1 ДҮГЭЭР ЗҮЙЛ.ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛЬД ДООР ДУРДСАН АГУУЛГАТАЙ ДАРААХ БҮЛЭГ НЭМСҮГЭЙ:
ТУСГАЙЛСАН ЖУРМААР ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГАА
751 ДҮГЭЭР ЗҮЙЛ.ТУСГАЙЛСАН ЖУРМААР ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ
АЖИЛЛАГАА
751.1.НЭГ САРЫН ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭГ 20 ДАХИН НЭМЭГДҮҮЛСНЭЭС ДООШГҮЙ ҮНИЙН ДҮНТЭЙ ДАРААХ НЭХЭМЖЛЭЛИЙН ШААРДЛАГЫГ ШҮҮХ ТУСГАЙЛСАН ЖУРМААР ХЯНАН ШИЙДВЭРЛЭНЭ:
751.1.1.ЗЭЭЛИЙН ГЭРЭЭНИЙ ДАГУУ МӨНГӨН ХӨРӨНГӨ ГАРГУУЛАХ, БАРЬЦААНЫ ЗҮЙЛЭЭС ҮҮРГИЙН ГҮЙЦЭТГЭЛИЙГ ХАНГУУЛАХ;
751.1.2.ЭНЭ ХУУЛИЙН 751.1.1-Д ЗААСАН ЗЭЭЛИЙН ГЭРЭЭНЭЭС БУСАД БҮХ ТӨРЛИЙН ГЭРЭЭНИЙ ДАГУУ МӨНГӨН ХӨРӨНГӨ ГАРГУУЛАХ;
751.1.3.УС, ЦАХИЛГААН, ДУЛААН, УТСАН ХАРИЛЦАА, ҮҮРЭН ХОЛБОО, ИНТЕРНЭТ ЗЭРЭГ ТОГТМОЛ ТӨЛБӨРИЙН ХАРИЛЦАА ҮҮСГЭСЭН ХЭРЭГЛЭГЧИЙН ГЭРЭЭНИЙ ДАГУУ МӨНГӨН ХӨРӨНГӨ ГАРГУУЛАХ;
751.1.4.СУУЦ ӨМЧЛӨГЧДИЙН ХОЛБООНЫ ГИШҮҮНИЙ ҮҮРГИЙН ДАГУУ МӨНГӨН ХӨРӨНГӨ ГАРГУУЛАХ;
751.1.5.ХӨДӨЛМӨРИЙН ХАРИЛЦААНЫ ҮНДСЭН ДЭЭР АЖИЛГҮЙ БАЙСАН ХУГАЦААНЫ ДУНДАЖ ЦАЛИН ХӨЛСТЭЙ ТЭНЦЭХ ОЛГОВОР ГАРГУУЛАХ;
751.1.6.БУСДЫН ЭД ХӨРӨНГӨД ГЭМ ХОР УЧРУУЛСНЫ УЛМААС МӨНГӨН ХӨРӨНГӨ ГАРГУУЛАХ.
751.2.ЭРХ ЗҮЙН НЭГ МАРГААНААС ҮҮДЭЛТЭЙ ШААРДЛАГЫГ ХЭД ХЭДЭН НЭХЭМЖЛЭЛЭЭР ХЭСЭГЧЛЭН ГАРГАХЫГ ХОРИГЛОНО.
751.3.ТУСГАЙЛСАН ЖУРМААР ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНД СӨРӨГ НЭХЭМЖЛЭЛ ГАРГАХ, АНХ ГАРГАСАН НЭХЭМЖЛЭЛИЙН ШААРДЛАГАА НЭМЭГДҮҮЛЭХ, ХАРИУЦАГЧ НЭМЖ ТАТАХ, ГУРАВДАГЧ ЭТГЭЭД ОРОЛЦУУЛАХ, НЭХЭМЖЛЭГЧ, ХАРИУЦАГЧИЙГ СОЛИХ, ЭРХ ЗАЛГАМЖЛАХ АЖИЛЛАГАА ХИЙХГҮЙ.
751.4.ГЭР БҮЛИЙН ХАРИЛЦААНААС ҮҮСЭХ БҮХ ТӨРЛИЙН МАРГААНД ТУСГАЙЛСАН ЖУРМААР ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ЖУРАМ ҮЙЛЧЛЭХГҮЙ.
752 ДУГААР ЗҮЙЛ.ХЭРГИЙГ НЭГ ШҮҮХ ХУРАЛДААНААР ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ЗАРЧИМ
752.1.ТУСГАЙЛСАН ЖУРМААР ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНД ХЭРГИЙГ НЭГ ШҮҮХ ХУРАЛДААНААР, ЦААСАН БОЛОН ЦАХИМ НОТЛОХ БАРИМТАД ТУЛГУУРЛАН ШИЙДВЭРЛЭХ ЗАРЧИМ ҮЙЛЧИЛНЭ.
752.2.ЗОХИГЧ ХЭРГИЙГ ШИЙДВЭРЛЭХ ШҮҮХ ХУРАЛДААНААС ӨМНӨ ШААРДЛАГА, ХАРИУ ТАЙЛБАР, ТАТГАЛЗАЛ, ТҮҮНИЙГ НОТЛОХ БАРИМТЫГ ШҮҮХЭД ИРҮҮЛЭХ ҮҮРЭГТЭЙ.
752.3.ТУСГАЙЛСАН ЖУРМААР ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНД ЭРХ ЗҮЙН ТУСЛАЛЦАА АВАХТАЙ ХОЛБООТОЙ АЛИВАА ЗАРДЛЫГ НЭХЭМЖЛЭГЧИД УЧИРСАН ХОХИРОЛД ТООЦОХГҮЙ.
753 ДУГААР ЗҮЙЛ.ТУСГАЙЛСАН ЖУРМААР ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНД
ШҮҮХИЙН МЭДЭГДЭХ ХУУДСЫГ ХҮРГҮҮЛЭХ
753.1.ШҮҮХ МЭДЭГДЭХ ХУУДСЫГ БАТАЛГААТ ШУУДАНГААР, ЭСХҮЛ ШҮҮХИЙН АЖИЛТНААР БИЕЧЛЭН ХҮРГҮҮЛЭХ ЭНЭ ХУУЛИЙН 77.2-Т ЗААСАН АЖИЛЛАГААГ ХИЙСЭН БОЛОВЧ ХАРИУЦАГЧ ТУС ХАЯГТ ОРШИН СУУДАГГҮЙ БОЛ ОРШИН СУУХ АЛБАН ЁСНЫ ХАЯГИЙГ УЛСЫН БҮРТГЭЛИЙН БАЙГУУЛЛАГААС ТОДРУУЛАХ АЖИЛЛАГААГ ШҮҮХ САНААЧИЛГААРАА ХИЙНЭ.
753.2.ЭНЭ ХУУЛИЙН 753.1-Д ЗААСНЫ ДАГУУ УЛСЫН БҮРТГЭЛИЙН БАЙГУУЛЛАГААС ТОДРУУЛЖ ИРҮҮЛСЭН ХАЯГААР ШҮҮХИЙН МЭДЭГДЭХ ХУУДСЫГ ХҮРГҮҮЛСЭН БОЛОВЧ ХАРИУЦАГЧ УГ ХАЯГТ ОРШИН СУУДАГГҮЙ БОЛ ИРГЭН, ХУУЛИЙН ЭТГЭЭДТЭЙ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГААС ХАРИЛЦАХ ТӨРИЙН МЭДЭЭЛЛИЙН НЭГДСЭН СИСТЕМИЙН ИРГЭНИЙ БОЛОН ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН БҮРТГЭЛИЙН ДУГААР БҮХИЙ ЦАХИМ ШУУДАНГИЙН ХАЯГААР МЭДЭГДЭХ ХУУДСЫГ ХҮРГҮҮЛНЭ.
753.3.ЭНЭ ХУУЛИЙН 753.2-Т ЗААСАН ЦАХИМ ШУУДАНГИЙН ХАЯГААС ГАДНА ХАРИУЦАГЧИЙН АЖЛЫН БОЛОН ХУВИЙН ХЭРЭГЦЭЭНИЙ ЦАХИМ ШУУДАНГИЙН ХАЯГИЙН МЭДЭЭЛЛИЙГ НЭХЭМЖЛЭЛД ТУСГАСАН БОЛ ЭДГЭЭР ХАЯГААР ШҮҮХИЙН МЭДЭГДЭХ ХУУДСЫГ ДАВХАР ХҮРГҮҮЛНЭ.
753.4.ЭНЭ ХУУЛИЙН 753.2, 753.3-Т ЗААСНЫ ДАГУУ ЦАХИМ ШУУДАНГИЙН ХАЯГААР МЭДЭГДЭХ ХУУДСЫГ ХҮРГҮҮЛСНЭЭС ХОЙШ 14 ХОНОГ ӨНГӨРСӨН БОЛ МЭДЭГДЭХ ХУУДСЫГ ХҮЛЭЭН АВСАНД ТООЦНО.
754 ДҮГЭЭР ЗҮЙЛ.ТУСГАЙЛСАН ЖУРМААР ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНД
НЭХЭМЖЛЭЛ ГАРДУУЛАХ
754.1.ЭНЭ ХУУЛИЙН 753-Т ЗААСНЫ ДАГУУ МЭДЭГДЭХ ХУУДСЫГ ХҮРГҮҮЛЭХДЭЭ НЭХЭМЖЛЭЛИЙН ХУВИЙГ, ХЭРГИЙН ОРОЛЦОГЧИЙН ЭРХ, ҮҮРГИЙН ТАЛААРХ ДЭЛГЭРЭНГҮЙ ТАЙЛБАРЫН ХАМТ ИЛГЭЭНЭ. ХЭРЭВ МЭДЭГДЭХ ХУУДАС, НЭХЭМЖЛЭЛИЙН ХУВЬ, ТАЙЛБАРЫГ БАТАЛГААТ ШУУДАНГААР ИЛГЭЭСЭН, ЭСХҮЛ ШҮҮХИЙН АЖИЛТНААР БИЕЧЛЭН ХҮРГҮҮЛСНИЙГ ЭНЭ ХУУЛИЙН 77 ДУГААР ЗҮЙЛД ЗААСНЫ ДАГУУ ХҮЛЭЭН АВСАН БОЛ ИЙНХҮҮ ХҮЛЭЭН АВСАН ӨДРӨӨР, ЭНЭ ХУУЛИЙН 753.4-Т ЗААСНЫ ДАГУУ ХҮРГҮҮЛСЭН БОЛ МӨН ЗҮЙЛД ЗААСАН МЭДЭГДЭХ ХУУДАС ХҮЛЭЭН АВСАНД ТООЦОХ ӨДРИЙГ НЭХЭМЖЛЭЛИЙГ ХУВИЙГ ГАРДАЖ АВСАН ӨДӨР ГЭЖ ҮЗНЭ.
755 ДУГААР ЗҮЙЛ.НОТЛОХ БАРИМТЫГ ШИНЖЛЭН СУДЛАХ, ГЭРЧ АСУУХ
755.1.ШҮҮХ НОТЛОХ БАРИМТЫГ ХҮЛЭЭН АВМАГЦ ШИНЖЛЭН СУДАЛСАН БОЛ ШҮҮХ ХУРАЛДААНД НОТЛОХ БАРИМТЫГ НЭГБҮРЧЛЭН ШИНЖЛЭН СУДЛАХ ЭНЭ ХУУЛИЙН 108.1-Д ЗААСАН АЖИЛЛАГААГ ХЯЗГААРТАЙ ЯВУУЛЖ БОЛНО.
755.2.ГЭРЧ ЭНЭ ХУУЛИЙН 43.3-Т ЗААСАН ЭРХ, ҮҮРГИЙГ ОЙЛГОСНЫ ҮНДСЭН ДЭЭР ҮНЭН ЗӨВ МЭДҮҮЛСНЭЭ ИЛЭРХИЙЛЭН, НОТАРИАТААР ГЭРЧЛҮҮЛСЭН МЭДҮҮЛГИЙГ ШҮҮХЭД ИРҮҮЛСЭН НЬ ХАНГАЛТТАЙ ГЭЖ ШҮҮХ ҮЗВЭЛ НОТЛОХ БАРИМТААР ҮНЭЛЖ БОЛНО.
755.3.ДУУНЫ, ДУУ-ДҮРСНИЙ БИЧЛЭГИЙН ТУСЛАМЖТАЙ ГЭРЧ, ШҮҮГЧ, ЗОХИГЧ НЭГЭН ЗЭРЭГ ХОЛБОГДОН АВСАН ГЭРЧИЙН МЭДҮҮЛГИЙГ ХАНГАЛТТАЙ ГЭЖ ШҮҮХ ҮЗВЭЛ НОТЛОХ БАРИМТААР ҮНЭЛЖ БОЛНО.
755.4.ХЭРГИЙГ ЕРДИЙН ЖУРМААР ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНД ШИЛЖҮҮЛСЭН НЬ ГЭРЧИЙН МЭДҮҮЛГИЙГ ЭНЭ ХУУЛИЙН 755.2, 755.3-Т ЗААСНЫ ДАГУУ ҮНЭЛЭХЭД СААД БОЛОХГҮЙ.
756 ДУГААР ЗҮЙЛ.ЕРДИЙН ЖУРМААР ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНД ШИЛЖИХ
756.1.ЗОХИГЧ ШҮҮХ ХУРАЛДААН ЭХЛЭХЭЭС ӨМНӨ ХҮСЭЛТ ГАРГАСАН БОЛ ХЭРГИЙГ ЕРДИЙН ЖУРМААР ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНД ШИЛЖҮҮЛНЭ.
756.2.ДАРААХ ТОХИОЛДОЛД ШҮҮХ ХЭРГИЙГ ЕРДИЙН ЖУРМААР ХЯНАН ШИЙДВЭРЛЭХЭЭР АЖИЛЛАГААНД ШИЛЖҮҮЛНЭ:
756.2.1.НЭХЭМЖЛЭЛ ГАРГАХДАА ЭНЭ ХУУЛИЙН 751.1-Д ЗААСНЫГ ЗӨРЧСӨН;
756.2.2.ХАРИУЦАГЧ ШҮҮХ ХУРАЛДААНД ХҮНДЭТГЭН ҮЗЭХ ШАЛТГААНЫ УЛМААС ИРЭЭГҮЙ БӨГӨӨД ЦААСАН БОЛОН ЦАХИМ НОТЛОХ БАРИМТАД ТУЛГУУРЛАН ХЭРГИЙГ ШИЙДВЭРЛЭХ БОЛОМЖГҮЙ ГЭЖ ШҮҮХ ҮЗСЭН;
756.2.3.ШҮҮХ ТУХАЙН ХЭРГИЙГ ТУСГАЙЛСАН ЖУРМААР ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ НЬ ТОХИРОМЖГҮЙ ГЭЖ ҮЗСЭН.
756.3.ХЭРГИЙГ ЕРДИЙН ЖУРМААР ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНД ШИЛЖҮҮЛЭХДЭЭ ШҮҮГЧ ЗАХИРАМЖ ГАРГАНА.
756.4.ХЭРГИЙГ ТУСГАЙЛСАН ЖУРМААР ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНЫ ЯВЦАД ШҮҮХЭЭС ТОГТООСОН ТОВ ЕРДИЙН ЖУРМААР ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНД ХҮЧИНТЭЙ ХЭВЭЭР БАЙНА.
757 ДУГААР ЗҮЙЛ.ХЭРГИЙГ ТУСГАЙЛСАН ЖУРМААР ХЯНАН ШИЙДВЭРЛЭСЭН ШҮҮХИЙН ШИЙДВЭР
757.1.ЭНЭ ХУУЛИЙН 756.1, 756.2-Т ЗААСНААС БУСАД ТОХИОЛДОЛД ШҮҮХ ЭНЭ ХУУЛИЙН 752.2-Т ЗААСАН ШҮҮХ ХУРАЛДААНААС ШИЙДВЭР ГАРГАНА.
757.2.ЭНЭ ХУУЛИЙН 757.1-Д ЗААСАН ШИЙДВЭР НЬ УДИРТГАЛ, ҮНДЭСЛЭХ, ТОГТООХ ХЭСЭГТЭЙ БАЙХ БА ҮНДЭСЛЭХ ХЭСЭГТ НЭХЭМЖЛЭЛИЙН ШААРДЛАГА, ТАТГАЛЗАЛ, ШИЙДВЭРИЙН ҮНДЭСЛЭЛИЙН ТОВЧ АГУУЛГЫГ ДУРДАНА. ЭНЭ ШИЙДВЭРИЙН ДЭЛГЭРЭНГҮЙ БҮТЭЦ, БОЛОВСРУУЛАХ АРГАЧЛАЛЫГ МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХЭЭС БАТАЛНА.
757.3.ШИЙДВЭРИЙГ ЗОХИГЧ, ТӨЛӨӨЛӨГЧИД ГАРДУУЛНА. ШҮҮГЧИЙН ТООН ГАРЫН ҮСГЭЭР БАТАЛГААЖУУЛСАН ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙГ ГАРСАН ӨДРӨӨС НЬ ХОЙШ 7 ХОНОГИЙН ДОТОР ЭНЭ ХУУЛИЙН 753.2, 753.3-Т ЗААСНЫ ДАГУУ ЦАХИМ ХЭЛБЭРЭЭР ЗОХИГЧ, ТӨЛӨӨЛӨГЧИД ХҮРГҮҮЛСНЭЭР ГАРДУУЛСАНД ТООЦНО.
758 ДУГААР ЗҮЙЛ.ШҮҮХИЙН ШИЙДВЭРЭЭР НЭМЭЛТ ХУГАЦАА ТОГТООХ, ХУВААРЬ ГАРГАН ХЭСЭГЧЛЭН ТӨЛӨХ
758.1.НЭХЭМЖЛЭЛИЙН ШААРДЛАГЫГ БҮРЭН, ЭСХҮЛ ХЭСЭГЧЛЭН ХАНГАСАН БОЛ ХАРИУЦАГЧИЙН САНХҮҮГИЙН БАЙДАЛ, ХАРГАЛЗВАЛ ЗОХИХ БУСАД ЗАЙЛШГҮЙ ШАЛТГААНААР, ХАРИУЦАГЧИЙН ХҮСЭЛТЭД ҮНДЭСЛЭН МӨНГӨ ТӨЛӨХ НЭМЭЛТ ХУГАЦАА ТОГТООХ, ЭСХҮЛ ХУВААРИЙН ДАГУУ ХЭСЭГЧЛЭН ТӨЛӨХӨӨР ШҮҮХИЙН ШИЙДВЭРТ ЗААЖ БОЛНО. НЭМЭЛТ ХУГАЦАА ШИЙДВЭРИЙГ ГАРСАН ӨДРӨӨС ХОЙШ НЭГ ЖИЛЭЭС ИЛҮҮГҮЙ БАЙНА.
758.2.ШҮҮХИЙН ШИЙДВЭРЭЭР НЭМЭЛТ ХУГАЦАА ТОГТООСОН, ЭСХҮЛ ХУВААРЬ ГАРГАН ХЭСЭГЧЛЭН ТӨЛӨХӨӨР ЗААСАН БОЛ ХАРИУЦАГЧ ТӨЛБӨР ТӨЛӨХ ҮҮРГЭЭ ЗӨРЧСӨН ХУГАЦААНД ГҮЙЦЭТГЭЭГҮЙ ҮҮРГИЙН ҮНИЙН ДҮНГИЙН 20 ХУВИАС ХЭТРЭХГҮЙ ХЭМЖЭЭНИЙ ТОРГУУЛИЙГ НЭГ УДАА ТООЦОХООР ШҮҮХИЙН ШИЙДВЭРТ ЗААЖ БОЛНО.
759 ДҮГЭЭР ЗҮЙЛ.ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙГ ЭС ЗӨВШӨӨРӨХ
759.1.ТУСГАЙЛСАН ЖУРМААР ХЯНАН ШИЙДВЭРЛЭСЭН ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙГ ЭС ЗӨВШӨӨРВӨЛ ЭНЭ ХУУЛИЙН 757.3-Т ЗААСНААР ГАРДУУЛСНААС ХОЙШ 7 ХОНОГИЙН ДОТОР ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХЭД ГОМДОЛ ГАРГАЖ БОЛНО.
759.2.ДАВЖ ЗААЛДАХ ГОМДОЛ ГАРСАН ХЭРГИЙГ ШҮҮХ ХҮЛЭЭН АВСАН ӨДРӨӨС ХОЙШ 21 ХОНОГТ БАГТААН ХЯНАН ШИЙДВЭРЛЭНЭ.
759.3.ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНЫ ЖУРМЫГ НОЦТОЙ ЗӨРЧСӨН ҮНДЭСЛЭЛЭЭР ХЭРГИЙГ ДАХИН ШИЙДВЭРЛҮҮЛЭХЭЭР АНХАН ШАТНЫ ШҮҮХЭД БУЦААХААС БУСАД ТОХИОЛДОЛД ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ ХЭРГИЙГ ШИЙДВЭРЛЭНЭ. ХЭРГИЙГ ДАХИН ШИЙДВЭРЛҮҮЛЭХЭЭР БУЦААСАН БОЛ АНХАН ШАТНЫ ШҮҮХ ХЭРГИЙГ ЕРДИЙН ЖУРМААР ХЯНАН ШИЙДВЭРЛЭНЭ.
7510 ДУГААР ЗҮЙЛ.МӨНГӨН ТОРГУУЛЬ ОНОГДУУЛАХ
7510.1.ЭНЭ ХУУЛИЙН 751.2-Т ЗААСНЫГ ЗӨРЧСӨН БОЛ ШҮҮГЧ ШИЙТГЭВЭР ГАРГАН УГ ЭТГЭЭДИЙГ ЗУУН МЯНГА ХҮРТЭЛ ТӨГРӨГӨӨР ТОРГОНО.