2/10 дугаар зүйлийн 10.1.31 дэх заалт:
“10.1.31.Усны нөөцийн хомсдол, түүний түвшин, экологи-эдийн засгийн үнэлгээ тогтоох аргачлалыг батлах.”
3/22 дугаар зүйлийн 22.19, 22.20 дахь хэсэг:
“22.19.Орхигдсон цооногийг сум, дүүргийн Засаг дарга улсын төсвийн хөрөнгөөр битүүмжлэн буруутай этгээдээс учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулна.
“22.19.Орхигдсон цооногийг сум, дүүргийн Засаг дарга улсын төсвийн хөрөнгөөр битүүмжлэн буруутай этгээдээс учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулна.
22.20.Цооног битүүмжлэх аргачлалыг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.”
4/25 дугаар зүйлийн 25.7 дахь хэсэг:
“25.7.Ус ашиглагч нь ус ашиглах боломжит нөөц болон гэрээнд заасан хэмжээг хэтрүүлснээс усны нөөц хомсдсон тохиолдолд мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн байгаль орчны байцаагч ус хомсдуулсны нөхөн төлбөрийг ногдуулж, төлөлтөд хяналт тавих бөгөөд нөхөн төлбөрийн хэмжээг экологи-эдийн засгийн үнэлгээг үндэслэн гурав дахин нэмэгдүүлж тогтооно.”