Бусад төслүүд more_horiz

Өргөн мэдүүлэгдсэн хуулийн төслийн мэдээлэл

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2022 оны 7-р сарын 04 өдөр
Ulaanbaatar city
Хөгжлийн зорилтот хөтөлбөр батлах тухай
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ХОРИН ТАВДУГААР ЗҮЙЛИЙН 1 ДЭХ ХЭСГИЙН 7 ДАХЬ ЗААЛТ, МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН 5 ДУГААР ЗҮЙЛИЙН 5.1 ДЭХ ХЭСЭГ, ХӨГЖЛИЙН БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТ, ТҮҮНИЙ УДИРДЛАГЫН ТУХАЙ ХУУЛИЙН 9.2.2 ДАХЬ ХЭСГИЙГ ТУС ТУС ҮНДЭСЛЭН МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛААС ТОГТООХ НЬ:
1. Хөгжлийн зорилтот хөтөлбөрийг дор дурдсан хавсралтаар баталсугай. Үүнд:
1.1. Хүний хөгжлийн зорилтот хөтөлбөрийг 1 дүгээр хавсралтаар;
1.2. Нийгмийн хөгжлийн зорилтот хөтөлбөрийг 2 дугаар хавсралтаар;
1.3. Байгаль орчны зорилтот хөтөлбөрийг 3 дугаар хавсралтаар;
1.4. Засаглалын зорилтот хөтөлбөрийг 4 дүгээр хавсралтаар;
1.5. Бүсийн хөгжлийн зорилтот хөтөлбөрийг 5 дугаар хавсралтаар;
1.6. Үндэсний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилтот хөтөлбөрийг 6 дугаар хавсралтаар тус тус баталсугай.
2. Хөгжлийн зорилтот хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын хэрэгжилтийг хангаж, хуульд заасан дунд, богино хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт тусган ажиллахыг Монгол Улсын Засгийн газар (Л.Оюун-Эрдэнэ) болон холбогдох бусад байгууллагад үүрэг болгосугай.
3. Хөгжлийн зорилт хөтөлбөр батлагдсантай холбогдуулан Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах чиглэлээр дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар (Л.Оюун-Эрдэнэ)-т даалгасугай:
1/. Хөгжлийн зорилтот хөтөлбөрийн зорилго, зорилтыг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгө, санхүүгийн эх үүсвэрээр хангаж ажиллах;
2/. Хөгжлийн зорилтот хөтөлбөрийн хэрэгжилтийг батлагдсан өдрөөс жигд ханган зохион байгуулж, түүний явцын тайланг 5 жил тутам, гүйцэтгэлийн тайланг тухайн баримт бичгийг дуусгавар болохоос нэг жилийн өмнө Улсын Их Хуралд танилцуулах;
3/. Монгол Улсын хэмжээнд хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийг Хөгжлийн бодлого, төлөвлөлт түүний удирдлагын тухай хуульд нийцүүлэх ажлыг зохион байгуулж Улсын Их Хуралд 2022 оны 12 дугаар сард багтаан танилцуулах.
4. Хөгжлийн зорилтот хөтөлбөрт туссан, одоо тооцох боломжгүй шалгуур үзүүлэлтийг тооцох аргачлал, суурь түвшин, зорилтот түвшнийг тодорхойлох ажлыг 2023 онд багтаан хэрэгжүүлэхийг Үндэсний статистикийн хороо (Б.Батдаваа) болон холбогдох бусад байгууллагад даалгасугай.
5. Энэ тогтоолыг батлагдсан өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

Төслийн файлууд

1. Өргөн мэдүүлэх -Хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төсөл

Төслийн хэрэглэгчид

 . Монгол Улсын Засгийн газар

. Монгол Улсын Засгийн газар

Initiator of the draft law

Санал үлдээх

You can leave your comment after you sign in. Нэвтрэх