1/3 дугаар зүйлийн 3.2, 3.3 дахь хэсэг:
“3.2.Тухайн жилийн төсвийн тухай хуулийн төслийг боловсруулахад Төсвийн тухай, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд зааснаас бусад харилцааг энэ хуулиар зохицуулна.
3.3.Монгол Улсын хөгжлийн бодлогыг боловсруулахад Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд зааснаас бусад харилцааг энэ хуулиар зохицуулна.”
2/13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсэг:
“13.3.Хууль санаачлагч хууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судлах судалгааг анхдагч хуулийн төсөл болон хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуульд зарчмын шинжтэй зохицуулалт шинээр нэмж оруулж байгаа хуулийн төслийг боловсруулахад хийнэ.”
3/15 дугаар зүйлийн 15.11, 15.12 дахь хэсэг:
“15.11.Энэ хуулийн 12.2.8-д заасан хуулийн төслийн үзэл баримтлалыг Монгол Улсын Ерөнхий сайд тодорхойлж, батлах бөгөөд хуулийн төслийг Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу Монгол Улсын Ерөнхий сайд Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ.”
15.12.Энэ хуулийн 22.1.3-т заасан хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалын төслийг боловсруулахдаа хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийн нэрээр үзэл баримтлалын төслийг боловсруулж батлах бөгөөд хуулийн нэрийг өөрчлөх бол энэ талаар үзэл баримтлалын төсөлд тусгана.”
4/22 дугаар зүйлийн 22.2, 22.3 дахь хэсэг:
“22.2.Хууль санаачлагч тодорхой салбарын хоорондоо уялдаатай хэд хэдэн хуулийн төслийг нэгэн зэрэг хамтад нь хэлэлцүүлэхээр багцлан боловсруулж, өргөн мэдүүлж болно.
22.3.Энэ хуулийн 22.2-т заасны дагуу хэд хэдэн хуулийн төслийг багцлан боловсруулахдаа тухайн харилцааг зохицуулж байгаа ерөнхий хуулийг дагаж анхдагч хуулийн төсөл боловсруулах, шинэчлэн найруулах, нэмэлт, өөрчлөлт оруулах тохиолдолд хууль тус бүрийн агуулгыг нэгтгэн нэг үзэл баримтлал тодорхойлж болно.”
5/261 дүгээр зүйлийн 261.2, 261.3 дахь хэсэг:
“26261 .2.Тодорхой хугацаанд үйлчлэх хуулийн үйлчлэх хугацаа дуусмагц тухайн хуулийг хүчингүй болсонд тооцно.
261.3.Тухайн хуульд өөрөөр заагаагүй бол хуулийг буцаан хэрэглэхгүй.”
6/29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, 29.4 дэх хэсэг:
“29.2.Хуулийн төсөлд шаардлагатай тохиолдолд эрх зүйн хэм хэмжээг зөрчсөн этгээдэд хүлээлгэх хариуцлагын төрөл, хэмжээ, хуулийн хүчин төгөлдөр болох хугацаа, хууль буцаан хэрэглэх тухай заалт, хуулийг дагаж мөрдөх журмын зохицуулалт, бусад хуулийн зүйл, хэсэг, заалтыг хүчингүй болсонд тооцох, зарим үг, өгүүлбэр, тоо, тэмдэгт хасах талаар тусгана.
29.3.Шаардлагатай тохиолдолд бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах болон хууль хүчингүй болсонд тооцох тухай дагалдах хуулийн төслийг боловсруулна.
29.4.Хуулийн төсөл нь хуулийн зорилго гэсэн зүйлтэй байж болох бөгөөд зорилгод тус хуулиар хангахаар зорьж байгаа иргэний үндсэн эрх, бэхжүүлэх үндсэн зарчим, хүрэх үр дүнг тусгана.”
7/30 дугаар зүйлийн 30.8 дахь хэсэг:
“30.8.Хуулийн төсөлтэй холбогдуулан бусад хуульд заасан агуулга ижил боловч өөр бичилттэй тухайн нэр томьёог дагаж өөрчлөх шаардлагатай тохиолдолд ижил утгаар ойлгож хэрэгжүүлэх, хэрэглэх тайлбарыг хуулийг дагаж мөрдөх журмын зохицуулалтад тусгаж болно.”
8/33 дугаар зүйлийн 33.3, 33.4, 33.5, 33.6, 33.7 дахь хэсэг:
“33.3.Хуулийн төслийн дэлгэрэнгүй танилцуулгад хуулийн төсөл болон дагаж гарах хуулийн төслийн зүйл, хэсэг, заалт тус бүрт дараах мэдээллийг агуулсан тайлбарыг тусгана:
33.3.1.нэмэлт, өөрчлөлт оруулах, өөрчлөн найруулах, үг, өгүүлбэрийг хасах, хүчингүй болсонд тооцох болсон үндэслэл, шаардлага;
33.3.2.зохицуулахаар тусгасан харилцааны агуулга, зохицуулалтыг хэрхэн ойлгох тухай;
33.3.3.нэр томьёо, ухагдахууны үүсэл.
33.4.Хуулийн төслийн дэлгэрэнгүй танилцуулгад энэ хуулийн 33.3-т заасан тайлбарыг шинэчилсэн найруулга бол бүлгээр, нэмэлт, өөрчлөлт бол зүйл, эсхүл хэсэг, заалт тус бүрээр багцлан тусгана.
33.5.Энэ хуулийн 33.3.3-т зааснаар хуулийн төслийн нэр томьёо, ухагдахууны үүслийг тайлбарлахад холбогдох хууль, Монгол Улсын хуулиар соёрхон баталсан, нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримталж болно.
33.6.Хуулийн зохицуулалтыг тайлбарлан хэрэглэхэд хуулийн төслийн дэлгэрэнгүй танилцуулга, хуулийн төсөл, Улсын Их Хурлын чуулганы хуралдаанаар хэлэлцэх үеийн хуралдааны тэмдэглэлийг ашиглаж болох бөгөөд эдгээр нь хуулийн албан ёсны тайлбар болохгүй.
33.7.Хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлснээс хойш хэлэлцүүлгийн үед гарсан зарчмын зөрүүтэй болон найруулгын санал Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар дэмжигдсэнтэй холбогдуулан хуулийн төслийн дэлгэрэнгүй танилцуулгад өөрчлөлт орох бол холбогдох Байнгын хороо өөрчлөлтийг хийнэ.”
9/38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэг:
“38.4.Хууль санаачлагч худалдаа, хөрөнгө оруулалтын чиглэлээр боловсруулсан хууль тогтоомжийн төсөл болон энэ хуульд заасны дагуу судалсан судалгааны тайланг 60 хоногоос доошгүй хугацаанд албан ёсны цахим хуудсандаа байршуулж олон нийтээс санал авна.”
“461 дүгээр зүйл.Хуулийн албан бус орчуулга хийх
461.1.Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хуулийн албан бус орчуулгын сан бүрдүүлж, хувийг эрх зүйн мэдээллийн нэгдсэн санд байршуулна.
461.2.Хууль санаачлагч өөрийн санаачлан Улсын Их Хурлаар батлуулсан хуулийн албан бус орчуулгыг хийх бөгөөд орчуулгын хувийг хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хууль батлагдсан өдрөөс хойш гурван сарын дотор хүргүүлж, энэ хуулийн 461.1-д заасан санд оруулна.”
11/51 дүгээр зүйлийн 51.4 дэх хэсэг:
“51.4.Хууль тогтоомжийн зохицуулах харилцааны онцлог, асуудлаас хамааран хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ хийхдээ хууль тогтоомжид бүхэлд нь, эсхүл түүний зарим зүйл, хэсэг, заалтыг сонгож болно.”
2 дугаар зүйл.. Хууль тогтоомжийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсгийн “гарах” гэсний дараа “болон хуулийн албан бус орчуулгын” гэж, 20 дугаар зүйлийн 20.3 дахь хэсгийн “саналыг” гэсний дараа “бичгээр” гэж, мөн зүйлийн 20.4 дэх хэсгийн “төслөө” гэсний дараа “түүний үзэл баримтлал, танилцуулга,” гэж, 28 дугаар зүйлийн 28.2.3 дахь заалтын “бие даасан санаа” гэсний өмнө “өгүүлбэрүүд нь нэг санааг илэрхийлж байвал нэг хэсэгт тусгах ба” гэж, 29 дүгээр зүйлийн 29.1.8 дахь заалтын “удирдлага болгох” гэсний дараа “зарчим” гэж, 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсгийн “хуулийн төслийн” гэсний дараа “талаар товч болон дэлгэрэнгүй” гэж, мөн зүйлийн 33.2 дахь хэсгийн “төслийн” гэсний дараа “товч” гэж, 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалтын “үзэл баримтлал,” гэсний дараа “товч болон дэлгэрэнгүй” гэж, Наймдугаар бүлгийн гарчгийн “БҮРДҮҮЛЭХ,” гэсний дараа “СИСТЕМЧЛЭХ,” гэж, 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсгийн “Засаг дарга” гэсний дараа “, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий бусад байгууллага” гэж тус тус нэмсүгэй.
3 дугаар зүйл.. Хууль тогтоомжийн тухай хуулийн дараах зүйл, хэсэг, заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэг:
“1.1.Энэ хуулийн зорилго нь хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэр /цаашид “хууль тогтоомж” гэх/-ийг санаачлах, хууль тогтоомжийн төсөл боловсруулах ажлыг зохион байгуулах, хууль тогтоомжийн төсөлд тавигдах шаардлагыг тодорхойлох, түүнд олон нийтийн оролцоог хангах замаар хууль тогтоомжийн төсөл боловсруулах ажиллагааны үндэслэл, чанарыг сайжруулж хууль дээдлэх ёсыг бэхжүүлэхэд оршино.”
2/3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэг:
“3.1.Энэ хууль нь хууль тогтоомжийг санаачлан боловсруулах, олон нийтийн оролцоог хангах, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх, батлагдсан хууль тогтоомжийг нийтлэх, олон нийтэд сурталчлах, түүний хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ хийхтэй холбогдсон харилцааг зохицуулна.”
3/7 дугаар зүйлийн 7.3, 7.4 дэх хэсэг:
“7.3.Үндсэн чиглэлийн төсөлд санал өгөх байгууллага нь энэ хуулийн 13 дугаар зүйлд заасны дагуу хууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судалсны, эсхүл энэ хуулийн 51 дүгээр зүйлд заасны дагуу нийгмийн тухайн харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийсний үндсэн дээр уг асуудлаар анхдагч хууль болон шинэчилсэн найруулга гаргах, эсхүл хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үндэслэл, шаардлагыг тодорхойлно.
7.4.Үндсэн чиглэлийн төслийг Засгийн газар баталж, Улсын Их Хуралд танилцуулна.”
4/12 дугаар зүйлийн 12.2.11 дэх заалт:
“12.2.11.Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 4.1.4, 4.1.5, 4.1.6, 4.1.8, 4.1.12, 4.1.13-т заасан баримт бичгийг батлах тухай;”
5/14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэг:
“14.3.Энэ хуулийн 14.2.1-д заасан үндэслэл, шаардлагыг хууль тогтоомжийн төслийн үзэл баримтлалын төсөлд тодорхой тайлбарлаж тусгана. Хууль тогтоомжийн төсөл нь хууль санаачлах эрхийн хүрээ, хязгаарт нийцэж байгаа эсэхийг үндэслэл, шаардлагад тодруулна.”
6/15 дугаар зүйлийн 15.7.1 дэх заалт:
“15.7.1.эрүү, иргэн, захиргаа, зөрчлийн эрх зүйн салбарын нийтлэг харилцаа;”
7/30 дугаар зүйлийн 30.2, 30.3 дахь хэсэг:
“30.2.Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн дэргэд хууль зүйн нэр томьёог шинжлэх ухааны үндэслэлтэй оноон тодорхойлох, жигдлэн хэвшүүлэх, нэр томьёотой холбогдсон асуудлаар зөвлөмж гаргах чиг үүрэг бүхий Хууль зүйн хэлний зөвлөл /цаашид “Зөвлөл” гэх/ ажиллана. Зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
30.3.Зөвлөл нь энэ хуулийн 30.2-т заасан чиг үүргийг хэрэгжүүлэхдээ Монгол хэлний тухай хуульд заасан Хэлний бодлогын үндэсний зөвлөлтэй хамтран ажиллаж, тодруулга авч болно.”
8/38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэг:
“38.2.Хууль санаачлагч албан ёсны цахим хуудсандаа хууль тогтоомжийн төсөл болон энэ хуулийн 40.1.2, 40.1.3-т заасан баримт бичгийг байршуулж, хууль тогтоомжийн төсөлд санал өгөх хугацааг тодорхой заана.”
9/45 дугаар зүйлийн 45.3 дахь хэсэг:
“45.3.Энэ хуулийн 45.1-д заасан хууль тогтоомжийн цахим санг Хууль зүйн үндэсний хүрээлэн эрх зүйн мэдээллийн нэгдсэн санд хариуцан байршуулах бөгөөд санг бүрдүүлэх, ашиглах журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.”
“49 дүгээр зүйл.Хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт
үнэлгээ хийх байгууллага
49.1.Улсын Их Хурлаас хийх хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээг Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороо, Улсын Их Хурлын Тамгын газар хамтран хэрэгжүүлнэ.
49.2.Засгийн газраас хийх хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээг холбогдох төрийн захиргааны төв байгууллага хэрэгжүүлнэ.
49.3.Энэ хуулийн 15.7.1-д заасан хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт хийх үнэлгээг Хууль зүйн үндэсний хүрээлэн /цаашид “Хүрээлэн” гэх/ хэрэгжүүлнэ.
49.4.Хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт хөндлөнгийн байгууллагаар үнэлгээ хийлгэх буюу хамтран ажиллаж болно.
49.5.Хүрээлэнгийн үйл ажиллагааны дүрмийг хууль зүй, дотоод хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
49.6.Хүрээлэн энэ хуулийн 15.7.1-д зааснаас бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт хийх үнэлгээ болон энэ хуулийн 12.1.2, 12.1.3, 12.1.4-т заасан судалгааг захиалгаар гэрээний үндсэн дээр хийж болно.
49.7.Хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээний зөвлөмжийг хэрэгжүүлэх арга хэмжээг тухайн төрийн захиргааны төв байгууллага хариуцан зохион байгуулна.”
11/51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэг:
“51.1.Хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуульд өөрчлөлт оруулах, шинэчлэн найруулах, багц байдлаар хуулийн төсөл боловсруулахад түүний хэрэгжилтийн бодит байдалд дүн шинжилгээ хийж, гарч байгаа хүндрэл, бэрхшээл, нийгэмд үзүүлж байгаа эерэг, сөрөг нөлөөллийг илрүүлж, цаашид тухайн хууль тогтоомжийг зохистой, үр дүнтэй хэрэгжүүлэх боломжит хувилбарыг тодорхойлно.”
“52 дугаар зүйл.Хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврын
үнэлгээний дүнг хэлэлцэх
52.1.Хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээний дүнг Улсын Их Хурал, Засгийн газар жилд нэг удаа тогтмол хэлэлцэж хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, хууль тогтоомжид зохих нэмэлт, өөрчлөлт оруулах, хууль тогтоомжийг хооронд нь уялдуулах, хууль тогтоомжийг системчлэн кодификаци хийх, шинээр хууль тогтоомжийн төсөл боловсруулах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.
52.2.Улсын Их Хурал хууль тогтоомжийн төслийг хэлэлцэн батлахдаа тухайн хууль тогтоомжийн ач холбогдол, зохицуулалтын онцлогийг харгалзан шаардлагатай бол уг хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийж, дүнг танилцуулах хугацаатай үүргийг Засгийн газарт өгч болно.”
4 дүгээр зүйл.. Хууль тогтоомжийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсгийн “, түүнчлэн” гэснийг “болон” гэж, 12 дугаар зүйлийн 12.2.8 дахь заалтын “Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний” гэснийг “Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах” гэж, мөн зүйлийн 12.2.10 дахь заалтын “6.3-т” гэснийг “6.3, 6.4-т” гэж, мөн зүйлийн 12.2.17 дахь заалтын "Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 161.1-д" гэснийг "Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 21.1-д” гэж, 14 дүгээр зүйлийн 14.2.3 дахь заалтын “үүсч” гэснийг “үүсэж” гэж, мөн зүйлийн 14.2.4 дэх заалтын “хуульд” гэснийг “шинэчлэн найруулах,” гэж, 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсгийн “асуудлыг” гэснийг “асуудал” гэж, 21 дүгээр зүйлийн 21.9.1 дэх заалтын “хуульд” гэснийг “хууль болон хууль зүйн бодлогод” гэж, мөн зүйлийн 21.10 дахь хэсгийн “санал, дүгнэлтийн төслийг” гэснийг “дүгнэлтийг” гэж, мөн зүйлийн 21.12 дахь хэсгийн “саналаа” гэснийг “санал, дүгнэлтээ” гэж, мөн зүйлийн 21.13 дахь хэсгийн “эрх” гэснийг “хууль” гэж, 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсгийн “Нийгмийн харилцааны тулгамдсан асуудлыг харгалзан” гэснийг “Хуулийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийсний үндсэн дээр” гэж, 28 дугаар зүйлийн 28.2.4 дэх заалтын “нэг” гэснийг “цөөн” гэж, мөн зүйлийн 28.2.5 дахь заалтын “нэгтгэж болно.” гэснийг “нэгтгэх.” гэж, 29 дүгээр зүйлийн 29.1.1 дэх заалтын “үзэл баримтлалтай” гэснийг “үзэл баримтлал, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлоготой” гэж, мөн зүйлийн 29.1.8 дахь заалтын “журам;” гэснийг “журмыг тусгасан байх.” гэж, 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэг, 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтын “хэлээрх” гэснийг “хэл дээрх” гэж, 38 дугаар зүйлийн “38.4, 38.5, 38.6, 38.7, 38.8” дахь хэсгийн дугаарыг “38.5, 38.6, 38.7, 38.8, 38.9” гэж, 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсгийн “үүрэг бүхий холбогдох бусад” гэснийг “чиг үүрэг бүхий” гэж, 40 дүгээр зүйлийн 40.1.10 дахь заалтын “товъёг” гэснийг “товьёог” гэж, 41 дүгээр зүйлийн 41.3 дахь хэсгийн “72 цагийн дотор” гэснийг “ажлын гурван өдрийн дотор” гэж, Аравдугаар бүлгийн гарчгийн “ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭ,” гэснийг “ҮР ДАГАВРЫН” гэж тус тус өөрчилсүгэй.
5 дугаар зүйл.. Хууль тогтоомжийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3 дахь хэсгийн “Төрийн захиргааны төв байгууллагын саналд тухайн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн гарын үсэг зурсан байна.” гэснийг, 21 дүгээр зүйлийн 21.10 дахь хэсгийн “эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл,” гэснийг, мөн хэсгийн хэсгийн “Онц байдал, дайн бүхий болон дайны байдал, Гамшгаас хамгаалах тухай хуульд заасан бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн, олон улсын хөл хориот өвчин гарсан онцгой нөхцөлийн хугацаанд хууль санаачлагчаас тухайн нөхцөлийг арилгах, түүнийг даван туулахтай холбоотой санаачилсан хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөлд 72 цагийн дотор саналаа хүргүүлнэ.” гэснийг, 38 дугаар зүйлийн 38.7 дахь хэсгийн “үндэсний аюулгүй байдлын үүднээс” гэснийг тус тус хассугай.
6 дугаар зүйл.. Хууль тогтоомжийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэг, 12 дугаар зүйлийн 12.1.5, 12.2.4, 12.2.12, 12.2.13, 12.2.14 дэх заалт, 22 дугаар зүйлийн 22.1.4 дэх заалт, 29 дүгээр зүйлийн 29.1.9, 29.1.10, 29.1.11 дэх заалт, 26, 50 дугаар зүйлийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
Гарын үсэг