Өргөн мэдүүлэгдсэн хуулийн төслийн мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2019 оны 1-р сарын 17 өдөр
Ulaanbaatar city
Усны тухай хуульд нэмэлт оруулах тухай

1 ДҮГЭЭР ЗҮЙЛ
УСНЫ ТУХАЙ ХУУЛЬД ДООР ДУРДСАН АГУУЛГАТАЙ ДАРААХ ЗҮЙЛ, ХЭСЭГ, ЗААЛТ НЭМСҮГЭЙ:
1/41дүгээр зүйл:. “41дүгээр зүйл.Ус ашиглах эрхийн эрэмбэ
41.1. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын ус ашиглах эрхийн эрэмбийг дараах байдлаар тогтооно. Эхний эрэмбийн усны хэрэгцээ бүрэн хангагдаагүй тохиолдолд дараагийн эрэмбэд ус хуваарилахгүй болно.
41.1.1. Хүн амын унд, ахуй;
41.1.2. Хөдөө аж ахуй;
41.1.4. Уул уурхай, баяжуулах үйлдвэр;
41.2. Газрын доорх цэнгэг усны ордыг уул уурхай болон үйлдвэрийн зориулалтаар ашиглахыг хориглоно. Энэхүү заалт хүнсний үйлдвэрлэлд хамаарахгүй болно.”
2/10 дугаар зүйлийн 10.1.31 дэх заалт:
“10.1.31.Усны нөөцийн хомсдол, түүний түвшин, экологи-эдийн засгийн үнэлгээ тогтоох аргачлалыг батлах.”
3/22 дугаар зүйлийн 22.19, 22.20 дахь хэсэг:
“22.19.Орхигдсон цооногийг сум, дүүргийн Засаг дарга улсын төсвийн хөрөнгөөр битүүмжлэн буруутай этгээдээс учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулна.
“22.19.Орхигдсон цооногийг сум, дүүргийн Засаг дарга улсын төсвийн хөрөнгөөр битүүмжлэн буруутай этгээдээс учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулна.
22.20.Цооног битүүмжлэх аргачлалыг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.”
4/25 дугаар зүйлийн 25.7 дахь хэсэг:
“25.7.Ус ашиглагч нь ус ашиглах боломжит нөөц болон гэрээнд заасан хэмжээг хэтрүүлснээс усны нөөц хомсдсон тохиолдолд мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн байгаль орчны байцаагч ус хомсдуулсны нөхөн төлбөрийг ногдуулж, төлөлтөд хяналт тавих бөгөөд нөхөн төлбөрийн хэмжээг экологи-эдийн засгийн үнэлгээг үндэслэн гурав дахин нэмэгдүүлж тогтооно.”

2 ДУГААР ЗҮЙЛ
УСНЫ ТУХАЙ ХУУЛИЙН 4 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙН 4.9 ДЭХ ХЭСГИЙН “ДЭЭД ХЯЗГААРЫГ” ГЭСНИЙ ДАРАА “УС АШИГЛАХ ЭРХИЙН ЭРЭМБИЙГ БАРИМТЛАН” ГЭЖ, 25 ДУГААР ЗҮЙЛИЙН 25.6 ДАХЬ ХЭСГИЙН “25.2” ГЭСНИЙ ДАРАА “, 25.7” ГЭЖ ТУС ТУС НЭМСҮГЭЙ.

3 ДУГААР ЗҮЙЛ
ЭНЭ ХУУЛИЙГ 20... ОНЫ ... ДҮГЭЭР САРЫН ...-НЫ ӨДРӨӨС ЭХЛЭН ДАГАЖ МӨРДӨНӨ.

Төслийн файлууд

1. Өргөн мэдүүлэх -Хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төсөл
2. Өргөн мэдүүлэх -Төслийн документ файл /DOC, DOCX/
3. Өргөн мэдүүлэх -Үзэл баримтлал
4. Өргөн мэдүүлэх -Танилцуулга
5. Өргөн мэдүүлэх -Хууль тогтоомжийн хэрэгцээ шаардлагын урьдчилан тандан судалгаа
6. Өргөн мэдүүлэх -Тухайн харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ
7. Өргөн мэдүүлэх -Зардлын тооцооны судалгаа
8. Өргөн мэдүүлэх -Хууль санаачлагчийн албан бичиг
9. Өргөн мэдүүлэх -Ажлын хэсгийн бүрэлдэхүүн
10. Өргөн мэдүүлэх -Өргөн мэдүүлсэн төслийн цахим эх хувь
11. Хэлэлцэх эсэх -Холбогдох Байнгын, дэд, түр хорооны санал, дүгнэлт

Төслийн хэрэглэгчид

С. Дунжидмаа

Б. ЭНХ-АМГАЛАН

Initiator of the draft law
С. Дунжидмаа

Х. БОЛОРЧУЛУУН

Initiator of the draft law

Санал үлдээх

You can leave your comment after you sign in. Нэвтрэх