19.3.1. иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, иргэнд эрүүл зан үйл төлөвшүүлэх, өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдээлэл, сургалт, сурталчилгаа, нөлөөллийн үйл ажиллагаа;
19.3.2. хүний эрүүл мэндэд нөлөөлж байгаа эрсдэлт хүчин зүйлийг судлах, тандах үйл ажиллагаа;
19.3.3. эмийн зохистой хэрэглээг сурталчлан таниулах;
19.3.4. эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд орчин үеийн дэвшилтэт технологи шинээр нэвтрүүлэх үйл ажиллагаа;
19.3.5. зайлшгүй шаардлагаар гадаад улсад эмчлүүлсэн өвчтөний эмчилгээний зардалд дэмжлэг үзүүлэх;
19.3.6. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тэтгэмжийн даатгалын шимтгэл төлсөн байвал зохих хугацааг хангаагүй эсхүл тэтгэмжийн шимтгэл төлж байгаагүй амьгүй донорт олгох оршуулгын тэтгэмж.