1 ДҮГЭЭР ЗҮЙЛ
АЖ АХУЙН НЭГЖИЙН ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛИЙН 22 ДУГААР ЗҮЙЛД ДООР ДУРДСАН АГУУЛГА БҮХИЙ 22.5.14 ДЭХ ЗААЛТ НЭМСҮГЭЙ:
1/22 дугаар зүйлийн 22.5.14 дэх заалт:
“22.5.14.Цахилгаан эрчим хүчний 5 мегаваттаас дээш хүчин чадалтай, эсхүл дулааны эрчим хүчний 1.5 мегаваттаас дээш хүчин чадалтай эх үүсвэрийн үндсэн болон туслах тоног төхөөрөмж үйлдвэрлэх үйл ажиллагааны орлогод ногдох албан татварыг 90 хувь хөнгөлнө.”
2 ДУГААР ЗҮЙЛ
ЭНЭ ХУУЛИЙГ 2029 ОНЫ 12 ДУГААР САРЫН 31-НИЙ ӨДРИЙГ ХҮРТЭЛ ДАГАЖ МӨРДӨНӨ.