Өргөн мэдүүлэгдсэн хуулийн төслийн мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2023 оны 1-р сарын 18 өдөр
Ulaanbaatar city
НИЙТИЙН АЛБАНД НИЙТИЙН БОЛОН ХУВИЙН АШИГ СОНИРХЛЫГ ЗОХИЦУУЛАХ, АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1

1 ДҮГЭЭР ЗҮЙЛ
НИЙТИЙН АЛБАНД НИЙТИЙН БОЛОН ХУВИЙН АШИГ СОНИРХЛЫГ ЗОХИЦУУЛАХ, АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТУХАЙ ХУУЛЬД ДООР ДУРДСАН АГУУЛГАТАЙ ЗҮЙЛ, ХЭСЭГ НЭМСҮГЭЙ:
“201 дүгээр зүйл.Улс төрд нөлөө бүхий зарим этгээдэд тавих хориглолт, хязгаарлалт
201.1.Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, аймаг, нийслэлийн Засаг даргын албан тушаал эрхэлж байгаа хүн, эсхүл түүний эхнэр, нөхөр, хамтран амьдрагч, хүүхэд төрөөс хэрэгжүүлэх, санхүүжүүлэх хөрөнгө оруулалт, арилжааны шинжтэй төсөл, хөтөлбөр, эсхүл төрөөс олгох хөнгөлөлт, баталгаа, хандив, зээл хүртэгч, эсхүл эдгээрийг гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгжийн нөлөө бүхий хувьцаа, хөрөнгө эзэмшигч, хамтрагч байж болохгүй.
201.2.Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, аймаг, нийслэлийн Засаг даргын эхнэр, нөхөр, хамтран амьдрагч, хүүхэд төрийн албаны удирдах албан тушаал эрхлэх, төрийн болон орон нутгийн өмчит компани, улсын үйлдвэрийн газрын гүйцэтгэх удирдлагад ажиллахыг хориглоно.
201.3.Энэ хуулийн 20.2 дахь хэсэг, 201 дүгээр зүйлд заасныг зөрчсөн нь албан тушаалтныг чөлөөлөх, огцруулах, эгүүлэн татах үндэслэл болно.
Тайлбар:-Энэ зүйлийн “хүүхэд” гэдэгт эхнэр, нөхөр, хамтран амьдрагчийн төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхдийг ойлгоно.
-Энэ зүйл болон энэ хуулийн 20.2-т заасан “нөлөө бүхий хувьцаа эзэмшигч” гэж тухайн компанийн гаргасан саналын эрхтэй нийт хувьцааны тав, түүнээс дээш хувийг дангаараа, эсхүл холбогдох этгээдийн хамт эзэмшиж байгаа болон тэдгээрийн саналын эрхийг хууль болон гэрээнд заасны дагуу хэрэгжүүлж байгаа иргэн, хуулийн этгээдийг ойлгоно.
-Энэ зүйлийн “төрийн албаны удирдах албан тушаал” гэдэгт Төрийн албаны тухай хуулийн 17.1-д заасан төрийн өндөр албан тушаалтан, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтан, мөн хуулийн 18.1.1-д заасан төрийн захиргааны тэргүүн түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалыг ойлгоно.”
2/29 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙН 29.6 ДАХЬ ХЭСЭГ:
“29.6.Энэ хуулийн 20.2 дахь хэсэг, 201 дүгээр зүйлд заасныг зөрчсөний улмаас төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн бол Авлигатай тэмцэх газар энэ талаарх мэдээллийг прокурорт хүргүүлнэ.”

2 ДУГААР ЗҮЙЛ
НИЙТИЙН АЛБАНД НИЙТИЙН БОЛОН ХУВИЙН АШИГ СОНИРХЛЫГ ЗОХИЦУУЛАХ, АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 20 ДУГААР ЗҮЙЛИЙН 20.2 ДАХЬ ХЭСГИЙН “ЗАСГИЙН ГАЗРЫН АГЕНТЛАГИЙН ДАРГА,” ГЭСНИЙ ДАРАА “УЛСЫН ИХ ХУРАЛД СУУДАЛ БҮХИЙ НАМЫН ДАРГА,” ГЭЖ, МӨН ХЭСГИЙН “ТАЙЛАГНАДАГ” ГЭСНИЙ ДАРАА “, ТАНИЛЦУУЛДАГ” ГЭЖ, МӨН ХЭСГИЙН “ДАРГА,” ГЭСНИЙ ДАРАА “ТЭДГЭЭРИЙН ОРЛОГЧ,” ГЭЖ, 29 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙН 29.1 ДЭХ ХЭСГИЙН “ШҮҮГЧ” ГЭСНИЙ ДАРАА “ЗАХИРГААНЫ ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛЬД ЗААСНЫГ БАРИМТЛАН” ГЭЖ ТУС ТУС НЭМСҮГЭЙ.

3 ДУГААР ЗҮЙЛ
НИЙТИЙН АЛБАНД НИЙТИЙН БОЛОН ХУВИЙН АШИГ СОНИРХЛЫГ ЗОХИЦУУЛАХ, АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 20 ДУГААР ЗҮЙЛИЙН 20.2 ДАХЬ ХЭСГИЙН “НЭЭЛТТЭЙ ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТААР ШИЙДВЭРЛЭСНЭЭС БУСАД ТОХИОЛДОЛД ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ХЭРЭГЦЭЭНД БАРАА, АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ХУДАЛДАН АВАГЧ,” ГЭСНИЙГ “ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ХӨРӨНГӨӨР БАРАА, АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ НИЙЛҮҮЛЭГЧ, ГҮЙЦЭТГЭГЧ,” ГЭЖ, МӨН ХЭСГИЙН “ХУВЬ,” ГЭСНИЙГ “НӨЛӨӨ БҮХИЙ ХУВЬЦАА,” ГЭЖ, 29 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙН 29.1.3 ДАХЬ ЗААЛТЫН “20.2-Д” ГЭСНИЙГ “20.2, 201.1-Д” ГЭЖ, МӨН ЗААЛТЫН “НЭГЭЭС ТАВ” ГЭСНИЙГ “ХОРЬ” ГЭЖ, МӨН ЗААЛТЫН “ТОРГОХ,” ГЭСНИЙГ “ТОРГОЖ” ГЭЖ, МӨН ЗҮЙЛИЙН 29.2.2 ДАХЬ ЗААЛТЫН “21.4-Т” ГЭСНИЙГ “21.4, 23.5-Д” ГЭЖ, МӨН ЗҮЙЛИЙН 29.2.3 ДАХЬ ЗААЛТЫН “20.4-Т” ГЭСНИЙГ “20.4, 201.2-Т” ГЭЖ ТУС ТУС ӨӨРЧИЛСҮГЭЙ. ГАРЫН ҮСЭГ

Төслийн файлууд

Төслийн хэрэглэгчид

 . Монгол Улсын Засгийн газар

. Монгол Улсын Засгийн газар

Initiator of the draft law

Санал үлдээх

You can leave your comment after you sign in. Нэвтрэх