1 ДҮГЭЭР ЗҮЙЛ.ХУУЛИЙН ЗОРИЛТ
1.1.ЭНЭ ХУУЛИЙН ЗОРИЛТ НЬ ТЭТГЭМЖИЙН БОЛОН АЖИЛГҮЙДЛИЙН ДААТГАЛД ШИМТГЭЛ ТӨЛСӨН ДААТГУУЛАГЧИД ТЭТГЭМЖ ОЛГОХ, ЭРХ ҮҮСЭХ НӨХЦӨЛ, ХЭМЖЭЭ, ХУГАЦАА, АЖЛЫН БАЙРЫГ ТОГТВОРТОЙ ХАДГАЛСАН АЖИЛ ОЛГОГЧИД ШИМТГЭЛИЙН ХӨНГӨЛӨЛТ ҮЗҮҮЛЭХТЭЙ ХОЛБОГДСОН ХАРИЛЦААГ ЗОХИЦУУЛАХАД ОРШИНО.
2 ДУГААР ЗҮЙЛ.НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГААС ОЛГОХ ТЭТГЭМЖ, ХӨНГӨЛӨЛТ
2.1.ТЭТГЭМЖИЙН ДААТГАЛЫН САНГААС ДАРААХ ТЭТГЭМЖИЙГ ОЛГОНО:
2.1 .1.хөдөлмөрийн чадвар түр алдсаны;
2.1.2.жирэмсний болон амаржсаны;
2.1.3.нас барсан даатгуулагчийн гэр бүлийн гишүүнд олгох.
2.2.АЖИЛГҮЙДЛИЙН ДААТГАЛЫН САНГААС ДАРААХ ТЭТГЭМЖ, ХӨНГӨЛӨЛТИЙГ ОЛГОНО:
2.2.1.ажилгүйдлийн тэтгэмж;
2.2.2.шимтгэлийн хөнгөлөлт.
ХӨДӨЛМӨРИЙН ЧАДВАР ТҮР АЛДСАНЫ ТЭТГЭМЖ
3 ДУГААР ЗҮЙЛ.ХӨДӨЛМӨРИЙН ЧАДВАР ТҮР АЛДСАНЫ ТЭТГЭМЖ АВАХ ЭРХ
3.1.ХӨДӨЛМӨРИЙН ЧАДВАРАА ТҮР АЛДАХЫН ӨМНӨХ ДАРААЛСАН 3 БА ТҮҮНЭЭС ДЭЭШ САР ТЭТГЭМЖИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛ ТӨЛСӨН ДАРААХ ДААТГУУЛАГЧ ХӨДӨЛМӨРИЙН ЧАДВАР ТҮР АЛДСАНЫ ТЭТГЭМЖ АВАХ ЭРХТЭЙ:
3.1.1.ердийн өвчин, ахуйн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа түр алдсан даатгуулагч;
3.1.2.хүүхдээ 196 хоног хүртэл тээгээгүй дутуу төрүүлсэн буюу Эрүүл мэндийн тухай хуулийн 32.1-д заасан үндэслэлээр үр хөндүүлсэн даатгуулагч эх.
3.2.ДААТГУУЛАГЧ ЭНЭ ХУУЛИЙН 5.2-5.4-Т ЗААСАН ХУГАЦААНД ХӨДӨЛМӨРИЙН ЧАДВАР ТҮР АЛДСАНЫ ТЭТГЭМЖ АВЧ ДУУССАНЫ ДАРАА ТЭТГЭМЖИЙН ДААТГАЛЫН САНД ДАРААЛСАН З САРААС ДООШГҮЙ ХУГАЦААГААР ШИМТГЭЛ ТӨЛСӨН НӨХЦӨЛД ТЭТГЭМЖ АВАХ ЭРХ ДАХИН ҮҮСНЭ.
4 ДҮГЭЭР ЗҮЙЛ.ХӨДӨЛМӨРИЙН ЧАДВАР ТҮР АЛДСАНЫ ТЭТГЭМЖИЙН ХЭМЖЭЭ
4.1.ДААТГУУЛАГЧИД ОЛГОХ ХӨДӨЛМӨРИЙН ЧАДВАР ТҮР АЛДСАНЫ ТЭТГЭМЖИЙГ ТҮҮНИЙ ШИМТГЭЛ ТӨЛСӨН ХУГАЦААГ ХАРГАЛЗАН ХӨДӨЛМӨРИЙН ЧАДВАР АЛДАХЫН ӨМНӨХ ШИМТГЭЛ ТӨЛСӨН СҮҮЛИЙН ДАРААЛСАН 3 САРЫН ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛС, ТҮҮНТЭЙ АДИЛТГАХ ОРЛОГЫН ДУНДЖААС ДООР ДУРДСАН ХУВЬ ХЭМЖЭЭГЭЭР ТООЦНО:
ТЭТГЭМЖИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛ ТӨЛСӨН ХУГАЦАА /САРААР/
ТЭТГЭМЖ БОДОХ ХЭМЖЭЭ
/ХУВИАР/
3-60
50
61-120
55
121-180
60
181 БА ТҮҮНЭЭС ДЭЭШ
75
4.2.ХӨДӨЛМӨРИЙН ЧАДВАР ТҮР АЛДСАНЫ ТЭТГЭМЖИЙГ АЖЛЫН ӨДРӨӨР ТООЦНО.
5 ДУГААР ЗҮЙЛ.ХӨДӨЛМӨРИЙН ЧАДВАР ТҮР АЛДСАНЫ ТЭТГЭМЖ ОЛГОХ ХУГАЦАА
5.1.ДААТГУУЛАГЧИЙН ХӨДӨЛМӨРИЙН ЧАДВАР ТҮР АЛДСАН ХУГАЦААНЫ АЖЛЫН ЭХНИЙ 5 ӨДРИЙН ХӨДӨЛМӨРИЙН ЧАДВАР ТҮР АЛДСАНЫ ТЭТГЭМЖИЙГ АЖИЛ ОЛГОГЧООС, 6 ДАХЬ ӨДРӨӨС ЭХЛЭН ХӨДӨЛМӨРИЙН ЧАДВАР НЬ СЭРГЭЭГДЭХ, ЭСХҮЛ ХӨДӨЛМӨРИЙН ЧАДВАР АЛДСАНЫ ТЭТГЭВЭР АВАХ ЭРХ ҮҮСЭХ ХҮРТЭЛ ХУГАЦААНЫ ТЭТГЭМЖИЙГ ТЭТГЭМЖИЙН ДААТГАЛЫН САНГААС ТУС ТУС ОЛГОНО.
5.2.ХӨДӨЛМӨРИЙН ЧАДВАР ТҮР АЛДСАНЫ ТЭТГЭМЖ ОЛГОХ ХУГАЦААНЫ НЭГ УДААГИЙН ДЭЭД ХЯЗГААР НЬ АЖЛЫН 66 ӨДРӨӨС ХЭТРЭХГҮЙ БАЙНА.
5.3.ДААТГУУЛАГЧ ХУАНЛИЙН ЖИЛД УДАА ДАРАА ӨВЧИЛСӨН ТОХИОЛДОЛД ХӨДӨЛМӨРИЙН ЧАДВАР ТҮР АЛДСАНЫ ТЭТГЭМЖИЙГ НИЙТДЭЭ АЖЛЫН 132 ӨДРӨӨС ИЛҮҮГҮЙ ХУГАЦААНД ОЛГОНО.
5.4.ХОРТ ХАВДАР, СҮРЬЕЭГЭЭР АНХ ӨВЧИЛСӨН, БӨӨРНИЙ ХҮНД ХЭЛБЭРИЙН ДУТАГДАЛ, ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭХ МЭС ЗАСАЛ ХИЙЛГЭСЭН БОЛОН ЭРХТНИЙ ДОНОР БОЛСОН ДААТГУУЛАГЧИД ХӨДӨЛМӨРИЙН ЧАДВАР ТҮР АЛДСАНЫ ТЭТГЭМЖ ОЛГОХ ХУГАЦААНЫ НЭГ УДААГИЙН ДЭЭД ХЯЗГААР НЬ АЖЛЫН 132 ӨДРӨӨС ХЭТРЭХГҮЙ БАЙНА.
5.5.ДААТГУУЛАГЧИЙН ХӨДӨЛМӨРИЙН ЧАДВАР ТҮР АЛДСАН ХУГАЦААГ ЕРӨНХИЙ ЭМЧ, ИХ ЭМЧ, ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН ЭМНЭЛЭГ ХЯНАЛТЫН КОМИСС ТОГТООЖ, ДААТГУУЛАГЧИД ЭМНЭЛГИЙН ХУУДАС ОЛГОНО
5.6.ЭМНЭЛГИЙН ХУУДАСНЫ МАЯГТЫН ЗАГВАР, ДААТГУУЛАГЧИД ЭМНЭЛГИЙН ХУУДАС ОЛГОХ ЖУРМЫГ НИЙГМИЙН ДААТГАЛЫН БОЛОН ЭРҮҮЛ МЭНДИЙН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН ХАМТРАН БАТАЛНА.
5.7.ХӨДӨЛМӨРИЙН ЧАДВАР АЛДСАНЫ ТЭТГЭВЭР АВАГЧИД ТЭТГЭВЭР ТОГТООЛГОСОН ТУХАЙН ӨВЧНИЙ ОНОШООР ХӨДӨЛМӨРИЙН ЧАДВАР ТҮР АЛДСАНЫ ТЭТГЭМЖ ОЛГОХГҮЙ.
ЖИРЭМСНИЙ БОЛОН АМАРЖСАНЫ ТЭТГЭМЖ
6 ДУГААР ЗҮЙЛ.ЖИРЭМСНИЙ БОЛОН АМАРЖСАНЫ ТЭТГЭМЖ АВАХ ЭРХ
6.1.ТЭТГЭМЖИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛИЙГ НИЙТДЭЭ 12 САР БА ТҮҮНЭЭС ДЭЭШ ХУГАЦААНД, ҮҮНЭЭС ЖИРЭМСНИЙ АМРАЛТ АВАХЫН ӨМНӨХ СҮҮЛИЙН 6 САРД ТАСРАЛТГҮЙ ТӨЛСӨН ДООР ДУРДСАН ДААТГУУЛАГЧ ЭХ ЖИРЭМСНИЙ БОЛОН АМАРЖСАНЫ ТЭТГЭМЖ АВАХ ЭРХТЭЙ:
6.1.1.хүүхдээ 196-аас доошгүй хоног тээж төрүүлсэн эх;
6.1.2.хүүхдээ 196 хоног хүртэл тээгээгүй боловч амьдрах чадвартай хүүхэд төрүүлсэн эх;
6.1.3.хүүхдээ 196-аас доошгүй хоног тээж дутуу төрүүлсэн буюу Эрүүл мэндийн тухай хуулийн 32.1-д заасан үндэслэлээр үр хөндүүлсэн даатгуулагч эх.
7 ДУГААР ЗҮЙЛ.ЖИРЭМСНИЙ БОЛОН АМАРЖСАНЫ ТЭТГЭМЖИЙН ХЭМЖЭЭ, ОЛГОХ ХУГАЦАА
7.1.ДААТГУУЛАГЧ ЭХЭД ЖИРЭМСНИЙ БОЛОН АМАРЖСАНЫ ТЭТГЭМЖИЙГ ЖИРЭМСНИЙ АМРАЛТ АВСАН САРЫН ӨМНӨХ ШИМТГЭЛ ТӨЛСӨН СҮҮЛИЙН 12 САРЫН ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛС, ТҮҮНТЭЙ АДИЛТГАХ ОРЛОГЫН ДУНДЖААС 100 ХУВИАР ТООЦОЖ, 120 ХОНОГИЙН, ИХЭР ХҮҮХЭД ТӨРҮҮЛСЭН БОЛ 140 ХОНОГИЙН ХУГАЦААНД ТУС ТУС ОЛГОНО.
7.2.ЖИРЭМСНИЙ ТЭТГЭМЖИЙГ ТӨРӨХИЙН ӨМНӨХ 60 ХОНОГ, АМАРЖСАНЫ ТЭТГЭМЖИЙГ ТӨРСНИЙ ДАРААХ 60 ХОНОГ, ИХЭР ХҮҮХЭД ТӨРҮҮЛСЭН БОЛ 80 ХОНОГИЙН ХУГАЦААНЫ АЖЛЫН ӨДРӨӨР ТУС ТУС ТООЦОЖ ОЛГОНО.
7.3.ЖИРЭМСНИЙ БОЛОН АМАРЖСАНЫ ТЭТГЭМЖ БОДОХ ХУГАЦААНД НИЙТЭЭР ТЭМДЭГЛЭХ БАЯРЫН ӨДӨР ТОХИОСОН БОЛ УГ ӨДРИЙГ АЖЛЫН ӨДӨРТЭЙ АДИЛТГАН ТООЦНО.
НАС БАРСАН ДААТГУУЛАГЧИЙН ГЭР БҮЛИЙН ГИШҮҮНД ОЛГОХ ТЭТГЭМЖ
8 ДУГААР ЗҮЙЛ.НАС БАРСАН ДААТГУУЛАГЧИЙН ГЭР БҮЛИЙН ГИШҮҮНД ТЭТГЭМЖ ОЛГОХ НӨХЦӨЛ, ХЭМЖЭЭ
8.1.ТЭТГЭМЖИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛИЙГ НИЙТДЭЭ З6 САРААС ДООШГҮЙ ХУГАЦААНД ТӨЛСӨН ДААТГУУЛАГЧ ЕРДИЙН ӨВЧИН, АХУЙН ОСЛЫН УЛМААС НАС БАРСАН БОЛ ТҮҮНИЙ ГЭР БҮЛИЙН ГИШҮҮНД ТЭТГЭМЖ ОЛГОНО.
8.2.НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГААС ОЛГОХ ТЭТГЭВРИЙН ТУХАЙ ХУУЛЬД ЗААСАН ТЭТГЭВЭР АВЧ БАЙСАН ИРГЭН НАС БАРСАН БОЛ ТҮҮНИЙ ГЭР БҮЛИЙН ГИШҮҮНД ТЭТГЭМЖ ОЛГОНО.
8.3.НАС БАРСАН ДААТГУУЛАГЧИЙН ГЭР БҮЛИЙН ГИШҮҮНД ОЛГОХ ТЭТГЭМЖИЙН ХЭМЖЭЭГ НИЙГМИЙН ДААТГАЛЫН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ТӨРИЙН ЗАХИРГААНЫ ТӨВ БАЙГУУЛЛАГЫН САНАЛЫГ ҮНДЭСЛЭН НИЙГМИЙН ДААТГАЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ БАТАЛНА.
АЖИЛГҮЙДЛИЙН ТЭТГЭМЖ, ШИМТГЭЛИЙН ХӨНГӨЛӨЛТ
9 ДҮГЭЭР ЗҮЙЛ.АЖИЛГҮЙДЛИЙН ТЭТГЭМЖ АВАХ, ШИМТГЭЛИЙН ХӨНГӨЛӨЛТ ЭДЛЭХ ЭРХ
9.1.АЖИЛГҮЙДЛИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛИЙГ НИЙТДЭЭ 24 САР БА ТҮҮНЭЭС ДЭЭШ ХУГАЦААНД, ҮҮНЭЭС АЖИЛГҮЙ БОЛОХЫН ӨМНӨХ СҮҮЛИЙН 9 САРД ТАСРАЛТГҮЙ ТӨЛСӨН, ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН БАЙГУУЛЛАГАД БҮРТГЭЛТЭЙ, АЖИЛ ИДЭВХТЭЙ ХАЙЖ БАЙГАА НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГААС ОЛГОХ ТЭТГЭВРИЙН ТУХАЙ ХУУЛЬД ЗААСАН ӨНДӨР НАСНЫ ТЭТГЭВРИЙН ЕРДИЙН НАСАНД ХҮРЭЭГҮЙ ДААТГУУЛАГЧ АЖИЛГҮЙДЛИЙН ТЭТГЭМЖ АВАХ ЭРХТЭЙ.
9.2.АЖИЛГҮЙДЛИЙН ТЭТГЭМЖ УРЬД НЬ АВСАН ДААТГУУЛАГЧ АЖИЛГҮЙДЛИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛИЙГ ДАХИН 12 САР, ҮҮНЭЭС АЖИЛГҮЙ БОЛОХЫН ӨМНӨХ 3 САРД ТАСРАЛТГҮЙ ТӨЛСӨН БОЛ АЖИЛГҮЙДЛИЙН ТЭТГЭМЖ АВАХ ЭРХ ДАХИН ҮҮСНЭ.
9.3.ЭНЭ ЗҮЙЛИЙН 9.1-Д ЗААСАН НӨХЦӨЛИЙГ ХҮҮХДЭЭ АСРАХ ЧӨЛӨӨ АВАХААС ӨМНӨ ХАНГАСАН ДААТГУУЛАГЧ ЭХИЙГ ХҮҮХДЭЭ АСРАХ ЧӨЛӨӨТЭЙ БАЙХ ХУГАЦААНД, ЭСХҮЛ АЖИЛДАА ОРООД 9 САР ХҮРЭЭГҮЙ БАЙХ ХУГАЦААНД АЖИЛ ОЛГОГЧ НЬ ТАТАН БУУГДСАН, ДАМПУУРСАН БОЛ ТҮҮНД АЖИЛГҮЙДЛИЙН ТЭТГЭМЖ ОЛГОНО.
9.4.ЦЭРГИЙН ЖИНХЭНЭ АЛБЫГ БИЕЭР ХААХААР ТАТАГДСАН, ХОРИХ ЯЛ ЭДЛҮҮЛЭХ ТУХАЙ ШҮҮХИЙН ШИЙДВЭР ХҮЧИН ТӨГӨЛДӨР БОЛСОН, БАЙГУУЛЛАГЫН ЗАХИАЛГААР СУРАЛЦАХ, ХӨДӨЛМӨРИЙН ЧАДВАР АЛДСАНЫ БОЛОН ӨНДӨР НАСНЫ ТЭТГЭВЭР ТОГТООЛГОХ ҮНДЭСЛЭЛЭЭР АЖЛААС ЧӨЛӨӨЛӨГДСӨН ДААТГУУЛАГЧИД АЖИЛГҮЙДЛИЙН ТЭТГЭМЖ ОЛГОХГҮЙ.
10 ДУГААР ЗҮЙЛ.АЖИЛГҮЙДЛИЙН ТЭТГЭМЖИЙН ХЭМЖЭЭ
10.1.АЖИЛГҮЙДЛИЙН ТЭТГЭМЖИЙГ ДААТГУУЛАГЧИЙН ШИМТГЭЛ ТӨЛЖ АЖИЛЛАСАН СҮҮЛИЙН ДАРААЛСАН 9 САРЫН ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛС, ТҮҮНТЭЙ АДИЛТГАХ ОРЛОГЫН ДУНДЖААС ДООР ДУРДСАН ХУВЬ ХЭМЖЭЭГЭЭР ТООЦОЖ ОЛГОНО:
АЖИЛГҮЙДЛИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛ ТӨЛСӨН ХУГАЦАА /САРААР/
ТЭТГЭМЖ БОДОХ ХЭМЖЭЭ
/ХУВИАР/
24-60
50
61-120
55
121-180
60
181 БА ТҮҮНЭЭС ДЭЭШ
70
10.2.ЭНЭ ЗҮЙЛИЙН 9.3-Т ЗААСАН ДААТГУУЛАГЧИЙН АЖИЛГҮЙДЛИЙН ТЭТГЭМЖИЙГ ТҮҮНИЙ ШИМТГЭЛ ТӨЛЖ АЖИЛЛАСАН СҮҮЛИЙН 9 САРЫН ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛС, ТҮҮНТЭЙ АДИЛТГАХ ОРЛОГЫН ДУНДЖААС ЭНЭ ЗҮЙЛИЙН 10.1-Д ЗААСАН ХУВЬ ХЭМЖЭЭГЭЭР ТООЦНО.
11 ДҮГЭЭР ЗҮЙЛ.АЖИЛГҮЙДЛИЙН ТЭТГЭМЖ ОЛГОХ
11.1.АЖИЛГҮЙДЛИЙН ТЭТГЭМЖИЙГ ДААТГУУЛАГЧИЙГ АЖЛААС ЧӨЛӨӨЛСӨН ӨДРИЙН ДАРААГИЙН ӨДРӨӨС ЭХЛЭН АЖЛЫН 76 ӨДРӨӨР ТООЦОЖ ОЛГОНО
11.2.ДААТГУУЛАГЧИД ДООР ДУРДСАН ШАЛТГААНААР АЖЛААС ЧӨЛӨӨЛӨГДСӨН БОЛ АЖИЛГҮЙДЛИЙН ТЭТГЭМЖИЙГ АЖЛЫН 40 ӨДРӨӨР БОДОЖ ОЛГОНО:
11.2.1.сахилгын шийтгэлээр;
11.2.2.гэмт хэрэг үйлдсэний улмаас.
11.3.АЖИЛГҮЙДЛИЙН ТЭТГЭМЖ БОДОХ ХУГАЦААНД НИЙТЭЭР ТЭМДЭГЛЭХ БАЯРЫН ӨДӨР ТОХИОСОН БОЛ УГ ӨДРИЙГ АЖЛЫН ӨДӨРТЭЙ АДИЛТГАН ТООЦНО
11.4.ДААТГУУЛАГЧ ЭНЭ ХУУЛИЙН 14.1.3-Т ЗААСАН ХУГАЦААНААС ХОЙШ АЖИЛГҮЙДЛИЙН ТЭТГЭМЖ АВАХ ХҮСЭЛТЭЭ ХОЛБОГДОХ БАРИМТ БИЧГИЙН ХАМТ НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАЙГУУЛЛАГАД БҮРДҮҮЛЖ ӨГСӨН БОЛ УГ ХУГАЦААНААС ХОЦРООСОН АЖЛЫН ӨДРИЙГ ЭНЭ ЗҮЙЛИЙН 11.1, 11.2-Т ЗААСАН ӨДРӨӨС ХАСЧ ТООЦОН АЖИЛГҮЙДЛИЙН ТЭТГЭМЖ ОЛГОНО.
11.5.ДААТГУУЛАГЧ АЖИЛГҮЙДЛИЙН ТЭТГЭМЖ АВЧ БАЙХ ХУГАЦААНД АЖИЛД ОРЖ, АЛБАН ЖУРМААР ШИМТГЭЛ ТӨЛЖ ЭХЭЛСНЭЭС ХОЙШ 5 САРЫН ДОТОР АЖЛААС ДАХИН ЧӨЛӨӨЛӨГДСӨН БОЛ АНХ ТОГТООСОН АЖИЛГҮЙДЛИЙН ТЭТГЭМЖЭЭС ОЛГОГДООГҮЙ ҮЛДСЭН ТЭТГЭМЖИЙГ ОЛГОНО.
11.6.НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАЙГУУЛЛАГА АЖИЛГҮЙДЛИЙН ТЭТГЭМЖИЙГ ДААТГУУЛАГЧИЙН АРИЛЖААНЫ БАНК ДАХЬ ДАНСААР ДАМЖУУЛАН САР БҮР ОЛГОНО.
12 ДУГААР ЗҮЙЛ.АЖИЛГҮЙДЛИЙН ТЭТГЭМЖ ОЛГОЛТЫГ ЗОГСООХ
12.1.АЖИЛГҮЙДЛИЙН ТЭТГЭМЖ ОЛГОЛТЫГ ДООР ДУРДСАН ҮНДЭСЛЭЛЭЭР ЗОГСООНО:
12.1.1.ажилгүйдлийн тэтгэмж авч байх хугацаандаа ажилд орж, албан журмаар шимтгэл төлж эхэлсэн;
12.1.2.өндөр насны, эсхүл хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр тогтоолгосон;
12.1.3.үндэслэлгүйгээр ажилгүйдлийн тэтгэмж авч байсан нь тогтоогдсон;
12.1.4.цэргийн жинхэнэ албыг биеэр хаахаар татагдсан;
13 ДУГААР ЗҮЙЛ.ШИМТГЭЛИЙН ХӨНГӨЛӨЛТ
13.1.ДААТГУУЛАГЧИЙГ ТОГТВОР СУУРЬШИЛТАЙ АЖИЛЛУУЛАН 3 ЖИЛ ДАРААЛАН АЖИЛГҮЙДЛИЙН ДААТГАЛЫН САНГААС ТЭТГЭМЖ ГАРГУУЛААГҮЙ, НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ХУУЛИАР ХҮЛЭЭСЭН ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛСЭН АЖИЛ ОЛГОГЧИЙН СҮҮЛИЙН ЖИЛД ТӨЛСӨН АЖИЛГҮЙДЛИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛИЙН 15 ХУВИАР ТООЦОЖ АЖИЛ ОЛГОГЧИД 3 ЖИЛ ТУТАМД НЭГ УДАА ШИМТГЭЛИЙН ХӨНГӨЛӨЛТ ҮЗҮҮЛНЭ
13.2.ЭНЭ ЗҮЙЛИЙН 13.1-Д ЗААСАН ШИМТГЭЛИЙН ХӨНГӨЛӨЛТИЙГ ДАРАА ЖИЛИЙН ТӨЛӨХ АЖИЛГҮЙДЛИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛЭЭС ХАСЧ ТООЦНО.
13.3.АЖИЛ ОЛГОГЧИД ШИМТГЭЛИЙН ХӨНГӨЛӨЛТ ҮЗҮҮЛЭХТЭЙ ХОЛБООТОЙ ЖУРМЫГ НИЙГМИЙН ДААТГАЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ БАТАЛНА.
ТЭТГЭМЖ АВАХ ӨРГӨДӨЛ ГАРГАХ, ТҮҮНИЙГ ШИЙДВЭРЛЭХ ХУГАЦАА
14 ДҮГЭЭР ЗҮЙЛ.ТЭТГЭМЖ АВАХ ӨРГӨДӨЛ ГАРГАХ ХУГАЦАА
14.1.ДААТГУУЛАГЧ, ИРГЭН ТЭТГЭМЖ АВАХ ӨРГӨДЛӨӨ НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАЙГУУЛЛАГАД ДАРААХ ХУГАЦААНД ЦААСАН, ЭСХҮЛ ЦАХИМ ХЭЛБЭРЭЭР ГАРГАНА:
14.1.1.хөдөлмөрийн чадвараа түр алдсаны, жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах даатгуулагч эрүүл мэндийн байгууллагаас олгосон эмнэлгийн хуудас авснаас хойш 4 долоо хоногийн дотор, хүндэтгэн үзэх шалтгаантай бол 6 сарын дотор;
14.1.2.нас барсан даатгуулагчийн гэр бүлийн гишүүнд олгох тэтгэмж авах иргэн даатгуулагчийг нас барснаас хойш 6 долоо хоногийн, хэрэв хүндэтгэн үзэх шалтгаантай бол 6 сарын дотор;
14.1.3.ажилгүйдлийн тэтгэмж авах даатгуулагч ажлаас чөлөөлсөн тухай ажил олгогчийн шийдвэр гарсан өдрөөс хойш 4 долоо хоногийн дотор, хүндэтгэн үзэх шалтгаантай бол 3 сарын дотор.
15 ДУГААР ЗҮЙЛ.ӨРГӨДЛИЙГ ШИЙДВЭРЛЭХ ХУГАЦАА
15.1.НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАЙГУУЛЛАГА НЬ ДААТГУУЛАГЧИЙН ТЭТГЭМЖ АВАХЫГ ХҮССЭН ӨРГӨДЛИЙГ ЭНЭ ЗҮЙЛИЙН 15.2-Т ЗААСАН ЖУРМЫН ДАГУУ БҮРДҮҮЛСЭН БАРИМТ БИЧГИЙН ХАМТ ХҮЛЭЭЖ АВСНААС ХОЙШ ХӨДӨЛМӨРИЙН ЧАДВАР ТҮР АЛДСАНЫ, ЖИРЭМСНИЙ БОЛОН АМАРЖСАНЫ, АЖИЛГҮЙДЛИЙН ТЭТГЭМЖ ОЛГОХ АСУУДЛЫГ 14 ХОНОГИЙН ДОТОР, НАС БАРСАН ДААТГУУЛАГЧИЙН ГЭР БҮЛИЙН ГИШҮҮНД ОЛГОХ ТЭТГЭМЖИЙГ 24 ЦАГИЙН ДОТОР ТУС ТУС ШИЙДВЭРЛЭНЭ.
15.2.ДААТГУУЛАГЧ ТЭТГЭМЖ АВАХАД БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧГИЙН ЖАГСААЛТ, ТЭТГЭМЖ ОЛГОХТОЙ ХОЛБООТОЙ ХАРИЛЦААГ ЗОХИЦУУЛСАН ЖУРМЫГ ЗАСГИЙН ГАЗАР БАТАЛНА.
15.3.ЭНЭ ЗҮЙЛИЙН 15.1-Д ЗААСАН ӨРГӨДЛИЙН МАЯГТЫН ЗАГВАР, ТЭТГЭМЖ АВАХАД БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧГИЙН БҮРДЭЛД ХЯНАЛТ ТАВИХ, НАС БАРСАН ДААТГУУЛАГЧИЙН ГЭР БҮЛИЙН ГИШҮҮНД ОЛГОХ ТЭТГЭМЖИЙГ АВАХ ЭРХ БҮХИЙ ИРГЭН, АЛБАН ТУШААЛТНЫГ ТОДОРХОЙЛОХ ЖУРАМ, ТЭТГЭМЖ БОДОХ АРГАЧЛАЛ, ЗААВРЫГ НИЙГМИЙН ДААТГАЛЫН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ТӨРИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГА БАТАЛНА.
16 ДУГААР ЗҮЙЛ.ТЭТГЭМЖИЙГ БУЦААН ТӨЛҮҮЛЭХ, СУУТГАЛ ХИЙХ
16.1.ДААТГУУЛАГЧИЙН ҮНДЭСЛЭЛГҮЙ БУЮУ ИЛҮҮ АВСАН ТЭТГЭМЖИЙГ ТӨЛҮҮЛЭХЭЭР НИЙГМИЙН ДААТГАЛЫН УЛСЫН БАЙЦААГЧИЙН, ЭСХҮЛ МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН УЛСЫН БАЙЦААГЧИЙН АКТААР ТОГТООГДСОН БОЛ ИЛҮҮ АВСАН ТЭТГЭМЖИЙГ ДААТГУУЛАГЧААР БУЦААН ТӨЛҮҮЛЭХ БУЮУ ОЛГОГДООГҮЙ ҮЛДСЭН ТЭТГЭМЖЭЭС СУУТГАНА.
17 ДУГААР ЗҮЙЛ.ТУСГАЙ ЗОХИЦУУЛАЛТ
17.1.УЛС ОРНЫГ ХАМАРСАН ЭДИЙН ЗАСГИЙН ХҮНДРЭЛИЙН УЛМААС НИЙТ АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ДОГОЛДОЖ, ОЛОНХ АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГЫН БОРЛУУЛАЛТЫН ОРЛОГО НЬ 50 БА ТҮҮНЭЭС ДЭЭШ ХУВИАР БУУРСАН ТОХИОЛДОЛД ДОТООДЫН АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГАД САНХҮҮГИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ, ДААТГУУЛАГЧИД ТЭТГЭМЖ ОЛГОХ ЗЭРЭГ ХАРИЛЦААГ ТУСГАЙ ХУУЛИАР ЗОХИЦУУЛЖ БОЛНО.
17.2.ЭНЭ ЗҮЙЛИЙН 17.1-Д ЗААСАН ТУСГАЙ ХУУЛИАР ЗОХИЦУУЛАХ САНХҮҮГИЙН ДЭМЖЛЭГ, ТЭТГЭМЖИД ЗАРЦУУЛАХ ХӨРӨНГИЙГ АЖИЛГҮЙДЛИЙН ДААТГАЛЫН САН БОЛОН УЛСЫН ТӨСВӨӨС ХАРИУЦНА.
18 ДУГААР ЗҮЙЛ.ХУУЛЬ ЗӨРЧИГЧИД ХҮЛЭЭЛГЭХ ХАРИУЦЛАГА
18.1.ЭНЭ ХУУЛИЙГ ЗӨРЧСӨН АЛБАН ТУШААЛТНЫ ҮЙЛДЭЛ НЬ ГЭМТ ХЭРГИЙН ШИНЖГҮЙ БОЛ ТӨРИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛЬ, НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬД ЗААСАН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭНЭ.
18.2.ЭНЭ ХУУЛИЙГ ЗӨРЧСӨН ИРГЭН, ХУУЛИЙН ЭТГЭЭДЭД ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ, ЭСХҮЛ ЭРҮҮГИЙН ХУУЛЬД ЗААСАН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭНЭ.
19 ДҮГЭЭР ЗҮЙЛ.ХУУЛЬ ХҮЧИН ТӨГӨЛДӨР БОЛОХ
19.1.ЭНЭ ХУУЛИЙГ 20... ОНЫ … ДУГААР САРЫН … -НИЙ ӨДРӨӨС ЭХЛЭН ДАГАЖ МӨРДӨНӨ.