Өргөн мэдүүлэгдсэн хуулийн төслийн мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2018 оны 6-р сарын 27 өдөр
Ulaanbaatar city
Валютын зохицуулалтын тухай хуулийн шинэчилсэн найрууулгын төсөл

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1. Энэ хуулийн зорилго нь валютын гүйлгээ, валютын захын үйл ажиллагааг зохицуулах, хяналт тавих, төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 ДУГААР ЗҮЙЛ
ВАЛЮТЫН ЗОХИЦУУЛАЛТЫН ТУХАЙ ХУУЛЬ ТОГТООМЖ
2.1. Валютын зохицуулалтын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 ДУГААР ЗҮЙЛ
ХУУЛИЙН НЭР ТОМЬЁОНЫ ТОДОРХОЙЛОЛТ
3.1. Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:
3.1.1. “валют” гэж Монгол Улсын үндэсний мөнгөн тэмдэгт, гадаад валют, төлбөр тооцоонд ашиглагддаг бусад хэрэгсэл, мөнгөжсөн алтыг;
3.1.2. “үндэсний мөнгөн тэмдэгт” гэж Монголбанкнаас гүйлгээнд гаргасан төлбөрийн хууль ёсны хэрэгсэл болох төгрөгийг хэлэх бөгөөд төгрөгийг англи хэл дээр “Togrog”, товчлолыг “MNT” гэж бичнэ;
3.1.3. “гадаад валют” гэж гадаад улсын эрх бүхий байгууллагаас гаргасан мөнгөн тэмдэгтийг;
3.1.4. “мөнгөжсөн алт” гэж гэж олон улсын жишигт хүргэн цэвэршүүлж, олон улсын санхүүгийн аль нэг төвд хадгалуулж байгаа, гадаад валютаар борлуулахад бэлэн болсон алтыг;
3.1.5. “валютын арилжаа” гэж нэг улсын мөнгөн тэмдэгтийг нөгөө улсын мөнгөн тэмдэгтээр худалдах, худалдан авах болон валютын үүсмэл санхүүгийн хэрэгслийн хэлцэл хийх үйл ажиллагааг;
3.1.6. ”валютын үүсмэл санхүүгийн хэрэгсэл” гэж опцион гэрээ, фьючерсийн гэрээ, форвард гэрээ, своп гэрээ болон бусад үүсмэл санхүүгийн хэрэгслийг;
3.1.7. ”гадаад зээл” гэж эдийн засгийн харьяатын эдийн засгийн харьяат бусаас авсан бүх төрлийн зээлийг;
3.1.8. ”гадаад хөрөнгө оруулалт” гэж эдийн засгийн харьяат бусаас авсан, эдийн засгийн харьяат буст оруулсан шууд болон багцын хөрөнгө оруулалтыг;
3.1.9. ”гадаад шууд хөрөнгө оруулалт” гэж эдийн засгийн харьяат бус болон эдийн засгийн харьяатын хооронд удирдлагад нөлөөлөхүйц эсвэл шууд удирдах эрх бүхий хэмжээний хөрөнгө буюу хувь нийлүүлсэн хөрөнгийн арван хувиас дээш оруулсан хөрөнгө оруулалтыг;
3.1.10. ”гадаад багцын хөрөнгө оруулалт” гэж эдийн засгийн харьяат бус болон эдийн засгийн харьяатын хооронд энгийн эсхүл саналын эрхтэй хувьцааны арван хувиас доош хувьд болон өрийн хэрэгсэлд оруулсан хөрөнгө оруулалтыг;
3.1.11. “тооцооны нэгж” гэж бараа, ажил, үйлчилгээний үнэ нь төгрөгийн валюттай харьцах ханштай уялдан өөрчлөгдөж байхаар илэрхийлсэн үнийн саналыг;
3.1.12. "эдийн засгийн харьяат" гэж дараах иргэн, хуулийн этгээдийг:
3.1.12.а. Монгол Улсын нутаг дэвсгэр дээр оршин сууж байгаа Монгол Улсын иргэн, гадаад оронд 1 жил хүртэлх хугацаагаар түр оршин сууж байгаа Монгол Улсын иргэн;
3.1.12.б. Монгол Улсад нэгээс дээш жилээсийн дээш хугацаагаар хууль ёсны дагуу оршин сууж байгаа гадаадын иргэн;
3.1.12.в. Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа өмчийн бүх хэлбэрийн хуулийн этгээд тэдгээрийн салбар, төлөөлөгчийн газар,
3.1.12.г. Монгол Улсаас гадаад оронд суугаа элчин сайдын яам, консулын болон байнгын төлөөлөгчийн газар, тэдгээрт ажилладаг Монгол Улсын иргэн, эсхүл тусгай үүрэг гүйцэтгэж буй Монгол Улсын иргэн, тэдгээрийн гэр бүлийн гишүүн, гадаад оронд сурч, эмчлүүлж байгаа Монгол Улсын иргэн;
3.1.13. Энэ хуулийн 3.1.11 дахь хэсэгт зааснаас бусад Монгол Улсын болон гадаадын иргэн, хуулийн этгээд, гадаад улсын засгийн газар, түүний харьяа нэгж, гадаадын төв банкийг эдийн засгийн харьяат бус гэж ойлгоно.
3.1.14. “дотоод мэдээлэл” гэж валютын ханшид нөлөөлөхүйц нийтийн хүртээл болгоогүй мэдээллийг;
3.1.15. “гадаад гүйлгээ” гэж эдийн засгийн харьяат, харьяат бусын хооронд хийгдсэн бүх төрлийн гүйлгээг;
3.1.16. “дотоод гүйлгээ” гэж эдийн засгийн харьяат хооронд хийгдсэн валютын арилжаа, төлбөр тооцоог;
3.1.17. “Монгол Улсын нутаг дэвсгэр” гэж эдийн засгийн чөлөөт бүс, Монгол Улсад байгаа гадаад улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газрын байршлаас бусад Монгол Улсын газар нутгийг;
3.1.18. “гадаад валютын улсын нөөц” гэж Монголбанк Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гадаад активыг хэлнэ.

ХОЁРДУГААР БҮЛЭГ
ВАЛЮТЫН ЗАХЫН ЗОХИЦУУЛАЛТ

4 ДҮГЭЭР БҮЛЭГ
ВАЛЮТЫН ЗАХ
4.1. Тусгай зөвшөөрөлтэй бүхий хуулийн этгээдийн Монгол Улсад валютын арилжаа эрхлэх, төлбөр тооцоо хийх үйл ажиллагааг валютын зах гэнэ.
4.2. Валютын зах нь биржийн, биржийн бус хэлбэртэй байна.
4.3. Валютын биржийн арилжаа нь нэгдсэн зохицуулалттай стандартчилагдсан стандарчлагдсан валют арилжааны талбар бөгөөд валют болон валютын үүсмэл санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах саналыг төвлөрүүлж, урьдчилан тогтоосон дүрэм болон тодорхой цагийн хуваарийн дагуу тогтмол явагданах үйл ажиллагаа.
4.4. Монголбанкнаас тусгай зөвшөөрөл авсан хуулийн этгээд валютын биржийн үйл ажиллагааг эрхэлнэ.
4.4. Дараах этгээд валютын биржийн арилжаанд оролцоно.
4.4.1. Монголбанкнаас гадаад валютын арилжаа эрхлэх зөвшөөрөл авсан банк;
4.4.2. Санхүүгийн зохицуулах хорооноос гадаад валютын арилжаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан хуулийн этгээдбанк бус санхүүгийн байгууллага;
4.4.3. МонголбанкнаасСанхүүгийн зохицуулах хорооноос валютын биржэд биржид оролцох зөвшөөрөл авсан хуулийн этгээд.
4.5. Монголбанкнаас валютын биржийн үйл ажиллагааг зохицуулахтай холбоотой дүрэм, журмыг тогтоож, хэрэгжилтэд хяналт тавина.
4.6. Биржээс гадуур хийх арилжааг биржийн бус арилжаа гэнэ.
4.7. Монголбанкнаас гадаад валютын арилжаа эрхлэх зөвшөөрөл авсан банк, Санхүүгийн зохицуулах хорооноос гадаад валютын арилжаа эрхлэх зөвшөөрөл авсан бусад санхүүгийн байгууллага валютын биржийн бус арилжааг эрхэлнэ.
4.8. Иргэн, хуулийн этгээд нь гадаад валютын арилжаандг зөвхөн холбогдох эрх бүхий байгууллагаас тусгай зөвшөөрөл авсан хуулийн этгээдээр банк, банк бус санхүүгийн байгууллагаар дамжуулан оролцоно.
4.9. Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо хамтран валютын биржийн бус үйл ажиллагааг зохицуулахтай холбоотой дүрэм, журмыг тогтоож, хэрэгжилтэд хяналт тавина.
4.10. Монголбанк үндэсний мөнгөн тэмдэгтийн тогтвортой байдлыг хангах, ханшийн богино хугацааны ханшийн хэлбэлзлийг бууруулах зорилгоор валютын захад оролцож болно.
4.11. Валютын арилжаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүй этгээд валютын арилжаа эрхлэхийг хориглоно.

5 ДУГААР ЗҮЙЛ
ВАЛЮТЫН ХАНШИЙГ ЗАРЛАХ, АШИГЛАХ
5.1. Валютын захад оролцох эрх бүхий этгээд өөрийн валют худалдах, худалдан авах ханш, хэмжээг тогтоох эрхтэй.
5.2. Валютын захын арилжааны дундаж ханшийг Монголбанк эсхүл Монголбанкнаас тусгай зөвшөөрөл авсан хуулийн этгээд нийтэд зарлана. Дундаж ханш тооцох журмыг Монголбанк тогтооно.
5.3. Энэ хуулийн 65.2-т заасан ханшийг дараах зорилгоор ашиглана:
5.3.1. гадаадын мөнгөн тэмдэгтээр илэрхийлэгдсэн актив, пассив, өөрийн хөрөнгө, арилжааны бус гүйлгээг нягтлан бодох бүртгэлд үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлж тусгах;
5.3.2. гаалийн мэдүүлэг, татвар, шимтгэл, хураамж, төлбөр ногдуулах хэмжээг үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлэх;
5.3.3. хуульд заасан бусад үндэслэл.

6 ДУГААР ЗҮЙЛ
ДОТООД МЭДЭЭЛЭЛ ЭЗЭМШИГЧ
6.1. Дараах этгээдийг дотоод мэдээлэл эзэмшигч гэж үзнэ:
6.1.1. валютын арилжаанд оролцогч хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан, ажилтан болон тэдгээрийн холбогдох этгээд;
6.1.2. албан үүргээ хэрэгжүүлэх, гэрээ, хэлцлийн бэлтгэл болон түүнийг байгуулах, гүйцэтгэх үе шатанд дотоод мэдээллийг олж авсан этгээд болон тэдгээрийн холбогдох этгээд.
6.2. Энэ хуулийн 7.1-д заасан этгээдийг уг мэдээллийг шууд болон дамжуулан олж авсан эсэхээс үл хамаарч дотоод мэдээлэл эзэмшигч гэж үзнэ.
6.3. Нийтэд нээлттэй мэдээлэлд үндэслэн хийсэн дүн шинжилгээ нь валютын ханш, арилжааны хэмжээнд мэдэгдэхүйц нөлөөлөх боломжтой байсан ч түүнийг дотоод мэдээлэл гэж үзэхгүй.

7 ДУГААР ЗҮЙЛ
ДОТООД МЭДЭЭЛЭЛ АШИГЛАН АРИЛЖААНД ОРОЛЦОХЫГ ХОРИГЛОХ
7.1. Дотоод мэдээлэл эзэмшигчид дараах зүйлийг хориглоно:
7.1.1. дотоод мэдээллийг ашиглан валютын ханш, арилжааны хэмжээнд шууд болон шууд бусаар нөлөөлөх;
7.1.2. мэдээллийг дотоод мэдээлэл гэдгийг мэдсэн эсэхээс үл хамааран ханш, арилжааны хэмжээ нь хэлбэлзэх валютын арилжаанд оролцохыг гуравдагч этгээдэд санал болгох, нөлөөлөх, ятгах;
7.1.3. дотоод мэдээлэл ашиглан өөрийн дансаар болон бусад хэлбэрээр валютын арилжаанд оролцох;
7.1.4. албан тушаал, ажил үүргийн хувьд мэдээллийг нээлттэй болгох үүрэг хүлээснээс бусад тохиолдолд бусдад дотоод мэдээллийг задруулах.

8 ДУГААР
ДОТООД МЭДЭЭЛЛИЙГ НИЙТЭД МЭДЭЭЛЭХ
8.1. Дотоод мэдээллийг валютын захын харилцааг зохицуулах эрх бүхий этгээдийн шийдвэрээр нийтэд мэдээлнэ.
8.2. Дотоод мэдээллийг цахим хуудсанд байршуулах, хэвлэн нийтлэх, тухайн мэдээллийг сонирхогч этгээд саадгүй авах боломжийг хангасан бусад хэлбэрээр нийтэд мэдээлнэ.

9 ДҮГЭЭР ЗҮЙЛ
ВАЛЮТЫН ЗАХЫГ УРВУУЛАН АШИГЛАХЫГ ХОРИГЛОХ
9.1. Валютын захад хуурамч арилжаа хийх, валютын ханшийг зохиомлоор тогтоох, валютын захад оролцогч, харилцагчийг хууран мэхлэх замаар арилжаанд оролцуулах, эсхүл оролцуулахгүй байх болон бусад арга хэлбэрээр валютын захыг урвуулан ашиглахыг хориглоно.
9.2. Валютын захад оролцогч, харилцагчийг төөрөгдүүлэх зорилгоор тодорхой валютын өмчлөгч нь өөрчлөгдөөгүй боловч арилжаа идэвхтэй явагдаж байгаа дүр үзүүлэн хэлцэл хийх болон үгсэн хуйвалдах замаар тодорхой валютыг худалдах, худалдан авах үнийг ойролцоо түвшинд захиалах, хэлцэл хийхийг хуурамч арилжаа гэж үзнэ.
9.3. Тодорхой валютыг бусад этгээд худалдан авах, худалдан авахгүй байх, захиалах, захиалахгүй байх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор ханшийг өсгөх, бууруулах, тодорхой түвшинд барихад чиглэсэн хоёр ба түүнээс дээш хэлцэл хийсэн бол валютын ханшийг зохиомлоор тогтоосон гэж үзнэ.
9.4. Валютын захад оролцогчид дараах зүйлсийг хориглоно:
9.4.1. Валютын ханшийг зохиомлоор өсгөх бууруулах зорилгоор валютыг худалдан авах, худалдах ханшийг өсгөх, бууруулах хэлцэл хийж, валютын ханш тодорхой түвшинд хүрсний дараа худалдах, худалдан авах замаар ашиг олох байдлаар валютын захыг урвуулан ашиглахыг хориглоно.
9.4.2. Эрх бүхий албан тушаалтан валютын ханшид нөлөөлөхүйц тохиолдолд харилцагчийн захиалгаас түрүүлэн өөрийн эзэмшлийн болон холбоотой этгээдийн дансаар арилжаанд оролцох эсхүл гуравдагч этгээдийг арилжаанд оролцохыг ятгахыг хориглоно.
9.4.3. Банк, санхүүгийн байгууллагын нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, эрх бүхий албан тушаалтан нь валютын ханшийг бууруулах, өсгөх зорилгоор валютын арилжаа хийхийг амаар болон бичгээр удирдах болон гүйцэтгэх удирдлагад тушаахыг хориглоно.
9.5. Дараах үйлдэл, эс үйлдэхүйг валютын захад оролцогч, харилцагчийг арилжаанд оролцуулах, эсхүл оролцуулахгүй байх зорилгоор хууран мэхэлсэн гэж үзнэ:
9.5.1. бодит бус, төөрөгдүүлсэн, эсхүл хуурамч, худал, ташаа мэдэгдэл, амлалт, таамаг гаргасан, нийтэлсэн;
9.5.2. чухал үйл баримтыг нуун дарагдуулсан;
9.5.3. бодит үйл баримтын талаар хуурамч, худал, ташаа мэдэгдэл хийх замаар хэлцлийн нөгөө талыг төөрөгдүүлсэн;
9.5.4. тодорхой арга, хэрэгсэл, тоног төхөөрөмж ашиглан хэлцлийн нөгөө тал болох этгээдийг төөрөгдүүлсэн.

ГУРАВДУГААР БҮЛЭГ
ГАДААД ГҮЙЛГЭЭ, ТӨЛБӨР ТООЦООНЫ ЗОХИЦУУЛАЛТ

10 ДУГААР ЗҮЙЛ
ГАДААД ГҮЙЛГЭЭГ ГҮЙЦЭТГЭХ
10.1. Банк эдийн засгийн харьяат бус этгээдэд валютын дансыг Монголбанкнаас тогтоосон журмын дагуу нээж, холбогдох төлбөр тооцоог гүйцэтгэнэ.
10.2. Гадаад гүйлгээний баримтад зайлшгүй тусгагдсан байвал зохих мэдээллийн жагсаалтыг Монголбанк батална.
10.3. Банк, санхүүгийн байгууллага нь үнэн зөв, тодорхой бөглөсөн, энэ хуулийн 110.2-т заасан шаардлагыг бүрэн хангасан гүйлгээний баримтаар гадаад гүйлгээ хийнэ.
10.4. Монголбанк Монгол Улсын эдийн засаг, төсвийн орлогын бүрдэлтэд чухал ач холбогдолтой, стратегийн хөрөнгө оруулагч эдийн засгийн харьяат бус этгээдэд харилцан тохиролцсоны үндсэн дээр валютын данс нээх, төлбөр тооцоо гүйцэтгэж болно.

11 ДҮГЭЭР ЗҮЙЛ
ТӨЛБӨР ТООЦООГ ҮНДЭСНИЙ МӨНГӨН ТЭМДЭГТЭЭР ГҮЙЦЭТГЭХ
11.1. Монгол улсын нутаг дэвсгэрт бараа, ажил, үйлчилгээний үнийг зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлж, төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэнэ.
11.2. Монгол улсын хууль тогтоомжид хураамж, шимтгэл, хариуцлагын хэмжээг тодорхойлохдоо зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлнэ.
11.3. Улсын болон орон нутгийн төсөвт төлөх, төсвөөс санхүүжүүлэх аливаа төлбөр тооцоог зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх бөгөөд эдгээр төлбөр тооцоог гадаад валютаар гүйцэтгэхийг хориглоно.
11.4. Банк, Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл авсан хуулийн этгээдээр банк бус санхүүгийн байгууллагын мөнгөн хадгаламж, зээл, факторинг, итгэлцлийн үйлчилгээ тэдгээртэй адилтгах аливаа санхүүгийн үйлчилгээ, үүсмэл санхүүгийн хэрэгсэлтэй холбоотой гэрээ байгуулах, түүгээр хүлээх үүргийг гадаадын мөнгөн тэмдэгтээр илэрхийлж, гүйцэтгэлийг гадаадын мөнгөн тэмдэгтээр хангуулж болно.
11.5. Энэ хуулийн 121.4-т зааснаас бусад тохиолдолд гадаадын мөнгөн тэмдэгт, тооцооны нэгжээр үнэ тогтоох, төлбөр тооцоо гүйцэтгэх, зарлан сурталчлахыг хориглоно.
11.6. Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэхтэй холбоотой холбогдох журмыг Санхүүгийн зохицуулах хороо баталж болно.

12 ДУГААР ЗҮЙЛ
МОНГОЛ УЛСЫН ХИЛЭЭР МӨНГӨН ТЭМДЭГТИЙГ БЭЛНЭЭР ОРУУЛАХ, ГАРГАХ
12.1. Монголбанк, гаалийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь Монгол Улсын хилээр үндэсний мөнгөн тэмдэгт, гадаад валютыг оруулах, гаргах, тээвэрлэх мэдүүлэх, тайлагнах журмыг хамтран баталж мөрдүүлнэ.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ТАЙЛАГНАХ, МЭДЭЭЛЭХ

13 ДУГААР ЗҮЙЛ
МӨНГӨН ТЭМДЭГТИЙН ТАЙЛАН
13.1. Гаалийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь хилээр орж, гарч буй мөнгөн тэмдэгтийн хэмжээ, зориулалтын талаарх мэдээ, тайланг гаргаж Монголбанкинд хүргүүлнэ.

14 ДҮГЭЭР ЗҮЙЛ
ГАДААД ГҮЙЛГЭЭНИЙ ТАЙЛАН
14.1. Банк нь өөрийн болон харилцагчийн гадаад гүйлгээний талаарх мэдээ, тайланг Монголбанкинд хүргүүлнэ.
14.2. Эдийн засгийн харьяат нь эдийн засгийн харьяат бустай дараах төрлийн гэрээ, хэлцэл хийсэн тохиолдолд гэрээ, хэлцэл байгуулагдсанаас хойш ажлын 15 хоногийн дотор Монголбанкинд цахимаар эсхүл цаасаар бүртгүүлнэ:
14.2.1. эдийн засгийн харьяат бусаас зээл, хөрөнгө оруулалт татсан, өөрийн үнэт цаасыг эдийн засгийн харьяат буст худалдсан;
14.2.2. эдийн засгийн харьяат буст зээл, хөрөнгө оруулалт олгосон,эдийн засгийн харьяат бусын үнэт цаасыг худалдан авсан.
14.3. Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл авсан хуулийн этгээдийн валютын арилжааны мэдээ, тайланг Санхүүгийн зохицуулах хороо нэгтгэж, Монголбанкинд хүргүүлнэ.
14.4. Монгол Улс дахь гадаадын шууд хөрөнгө оруулалттай хуулийн этгээдийн нэгдсэн тайланг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нэгтгэн, Монголбанкинд хүргүүлнэ.
14.5. Энэ хуулийн 154.1, 154.2-т заасан мэдээллийг нэгтгэх, хүргүүлэх журмыг Монголбанк, энэ хуулийн 154.3-т заасан мэдээллийг нэгтгэх, хүргүүлэх журмыг Санхүүгийн зохицуулах хороо, энэ хуулийн 154.4-д заасан мэдээллийг нэгтгэх, хүргүүлэх журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно.
14.6. Монголбанк Монгол Улсын гадаад секторыийн статистикийг боловсруулахад шаардлагатай тайлан мэдээллийг иргэн, хуулийн этгээд, төрийн байгууллагаас авах эрхтэй.

ТАВДУГААР БҮЛЭГ
ВАЛЮТЫН ЗОХИЦУУЛАЛТЫН ТАЛААР ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН ХЭРЭГЖҮҮЛЭХ БҮРЭН ЭРХ
15 дугаар зүйл. Засгийн газрын эрх, үүрэг
15.1. Засгийн газар валютын зохицуулалтын талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
15.1.1. Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх арга хэмжээ авах үүрэгтэй;
15.1.2. Гадаад валютын ханшийн тогтвортой байдлыг хангах арга хэмжээ авах үүрэгтэй;
15.1.3. Монгол Улсын төлбөрийн тэнцлийн төсөөллийг боловсруулах эрхтэй;
15.1.4. Монгол Улсын өрийн тогтвортой байдлыг хангах үүрэгтэй;
15.1.5. Монгол Улсын төлбөрийн тэнцлийг сайжруулах үүрэгтэй.

16 ДУГААР ЗҮЙЛ
МОНГОЛБАНКНЫ ЭРХ, ҮҮРЭГ
16.1. Монголбанк валютын зохицуулалтын талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
16.1.1. гадаад гүйлгээг зохицуулж, хяналт тавих;
16.1.2. валютын биржийн болон биржийн бус захын үйл ажиллагааг зохицуулж, хяналт тавинах;
16.1.3. Монгол Улсын гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх, зохицуулах зорилгоор иргэд, хуулийн этгээд, санхүү төсвийн асуудал эрхэлсэн төрийн байгууллагаас валют, цэвэршүүлсэн алт худалдан авч болно;
16.1.4. Монгол Улсын гадаад секторыийн статистик мэдээллийг нэгтгэн олон нийтэд мэдээлэх;
16.1.5. үндсэн зорилтын хүрээнд өөрийн эзэмшилд байгаа гадаад валютын улсын нөөцөөс гадаад валютыг худалдаж болно;
16.1.6. Монгол улсын хилээр орох, гарах бэлэн валютад хязгаарлалт тогтоох;
16.1.7. хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.
16.2. Монголбанк нь макро зохистой бодлого, санхүүгийн тогтвортой байдлыг хангах, долларжилтын түвшинг бууруулах зорилгоор гадаад гүйлгээ, валютын арилжаанд тодорхой хугацаанд хязгаарлалт тогтоож болох бөгөөд үүнтэй холбогдох журмыг Монголбанк гаргана.

17 ДУГААР ЗҮЙЛ
САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ЭРХ, ҮҮРЭГ
17.1. Санхүүгийн зохицуулах хороо нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
17.1.1. төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэхтэй холбоотой үйл ажиллагааг зохицуулж, хяналт тавина;
17.1.2. Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл авсан хуулийн этгээдийн банк бус санхүүгийн байгууллагын валютын арилжааны мэдээ, тайланг нэгтгэн холбогдох байгууллагад мэдээлнэ.
17.1.3. төгрөгийн ханшид үзүүлэх нөлөөг харгалзан гүйлгээнд хязгаар тогтоож болно;
17.1.4. валютын биржийн бус арилжаанд оролцогч Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл авсан хуулийн этгээдийн банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагааг зохицуулж, хяналт тавина.;

ЗУРГААДУГААР БҮЛЭГ
ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТЭНД ТАВИХ ХЯНАЛТ

18 ДУГААР ЗҮЙЛ
ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТЭНДХЭРЭГЖИЛТЭД ХЯНАЛТ ТАВИХ БАЙГУУЛЛАГА
18.1. Валютын биржийн арилжаанд оролцогчид болон биржийн бус арилжаанд оролцогч банкны үйл ажиллагаанд Монголбанк хяналт тавина.
18.2. Валютын биржийн бус арилжаанд оролцогч Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл авсан хуулийн этгээдийн банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа болон төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэхтэй холбоотой үйл ажиллагаанд Санхүүгийн зохицуулах хороо хяналт тавина.
18.2. Энэ хуулийн хэрэгжилтэндхэрэгжилтэд Засгийн газар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо бүрэн эрхийнхээ хүрээнд хяналт тавьж, шаардлагатай нөхцөлд хамтарсан хяналт шалгалт хийж болно.

19 ДҮГЭЭР ЗҮЙЛ
УЛСЫН БАЙЦААГЧИЙН БҮРЭН ЭРХ
19.1. Энэ хуулийн хяналтыг хэрэгжүүлэх хянан шалгагчийг Монголбанкны ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны дарга, төсөв санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тус тус томилно.
19.2. Улсын байцаагч нь хяналтын үүргээ биелүүлэхдээ дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
19.2.1. хяналт шалгалт хийх объектод саадгүй нэвтрэн орох, дотоод, гадаад гүйлгээтэй холбоотой аливаа баримттай танилцах, хуулбарыг үнэ төлбөргүй гаргуулан авах, холбогдох байгууллага, албан тушаалтан, иргэнээс тайлбар, тодорхойлолт, лавлагаа авах;
19.2.2. илэрсэн зөрчилд акт үйлдэж, зөрчлийг арилгах талаар эрх бүхий этгээдэд шаардлага тавих, хугацаатай үүрэг даалгавар өгч хэрэгжилтийг хангуулах, гэм буруутай болон хяналт шалгалтад саад учруулсан, эсэргүүцсэн этгээдэд хуулийн дагуу эрх бүхий байгууллагад мэдэгдэж өөрийн эрх хэмжээний хүрээнд захиргааны шийтгэл ногдуулах;
19.2.3. энэ хуулийн дагуу ирүүлсэн мэдээ, тайлангийн үнэн зөв байдлыг үндсэн баримтад тулгуурлан шалгах;
19.2.4. хууль тогтоомж зөрчсөн нь гэмт хэргийн шинжтэй байвал холбогдох баримт бичгийг эрх бүхий байгууллагад шалгуулахаар шилжүүлэх.;
19.3. Улсын байцаагч нь албан үүргийнхээ дагуу олж авсан мэдээллийн нууцыг хуульд зааснаас бусад тохиолдолд үүрэгт ажлаа гүйцэтгэж байгаа хугацаандаа болон чөлөөлөгдсөнөөс хойш задруулж үл болно.

20 ДУГААР ЗҮЙЛ
ХУУЛЬ ТОГТООМЖ ЗӨРЧИГЧИД ХҮЛЭЭЛГЭХ ХАРИУЦЛАГА
20.1. Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
20.2. Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

21 ДҮГЭЭР ЗҮЙЛ
ХУУЛЬ ХҮЧИН ТӨГӨЛДӨР БОЛОХ
21.1. Энэ хуулийг.......оны ...дугаар сарын ...-ний өдрөөс нь эхлэн дагаж мөрдөнө.

Төслийн файлууд

1. Өргөн мэдүүлэх -Хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төсөл

Төслийн хэрэглэгчид

Г. Баярмаа

М. ОЮУНЧИМЭГ

Initiator of the draft law
Г. Баярмаа

Б. БАТТӨМӨР

Initiator of the draft law
Г. Баярмаа

Д. ТОГТОХСҮРЭН

Initiator of the draft law

Санал үлдээх

You can leave your comment after you sign in. Нэвтрэх