанд тооцно.
104 дүгээр зүйл. Төлөвлөгөөг хэрэгжүүлэх хугацаа
104.1. Үүрэг гүйцэтгүүлэгчдийн хурлаас төлөвлөгөөг хэрэгжүүлэх илүү урт хугацаа тогтоогоогүй бол төлөвлөгөөг 24 сараас илүүгүй хугацаагаар хэрэгжүүлэх бөгөөд шүүх энэ хугацааг нэг удаа зургаан сар хүртэл хугацаагаар сунгаж болно.
104.2. Шүүх төлөвлөгөө хэрэгжих хугацааг тогтоох, хугацааг сунгах бол үүрэг гүйцэтгүүлэгчдийн хурлын шийдвэр, хэрэг гүйцэтгэгчийн саналыг харгалзан үзнэ.
105 дугаар зүйл. Төлөвлөгөөнөөс татгалзах
105.1. Төлбөрийн чадваргүйдлийн ажиллагааны явцад үүрэг гүйцэтгэгчийн хүргүүлсэн төлөвлөгөөг үүрэг гүйцэтгүүлэгчид зөвшөөрөөгүй, эсхүл шүүх батлаагүй, төлөвлөгөөг хэлэлцэх хурлын өдрийг нийтэд мэдээлсний дараа үүрэг гүйцэтгэгч төлөвлөгөөнөөсөө татгалзсан, үүрэг гүйцэтгүүлэгчдийн хурлын зөвшөөрлөөр хэрэг гүйцэтгэгч төлөвлөгөөнөөс татгалзах тухай хүсэлт гаргасан бол шүүх үүрэг гүйцэтгэгчийн төлөвлөгөөнөөс татгалзана.
105.2. Төлөвлөгөөг хүргүүлсэн этгээд төлөвлөгөөг батлахаас татгалзсан тухай шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхтэй.
106 дүгээр зүйл. Хөрөнгийн хуваарилалт болон хуваарилагдах хөрөнгийг худалдах ажиллагааг түр зогсоох
106.1. Хөрөнгийн хуваарилалт болон хуваарилагдах хөрөнгийг худалдах ажиллагаа нь санал болгосон төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд саад учруулж байвал шүүх үүрэг гүйцэтгэгч, эсхүл хэрэг гүйцэтгэгчийн хүсэлтээр хөрөнгийн хуваарилалт болон хуваарилагдах хөрөнгийг худалдах ажиллагааг түр зогсооно.
106.2. Энэ хуулийн 106.1-д заасны дагуу зогсоох нь хуваарилагдах хөрөнгийн үнэ цэнийг алдагдуулах, эсхүл үүрэг гүйцэтгүүлэгчдийн зөвлөл, үүрэг гүйцэтгүүлэгчдийн хурлын аль нэгнээс зөвшөөрөл олгосон тохиолдолд хэрэг гүйцэтгэгчийн гаргасан хүсэлтээр шүүх хөрөнгийн хуваарилалт болон хуваарилагдах хөрөнгийг худалдах ажиллагааг үргэлжлүүлэхээр шийдвэрлэж болно.
Хоёрдугаар дэд бүлэг Дахин зохион байгуулах төлөвлөгөөг батлах
107 дугаар зүйл. Төлөвлөгөөг хэлэлцэх, санал өгөх хурал
107.1. Шүүх төлөвлөгөөг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор төлөвлөгөөг хэлэлцэх, санал өгөх хурлын өдрийг товлож нийтэд мэдээлнэ.
107.2. Шаардлага гаргасан бүх үүрэг гүйцэтгүүлэгч, хэрэг гүйцэтгэгч энэ хуулийн 107.1-д заасан хурлын зарыг хүлээн авахаар шаардах эрхтэй.
107.3. Энэ хуулийн 107.2-т заасан тохиолдолд хурлын зарын хамт төлөвлөгөөний хувь, эсхүл төлөвлөгөөний гол агуулгын талаарх хураангуйг хүргүүлнэ.
107.4. Шүүх төлөвлөгөөг хэлэлцэх болон санал өгөх хурлыг тусад нь зарласан бол хурал хоорондын хугацаа 7 хоногоос илүүгүй байна.
107.5. Төлөвлөгөөг хэлэлцэх болон санал өгөх хурлыг баталгаажуулах хурлаас өмнө хийхээр товлож болохгүй.
107.6. Саналын эрхтэй үүрэг гүйцэтгүүлэгчдийн бүлэг тус бүр төлөвлөгөөнд санал өгнө.
108 дугаар зүйл. Төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах
108.1. Төлөвлөгөөг боловсруулж хүргүүлсэн этгээд төлөвлөгөөг хэлэлцэх хурлаас гарсан саналын дагуу төлөвлөгөөнд агуулгын өөрчлөлт оруулах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд хурлаар дахин хэлэлцүүлж, санал авна.
108.2. Энэ хуулийн 108.1-д заасан өөрчлөлтийг хэлэлцэх хурлаар зөвхөн өөрчлөлтийн хувьд санал хураана.
109 дугаар зүйл. Төлөвлөгөөг батлах саналын эрх
109.1. Энэ хуулийн 102.1.2-т заасан үүрэг гүйцэтгүүлэгчдийн бүлэгт хамаарах энгийн үүрэг гүйцэтгүүлэгч батлагдсан шаардлагын дүнтэй хувь тэнцүү саналын эрхтэй.
109.2. Энэ хуулийн 102.1.1-д заасан үүрэг гүйцэтгүүлэгчдийн бүлэгт хамаарах барьцаат үүрэг гүйцэтгүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй бол шаардлага нь батлагдсан эсэхээс үл хамааран төлөвлөгөөг батлахад саналын эрхгүй байна.
109.3. Эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа барьцаат үүрэг гүйцэтгүүлэгч нь хэрэг гүйцэтгэгч, бусад барьцаат үүрэг гүйцэтгүүлэгч, энгийн үүрэг гүйцэтгүүлэгч, шаардлага гаргасан доод эрэмбийн үүрэг гүйцэтгүүлэгч татгалзсан эсэхээс үл хамааран саналын эрхтэй байна.
109.4. Хурлаар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа барьцаат үүрэг гүйцэтгүүлэгч тус бүрийн хөндөгдөж байгаа эрх, ашиг сонирхлыг хэлэлцэнэ. Барьцаат үүрэг гүйцэтгүүлэгчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн эсэх асуудлаар маргаан гарвал шүүхээр шийдвэрлүүлнэ.
109.5. Батлагдсан шаардлага бүхий барьцаат үүрэг гүйцэтгүүлэгч барьцааны эрхээсээ татгалзсан бол шаардлагын дүнгээр, барьцааны эрхээсээ татгалзаагүй бол барьцаагаар хангагдаагүй шаардлагын дүнгийн хэсгээр энгийн үүрэг гүйцэтгүүлэгчдийн бүлэгт багтан санал өгөх эрхтэй.
109.6. Барьцаагаар хангагдаагүй шаардлагын дүнг хэрэг гүйцэтгэгч тогтооно.
110 дугаар зүйл. Үүрэг гүйцэтгүүлэгчдийн бүлэг төлөвлөгөөг батлах
110.1. Дараах нөхцөл зэрэг хангагдсанаар төлөвлөгөөг үүрэг гүйцэтгүүлэгчдийн тухайн бүлэг баталсанд тооцно:
110.1.1. бүлгийн саналын эрхтэй гишүүдийн олонх төлөвлөгөөг баталсан;
110.1.2. саналын эрхтэй үүрэг гүйцэтгүүлэгчдийн 50-иас дээш хувийн саналаар төлөвлөгөөг баталсан.
110.2. Хамтран шаардлага гаргасан үүрэг гүйцэтгүүлэгчдийн саналын эрхийг нэгтгэж тооцно.
110.3. Төлөвлөгөөг батлахын эсрэг саналтай байсан үүрэг гүйцэтгүүлэгчид төлбөрийн чадваргүйдлийн ажиллагааны үр дүнд авах төлбөрөөс багагүй хэмжээний төлбөрийг дахин зохион байгуулах төлөвлөгөөний хэрэгжилтийн үр дүнд авах эрхтэй.
110.4. Хоёроос доошгүй үүрэг гүйцэтгүүлэгчдийн бүлэг энэ хуулийн 110.1-д заасны дагуу төлөвлөгөөг баталсан бол үүрэг гүйцэтгүүлэгчдийн хурлаас төлөвлөгөөг зөвшөөрсөнд тооцно.
110.5. Төлөвлөгөөг энэ хуулийн 110.1-д заасны дагуу батлаагүй боловч төлөвлөгөөг батлан хэрэгжүүлэх нь төлөвлөгөө хэрэгжээгүй үеийнхтэй харьцуулахад аль нэг бүлгийн үүрэг гүйцэтгүүлэгчид хохирол учрахааргүй бол шүүх тухайн үүрэг гүйцэтгүүлэгчдийн бүлгээр төлөвлөгөөг баталсантай адилтгаж болно.
111 дүгээр зүйл. Доод эрэмбийн үүрэг гүйцэтгүүлэгчийн зөвшөөрөл
111.1. Энэ хуулийн 40.1.1, 40.1.2, 40.1.3-т заасан шаардлагыг төлөвлөгөөнд тусгаагүй бол тухайн үүрэг гүйцэтгүүлэгчид төлөвлөгөөг баталсанд тооцно.
111.2. Төлөвлөгөө хэрэгжсэнээр үүрэг гүйцэтгүүлэгчдийн хэн нь ч тухайн бүлгийн бусад үүрэг гүйцэтгүүлэгчтэй харьцуулахад давуу байдал олж авахааргүй байгаа бол энэ хуулийн 40.1.4-т заасан шаардлага бүхий доод эрэмбийн үүрэг гүйцэтгүүлэгчдийг төлөвлөгөөг баталсанд тооцно.
111.3. Доод эрэмбийн үүрэг гүйцэтгүүлэгчдийн бүлгийг бүрдүүлж байгаа үүрэг гүйцэтгүүлэгчид төлөвлөгөөг батлах эсэх талаар санал өгөөгүй бол тухайн бүлгээс төлөвлөгөөг баталсанд тооцно.
112 дугаар зүйл. Үүрэг гүйцэтгэгчийн зөвшөөрөл
112.1. Үүрэг гүйцэтгэгч төлөвлөгөөг зөвшөөрөөгүй тухай тайлбараа бичгээр гаргаагүй, төлөвлөгөөнд санал өгөх хурлын тэмдэглэлд тайлбар тусгагдаагүй бол үүрэг гүйцэтгэгчийг төлөвлөгөөг зөвшөөрсөн гэж үзнэ.
112.2. Дараах тохиолдолд үүрэг гүйцэтгэгчийн татгалзлыг харгалзан үзэхгүй байж болно:
112.2.1.төлөвлөгөөг хэрэгжүүлэх нь хэрэгжээгүй үеийн нөхцөл байдалтай харьцуулахад илүү үр дүнтэй байхаар тооцоологдсон; 112.2.2.аль ч үүрэг гүйцэтгүүлэгч өөрийн шаардлагаас давсан эдийн засгийн ашиг хүртэхээргүй.
113 дугаар зүйл. Шүүх төлөвлөгөөг батлах
113.1. Энэ хуулийн 110.4, 111 дүгээр зүйлд заасны дагуу үүрэг гүйцэтгүүлэгчдийн хурал төлөвлөгөөг зөвшөөрсөн, 112 дугаар зүйлд заасны дагуу үүрэг гүйцэтгэгчийн зөвшөөрлийг авсан бол шүүх төлөвлөгөөг батална.
113.2. Шүүх төлөвлөгөөг батлахаас өмнө хэрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгчдийн зөвлөл, үүрэг гүйцэтгэгчийн тайлбар, саналыг сонсоно.
113.3. Энэ хуулийн 113.1-д заасан нөхцөл бүрдсэн боловч доор дурдсан үндэслэл байна гэж үзвэл шүүх төлөвлөгөөг батлахаас татгалзана:
113.3.1. төлөвлөгөөг боловсруулах, хүргүүлэх, батлах явцын ажиллагаа зөрчигдсөн;
113.3.2. төлөвлөгөөг нэг үүрэг гүйцэтгүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нийцүүлэн баталсан.
113.4. Шүүх төлөвлөгөөг баталсан, эсхүл батлахаас татгалзсан шийдвэрийнхээ талаар төлөвлөгөөнд санал өгөх хурал болсноос хойш долоо хоногийн дотор танилцуулна.
113.5. Төлөвлөгөөг баталсан бол төлөвлөгөөний нэг хувь, эсхүл түүний агуулгын хураангуйг шаардлага гаргасан үүрэг гүйцэтгүүлэгчдэд хүргүүлнэ.
113.6. Төлөвлөгөөг баталсан, эсхүл батлахаас татгалзсан шийдвэрт үүрэг гүйцэтгүүлэгч, үүрэг гүйцэтгэгч энэ хуульд заасан журмаар гомдол гаргах эрхтэй.
114 дүгээр зүйл. Шүүх төлөвлөгөөг батлаагүйгээс үүсэх үр дагавар
114.7. Шүүх төлөвлөгөөг батлаагүй бол төлбөрийн чадваргүйдлийн ажиллагаа үүрэг гүйцэтгэгчийг татан буулгах ажиллагаанд шилжиж, энэ хуульд заасан журмын дагуу хуваарилагдах хөрөнгийг худалдан, хуваарилалтын ажиллагааг үргэлжлүүлнэ.
Гуравдугаар дэд бүлэг Төлөвлөгөөг хэрэгжүүлэх, хяналт тавих
115 дугаар зүйл. Төлөвлөгөөг хэрэгжүүлэх
115.1. Төлөвлөгөөг шүүхээс баталмагц төлөвлөгөө нь түүнд оролцогч бүх этгээдийн хувьд заавал хэрэгжих бөгөөд шаардлага гаргаагүй үүрэг гүйцэтгүүлэгч болон төлөвлөгөөг эс зөвшөөрсөн этгээдийн хувьд нэгэн адил үйлчилнэ.
115.2. Төлөвлөгөөг хэрэгжүүлж эхэлсэн нь үүрэг гүйцэтгэгчтэй хамтран үүрэг хүлээгч, баталгаа гаргагчийн эсрэг шаардлага гаргах үүрэг гүйцэтгүүлэгчийн эрхэд нөлөөлөхгүй.
115.3. Төлөвлөгөөний хэрэгжилтийг шүүхийн шийдвэрийн дагуу хэрэг гүйцэтгэгч, эсхүл түүний хяналтын дор үүрэг гүйцэтгэгч зохион байгуулж хангана.
115.4. Үүрэг гүйцэтгэгч төлбөрийн чадваргүйдлийн ажиллагаа эхлүүлэх тухай хүсэлт гаргасан бөгөөд үүрэг гүйцэтгэгчийн санаачлан боловсруулсан төлөвлөгөөг баталсан бол төлөвлөгөөний хэрэгжилтийг шүүх үүрэг гүйцэтгэгчид даалгаж болно.
116 дугаар зүйл. Төлөвлөгөөний хэрэгжилтэд тавих хяналт
116.1. Төлөвлөгөөг үүрэг гүйцэтгэгч хэрэгжүүлж байгаа тохиолдолд төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавих үүргийг хэрэг гүйцэтгэгч хэрэгжүүлнэ.
116.2. Хэрэг гүйцэтгэгч төлөвлөгөөний хэрэгжилтийн явц, биелэлтийн талаар үүрэг гүйцэтгүүлэгчдийн зөвлөлд, зөвлөлгүй бол үүрэг гүйцэтгүүлэгчдийн хурал болон шүүхэд улирал тутам мэдээлнэ.
116.3. Энэ хуулийн 116.2-т заасан мэдээлэх үүрэг нь хэрэг гүйцэтгэгчээс дэлгэрэнгүй мэдээлэл, тайланг хэдийд ч шаардах үүрэг гүйцэтгүүлэгчдийн зөвлөл, хурал болон шүүхийн эрхэд нөлөөлөхгүй.
116.4. Хэрэг гүйцэтгэгчийн шүүхэд гаргах тайланд дараах асуудлыг тусгана:
116.4.1.тайлан гаргасан он, сар, өдөр; 116.4.2.төлөвлөгөөг үргэлжлүүлэх, эсхүл хугацаанаас нь өмнө дуусгавар болгох санал гаргасан бол үндэслэл, шалтгаан; 116.4.3.үүрэг гүйцэтгэгчийн ашиг, алдагдлын тооцоо; 116.4.4.хэрэг гүйцэтгэгчийн зардал, түүнийг нотлох баримт; 116.4.5.үүрэг гүйцэтгүүлэгчдийн шаардлагыг хангаж байгаа байдал, мөнгөн хөрөнгийн хэмжээ.
116.5. Хэрэг гүйцэтгэгч батлагдсан шаардлагыг төлөвлөгөөнд тусгагдсан хуваарийн дагуу хангах ажиллагаа зөрчигдсөн нөхцөл байдлыг олж тогтоовол энэ тухай шүүх болон үүрэг гүйцэтгүүлэгчдийн зөвлөлд, зөвлөлгүй бол үүрэг гүйцэтгүүлэгчдийн хуралд даруй мэдэгдэнэ.
116.6. Тодорхой төрлийн хэлцлийг үүрэг гүйцэтгэгч бусад этгээдтэй байгуулахаар төлөвлөгөөнд тусгахдаа хэрэг гүйцэтгэгч, эсхүл үүрэг гүйцэтгүүлэгчдийн зөвлөлийн, зөвлөлгүй бол үүрэг гүйцэтгүүлэгчдийн хурлын зөвшөөрлийг авахаар тусгаж болно.
117 дугаар зүйл. Дахин зохион байгуулах ажиллагааг дуусгавар болгох
117.1. Шүүх доор дурдсан үндэслэлээр дахин зохион байгуулах ажиллагааг дуусгавар болгоно:
117.1.1.энэ хуулийн 118.1-д заасан үндэслэлээр төлөвлөгөөг биелүүлэх боломжгүй болсон; 117.1.2.төлөвлөгөөг бүрэн биелүүлж дууссан; 117.1.3.төлөвлөгөөг биелүүлж дуусаагүй боловч нэхэмжлэлийн шаардлагыг төлөвлөгөөний дагуу бүрэн хангасан
117.2. Энэ хуулийн 117.1.2, 117.1.3-т заасан тохиолдолд хэрэг гүйцэтгэгчийн тайлан, үүрэг гүйцэтгүүлэгчдийн хурлын шийдвэрийг үндэслэн төлбөрийн чадваргүйдлийн ажиллагааг дуусгавар болгож, хэргийг хэрэгсэхгүй болгоно.
117.3. Энэ хуулийн 117.1.2, 117.1.3-т заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосноор үүрэг гүйцэтгүүлэгчдийн өмнө үүрэг гүйцэтгэгчийн хүлээсэн үүрэг дуусгавар болж үйл ажиллагаа нь сэргэнэ.
118 дугаар зүйл. Төлөвлөгөөг биелүүлэх боломжгүй болох
118.1. Хэрэг гүйцэтгэгч дараах тохиолдолд үүрэг гүйцэтгэгчийн үйл ажиллагааг зогсоож, хуваарилагдах хөрөнгийг худалдаж нэхэмжлэлийн шаардлагыг ханган, татан буулгах ажиллагаанд шилжих хүсэлтийг шүүхэд гаргана:
118.1.1. төлөвлөгөөний дагуу гүйцэтгэх хугацааг нь хойшлуулсан, эсхүл дүн нь буурч батлагдсан шаардлагыг төлөвлөгөөнд заасан хугацаанд төлөөгүй бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлэхийг үүрэг гүйцэтгэгчээс бичгээр шаардсанаас хойш 14 хоног өнгөрсөн;
118.1.2. үүрэг гүйцэтгэгч хэрэг гүйцэтгэгчээс мэдээллийг нуух, мэдээлэл, баримт бичигтэй танилцуулахаас татгалзах зэргээр хамтран ажиллах үүргээ илтэд зөрчсөн, хуурамч, хууль бус шилжүүлэг, төлбөр хийх зэргээр шударга бус байдал гаргасан;
118.1.3. үүрэг гүйцэтгэгчийн үйл ажиллагаа сэргэх нөхцөл бүрдээгүй, эсхүл төлөвлөгөө хэрэгжих явцад үйл ажиллагаа алдагдалтай үргэлжилж байгаа;
118.1.4. төлбөрийн чадваргүйдлийн ажиллагааны зардал, дахин зохион байгуулах ажиллагаатай холбоотой зардлыг төлөөгүй.
118.2. Энэ хуулийн 116.4.2-т заасан санал бүхий тайлан, 118.1-д заасан хүсэлтийг хүлээн авсны дараа шүүх үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгчдийн зөвлөлийн санал, тайлбарыг сонссоны үндсэн дээр үүрэг гүйцэтгүүлэгчдийн шаардлагыг татан буулгах ажиллагааны журмаар хангахыг хэрэг гүйцэтгэгчид даалгана.
118.3. Энэ хуулийн 117 дугаар зүйлд заасны дагуу дахин зохион байгуулах ажиллагаа дуусгавар болсон бол шүүх энэ тухай шийдвэрээ нийтэд мэдээлж, хэрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгэгч, шаардлага гаргасан үүрэг гүйцэтгүүлэгчдэд гардуулна.
АРВАННЭГДҮГЭЭР БҮЛЭГ ТӨЛБӨРИЙН ЧАДВАРГҮЙДЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН АЖИЛЛАГАА
120 дугаар зүйл. Бүтцийн өөрчлөлтийн ажиллагааг явуулах шүүхийн харьяалал
120.1. Төлбөрийн чадваргүйдлийн ажиллагааг хянан шийдвэрлэх шүүх бүтцийн өөрчлөлтийн ажиллагааг харьяалан шийдвэрлэнэ.
121 дүгээр зүйл. Бүтцийн өөрчлөлтийн ажиллагааг эхлүүлэх хүсэлт гаргах
121.1. Үүрэг гүйцэтгэгч нь төлбөрийн чадвартай боловч зохих арга хэмжээ авахгүйгээр төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгэх боломжгүй санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдалд орсон бол үүрэг гүйцэтгэгчийн эрх бүхий этгээдийн шийдвэр гарснаас хойш тав хоногийн дотор шүүхэд бүтцийн өөрчлөлтийн ажиллагааг эхлүүлэх хүсэлт гаргах эрхтэй.
122 дугаар зүйл. Бүтцийн өөрчлөлтийн ажиллагаа эхлүүлэх хүсэлтийн хэлбэр, агуулга
122.1. Үүрэг гүйцэтгэгч бүтцийн өөрчлөлтийн ажиллагаа эхлүүлэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргана.
122.2. Энэ хуулийн 122.1-д заасан хүсэлтэд энэ хуулийн 14.2-т зааснаас гадна дараах зүйлийг тусгасан байна:
122.2.1. бүтцийн өөрчлөлтийн ажиллагааг эхлүүлэх он, сар, өдөр;
122.2.2. бүтцийн өөрчлөлтийн ажиллагаанд оролцох үүрэг гүйцэтгүүлэгчдийн нэр, хаяг, холбоо барих мэдээлэл;
122.2.3. үүрэг гүйцэтгэгчид мэдэгдэж байгаа нийт төлбөрийн үүргийн дүн, үүрэг гүйцэтгүүлэгчдийн нэр, хаяг, үүрэг гүйцэтгэх хугацаа, 30-аас доош хоногоор хугацаа хэтэрсэн, хүлээн зөвшөөрсөн өрийн талаарх мэдээлэл, эсхүл өр байхгүй бол өргүй тухай мэдэгдэл;
122.2.4. үүрэг гүйцэтгэгчийн 30-аас дээш хоногоор хугацаа хэтэрсэн, хүлээн зөвшөөрсөн үүрэг байхгүй тухай үүрэг гүйцэтгэгчийн мэдэгдэл;
122.2.5. төлбөрийн чадваргүй болох нөхцөл байдал үүссэн талаар, түүний үндэслэл, тайлбар;
122.2.6. шинжээч томилуулах эсэх.
122.3. Энэ хуулийн 122.1-д заасан хүсэлтэд энэ хуулийн 14.3-т заасан баримт бичиг болон бүтцийн өөрчлөлтийн ажиллагаа эхлүүлэх тухай үүрэг гүйцэтгэгчийн эрх бүхий этгээдийн шийдвэрийг хавсаргана.
122.4. Үүрэг гүйцэтгэгч бүтцийн өөрчлөлтийн ажиллагаанд оролцох бүх үүрэг гүйцэтгүүлэгч, үүрэг гүйцэтгүүлэгч нь хуулийн этгээд бол хуулийн этгээдийн улсын бүртгэлд тэмдэглэсэн итгэмжлэлгүй төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол хуулийн этгээдийн эрх бүхий этгээдээс урьдчилан зөвшөөрөл авсан тохиолдолд энэ хуулийн 122.1-д заасан хүсэлтэд зөвшөөрлийн мэдэгдлийг хавсаргана.
123 дугаар зүйл. Бүтцийн өөрчлөлтийн ажиллагаа эхлүүлэх хүсэлтийг хүлээн авахаас татгалзах
123.1. Шүүх бүтцийн өөрчлөлтийн ажиллагаа эхлүүлэх хүсэлтийг 10 хоногийн дотор хянаж, энэ хуулийн 15.1-д зааснаас гадна дараах үндэслэл байвал хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж, захирамж гаргана:
123.1.1. үүрэг гүйцэтгэгчид төлбөрийн чадваргүйдлийн ажиллагааг эхлүүлэх хүсэлт гаргасан;
123.1.2. үүрэг гүйцэтгэгчийн өмнөх шүүхээр батлагдсан дахин зохион байгуулах төлөвлөгөөний хугацаа дуусаагүй, эсхүл үүрэг гүйцэтгэгчийн байгуулсан эвлэрлийн гэрээ бүрэн хэрэгжиж дуусаагүй;
123.1.3. үүрэг гүйцэтгэгч сүүлийн гурван жил санхүүгийн тайлангаа тайлагнаагүй;
123.1.4. үүрэг гүйцэтгэгч нь эрүүгийн гэмт хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа;
123.1.5. хүсэлт гаргах өдрийн байдлаар үүрэг гүйцэтгэгч 30 хоногоос дээш хугацаагаар гүйцэтгээгүй маргаангүй буюу хүлээн зөвшөөрсөн төлбөрийн үүрэгтэй бол;
123.1.6. үүрэг гүйцэтгэгчийг хуулийн дагуу татан буулгах тухай холбогдох этгээдийн шийдвэр гарсан;
123.1.7. энэ хуулийн 122.4-т заасан тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч- хуулийн этгээдийн улсын бүртгэлийн нийтэд нээлттэй мэдээлэлд заасан эрх бүхий этгээдийн зөвшөөрлийн мэдэгдлийг хавсаргаагүй.
123.2. Шүүгч энэ хуулийн 123.1-д заасан захирамжид хүсэлтийг хүлээн авахад саад болж байгаа шалтгаан, эсхүл уг хүсэлтийг хэрхэн мэдүүлэх талаар заана.
124 дүгээр зүйл. Бүтцийн өөрчлөлтийн ажиллагааг эхлүүлэх хүсэлтийг хүлээн авсан шүүгчийн ажиллагаа
124.1. Шүүх хүсэлтийг хүлээн авахаас татгалзах үндэслэл байхгүй бөгөөд энэ хуулийн 123.1-д заасан хянах хугацаа дууссан бол бүтцийн өөрчлөлтийн ажиллагаа эхлүүлэх хүсэлтийн хувийг шүүхэд мэдэгдэж байгаа үүрэг гүйцэтгүүлэгчид нийслэлд 7 хоногийн, орон нутагт 14 хоногийн дотор гардуулна.
124.2. Үүрэг гүйцэтгүүлэгч энэ хуулийн 124.1-д заасан хүсэлтийн хувийг хүлээн авсан өдрөөс хойш 10 хоногийн дотор бүтцийн өөрчлөлтийн ажиллагааг эхлүүлэхийг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй.
124.3. Үүрэг гүйцэтгэгч энэ хуулийн 124.2-т заасан үүрэг гүйцэтгүүлэгчийн тайлбартай гурав хоногийн дотор танилцах үүрэгтэй.
124.4. Үүрэг гүйцэтгэгч энэ хуулийн 124.3-т заасан хугацаа дууссанаас хойш гурав хоногийн дотор тайлбар, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүрэгтэй.
124.5. Шүүх энэ хуулийн 124.4-т заасан тайлбарыг ирүүлснээс хойш гурван хоногийн дотор талуудаас ирүүлсэн тайлбар, нотлох баримтад үндэслэн бүтцийн өөрчлөлтийн ажиллагааг эхлүүлэх захирамж гаргана.
124.6. Шүүх дараах үндэслэл байвал бүтцийн өөрчлөлтийн ажиллагааг эхлүүлэхээс татгалзаж, захирамж гаргана:
124.6.1.үүрэг гүйцэтгүүлэгчийн хаяг тодорхой бус; 124.6.2.энэ хуулийн 122.4-т заасан тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч- хуулийн этгээдийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд зөвшөөрөл өгсөн; 124.6.3.үүрэг гүйцэтгэгч энэ хуулийн 122.1-д заасан хүсэлтээ татан авсан.
124.7. Шүүгч энэ хуулийн 124.6-д заасан захирамжид бүтцийн өөрчлөлтийн ажиллагааг эхлүүлэхэд саад болж байгаа шалтгааны талаар заана.
124.8. Энэ хуулийн 122.4-т заасан тохиолдолд энэ хуулийн 124.1, 124.2, 124.3, 124.4, 124.5 дахь хэсэг хамаарахгүй.
124.9. Шүүх энэ хуулийн 124.5-д заасан бүтцийн өөрчлөлтийн ажиллагаа эхлүүлэх тухай захирамжид энэ хуулийн 122.2.1-д заасан үүрэг гүйцэтгэгчийн саналыг харгалзан бүтцийн өөрчлөлтийн ажиллагаа эхлэх өдрийг заана. Энэ өдрийг бүтцийн өөрчлөлтийн ажиллагааг эхлүүлсэн болон эхэлсэн өдөр гэж үзнэ.
125 дугаар зүйл. Бүтцийн өөрчлөлтийн ажиллагааны хугацаа
125.1. Бүтцийн өөрчлөлтийн ажиллагаа нь энэ хуулийн 124.9-д заасан бүтцийн өөрчлөлтийн ажиллагаа эхлэх өдрөөс бүтцийн өөрчлөлтийн төлөвлөгөө хэрэгжиж дуусах хүртэл, эсхүл энэ хуулийн 144 дүгээр зүйлд заасан бүтцийн өөрчлөлтийн ажиллагааг дуусгавар болох хүртэл үргэлжилнэ.
126 дугаар зүйл. Шинжээч томилох
126.1. Үүрэг гүйцэтгэгч бүтцийн өөрчлөлтийн ажиллагаанд хараат бус, хөндлөнгийн шинжээч томилуулахаар шүүхэд хүсэлт гаргаж болно.
126.2. Бүтцийн өөрчлөлтийн төлөвлөгөөгөөр эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа нийт саналын эрхтэй үүрэг гүйцэтгүүлэгчдийн 50-иас дээш хувь нь хамтран шинжээч томилуулахаар шүүхэд хүсэлт гаргаж болно.
126.3. Шүүх доор дурдсан тохиолдолд үүрэг гүйцэтгэгчийн санал болгосноор заавал шинжээч томилно:
126.3.1.үүрэг гүйцэтгэгч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг ганцаарчлан түдгэлзүүлэх хүсэлт гаргасан; 126.3.2.бүтцийн өөрчлөлтийн ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэхийн тулд шинэ болон явцын санхүүжилт шаардлагатай бол; 126.3.3.бүтцийн өөрчлөлтийн ажиллагааны улмаас хэрэглэгч, бичил, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөх бол. Тайлбар: Энэ хуулийн 126.3.3-т заасан “бичил, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч” гэж Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн 4.1.1 болон 5.1.1-д заасан аж ахуйн нэгжийг ойлгоно.
126.4. Шинжээч нь энэ хуулийн 25 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан байна.
126.5. Шүүх дараах тохиолдолд шинжээчийг энэ хуулийн 27.3-т заасан жагсаалтаас цахим хэлбэрээр, тохиолдлын журмаар сонгож, томилно:
126.5.1. үүрэг гүйцэтгэгчийн санал болгосон шинжээч энэ хуулийн 25 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй;
126.5.2. энэ хуулийн 126.2-т заасны дагуу үүрэг гүйцэтгүүлэгчдээс шинжээч томилуулах хүсэлт гаргасан.
127 дугаар зүйл. Шинжээчийн эрх, үүрэг
127.1. Шинжээч дараах эрхтэй:
127.1.1.үүрэг гүйцэтгэгчийн санхүү, нягтлан бодох бүртгэлийн мэдээллийг үүрэг гүйцэтгэгч, эсхүл гуравдагч этгээдээс шаардан авах; 127.1.2.бүтцийн өөрчлөлтийн төлөвлөгөөг боловсруулахад шаардлагатай бусад мэдээллийг үүрэг гүйцэтгэгчээс шаардан авах; 127.1.3.тухайлсан зорилгоор үүрэг гүйцэтгэгчийн бизнес төлөвлөгөө, санхүүгийн байдалд аудит хийх хөндлөнгийн хараат бус аудиторуудыг томилон ажиллуулах хүсэлт гаргах; 127.1.4.бүтцийн өөрчлөлтийн төлөвлөгөө боловсруулах, хэлэлцэх, хэрэгжүүлэх үйл ажиллагаа энэ хуульд заасан нөхцөл, шаардлагад нийцээгүй тохиолдолд энэ тухай үүрэг гүйцэтгэгчийн удирдлагад мэдэгдэж, шаардлагатай арга хэмжээ авахыг даалгах, тогтоосон хугацаанд арга хэмжээ аваагүй тохиолдолд энэ тухай шүүх, бүтцийн өөрчлөлтийн ажиллагаанд оролцож байгаа үүрэг гүйцэтгүүлэгчид мэдэгдэх; 127.1.5.энэ хуульд нийцүүлэн шүүхээс даалгасан бусад.
127.2. Шинжээч нь дараах үүргийг хэрэгжүүлнэ:
127.2.1.бүтцийн өөрчлөлтийн ажиллагаанд оролцох үүрэг гүйцэтгүүлэгчдийг тодорхойлох; 127.2.2.бүтцийн өөрчлөлтийн төлөвлөгөөний төсөл боловсруулах, төлөвлөгөөг хэлэлцэх, батлахад үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгчдэд туслалцаа үзүүлэх; 127.2.3.бүтцийн өөрчлөлтийн төлөвлөгөөг хэлэлцэх үйл явцыг хянах; 127.2.4.үүрэг гүйцэтгүүлэгчдийн хурлыг товлон зарлах, хурал даргалах; 127.2.5.бүтцийн өөрчлөлтийн төлөвлөгөөг хэлэлцэх явцад үүрэг гүйцэтгэгчийн үйл ажиллагааг удирдах, хянах, хэлэлцээрийн явцын талаар шүүхэд тайлагнах; 127.2.6.бүтцийн өөрчлөлтийн төлөвлөгөөг батлуулахаар шүүхэд хүргүүлэх.
128 дугаар зүйл. Шинжээчийг чөлөөлөх, үйл ажиллагаанд хяналт тавих
128.1. Шинжээчийг чөлөөлөхөд энэ хуулийн 30.1-д заасан журмыг баримтална.
128.2. Шинжээчийг чөлөөлсөн шүүгчийн захирамжийг эс зөвшөөрсөн этгээд захирамж гарсан өдрөөс хойш тав хоногийн дотор гомдол гаргах эрхтэй.
128.3. Шүүх шинжээчийг чөлөөлсөн шүүгчийн захирамжид гомдол гаргаагүй бол захирамж гарсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шинэ шинжээч томилно. Шүүх энэ хуулийн 128.2-т заасны дагуу гаргасан гомдлыг үндэслэлгүй гэж үзвэл шийдвэр гарсан өдрөөс хойш долоо хоногийн дотор шинэ шинжээч томилно.
128.4. Энэ хуулийн 128.1-д заасны дагуу чөлөөлөгдсөн шинжээч бүтцийн өөрчлөлтийн ажиллагааны явц, хийж гүйцэтгэсэн ажлын тайланг үүрэг гүйцэтгэгч, шинээр томилогдсон шинжээч болон шүүхэд тогтоосон хугацаанд хүргүүлэх үүрэгтэй.
128.5. Шүүх шинжээчийн хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлж байгаа эсэхэд хяналт тавина.
128.6. Шүүх бүтцийн өөрчлөлтийн ажиллагаа болон шинжээчийн гүйцэтгэсэн ажлын талаарх мэдээ, тайланг хэдийд ч шаардан авч болно.
128.7. Шинжээчийн үйл ажиллагаанд энэ хуулийн 34 дүгээр зүйлд заасан нөхцөл, шаардлага нэгэн адил хамаарна.
129 дүгээр зүйл. Шинжээчийн ажлын хөлс
129.1. Шинжээчийн ажлын хөлсийг үүрэг гүйцэтгэгч ба шинжээч харилцан тохиролцож тогтоох ба энэ тухай тохиролцоонд үүрэг гүйцэтгүүлэгчид болон шүүх хяналт тавина.
129.2. Шинжээчийн ажлын хөлсийг тогтооход энэ хуулийн 32.2-т заасан аргачлалыг баримталж болно.
129.3. Энэ хуулийн 129.2-т заасны дагуу үүрэг гүйцэтгүүлэгчдийн хүсэлтээр шинжээч томилуулсан бол ажлын хөлсийг үүрэг гүйцэтгүүлэгчид хамтран төлнө.
130 дугаар зүйл. Нууцлалыг хадгалах
130.1. Бүтцийн өөрчлөлтийн ажиллагааг эхлүүлсэн талаар болон бүтцийн өөрчлөлтийн төлөвлөгөөг хэлэлцэх, хэрэгжүүлэх явцад тодорхой болсон мэдээллийн нууцлалыг хадгална.
130.2. Мэдээллийн нууцлалыг задруулсан нь хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх үндэслэл болно.
131 дүгээр зүйл. Бүтцийн өөрчлөлтийн ажиллагааны явц дахь үүрэг гүйцэтгэгчийн эрх
131.1. Бүтцийн өөрчлөлтийн ажиллагааны явцад үүрэг гүйцэтгэгчийн хэвийн үйл ажиллагааг хангахуйц түвшинд шийдвэр гаргах үүрэг гүйцэтгэгчийн эрх хэвээр хадгалагдана.
131.2. Үүрэг гүйцэтгэгч өөрийн хэвийн үйл ажиллагаанд үл хамаарах шийдвэрийг гаргахын өмнө шинжээчийн зөвшөөрлийг авна.
132 дугаар зүйл. Үүргийн гүйцэтгэлийг хойшлуулах арга хэмжээ
132.1. Шүүх бүтцийн өөрчлөлтийн төлөвлөгөөг амжилттай хэлэлцэх, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор үүрэг гүйцэтгэгчийн хүсэлтээр үүргийн гүйцэтгэлийг хойшлуулах арга хэмжээ /мораториум/ авч болно.
Тайлбар: “үүргийн гүйцэтгэлийг хойшлуулах арга хэмжээ /мораториум/” гэж үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэгчийн эсрэг шаардах эрхээ хэрэгжүүлэх, иргэний хэргийн шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авахуулахаар хүсэлт гаргах болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дагуу төлбөр төлөгч-үүрэг гүйцэтгэгчийн хөрөнгийг битүүмжлэх, хураах, худалдан борлуулахыг түдгэлзүүлэхийг ойлгоно. Үүнд захиргааны байгууллагаас үүрэг гүйцэтгэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, эсхүл зөрчиж болзошгүй захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх хүсэлт хамаарна.
132.2. Үүрэг гүйцэтгэгч үүргийн гүйцэтгэлийг хойшлуулах арга хэмжээ авахуулах хүсэлтийг бүтцийн өөрчлөлтийн ажиллагааг эхлүүлсэн шүүхэд гаргана.
132.3. Үүргийн гүйцэтгэлийг хойшлуулах арга хэмжээг бүтцийн өөрчлөлтийн ажиллагаа эхлүүлэхээс өмнө болон дараа хууль болон гэрээнд заасны дагуу үүссэн барьцаат болон барьцаагүй, бүх төрлийн үүргийн эсрэг хэрэгжүүлж болно.
132.4. Татвар, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн өр төлбөрийг энэ хуулийн 132.3-т заасны дагуу хойшлуулж болно.
132.5. Бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулснаас үүссэн үүрэг, энэ хуулийн 137.1-д заасан аж ахуйн хэвийн үйл ажиллагааны хүрээнд үүссэн үүрэг, 142.1, 142.3-т заасан шинэ болон явцын санхүүжилт дагуу үүссэн үүргийн гүйцэтгэлийг хойшлуулах арга хэмжээ авч болохгүй.
132.6. Үүргийн гүйцэтгэлийг хойшлуулах арга хэмжээ авахуулсан үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээсэн үүрэг гүйцэтгэгчийн төлбөрийн үүргийг үүргийн гүйцэтгэлийг хойшлуулах арга хэмжээг хэрэгжүүлэх хугацаанд хойшлуулна.
132.7. Энэ хуулийн 132.6-д заасан үүрэг гүйцэтгэгчийн төлбөрийн үүргийн гүйцэтгэлийг шаардах хугацааг төлбөрийн үүргийн гүйцэтгэлийг хойшлуулсан хугацаагаар сунгана.
132.8. Үүргийн гүйцэтгэлийг хойшлуулах арга хэмжээ авах асуудлыг шийдвэрлэхийн өмнө шүүх шинжээчийн саналыг сонсож болно.
133 дугаар зүйл. Үүргийн гүйцэтгэлийг хойшлуулах арга хэмжээ авахуулах хүсэлтийн агуулга, хүсэлтийг шийдвэрлэх
133.1. Энэ хуулийн 132.2-т заасан хүсэлтэд дараах зүйлийг тусгаж, холбогдох баримт бичгийг хавсаргасан байна:
133.1.1.үүргийн гүйцэтгэлийг хойшлуулах арга хэмжээ авахуулах үүрэг гүйцэтгүүлэгчдийн нэр, хаяг, шаардлагын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, үүрэг гүйцэтгэх хугацаа; 133.1.2.үүргийн гүйцэтгэлийг хойшлуулах арга хэмжээг хэрэгжүүлэх хугацаа; 133.1.3.үүргийн гүйцэтгэлийг хойшлуулах арга хэмжээ авахуулах хүсэлтэд хамаарахгүй үүрэг гүйцэтгүүлэгчдийн нэр, хаяг, шаардлагын дүн, үүрэг гүйцэтгэх хугацаа; 133.1.4.бүтцийн өөрчлөлтийн төлөвлөгөөний төсөл, дараагийн зургаан сарын санхүүгийн төлөвлөгөө; 133.1.5.шинжээч томилогдсон эсэх, томилогдсон бол шинжээчийн нэр, хаяг.
133.2. Шүүгч энэ хуулийн 133.1-д заасан шаардлагыг хангасан хүсэлтийг хүлээн авснаас хойш тав хоногийн дотор үүргийн гүйцэтгэлийг хойшлуулах арга хэмжээ авах тухай захирамж гаргана.
133.3. Шүүгч энэ хуулийн 133.2-т заасан захирамжийг үүргийн гүйцэтгэлийг хойшлуулах арга хэмжээнд хамаарах үүрэг гүйцэтгүүлэгчийн шүүхэд мэдэгдэж байгаа хаягаар хүргүүлнэ.
133.4. Үүргийн гүйцэтгэлийг хойшлуулах арга хэмжээ авахуулах хүсэлт энэ хуулийн 133.1-д заасан шаардлагыг хангаагүй бол шүүх хүсэлтийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж гаргана.
133.5. Үүргийн гүйцэтгэлийг хойшлуулах арга хэмжээ авах тухай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрвөл үүрэг гүйцэтгүүлэгч захирамжийг гардан авснаас хойш долоо хоногийн дотор гомдол гаргах эрхтэй.
133.6. Үүргийн гүйцэтгэлийг хойшлуулах арга хэмжээ авахаас татгалзсан шүүгчийн захирамжийг эс зөвшөөрвөл үүрэг гүйцэтгэгч захирамжийг гардан авснаас хойш долоо хоногийн дотор гомдол гаргах эрхтэй.
134 дүгээр зүйл. Үүргийн гүйцэтгэлийг хойшлуулах арга хэмжээний хугацаа
134.1. Үүргийн гүйцэтгэлийг хойшлуулах арга хэмжээг хэрэгжүүлэх хугацаа дөрвөн сараас илүүгүй байна.
134.2. Шүүх дараах нөхцөлд үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, эсхүл шинжээчийн хүсэлтээр үүргийн гүйцэтгэлийг хойшлуулах арга хэмжээний хугацааг найман сар хүртэлх хугацаагаар сунгаж болно:
134.2.1.бүтцийн өөрчлөлтийн төлөвлөгөөг хэлэлцэх ажиллагаанд томоохон ахиц гарсан, эсхүл бүтцийн өөрчлөлтийн төлөвлөгөөг холбогдох үүрэг гүйцэтгүүлэгчид зөвшөөрсний үндсэн дээр шүүхэд батлуулахаар хүргүүлсэн; 134.2.2.үүргийн гүйцэтгэлийг хойшлуулах арга хэмжээний хугацааг сунгаснаар бүтцийн өөрчлөлтийн ажиллагаанд оролцож байгаа аль нэг үүрэг гүйцэтгүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулахгүй бол.
134.3. Үүргийн гүйцэтгэлийг хойшлуулах арга хэмжээний хугацааг сунгуулах хүсэлтийг энэ хуулийн 134.1-д заасан хугацаа дуусахаас 30 хоногийн өмнө шүүхэд гаргана.
134.4. Үүргийн гүйцэтгэлийг хойшлуулах арга хэмжээний нийт хугацаа бүтцийн өөрчлөлтийн ажиллагааны хугацаанаас хэтэрч болохгүй боловч энэ хугацаанд бүтцийн өөрчлөлтийн төлөвлөгө батлагдсан бол энэ хуулийн 136.1.1-д заасны дагуу дуусгавар болно.
135 дугаар зүйл. Үүргийн гүйцэтгэлийг хойшлуулах арга хэмжээг хэрэгжүүлсний үр дагавар
135.1. Үүргийн гүйцэтгэлийг хойшлуулах арга хэмжээг хэрэгжүүлэх хугацаанд дараах эрх, үүргийг түдгэлзүүлнэ:
135.1.1. төлбөрийн чадваргүйдлийн ажиллагааг эхлүүлэх үндэслэл бүрдсэн бол энэ хуулийн 12.2-т заасан үүрэг;
135.1.2. үүрэг гүйцэтгүүлэгч энэ хуулийн 13.1-д заасны дагуу төлбөрийн чадваргүйдлийн ажиллагааг эхлүүлэх хүсэлт гаргах
135.1.3. үүрэг гүйцэтгүүлэгч бүтцийн өөрчлөлтийн ажиллагааг эхлүүлснээс хойш үүрэг гүйцэтгэгчийн эсрэг хэрэгжүүлэх аливаа шаардах эрх;
135.1.4. энэ хуулийн 133.3-т заасан үүрэг гүйцэтгүүлэгч бүтцийн өөрчлөлтийн ажиллагааг эхлүүлэхээс өмнө үүссэн төлбөрийн үүргийг хугацаандаа гүйцэтгээгүй гэх үндэслэлээр энэ хуулийн 135.4-т зааснаас бусад тохиолдолд үүрэг гүйцэтгэгчид хохиролтойгоор гэрээг цуцлах, өөрчлөх, гэрээнээс татгалзах, гэрээний үүргээ биелүүлэхээс татгалзах;
135.2. Үүрэг гүйцэтгүүлэгч гэрээгээр хүлээсэн үүргээ бүтцийн өөрчлөлтийн ажиллагаа эхлүүлэхээс өмнө үүссэн үүрэг гүйцэтгэгчийн төлбөрийн үүргийн хэмжээнд хувь тэнцүүлэн биелүүлэхээс татгалзах эрхтэй.
135.3. Үүрэг гүйцэтгүүлэгч доор дурдсан шалтгаанаар үүрэг гүйцэтгэгчид хохиролтойгоор гэрээг өөрчлөх, цуцлах, гэрээнээс татгалзах, гэрээний үүрэг биелүүлэхээс татгалзаж болохгүй:
135.3.1.бүтцийн өөрчлөлтийн ажиллагаа эхлүүлэх хүсэлт гаргасан; 135.3.2.үүргийн гүйцэтгэлийг хойшлуулах арга хэмжээ авахуулах хүсэлт гаргасан; 135.3.3.бүтцийн өөрчлөлтийн ажиллагааг эхлүүлсэн; 135.3.4.үүргийн гүйцэтгэлийг хойшлуулах арга хэмжээ авсан.
135.4. Энэ хуулийн 133.3-т заасан үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаа болон эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/ байгуулсан бол үүргийн гүйцэтгэлийг хойшлуулах арга хэмжээг хэрэгжүүлэх хугацаанд эдгээр гэрээний дагуу шаардах эрхээ хэрэгжүүлэхгүй
135.5. Үүргийн гүйцэтгэлийг хойшлуулах арга хэмжээ авахуулсан үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг хойшлуулах арга хэмжээг хэрэгжүүлэх хугацаанд төлбөрийн үүргийн хугацаа хэтрэлтэд торгууль, алданги ногдуулахгүй. Үүнд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүү тооцох эрх хамаарахгүй.
136 дугаар зүйл. Үүргийн гүйцэтгэлийг хойшлуулах арга хэмжээ дуусгавар болох
136.1. Үүргийн гүйцэтгэлийг хойшлуулах арга хэмжээг дараах үндэслэлээр дуусгавар болгоно:
136.1.1.шүүх бүтцийн өөрчлөлтийн төлөвлөгөөг баталсан; 136.1.2.бүтцийн өөрчлөлтийн төлөвлөгөөг энэ хуульд заасны дагуу үүрэг гүйцэтгүүлэгч зөвшөөрөөгүй, эсхүл шүүх батлахаас татгалзсан; 136.1.3.үүргийн гүйцэтгэлийг хойшлуулах арга хэмжээ авснаар бүтцийн өөрчлөлтийн ажиллагаанд оролцож байгаа үүрэг гүйцэтгүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулж байгаа, эсхүл учруулах бол; 136.1.4.үүргийн гүйцэтгэлийг хойшлуулах арга хэмжээ авснаар үүрэг гүйцэтгүүлэгчийг төлбөрийн чадваргүйдэлд хүргэхээр бол; 136.1.5.үүрэг гүйцэтгэгч, эсхүл шинжээчийн хүсэлтээр.
136.2. Үүргийн гүйцэтгэлийг хойшлуулах арга хэмжээг дуусгавар болгох хүсэлтэд үндэслэлийг тодорхой тусгаж, нотлох баримтыг хавсаргасан байна.
136.3. Шүүх үүргийн гүйцэтгэлийг хойшлуулах арга хэмжээг дуусгавар болгох хүсэлтийг хүлээн авснаас хойш долоо хоногийн дотор шийдвэрлэнэ.
137 дугаар зүйл. Аж ахуйн хэвийн үйл ажиллагааны хүрээнд үүссэн үүргийг гүйцэтгэх
137.1. Үүрэг гүйцэтгэгч нь үүргийн гүйцэтгэлийг хойшлуулах арга хэмжээнд хамаарахаас бусад түүний хэвийн үйл ажиллагааны явцад бий болсон төлбөрийн бүх үүргийг биелүүлнэ.
138 дугаар зүйл. Бүтцийн өөрчлөлтийн ажиллагаанд оролцох үүрэг гүйцэтгүүлэгчдийн бүлэг байгуулах
138.1. Бүтцийн өөрчлөлтийн ажиллагаанд оролцох үүрэг гүйцэтгүүлэгчдийн шаардлагыг ангилах, бүтцийн өөрчлөлтийн төлөвлөгөөг батлах, хэрэгжүүлэхэд үүрэг гүйцэтгүүлэгчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлын тэнцвэрт байдлыг хангах зорилгоор үүрэг гүйцэтгүүлэгчдийг энэ хуулийн 102.1-д заасан бүлэгт хуваана.
138.2. Үүрэг гүйцэтгэгч бүтцийн өөрчлөлтийн ажиллагаанд оролцох үүрэг гүйцэтгүүлэгчдийн бүртгэлийг гаргаж, бүтцийн өөрчлөлтийн ажиллагаа эхэлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор үүрэг гүйцэтгүүлэгчдэд мэдэгдэнэ. Шинжээч томилсон бол шинжээчид мэдэгдэнэ.
138.3. Энэ хуулийн 138.2-т заасан бүртгэлд үүрэг гүйцэтгүүлэгчийн нэр, шаардлагын үндэслэл, дүн, эсхүл дүнг тооцох аргачлал, үүрэг гүйцэтгэх хугацаа, үүрэг гүйцэтгүүлэгчийн хамаарах бүлэг, үүрэг гүйцэтгүүлэгчийн саналын эрх зэрэг мэдээллийг тусгасан байна.
138.4. Үүрэг гүйцэтгүүлэгч болон шинжээч нь энэ хуулийн 138.2-т заасан бүртгэлийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор бүртгэлийн мэдээлэлд өөрчлөлт оруулахаар үүрэг гүйцэтгэгчид хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд талууд бүтцийн өөрчлөлтийн ажиллагаа эхэлсэн өдрөөс хойш 45 хоногийн дотор бүртгэлийг эцэслэсэн байна.
138.5. Бүртгэлд заасан үүрэг гүйцэтгүүлэгчдийн шаардлагын дүн, эсхүл дүнг тооцох аргачлалыг зөвхөн үүрэг гүйцэтгүүлэгчийн саналын эрхийг тодорхойлох зорилгоор ашиглах бөгөөд бүтцийн өөрчлөлтийн төлөвлөгөөнд хамаарахгүй.
138.6. Үүрэг гүйцэтгэгч энэ хуулийн 138.4-т заасны дагуу хүсэлтийг хүлээн аваагүй бол үүрэг гүйцэтгүүлэгч энэ хуулийн 138.4-т заасан бүртгэлийг эцэслэх хугацаа өнгөрснөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гомдол гаргах эрхтэй. Гомдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн бүлэг, шаардлагын дүн, аргачлал зэрэг бүртгэлд дурдсан мэдээллийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлийг тодорхой дурдаж, нотлох баримтыг хавсаргасан байна.
138.7. Үүрэг гүйцэтгэгч бүтцийн өөрчлөлтийн ажиллагааг эхлүүлснээс хойш 90 хоногийн дотор үүрэг гүйцэтгүүлэгчдийн бүртгэлийг батлуулахаар холбогдох нотлох баримтын хамт шүүхэд хүргүүлнэ. Шүүх үүрэг гүйцэтгүүлэгчдийн бүртгэл батлуулах өргөдлийг энэ хуулийн 138.6-д заасны дагуу гаргасан гомдолтой нэгтгэн хянан шийдвэрлэж болно.
138.8. Шүүх энэ хуулийн 138.7-д заасан өргөдлийг талуудаас ирүүлсэн нотлох баримтад үндэслэн өргөдлийг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор шийдвэрлэнэ.
138.9. Энэ хуулийн 138.8-д заасаны дагуу гаргасан шүүхийн шийдвэрт үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч гомдол гаргах эрхтэй.
139 дүгээр зүйл. Бүтцийн өөрчлөлтийн төлөвлөгөөний агуулга
139.1. Үүрэг гүйцэтгэгч бүтцийн өөрчлөлтийн төлөвлөгөөг боловсруулна. Хэрэв шинжээч томилсон бол шинжээчийн туслалцаатайгаар төлөвлөгөөг боловсруулна.
139.2. Бүтцийн өөрчлөлтийн төлөвлөгөөнд энэ хуулийн 103.1-д зааснаас гадна дараах зүйлийг тусгана:
139.3. Энэ хуулийн 139.2.6-д заасан бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээний танилцуулга дараах мэдээллийг агуулсан байна:
140 дүгээр зүйл. Үүрэг гүйцэтгүүлэгчдийн бүлэг бүтцийн өөрчлөлтийн төлөвлөгөөг батлах
140.1. Үүрэг гүйцэтгүүлэгч бүтцийн өөрчлөлтийн төлөвлөгөөг эс зөвшөөрөх, төлөвлөгөөнд өөрчлөлт оруулахыг шаардах эрхтэй.
140.2. Дараах нөхцөл зэрэг хангагдсанаар бүтцийн өөрчлөлтийн төлөвлөгөөг үүрэг гүйцэтгүүлэгчдийн тухайн бүлэг баталсанд тооцно:
140.2.1.бүлгийн саналын эрхтэй үүрэг гүйцэтгүүлэгчдийн олонх төлөвлөгөөг баталсан; 140.2.2.бүлгийн нийт үүрэг гүйцэтгүүлэгчдийн 50-иас дээш хувийн саналаар төлөвлөгөөг баталсан. Тайлбар: Бичил, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч үүрэг гүйцэтгэгчийн хувьд энэ хуулийн 140.2.2-т заасан саналын хувь 33 хувиас дээш байж болно.
140.3. Энэ хуулийн 138.1-д заасан үүрэг гүйцэтгүүлэгчдийн бүлэгт хамаарах үүрэг гүйцэтгүүлэгч нь энэ хуулийн 109 дүгээр зүйлд заасны дагуу саналын эрх эдэлнэ.
140.4. Бүтцийн өөрчлөлтийн төлөвлөгөөгөөр эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөхгүй үүрэг гүйцэтгүүлэгч саналын эрх эдлэхгүй.
140.5. Хоёроос доошгүй үүрэг гүйцэтгүүлэгчдийн бүлэг энэ хуулийн 140.2-т заасны дагуу төлөвлөгөөг баталсан бол үүрэг гүйцэтгүүлэгчид төлөвлөгөөг зөвшөөрсөнд тооцно.
140.6. Үүрэг гүйцэтгүүлэгчдийн зөвшөөрсөн бүтцийн өөрчлөлтийн төлөвлөгөөнд шинжээч гарын үсэг зурж баталгаажуулна.
141 дүгээр зүйл. Шүүх бүтцийн өөрчлөлтийн төлөвлөгөөг батлах
141.1. Үүрэг гүйцэтгүүлэгчид энэ хуулийн 140.5-д заасны дагуу бүтцийн өөрчлөлтийн төлөвлөгөөг зөвшөөрснөөс хойш тав хоногийн дотор үүрэг гүйцэтгэгч төлөвлөгөөг батлуулахаар холбогдох нотлох баримтын хамт шүүхэд хүргүүлнэ.
141.2. Шүүх энэ хуулийн 141.1-д заасан өргөдлийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэрлэнэ.
141.3. Үүрэг гүйцэтгүүлэгч зөвшөөрсөн эсэхээс үл хамааран шүүхээс баталсан бүтцийн өөрчлөлтийн төлөвлөгөөг үүрэг гүйцэтгэгчийн хувьцаа эзэмшигч, гишүүд бусад үүрэг гүйцэтгүүлэгч даган биелүүлнэ.
141.4. Шүүх бүтцийн өөрчлөлтийн төлөвлөгөөг батлахдаа дараах нөхцөл хангагдсан эсэхийг хянана:
141.4.1.шинэ санхүүжилт болон үүргийн гүйцэтгэлийг хангах шинэ арга нь гуравдагч этгээдийн ашиг сонирхолд нийцсэн эсэх; 141.4.2.бүтцийн өөрчлөлтийн төлөвлөгөө нь үүрэг гүйцэтгэгчийг төлбөрийн чадваргүй болохоос урьдчилан сэргийлж, бизнесийн үйл ажиллагааг сэргээх боломжит үндэслэлтэй эсэх; 141.4.3.бүтцийн өөрчлөлтийн төлөвлөгөө хэрэгжсэнээр хувьцаа эзэмшигч, гишүүний эрх бүтцийн өөрчлөлтийн төлөвлөгөө батлаагүй үеэс дордохооргүй байх боломжтой эсэх.
141.5. Бүтцийн өөрчлөлтийн төлөвлөгөөг батлахаас татгалзсан шүүгчийн захирамжид үүрэг гүйцэтгэгч гомдол гаргах эрхтэй.
141.6. Бүтцийн өөрчлөлтийн төлөвлөгөөг баталсан захирамжийг нийтэд мэдээлснээс хойш 14 хоногийн дотор гуравдагч этгээд энэ хуульд заасны дагуу гомдол гаргаж болно.
142 дугаар зүйл. Шинэ болон явцын санхүүжилт, түүний хамгаалалт
142.1. Бүтцийн өөрчлөлтийн төлөвлөгөөг баталсан эсэхээс үл хамааран үүрэг гүйцэтгэгчийн үйл ажиллагааг үргэлжлүүлэх, бизнесийн үнэ цэнийг хадгалах, нэмэгдүүлэхэд зайлшгүй шаардлагатай, үүрэг гүйцэтгүүлэгч болон гуравдагч этгээдээс хийх санхүүжилтийг явцын санхүүжилт гэнэ. Шинжээч зөвшөөрсөн бол явцын санхүүжилтийг хийж болно.
142.2. Бүтцийн өөрчлөлтийн төлөвлөгөөнд тусгагдсан, эсхүл шүүх нэмэлтээр баталсан, бүтцийн өөрчлөлтийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхийн тулд үүрэг гүйцэтгүүлэгч, эсхүл гуравдагч этгээдээс хийсэн санхүүжилтийг шинэ санхүүжилт гэнэ. Шинэ санхүүжилтийг шүүх батална.
142.3. Нийт үүрэг гүйцэтгүүлэгчдэд шинэ ба явцын санхүүжилт нь ашиггүй байсан гэх үндэслэлээр санхүүжилт хийсэн этгээдэд хариуцлага хүлээлгэж болохгүй.
142.4. Шинэ ба явцын санхүүжилт нь бүтцийн өөрчлөлтийн ажиллагааны нэгэн адил татан буулгах болон дахин зохион байгуулах ажиллагааны аль ч үед хүчин төгөлдөр хэвээр байна.
142.5. Төлбөрийн чадваргүйдлийн ажиллагааг эхлүүлсэн бол шинэ санхүүжилтийн дагуу бий болох шаардлага нь дарааллын хувьд энгийн үүрэг гүйцэтгүүлэгчдийн өмнө хангагдах шаардлагад тооцогдоно.
143 дугаар зүйл.. Бүтцийн өөрчлөлтийн ажиллагаа дуусгавар болох
143.1. Бүтцийн өөрчлөлтийн ажиллагааг дараах үндэслэлээр дуусгавар болгоно:
143.1.1.бүтцийн өөрчлөлтийн ажиллагааг эхлүүлсэн өдрөөс хойш 12 сарын хугацаанд бүтцийн өөрчлөлтийн төлөвлөгөөг үүрэг гүйцэтгүүлэгчид зөвшөөрөөгүй; 143.1.2.шүүх бүтцийн өөрчлөлтийн төлөвлөгөөг батлахаас татгалзсан; 143.1.3.бүтцийн өөрчлөлтийн төлөвлөгөөг бүрэн биелүүлж дууссан; 143.1.4.бүтцийн өөрчлөлтийн төлөвлөгөөний хэрэгжилтэд зөрчил гарсан.
143.2. Бүтцийн өөрчлөлтийн ажиллагаа дуусгавар болсноос хамаарахгүйгээр дараах нөхцөл хүчин төгөлдөр байна:
143.2.1.энэ хуулийн 142.2-т заасан шинэ санхүүжилтийн дагуу бий болсон шаардлага хангуулах дарааллын эрх; 143.2.2.бүтцийн өөрчлөлтийн төлөвлөгөөний хэрэгжилтийн явцад үүрэг гүйцэтгүүлэгчийн хүлээн авсан үүргийн гүйцэтгэл.
143.3. Бүтцийн өөрчлөлтийн ажиллагаа дуусгавар болсон нь төлбөрийн чадваргүйдлийн ажиллагааг эхлүүлэх үндэслэл болохгүй.

АРВАНХОЁРДУГААР БҮЛЭГ
БУСАД ЗҮЙЛ
144 дүгээр зүйл. Шилжилтийн үеийн зохицуулалт
144.1. Энэ хуулийг дагаж мөрдөхөөс өмнө дампуурлын хэрэг үүсгэн шүүхэд хянан шийдвэрлэгдэж байгаа, үүрэг гүйцэтгэгчийг дахин хөрөнгөжүүлэх, эсхүл татан буулгах ажиллагаа хийгдэж байгаа хуулийн этгээдэд энэ хуулийн зохицуулалт үйлчлэхгүй.
145 дугаар зүйл. Хууль зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага
145.1. Төлбөрийн чадваргүйдлийн тухай хууль зөрчсөн этгээдэд Зөрчлийн тухай хууль, эсхүл Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
146 дугаар зүйл. Хууль хүчин төгөлдөр болох
146.1. Энэ хуулийг 2022 оны ... дугаар сарын ...-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Төслийн файлууд

1. Өргөн мэдүүлэх -Хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төсөл
2. Өргөн мэдүүлэх -Үзэл баримтлал
3. Өргөн мэдүүлэх -Танилцуулга
4. Өргөн мэдүүлэх -Тухайн харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ
5. Өргөн мэдүүлэх -Зардлын тооцооны судалгаа
6. Өргөн мэдүүлэх -Бусад

Төслийн хэрэглэгчид

 . Монгол Улсын Засгийн газар

. Монгол Улсын Засгийн газар

Initiator of the draft law

Санал үлдээх

You can leave your comment after you sign in. Нэвтрэх