Өргөн мэдүүлэгдсэн хуулийн төслийн мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2023 оны 12-р сарын 21 өдөр
Ulaanbaatar city
ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ

1 ДҮГЭЭР ЗҮЙЛ
ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД ДООР ДУРДСАН АГУУЛГАТАЙ ЗҮЙЛ, ХЭСЭГ, ЗААЛТ НЭМСҮГЭЙ:
1/4 дүгээр зүйлийн 4.1.34-4.1.39 дэх заалт:.
4.1.34. “форвард гэрээ” гэж талуудад тодорхой тоо, хэмжээ бүхий хөрөнгийг урьдчилан тохиролцсон үнээр тогтоосон хугацаанд худалдах, худалдан авах үүргийг үүсгэх биржийн бус зах зээл дээр арилжих үүсмэл санхүүгийн хэрэгслийг;
4.1.35. “своп гэрээ” гэж талуудад хоёр өөр санхүүгийн хэрэгслээс үүсэх ирээдүйн мөнгөн урсгал болон төлбөрийн үүргийг тогтоосон хугацаанд солилцох үүргийг үүсгэх биржийн бус зах зээл дээр арилжих үүсмэл санхүүгийн хэрэгслийг;
4.1.36. “хаалттай хүрээнд худалдах” гэж үнэт цаасыг нийтэд санал болгохгүйгээр 50-аас дээшгүй тооны этгээдэд урьдчилан тохиролцон, эсхүл шууд санал болгон худалдахыг;
4.1.37. “хувьцааны хамтын санхүүжилт” гэж гарааны компани, жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч энэ хуулийн 501.1-д заасан этгээдээр дамжуулан өөрсдийн бизнесийн төсөл, хөтөлбөрөө хөрөнгө оруулагчид танилцуулж, хувьцаагаа санал болгох замаар санхүүжилт татах үйл ажиллагааг;
4.1.38. “номиналь данс” гэж харилцагчийн мөнгөн хөрөнгө болон үнэт цаасыг нэгтгэн бүртгэх, төлбөр гүйцэтгэх болон хадгалах зориулалт бүхий дансыг;
4.1.39. “олон улсын санхүүгийн байгууллагын өрийн хэрэгсэл” гэж Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээний дагуу олон улсын санхүүгийн байгууллагаас Монгол Улсын үнэт цаасны зах зээлд гаргах өрийн хэрэгслийг.”
2/5 дугаар зүйлийн 5.1.11, 5.1.12 дахь заалт:.
5.1.11. энэ хуульд заасан үнэт цаасны зах зээлд банкнаас гаргасан хадгаламжийн сертификат;
5.1.12. олон улсын санхүүгийн байгууллагын өрийн хэрэгсэл.”
3/10 дугаар зүйлийн 10.15.7-10.15.9 дэх заалт:.
10.15.7. гадаад улсын үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагад бүртгэлтэй хуулийн этгээд Монгол Улсад нийтэд санал болгон үнэт цаасаа гаргах;
10.15.8. үнэт цаасны зах зээлд банкнаас хадгаламжийн сертификат гаргах;
10.15.9. олон улсын санхүүгийн байгууллагын өрийн хэрэгсэл гаргах.”
161дүгээр зүйл:. Олон улсын санхүүгийн байгууллагын өрийн хэрэгсэл
1611. Олон улсын санхүүгийн байгууллагын өрийн хэрэгслийг биржийн болон биржийн бус зах зээл дээр энэ хуульд нийцүүлэн гаргаж болно.
1612. Энэ хуулийн 161.1-д заасны дагуу гаргах өрийн хэрэгслийг бүртгэх, түүнд тавигдах нөхцөл, шаардлагыг тогтоох журмыг Хороо батална.”
191дүгээр зүйл:. Үнэт цаасны зах зээлд банкнаас гаргасан хадгаламжийн сертификат арилжих
191.1. Банк нь хадгаламжийн сертификатыг үнэт цаас хэлбэрээр үнэт цаасны зах зээлд арилжихаар нийтэд санал болгох, эсхүл хаалттай хүрээнд худалдаж болно.
191.2. Энэ хуулийн 191.1-д заасан үнэт цаасны зах зээлд гаргах хадгаламжийн сертификат нь мөнгөн хадгаламжийн гэрээгээр зохицуулагдахгүй.
191.3. Үнэт цаасны зах зээлд арилжихаар гаргах хадгаламжийн сертификатыг бүртгэх болон банканд тавигдах нөхцөл, шаардлагыг тогтоох журмыг Төв банк / Монголбанк/-ны саналыг харгалзан Хороо батална.
191.4. Банкнаас үнэт цаасны зах зээлд гаргах хадгаламжийн сертификатын үнийн дүн, нөхцөл, төрөл, төвлөрлийн үзүүлэлтэд тавигдах хязгаарлалтыг тогтоох, тайлагнах, хяналт тавихтай холбоотой журмыг Хорооны саналыг харгалзан Төв банк /Монголбанк/ батална.
191.5. Банк нь хадгаламжийн сертификат үнэт цаасны зах зээлд арилжихаар гаргахад Төв банк /Монголбанк/-ны зөвшөөрөл авна.”
6/20 дугаар зүйлийн 20.4, 20.5 дахь хэсэг:.
20.4. Аймаг, нийслэлийн үнэт цаас гаргагч болон олон улсын санхүүгийн байгууллагад энэ хуулийн 20.1.3, 20.1.4, 20.1.6, 20.1.8, 20.1.10 дахь заалт хамаарахгүй.
20.5. Үнэт цаас гаргагчийн үйл ажиллагаа, санхүүгийн байдлын талаарх тогтмол болон тухай бүр ирүүлэх мэдээлэл, түүний ил тод байдлын журмыг Хороо батална.
7/24 дүгээр зүйлийн 24.1.19 дэх заалт:.
24.1.19. хувьцааны хамтын санхүүжилтийн үйл ажиллагаа.”
8/24 дүгээр зүйлийн 24.10-24.13 дахь хэсэг:.
24.10. Нийтэд санал болгосноос бусад тохиолдолд зохицуулалттай этгээдийн хувьцааг худалдах, арилжих, барьцаалах болон бусад хэлбэрээр шилжүүлэхэд дараах нөхцөл, шаардлагыг хангасан байна:
24.10.1. хэлцэл хийж буй мөнгөн хөрөнгийн гарал үүсэл нь зээлийн эх үүсвэрээс бүрдээгүй, хууль ёсны байх;
24.10.2. худалдан авагч, барьцаалагч нь энэ хуулийн 27.2.5-д заасан шаардлагыг хангасан байх;
24.10.3. хувьцаагаа худалдах, арилжих, барьцаалах болон бусад хэлбэрээр шилжүүлэхтэй холбоотой гэрээ байгуулсан байх;
24.10.4. хувьцааг тэргүүн ээлжид худалдан авахтай холбоотой Компанийн тухай хуульд заасан ажиллагааг хэрэгжүүлсэн байх.
24.11. Салбар, төлөөлөгчийн газар байгуулахыг хүссэн зохицуулалттай этгээд дараах нөхцөл, шаардлагыг хангасан байна:
24.11.1. сүүлийн хоёр улиралд Хорооноос баталсан зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг хангаж ажилласан байх;
24.11.2. салбар, төлөөлөгчийн газар нь байнгын үйл ажиллагаа явуулах ажлын байртай, тухайн салбар, төлөөлөгчийн газарт тогтмол ажиллах ажилтантай байх;
24.11.3. салбар, төлөөлөгчийн газрын үйл ажиллагааг хэвийн явуулахад шаардлагатай хүний нөөц, тоног төхөөрөмж, программ хангамжтай байх;
24.11.4. салбар, төлөөлөгчийн газар байгуулах шийдвэр гаргасан этгээд салбар төлөөлөгчийн газрын үйл ажиллагааны журмыг баталсан байх.
24.12. Энэ хуулийн 24.1.1-24.1.14-т заасан зохицуулалттай этгээд нь Зөвшөөрлийн тухай хуульд заасан тусгай болон энгийн зөвшөөрөл авах хүсэлт гаргасан бичиг баримтыг ирүүлсэн өдрөөс хойш ажлын 30 өдрийн дотор хянаж, шийдвэрлэнэ.
24.13. Энэ хуулийн 24.12-т заасан шийдвэр гаргахад нэмэлт баримт бичиг, тайлбар гаргуулах шаардлагатай тохиолдолд шийдвэр гаргах хугацааг ажлын 15 хүртэл өдрөөр сунгаж болно.”
9/25 дугаар зүйлийн 25.1.12 дахь заалт:.
25.1.12. үйл ажиллагаатай холбогдох цахим сүлжээ, системийн тогтвортой, тасралтгүй, найдвартай, үр ашигтай байдлыг хангах.”
10/27 дугаар зүйлийн 27.2.8- 27.2.12 дахь заалт:.
27.2.8. гүйцэтгэх удирдлага, мэргэжилтэн нь энэ хуулийн 35 дугаар зүйлд заасны дагуу ажил, үйлчилгээний төрөлд нийцсэн эрх авсан талаарх нотлох баримт;
27.2.9. хувьцаа эзэмшигч (хувьцаат компанийн хувьд нийт хувьцааны таваас дээш хувийг эзэмшигч), төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүн, гүйцэтгэх удирдлага, дотоод хяналтын ажилтан болон мэргэжилтэн нь дараах шалгуурыг хангасан байна:
27.2.9.1. Эрүүгийн хуульд заасан авлигын, эдийн засгийн болон терроризм, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх, тэдгээрийг санхүүжүүлэх, хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах гэмт хэргийн нэгд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй;
27.2.9.2. зээл, батлан даалт, баталгааны гэрээний аль нэгд гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэлгүй;
27.2.9.3. сүүлийн таван жилд төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүн, гүйцэтгэх удирдлагаар ажиллаж байсан үнэт цаасны зах зээлд оролцогчийн тусгай зөвшөөрөл зөрчлийн улмаас хүчингүй болж байгаагүй байх;
27.2.9.4. гүйцэтгэх удирдлага, эсхүл мэргэжилтэн нь өөр зохицуулалттай этгээдийн тав ба түүнээс дээш хувийг эзэмшдэггүй байх;
27.2.9.5. тохиромжтой этгээдийг тодорхойлохтой холбоотой журамд заасан бусад шаардлагыг хангасан байх.
27.2.10. үйл ажиллагаанд үүсэж болзошгүй эрсдэл, ашиг сонирхлын зөрчлийг илрүүлэх, үнэлэх, удирдах дотоод хяналтын журамтай, түүнийг хэрэгжүүлэх хараат бус дотоод хяналтын ажилтантай байх;
27.2.11. гадаад мэргэжилтнүүдийн тоо нийт ажилтны 30 хувиас хэтрэхгүй иргэд байх;
27.2.12. гүйцэтгэх удирдлага, мэргэжилтэн нь мэргэжлийн хариуцлагын даатгалд даатгуулсан байх.”
11/27 дугаар зүйлийн 27.6 дахь хэсэг:.
27.6. Энэ хуулийн 24.1.6-24.1.9, 24.1.11-д заасан үйл ажиллагаа эрхлэх хүсэлт гаргасан хуулийн этгээд нь энэ хуулийн 27.2-т зааснаас гадна дараах нөхцөл, шаардлагыг хангасан байна:
27.6.1. үйл ажиллагааг эрхлэхэд шаардлагатай бүтэц, зохион байгуулалттай байх;
27.6.2. үндсэн үйл ажиллагааг эрхлэх чиглэлийн болон мэдээлэл, технологийн бие даасан нэгжтэй, эсхүл хариуцсан ажилтантай байх;
27.6.3. үйл ажиллагаанд ашиглах программ хангамж мэдээллийн нууцлал, мэдээлэл технологийн аюулгүй байдлыг хангасан байх;
27.6.4. бусад дэд бүтцийн байгууллагын цахим сүлжээнд холбогдсон байх;
27.6.5. дотоод мэдээлэл эзэмшигчдийн, харилцагчдаас ирсэн санал гомдлыг шийдвэрлэх нэгжтэй, эсхүл хариуцсан ажилтантай байх.
12/33 дугаар зүйлийн 33.2.4 дэх заалт:.
33.2.4. хувьцааны хамтын санхүүжилтийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдийн тухайд Хорооноос тогтоосон шаардлагыг хангасан тусгай программ хангамжтай байх.”
13/33 дугаар зүйлийн 33.7.4, 33.7.5 дахь заалт:.
33.7.4. хороонд бүртгүүлснээс хойш гурван жилийн хугацаанд үнэт цаасны зах зээлд оролцогчид үйлчилгээ үзүүлээгүй;
33.7.5. энэ хуулийн 33.2, 33.3, 33.10-т заасан шалгуур, нөхцөл, шаардлагыг хангахгүй болсон.
14/33 дугаар зүйлийн 33.10 дахь хэсэг:.
33.10. Энэ хуулийн 24.1.19-д заасан зохицуулалттай үйл ажиллагаанд тавигдах нөхцөл, шаардлагыг Хороо тогтооно.
15/36 дугаар зүйлийн 36.17, 36.18 дахь хэсэг:.
36.17. Брокер үнэт цаас болон мөнгөн хөрөнгийн номиналь данс эзэмшихэд тавигдах нөхцөл шаардлага, тухайн дансаар дамжуулан харилцагчид үйлчилгээ үзүүлэхтэй холбогдох нарийвчилсан харилцааг зохицуулсан журмыг Хороо батална.
36.18. Брокерийн үйл ажиллагаа эрхлэхийг хүсэлт гаргасан хуулийн этгээд нь энэ хуулийн 27.2-т зааснаас гадна дараах нөхцөл, шаардлагыг хангасан байна:
36.18.1. үнэт цаасны арилжаа эрхлэх, клирингийн байгууллагын гишүүнчлэлийн журамд заасан нөхцөл, программ хангамжийн шаардлагыг тус тус хангасан байх;
36.18.2. брокерийн үйл ажиллагаа эрхлэх хоёроос доошгүй мэргэжилтэнтэй байх;
36.18.3. нягтлан бодох бүртгэлийн зааварт нийцсэн шаардлагатай мэдээлэл, харилцагчтай байгуулсан гэрээ, харилцагчийн бүртгэл, тэдний хөрөнгийн хөдөлгөөнтэй холбогдох гүйлгээний мэдээллийг хадгалах, мэдээлэл өгөхтэй холбоотой Хорооноос тогтоосон шалгуурыг хангасан тусгай программ хангамжтай байх.”
16/37 дугаар зүйлийн 37.8 дахь хэсэг:.
37.8. Дилерийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд нь энэ хуулийн 27.2-т зааснаас гадна дараах нөхцөл, шаардлагыг хангасан байна:
37.8.1. үнэт цаасны арилжаа эрхлэх, тооцооны байгууллагын гишүүнчлэлийн журамд заасан нөхцөл, шаардлагыг хангасан байх;
37.8.2. үнэт цаасны брокерын үйл ажиллагааг нэг жилийн хугацаанд эрхэлсэн байх;
37.8.3. дилерийн үйл ажиллагаа эрхлэх мэргэжилтэнтэй байх.
17/39 дүгээр зүйлийн 39.3 дахь хэсэг:.
39.3. Үнэт цаасны хөрөнгө оруулалтын зөвлөхийн үйл ажиллагаа эрхлэх этгээд нь энэ хуулийн 27.2-т зааснаас гадна дараах нөхцөл, шаардлагыг хангасан байна:
39.3.1. хөрөнгө оруулалтын зөвлөхийн үйл ажиллагаа эрхлэх мэргэжилтэнтэй байх;
39.3.2. хөрөнгө оруулалтын зөвлөх үйлчилгээний гэрээ, хэлцлийг боловсруулж, хянах хуулийн мэргэжилтэнтэй, эсхүл үнэт цаасны зах зээлд оролцогчид хууль зүйн зөвлөгөө үзүүлэх хуулийн этгээдээс энэ чиглэлээр тогтмол үйлчилгээ авахаар гэрээ байгуулсан байх;
39.3.3. үнэт цааснаас үүсэж болох эрсдэлийг тооцох, хэмжих, үнэлэх, удирдах дүрэм, журамтай, энэ чиглэлээр ажиллах мэргэжилтэнтэй байх.
18/40 дүгээр зүйлийн 40.7 дахь хэсэг:.
40.7. Үнэт цаасны итгэмжлэн удирдах үйл ажиллагаа эрхлэх хүсэлт гаргасан хуулийн этгээд нь энэ хуулийн 27.2-т зааснаас гадна дараах нөхцөл, шаардлагыг хангасан байна:
40.7.1. төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн олонх нь хараат бус гишүүн байх;
40.7.2. үнэт цааснаас үүсэж болох эрсдэлийг тооцох, хэмжих, үнэлэх, удирдах журамтай, энэ чиглэлээр ажиллах мэргэжилтэнтэй байх;
40.7.3. эрх бүхий албан тушаалтан нь үнэт цаасны зах зээлийн зохицуулалттай этгээд болон банк, даатгал, бусад санхүүгийн компанийн аль нэгд гүйцэтгэх удирдлага, эсхүл бусад эрх бүхий албан тушаал хавсран эрхэлдэггүй байх;
40.7.4. гүйцэтгэх удирдлага, мэргэжилтэн нь гадаадын, эсхүл өөрийн орны санхүүгийн зах зээлд гурваас доошгүй жил хөрөнгө оруулалтын шийдвэр гаргах түвшний албан тушаал эрхэлж байсан туршлагатай байх.”
19/41 дүгээр зүйлийн 41.7 дахь хэсэг:.
41.7. Андеррайтерийн үйл ажиллагаа эрхлэх хүсэлт гаргасан хуулийн этгээд нь энэ хуулийн 27.2-т зааснаас гадна дараах нөхцөл, шаардлагыг хангасан байна:
41.7.1. үнэт цаасны үнэлгээ, үнийн тооцооллыг хийх, төсөл, судалгаа, хөрөнгө оруулагч, үнэт цаас гаргагчтай харилцах чиглэлээр дагнан ажиллах гурваас доошгүй мэргэжилтэнтэй байх;
41.7.2. үнэт цааснаас үүсэж болох эрсдэлийг тооцох, хэмжих, үнэлэх, удирдах дүрэм, журамтай, энэ чиглэлээр ажиллах мэргэжилтэнтэй байх;
41.7.3. үнэт цаас гаргагч этгээдтэй байгуулах үйлчилгээ үзүүлэх гэрээний стандарт нөхцөл нь дараах зүйлийг тусгасан байх:
41.7.3.1. гэрээ хүчинтэй байх хугацаа;
41.7.3.2. талуудын хүлээх үүрэг, хариуцлага;
41.7.3.3. нийтэд санал болгож буй үнэт цаасны захиалгын хугацаа;
41.7.3.4. үнэт цаасны захиалгыг авах, хуваарилах арга аргачлал;
41.7.3.5. үнэт цаасны үнийг тогтворжуулах хугацаа, арга хэлбэр;
41.7.3.6. үйлчилгээний хураамжийн хэмжээ.
41.7.4. үнэт цаасны зах зээлд брокерын, эсхүл дилерийн үйл ажиллагааг хоёр жилийн хугацаанд эрхэлж, арилжаа эрхлэх, төлбөр тооцоо, хадгаламжийн байгууллагаас гишүүнчлэлийн үүрэг хангалттай биелүүлсэн талаарх дүгнэлт гаргуулсан, Хорооны баталсан зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг хангасан байх.
20/42 дугаар зүйлийн 42.19 дэх хэсэг:.
42.19. Хуульд өөрөөр заагаагүй бол үнэт цаасны өмчлөх эрхийн бүртгэлийн үйл ажиллагаа эрхэлж буй этгээд нь хувьцаат компани хэлбэртэй банкны хувьцаа эзэмшигчийн тархалтын мэдээллийг Төв банк /Монголбанк/-аас шаардсан тохиолдолд мэдээллийн эзнээс зөвшөөрөл авсны үндсэн дээр тухай бүр гаргаж өгөх үүрэгтэй.
21/45 дугаар зүйлийн 45.10, 45.11 дэх хэсэг:.
45.10. Номиналь эзэмшигчээс бусад харилцагчийн үнэт цаасыг тухайн харилцагчийн нэр дээр бүртгэж, тухайлсан бүртгэл хөтөлнө.
45.11. Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь үнэт цаасны шилжүүлгийн болон мөнгөн төлбөрийн гүйлгээнд саатал гарсан тохиолдолд холбогдох арга хэмжээг авах, сааталтай холбоотой эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэхэд оролцоно.
22/46 дугаар зүйлийн 46.7-46.10 дахь хэсэг:.
46.7. Кастодианы үйл ажиллагаа эрхэлж байгаа этгээд нь харилцагчийн нэрийн өмнөөс түүний зөвшөөрлөөр үнэт цаасны төлбөр, шилжүүлэг гүйцэтгэж болно.
46.8. Кастодианы харилцагч нь гадаад улсад кастодианы үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй номиналь эзэмшигч, эсхүл итгэмжлэгдсэн өмчлөгч байх тохиолдолд бенефициар өмчлөгчийг өөрийн улсын хууль тогтоомжийн дагуу таньж мэдэж, бүртгэнэ.
46.9. Энэ хуулийн 46.8-д заасан кастодианы харилцагч нь Хороо, үйлчилгээ үзүүлж буй кастодианы эрхэлж байгаа этгээдийн шаардлагаар бенефициар өмчлөгчдийн мэдээллийг гаргаж өгөх үүрэгтэй.
46.10. Кастодианы үйл ажиллагаа эрхлэх хүсэлт гаргасан хуулийн этгээд нь энэ хуулийн 27.2-т зааснаас гадна дараах нөхцөл, шаардлагыг хангасан байна:
46.10.1. тусгай зөвшөөрөл авах хүсэлт гаргасан хуулийн этгээд нь үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн байгууллага бол Компанийн тухай хуульд заасан шаардлага хангасан төлөөлөн удирдах зөвлөлтэй байх;
46.10.2. мэргэжилтнүүд нь банк, санхүү, хөрөнгийн зах зээл дээр ажиллаж байсан туршлагатай, үнэт цаасны зах зээл дээр ажиллах эрх авсан, гурваас дээш жил ажилласан зургаа болон түүнээс дээш мэргэжилтэнтэй байх;
46.10.3. Төв банк /Монголбанк/, үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллага, үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн байгууллага, бусад мэргэжлийн оролцогч болон харилцагчтай мэдээлэл солилцох, төлбөр тооцоо гүйцэтгэх тоног төхөөрөмж, техник, программ хангамжийг бүрдүүлсэн байх;
46.10.4. кастодианы үйл ажиллагаа явуулах сүлжээ, программ хангамжид гэмтэл, саатал гарсан, давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдал үүссэн тохиолдолд түүнд хадгалсан мэдээллийн бааз, бусад өгөгдлийг давхар хадгалах, сэргээх системтэй байх;
46.10.5. нийтэд холбогдох мэдээлэл хүргэх өөрийн тогтмол ажилладаг цахим хуудастай байх;
46.10.6. тусгай зөвшөөрөл авах хүсэлт гаргасан хуулийн этгээд нь банк бол дараах шаардлагыг хангасан байна:
46.10.6.1. кастодианы үйл ажиллагаа эрхлэх тусгаар, бие даасан нэгжтэй байх;
46.10.6.2. кастодианы үйл ажиллагаа эрхлэх нэгж нь харилцагчид үйлчилгээ үзүүлэх нөхцөлийг хангасан дэд бүтэцтэй байх;
46.10.6.3. кастодианы үйл ажиллагаа эрхлэх нэгжийн бүртгэл, тайлан, тооцоо болон албан бичиг хэрэг хөтлөлт нь банкны үндсэн болон бусад үйл ажиллагааны бүртгэл, тайлан, тооцоо, албан бичиг хэргээс тусдаа хөтлөгдөх нөхцөл боломжоор хангасан, эдгээр мэдээлэлд зөвхөн кастодианы үйл ажиллагаа эрхлэх нэгжид ажиллаж буй ажилтан нэвтрэх боломжтой байх;
46.10.6.4. банкны үйл ажиллагааг гурван жилээс доошгүй хугацаанд эрхэлсэн байх;
46.10.6.5. гурваас доошгүй гишүүнээс бүрдсэн төлөөлөн удирдах зөвлөлтэй байх бөгөөд тэдгээрийн нэгээс доошгүй нь хараат бус гишүүн байх.
23/47 дугаар зүйлийн 47.8, 47.9 дэх хэсэг:.
47.8. Нээлттэй хувьцаат компани болох урьдчилсан нөхцөл шаардлага хангуулах зорилгоор хаалттай хувьцаат компанийн хувьцааг үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагын бүртгэлд бүртгэж, хувьцааг мэргэжлийн хөрөнгө оруулагчид санал болгож, тэдгээрийн хооронд арилжиж болно.
47.9. Энэ хуулийн 47.8-д заасан харилцааг зохицуулсан нарийвчилсан журмыг Хороо батална.
24/50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэг:.
50.5. Санхүүжих чадавхын зэрэглэл тогтоох үйл ажиллагаа эрхлэх хүсэлт гаргасан хуулийн этгээд нь энэ хуулийн 27.2-т зааснаас гадна дараах нөхцөл, шаардлагыг хангасан байна:
50.5.1. хувьцаа эзэмшигч нь дараах этгээд байна:
50.5.1.1. банк, санхүүгийн байгууллага болон олон улсын санхүүгийн байгууллага;
50.5.1.2. сүүлийн таван жилд жилийн аудитлагдсан тайлангаар үйл ажиллагааны борлуулалтын орлого нь нэг тэрбум төгрөгөөс доошгүй, Монгол Улсад бүртгэлтэй компани;
50.5.1.3. зэрэглэл тогтоох үйл ажиллагааг гурваас доошгүй жил эрхэлж буй гадаад улсын зэрэглэл тогтоох байгууллага;
50.5.1.4. компанийн нийт гаргасан хувьцааны 20 ба түүнээс дээш хувийг дангаараа, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран эзэмшдэггүй иргэн.
50.5.2. төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн олонх нь хараат бус гишүүн байх;
50.5.3. төлөөлөн удирдах зөвлөлөөс дараах дүрэм, журам, аргачлал, тэмдэглэгээ, тайлангийн загварыг баталсан байна:
50.5.3.1. зэрэглэл тогтоох аргачлал, тэмдэглэгээ, зэрэглэл тогтоох үйл ажиллагааны тайлангийн загвар;
50.5.3.2. Үнэт цаасны хороодын олон улсын байгууллагаас гаргасан зөвлөмжид нийцүүлэн боловсруулсан зэрэглэл тогтоох үйл ажиллагааны журам болон ёс зүйн дүрэм;
50.5.3.3. үйлчлүүлэгчийн дотоод мэдээлэл, баримт материалыг ашиглах, хадгалах, хамгаалах журам;
50.5.3.4. тогтоосон зэрэглэлийн талаарх мэдээллийг олон нийтэд хүргэх журам;
50.5.3.5. шинжээчтэй байгуулах гэрээний үндсэн загвар;
50.5.3.6. арга, аргачлал, үзүүлэлт, тэмдэглэгээ, тодорхойлолтын тухай танилцуулга.
50.5.4. олон нийтэд мэдээлэл хүргэх цахим хуудастай байх;
50.5.5. зэрэглэл тогтоох хороо таваас доошгүй гишүүнтэй байх бөгөөд гишүүн хуульд заасан мэргэжилтэнд тавигдах шаардлагыг хангасан байх;
50.5.6. зэрэглэл тогтоох чиглэлээр ажилласан ажлын туршлагатай хоёроос доошгүй шинжээч мэргэжилтэнтэй байх, эсхүл эдийн засаг, санхүүгийн шинжилгээ, эрсдэлийн удирдлагын чиглэлээр таваас доошгүй жил ажилласан дөрвөөс доошгүй шинжээч мэргэжилтэнтэй байх.”
501sup>. Хувьцааны хамтын санхүүжилтийн үйл ажиллагаа
5011. Хувьцааны хамтын санхүүжилтийн үйл ажиллагаа эрхлэх этгээд нь тусгай программ хангамжаар дамжуулан гарааны компани, жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч болон хөрөнгө оруулагчийн хооронд санхүүгийн зуучлалын үйл ажиллагааг үр ашигтайгаар зохион байгуулах зорилготой байна.
501 2. Хувьцааны хамтын санхүүжилтийн үйл ажиллагааны үндсэн орлого нь гарааны компани, жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч болон хөрөнгө оруулагчид тусгай программ хангамж ашиглуулснаас авах шимтгэлээс бүрдэнэ.
5013. Хувьцааны хамтын санхүүжилтийн үйл ажиллагааг эрхлэх этгээдийн үйл ажиллагаа,түүний программ хангамжид тавигдах нөхцөл, шаардлагыг тогтоохтой холбоотой харилцааг зохицуулсан журмыг Хороо тогтооно.
5014. Хувьцааны хамтын санхүүжилтийн үйл ажиллагаа нь энэ хуулийн 11.1-д заасан үнэт цаасыг нийтэд санал болгох ажиллагаанд хамаарахгүй.
5015. Хувьцааны хамтын санхүүжилтийн үйл ажиллагаанд тавигдах гарааны компани, жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчийн татан төвлөрүүлэх хөрөнгийн нийт хэмжээ, хөрөнгө оруулалт татах хугацаа болон иргэн, хуулийн этгээдэд тавигдах шаардлага, хөрөнгө оруулах хөрөнгийн дээд хэмжээ, хязгаарлалтыг Хороо тогтооно.”
26/51 дүгээр зүйлийн 51.1.6 дахь заалт:.
51.1.6. хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд үнэт цаасны хөрөнгө оруулалтын зөвлөхийн үйл ажиллагааг.
27/51 дүгээр зүйлийн 51.4 дэх хэсэг:.
51.4. Энэ хуулийн 27.2-т зааснаас гадна дараах шаардлагыг хангасан зохицуулалттай этгээд үнэт цаасны зах зээлд зохицуулалттай үйл ажиллагааг хавсран эрхлэх хүсэлт гаргаж болно:
51.4.1. Хорооноос тогтоосон төлбөрийн чадварын харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг сүүлийн дөрвөн улирал дараалан хангаж ажилласан байх;
51.4.2. Хорооноос хийсэн газар дээрх шалгалтаар сайн болон хангалттай үнэлгээ авсан, шалгалтын дүнгээр өгсөн үүрэг даалгаврын биелэлт хангагдсан байх.
28/63 дугаар зүйлийн 63.1.20-63.1.24 дэх заалт:.
63.1.20. хувьцааны хамтын санхүүжилтийн үйл ажиллагааны журмыг тогтоож, үйлчилгээ үзүүлэгч этгээдийг бүртгэх, бүртгэлээс хасах;
63.1.21. хаалттай хувьцаат компанийн хувьцааг бүртгэх, хадгалах, өмчлөх эрх шилжүүлэхтэй холбоотой журмыг батлах;
63.1.22. үнэт цаас зээлэх, зээлдүүлэх үйлчилгээг үзүүлэхтэй холбогдсон журмыг батлах;
63.1.23. үнэт цаасаар гэрчлэгдсэн өмчлөх эрхийг бусдад бэлэглэл, өв залгамжлалаар шилжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулсан журмыг батлах;
63.1.24. хуульд заасан бусад.
29/78 дугаар зүйлийн 78.3 дахь хэсэг:.
78.3. Дотоод мэдээллийг ашиглан арилжаанд оролцох үйлдлээс сэргийлэх харилцааг зохицуулсан журмыг Хороо батална.
30/80 дугаар зүйлийн 80.6 дахь хэсэг:.
80.6. Үнэт цаасны зах зээлийг урвуулан ашиглах үйлдлээс сэргийлэх харилцааг зохицуулсан журмыг Хороо батална.”
882. Үнэт цаас үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлд тавигдах шаардлага, бүрдүүлэх баримт бичиг
882 1. Үнэт цаас үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг таван жилийн хугацаагаар олгоно.
882 2. Үнэт цаас үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл хүсэгч нь Зөвшөөрлийн тухай хуулийн 4.1 дүгээр зүйлд зааснаас гадна дараах шаардлагыг хангасан байна:
882 2.1. холбогдох мэргэжлийн байгууллагаас ажлын байрны хөдөлмөрийн эрүүл ахуйн нөхцөлийн дүгнэлт гарсан байх;
882 2.2. үнэт цаас үйлдвэрлэхэд ашиглагддаг шаардлага хангасан тоног төхөөрөмжтэй байх;
882 2.3. үнэт цаас үйлдвэрлэхтэй холбоотой аюулгүй ажиллагаа, нууцлалыг хангасан байх.
882 3. Үнэт цаас үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд Зөвшөөрлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаас гадна дараах баримт бичгийг хавсаргана:
882 3.1. ерөнхий танилцуулга, үүсгэн байгуулах баримт бичиг;
882 3.2. үнэт цаас үйлдвэрлэхтэй холбоотой тоног төхөөрөмж, аюулгүй ажиллагааг ханган ажиллах хүний нөөцийн мэдээлэл;
882 3.3. үнэт цаас үйлдвэрлэх горимыг тогтоосон журам, илүүдэл болон алдаатай үнэт цаасны устгал, түүний бүртгэлд тавих хяналт, байгууллагын дотоод хяналтад мөрдөгддөг дүрэм, журмын хуулбар.

2 ДУГААР ЗҮЙЛ
ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН 7 ДУГААР ЗҮЙЛИЙН 7.1 ДЭХ ХЭСГИЙН “НИЙСЛЭЛ,” ГЭСНИЙ ДАРАА “ОЛОН УЛСЫН САНХҮҮГИЙН БАЙГУУЛЛАГА,” ГЭЖ, 24 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙН 24.1.13 ДАХЬ ЗААЛТЫН “ХӨРӨНГӨ” ГЭСНИЙ ӨМНӨ “ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНГИЙН ТУХАЙ ХУУЛЬД ЗААСАН” ГЭЖ, МӨН ЗҮЙЛИЙН 24.3 ДАХЬ ХЭСГИЙН, 33 ДУГААР ЗҮЙЛИЙН 33.1, 33.2 ДАХЬ ХЭСГИЙН “24.1.17” ГЭСНИЙ ДАРАА “, 24.1.19” ГЭЖ, МӨН ЗҮЙЛИЙН 33.6.2 ДАХЬ ЗААЛТЫН “33.3” ГЭСНИЙ ДАРАА “, 33.10” ГЭЖ, 36 ДУГААР ЗҮЙЛИЙН 36.8 ДАХЬ ХЭСГИЙН “ДАНСАНД” ГЭСНИЙ ДАРАА “, ЭСХҮЛ НОМИНАЛЬ ДАНСАНД” ГЭЖ, МӨН ЗҮЙЛИЙН 36.11 ДЭХ ХЭСГИЙН “ХАРИЛЦАГЧИЙН НЭР ДЭЭР” ГЭСНИЙ ДАРАА “, ЭСХҮЛ МӨНГӨН ХӨРӨНГИЙН НОМИНАЛЬ” ГЭЖ, 41 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙН 41.4.1 ДЭХ ЗААЛТЫН “БЭЛТГЭХ,” ГЭСНИЙ ДАРАА “ҮНЭТ ЦААС ГАРГАГЧ ТҮҮНИЙ САНАЛ БОЛГОХ ҮНЭТ ЦААСНЫ ТАЛААР МАГАДЛАН ШИНЖИЛГЭЭ ХИЙХ,” ГЭЖ, 45 ДУГААР ЗҮЙЛИЙН 45.6 ДАХЬ ХЭСГИЙН “БҮРТГЭЛИЙН” ГЭСНИЙ ӨМНӨ “ТУХАЙЛСАН” ГЭЖ, 51 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙН 51.1.1 ДЭХ ЗААЛТЫН “ДИЛЕРИЙН” ГЭСНИЙ ДАРАА “, ҮНЭТ ЦААСНЫ ИТГЭМЖЛЭН УДИРДАХ” ГЭЖ, 63 ДУГААР ЗҮЙЛИЙН 63.1.6, 63.1.10 ДАХЬ ЗААЛТЫН “ХАСАХ” ГЭСНИЙ ДАРАА “, ТҮҮНТЭЙ ХОЛБООТОЙ НАРИЙВЧИЛСАН ЖУРМЫГ ТОГТООХ” ГЭЖ ТУС ТУС НЭМСҮГЭЙ.

3 ДУГААР ЗҮЙЛ
ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ДАРААХ ЗҮЙЛ, ХЭСЭГ, ЗААЛТЫГ ДООР ДУРДСАНААР ӨӨРЧЛӨН НАЙРУУЛСУГАЙ:
1/3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэг:.
3.1. Энэ хуулиар үнэт цаасыг нийтэд санал болгох, эсхүл хаалттай хүрээнд гаргах, арилжих, бүртгэх, клиринг, төлбөр тооцоог гүйцэтгэх, хадгалах, бусад зохицуулалттай үйл ажиллагаа эрхлэхтэй холбогдсон харилцааг зохицуулна.
2/4 дүгээр зүйлийн 4.1.1-4.1.4 дэх заалт:.
4.1.1. "үнэт цаасны зах зээл” гэж үнэт цаасыг бүртгүүлэх, гаргах, арилжих, түүгээр гэрчлэгдсэн эрхийг шилжүүлэх, клиринг, төлбөр тооцоог гүйцэтгэх, хадгалах үйлчилгээ үзүүлэхтэй холбогдсон зах зээлийн харилцааг;
4.1.2. “биржийн зах зээл” гэж үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагад бүртгүүлсэн үнэт цаасыг арилжихтай холбогдсон харилцааг;
4.1.3. “биржийн бус зах зээл” гэж энэ хуулийн 4.1.19-д заасан этгээд хууль тогтоомжоор хориглоогүй, өөрийн өмчлөлийн болон өмчлөгчөөс эрх олгосон хөрөнгөөр санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авахтай холбогдсон харилцааг;
4.1.4. “үнэт цаасны анхдагч зах зээл” гэж үнэт цаас гаргагч үнэт цаасаа хөрөнгө оруулагчид нийтэд санал болгон, эсхүл хаалттай хүрээнд худалдахтай холбогдсон харилцааг;”
3/4 дүгээр зүйлийн 4.1.7 дахь заалт:.
4.1.7. “үүсмэл санхүүгийн хэрэгсэл /дериватив/” гэж опцион гэрээ, фьючерсийн гэрээ, форвард гэрээ, своп гэрээ болон Санхүүгийн зохицуулах хорооноос үнэт цаасны зах зээлд арилжихыг зөвшөөрсөн бусад санхүүгийн хэрэгслийг;
4/4 дүгээр зүйлийн 4.1.13 дахь заалт:.
4.1.13. “хадгаламжийн бичиг гаргагч /депозитор/” гэж Монгол Улсын болон гадаад улсын үнэт цаасны хадгаламжийн /кастодиан/ үйл ажиллагаа эрхлэгч этгээдийг;
5/4 дүгээр зүйлийн 4.1.19 дэх заалт:.
4.1.19. “мэргэжлийн хөрөнгө оруулагч” гэж хөрөнгө оруулалтын төрөлжсөн банк, хөрөнгө оруулалтын сан, тэтгэврийн сан, банк, банк бус санхүүгийн үйл ажиллагаа, даатгал, андеррайтер, дилер, үнэт цаасны итгэмжлэн удирдах, хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд зэрэг хууль болон Санхүүгийн зохицуулах хорооноос мэргэжлийн хөрөнгө оруулагч гэж тогтоосон бусад этгээдийг;
6/4 дүгээр зүйлийн 4.1.27 дахь заалт:.
4.1.27. “үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагын хөрөнгийн биржийн бүртгэл” гэж тухайн үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагын биржийн арилжаанд оруулахыг зөвшөөрсөн үнэт цаасны бүртгэлийг;
7/9 дүгээр зүйлийн 9.3, 9.4 дэх хэсэг:.
9.3. Урьд нь нийтэд санал болгон гаргасан тухайн төрлийн үнэт цаасыг хаалттай хүрээнд худалдахаар нэмж гаргахдаа хялбаршуулсан журмаар Хороонд бүртгүүлэх ба түүнтэй холбогдсон журмыг Хороо батална.
9.4. Урьд нь нийтэд санал болгон үнэт цаас гаргасан хуулийн этгээд өөр төрлийн үнэт цаасыг хаалттай хүрээнд худалдахаар гаргаж байгаа бол энэ талаар Хороонд мэдээлэл хүргүүлэх ба олон нийтэд өөрийн болон арилжаа эрхлэх байгууллагын цахим хуудсаар дамжуулан мэдээлнэ.”
8/9 дүгээр зүйлийн 9.13 дахь хэсэг:.
9.13. Хороо, үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагаас энэ хуулийн 9.6-д заасны дагуу нийтэд санал болгон гаргах үнэт цаас, түүний танилцуулгыг бүртгэсэн, нийтэд санал болгох болон үнэт цаасны анхдагч зах зээлд худалдах зөвшөөрөл олгосныг тухайн үнэт цаасанд өгч байгаа баталгаа гэж үзэхгүй бөгөөд үнэт цаасыг худалдан авсны улмаас хөрөнгө оруулагчид учирсан хохирлыг бүртгэсэн байгууллага хариуцахгүй.
9/12 дугаар зүйлийн 12.5-12.7 дахь хэсэг:.
12.5. Энэ хуулийн 12.4-т заасан тайланд үнэт цаасыг хоёрдогч зах зээл дээр арилжих бэлтгэл хангагдсан тухай үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагын тодорхойлолтыг хавсаргасан байна.
12.6. Хороо үнэт цаасыг үнэт цаасны анхдагч зах зээлд худалдсан тухай тайланг ажлын гурван өдөрт багтаан хянах ба зөрчил гараагүй, үнэт цаасны анхдагч зах зээлд худалдах ажиллагаа амжилттай болсон гэж үзсэн тохиолдолд үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжааг эхлүүлэх зөвшөөрлийг олгоно.
12.7. Хороо доор дурдсан нөхцөлийн аль нэг нь бүрэн хангагдсан бол үнэт цаасны анхдагч зах зээлд худалдах ажиллагааг амжилттай болсон гэж үзнэ:
12.7.1. үнэт цаасыг тогтоосон үнээр гаргаж байгаа тохиолдолд санал болгосон бүх үнэт цаас худалдагдсан буюу татан төвлөрүүлбэл зохих мөнгөн хөрөнгийг үнэт цаас гаргагчийн холбогдох дансанд бүрэн байршуулсан;
12.7.2. үнэт цаасыг захиалгын бүртгэлийн аргаар санал болгосон тохиолдолд төвлөрүүлбэл зохих мөнгөн хөрөнгийг үнэт цаас гаргагчийн холбогдох дансанд бүрэн байршуулсан;
12.7.3. үнэт цаасыг санал болгосны дараа түүний худалдаагүй үлдсэн хэсгийг андеррайтер нь худалдан авч энэ хуулийн 12.7.1 эсхүл 12.7.2-т заасан нөхцөлийг бүрдүүлсэн.
16 дугаар зүйл. Компанийн өрийн хэрэгсэл
16.1. Компанийн өрийн хэрэгслийг биржийн болон биржийн бус зах зээл дээр энэ хуульд нийцүүлэн гаргана.
16.2. Компанийн нийтэд санал болгон гаргах өрийн хэрэгслийг бүртгэх журмыг Хороо батална.
16.3. Компанийн нийтэд санал болгон гаргах өрийн хэрэгсэл нь дараах нөхцөлийн аль нэгийг хангасан байна:
16.3.1. үүргийн гүйцэтгэлийг хангах барьцаа, эсхүл баталгаатай байх;
16.3.2. санхүүгийн чадавхын зэрэглэл тогтоох үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдээр зэрэглэл тогтоолгосон байх.
16.4. Хорооноос тогтоосон шалгуурыг хангасан компани тодорхой үнийн дүн бүхий өрийн хэрэгслүүдийг бүхэлд нь нэг удаа бүртгүүлж, тэдгээрийг нэг удаа, эсхүл хэд хэдэн удаагийн давтамжтайгаар нийтэд хэсэгчлэн санал болгон худалдаж болно.
16.5. Компанийн өрийн хэрэгслийг хэд хэдэн удаагийн давтамжтайгаар нийтэд хэсэгчлэн санал болгон худалдах тохиолдолд эхний гаргах өрийн хэрэгсэл нь энэ хуулийн 10.1-д заасан хугацаанд гарсан байна.
16.6. Хороо зөвшөөрсөн тохиолдолд энэ хуулийн 24.1.5, 24.1.10-д заасан болон бусад этгээд нь компанийн өрийн хэрэгслийг эзэмшигч, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зорилгоор үнэт цаас гаргагчаас шаардлагатай мэдээллийг тухай бүр шаардах, барьцаа, баталгааны гэрээг байгуулах, түүний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг итгэмжлэлгүйгээр эдэлнэ.
11/17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэг:.
17.3. Монгол Улсад бүртгэгдсэн хуулийн этгээд гадаад улсад нийтэд санал болгон үнэт цаас гаргах, эсхүл гадаад улсын үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагад бүртгүүлэх тохиолдолд Хороонд мэдэгдэнэ.
19 дүгээр зүйл. Үүсмэл санхүүгийн хэрэгсэл арилжих
19.1. Үүсмэл санхүүгийн хэрэгслийг биржийн болон биржийн бус зах зээл дээр гаргах, арилжих, оролцогчид тавих нөхцөл, шаардлагыг тогтоох ерөнхий журмыг Хороо батална.
19.2. Биржийн зах зээл дээр арилжаалагдах үүсмэл санхүүгийн хэрэгсэл, стандарт гэрээний нөхцөл, түүнийг арилжих журмыг тухайн үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллага батална.
19.3. Биржийн бус зах зээл дээр үүсмэл санхүүгийн хэрэгслийг арилжихдаа олон улсад хэрэглэгддэг нийтлэг зохицуулалт, стандартыг баримтална.
13/20 дугаар зүйлийн 20.1.6 дахь заалт.
20.1.6. санхүүгийн тайланг Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд заасан хугацаанд, мөн жилийн эцсийн санхүүгийн тайланг Хороонд бүртгэлтэй аудитын байгууллагаар аудит хийлгүүлж, дүгнэлтийн хамт ажлын 3 өдрийн дотор Хороо, үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагад хүргүүлэх;
14/21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэг:.
21.2. Үнэт цаас гаргагч, эсхүл түүний эрх бүхий албан тушаалтан нь хувьцаа эзэмшигч болон хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хохироосон, хууль бус үйл ажиллагаа явуулсан гэж үзвэл Хороо үнэт цаас гаргагчид учруулсан хохирлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлэхээр шаардах, тухайн шийдвэр болон түүнийг үндэслэн хийсэн хэлцлийг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг итгэмжлэлгүйгээр эдэлж болно.
15/29 дүгээр зүйлийн 29.1.2 дахь заалт:.
29.1.2. хууль, Хорооноос тогтоосон журмыг зөрчсөн талаар үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллага, клиринг, төлбөр тооцоо, хадгаламжийн байгууллага зэрэг эрх бүхий өөрийгөө зохицуулах байгууллагаас гаргасан хүсэлт нь үндэслэл бүхий бол;
16/33 дугаар зүйлийн 33.3 дахь хэсэг:.
33.3. Энэ хуулийн 24.1.15-24.1.17-д заасан зохицуулалттай үйл ажиллагааны төрөл тус бүрд тавих нөхцөл, шаардлагыг энэ хуулийн 69 дүгээр зүйлд заасан үнэт цаасны зах зээл дэх өөрийгөө зохицуулах байгууллага, Хуульчдын холбоо, хөрөнгийн үнэлгээний мэргэжлийн байгууллага, Мэргэшсэн нягтлан бодогчдын институтийн саналыг харгалзан Хороо тогтооно.
17/35 дугаар зүйлийн 35.8, 35.9 дэх хэсэг:.
35.8. Мэргэшлийн зөвлөлийн гишүүдийн гуравны нэгээс доошгүй нь Хорооны төлөөлөл байна.
35.9. Мэргэшлийн шалгаруулалт явуулах, мэргэжилтэнд эрх олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох, үргэлжилсэн сургалт зохион байгуулахтай холбогдсон журмыг энэ хуулийн 69.2-т заасан мэргэжлийн холбоо батална.
18/36 дугаар зүйлийн 36.14 дэх хэсэг:.
36.14. Брокерын нэр дээрх харилцагчийн мөнгөн хөрөнгийн болон үнэт цаасны номиналь данснаас бусдын өмнө брокерийн хүлээсэн үүргийг гүйцэтгэхгүй ба эрх бүхий этгээдээс брокерын дансыг битүүмжлэх тохиолдолд харилцагчийн мөнгөн хөрөнгийн болон үнэт цаасны номиналь дансыг давхар битүүмжлэхийг хориглоно.
19/36 дугаар зүйлийн 36.16 дахь хэсэг:.
36.16. Гадаад улсын үнэт цаасны зах зээлд үнэт цаас худалдах, худалдан авахад зуучлах үйл ажиллагааг Хорооны зөвшөөрлөөр эрхлэх бөгөөд дараах нөхцөл, шаардлагыг хангасан байна:
36.16.1. Хорооноос тогтоосон хэмжээний хувь нийлүүлсэн хөрөнгөтэй байх;
36.16.2. Хорооноос тогтоосон тусгай нөхцөл шаардлагыг хангасан үнэт цаасны төлбөр тооцоо, бүртгэлийн программтай байх ба программ нь дараах нөхцөлийг хангасан байна:
36.16.2.1. гадаад улсын үнэт цаасны арилжаа эрхлэх, төлбөр тооцоо, хадгаламжийн байгууллагын болон кастодиан банкны системд нийцсэн, тухайн улсын хадгаламжийн болон кастодиан, брокерын компанийн дүрэм, журамд нийцүүлэн харилцагчийн хөрөнгийн бүртгэлийг хөтөлдөг байх;
36.16.2.2. харилцагч өөрийн данс дахь хөрөнгийн талаарх мэдээллийг цахим болон бусад хэлбэрээр авах боломжоор хангасан байх;
36.16.3. харилцагчийн данс хариуцсан мэргэжилтэнтэй байх ба уг мэргэжилтэн нь үнэт цаасны төлбөр тооцоо, бүртгэлийн чиглэлээр үнэт цаасны зах зээлд мэргэжлийн ажил, үйлчилгээ явуулах эрхтэй байх;
36.16.4. гадаад улсын үнэт цаасны зах зээлд үнэт цаас худалдах, худалдан авахад зуучлах брокерын үйл ажиллагааны журамтай байх;
36.16.5. гадаад улсын үнэт цаасны зах зээлд үнэт цаас худалдах, худалдан авахад зуучлах үйл ажиллагааг эрхлэхэд баримтлах бодлого, бизнесийн төлөвлөгөө, эрсдэлийн удирдлага, санхүүгийн тооцоололтой байх.
20/41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэг:.
41.1. Үнэт цаас гаргагчтай байгуулсан гэрээний үндсэн дээр түүний үнэт цаасыг гаргахад мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх, үнэт цаасны анхдагч зах зээлд санал болгох, захиалга авах, хуваарилах, үнэт цаас гаргагчийн үнэт цаасны анхдагч зах зээлд худалдагдаагүй үлдсэн үнэт цаасыг андеррайтерийн гэрээнд заасан хэмжээгээр худалдаж авах зэрэг ажиллагааг андеррайтерийн үйл ажиллагаа гэнэ.
21/43, 44 дүгээр зүйл:.
43 дугаар зүйл. Үнэт цаасны клирингийн үйл ажиллагаа
43.1. Үнэт цаасны клирингийн үйл ажиллагаа (цаашид “клирингийн үйл ажиллагаа” гэх) гэж клирингийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд (цаашид “клирингийн төв” гэх)-ээс хэрэгжүүлэх доор дурдсан үйл ажиллагааг ойлгоно. Үүнд:
43.1.1. үнэт цаасны арилжааны хэлцлийг хуваан худалдан авагч талын эсрэг худалдагч тал, худалдагч талын эсрэг худалдан авагч тал буюу дундын зуучлагчийн үүрэг гүйцэтгэх;
43.1.2. үнэт цаасны арилжааны хэлцлийн эсрэг тал болсонтой холбоотой эрх үүргийг хэрэгжүүлэх;
43.1.3. үнэт цаасны арилжааны баталгаажсан болон арилжааны бус хэлцлийн дагуу үнэт цаас шилжүүлэх болон мөнгөн төлбөр гүйцэтгэхтэй холбоотой арилжаанд оролцогч талуудын хүлээх үүргийг хэлцэл тус бүрээр эсхүл цэвэршүүлсэн дүнгээр тодорхойлох;
43.1.4. үнэт цаас шилжүүлэх болон мөнгөн төлбөр гүйцэтгэх даалгаврыг эрх бүхий төлбөр тооцооны байгууллагад илгээх;
43.1.5. үнэт цаасны арилжааны хэлцэлд оролцогч талууд үүргээ биелүүлээгүйгээс шалтгаалан үүсэх талуудын болон системийн эрсдэлийг удирдах.
43.2. Клирингийн төв нь клирингийн үйл ажиллагааг шударга, үр ашигтай, үр дүнтэй зохион байгуулах, системийн эрсдэлийг бууруулах үүрэгтэй.
43.3. Клирингийн төв гишүүнчлэлтэй (цаашид “клирингийн гишүүн” гэх) байх бөгөөд клирингийн төвийн тусгай зөвшөөрлийн шалгуурыг Хорооны журмаар, клирингийн төвийн гишүүн элсүүлэх шалгуурыг клирингийн төвийн журмаар тус тус зохицуулна.
43.4. Үнэт цаасны арилжааны клиринг, төлбөр тооцооны үйл ажиллагааг эрсдэлгүй найдвартай гүйцэтгэх зорилгоор клирингийн гишүүн нь гэрээт үнэт цаасны компани болон харилцагчаас барьцаа шаардах, барьцаа хөрөнгийг өөрийн дансанд байршуулах, баталгаажсан хэлцэлтэй холбоотой гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгийг үл маргах журмаар захиран зарцуулах эрхтэй.
43.5. Үнэт цаасны арилжааны клиринг, төлбөр тооцооны үйл ажиллагааг эрсдэлгүй найдвартай гүйцэтгэх зорилгоор үнэт цаасны компани өөрийн харилцагчаас захиалгын үнийн дүнгийн тодорхой хувиар барьцаа байршуулахыг шаардах, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцааг үл маргах журмаар захиран зарцуулах эрхтэй.
43.6. Үнэт цаасны арилжааны клиринг, төлбөр тооцооны үйл ажиллагааны системийн эрсдэлийг удирдах зорилгоор клирингийн төв нь төлбөрийн баталгааны сан байгуулах, төлбөрийн баталгааны сангийн үйл ажиллагааны журам гаргах, удирдан зохион байгуулах үүрэгтэй. Төлбөрийн баталгааны сангийн эх үүсвэр нь клирингийн төв, клирингийн гишүүний төлбөрийн баталгааны санд оруулсан мөнгөн хуримтлалаас бүрдэнэ.
43.7. Шүүхээс үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагын баталгаажсан хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсон тохиолдолд тухайн баталгаажсан хэлцлийн клиринг, төлбөр тооцоог хэрэгжүүлэх үйл ажиллагааны зардал, шимтгэл, баталгаажсан хэлцлийн төлбөрийг холбогдох хууль тогтоомжийн дагуу буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ.
43.8. Үнэт цаасны арилжааны баталгаажсан хэлцэлтэй холбоотой төлбөрийн үүрэг бүрэн төлөгдөж дуусах хүртэлх хугацаанд тухайн хэлцлийн клиринг, төлбөр тооцооны үйл ажиллагаатай холбоотой үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллага, клирингийн төв, төлбөр гүйцэтгэх байгууллагын энэ хуульд заасны дагуу хэрэгжүүлж буй үйл ажиллагааг зогсоохгүй.
43.9. Клирингийн төв нь тухайн мэдээллийг нийтэд нээлттэй болгох талаар Хороо болон арилжаа эрхлэх байгууллагаас бичгээр шаардсан, эсхүл хууль хяналтын байгууллагын шаардлага, шүүхийн шийдвэр гарснаас бусад тохиолдолд өөрийн гишүүн, түүний харилцагчийн талаарх өөрт байгаа бүх мэдээллийн нууцлалыг хадгална.
43.10. Клирингийн үйл ажиллагааны журмыг Хороо батална.
43.11. Төлбөрийн чадваргүй болсон эсхүл дампуурсан клирингийн гишүүний хөрөнгийг холбогдох хуулийн дагуу хуваарилахдаа тэргүүн ээлжид үнэт цаасны төлбөрийн үүргийг барагдуулна.
44 дүгээр зүйл. Үнэт цаасны төлбөр тооцооны үйл ажиллагаа
44.1. Үнэт цаасны төлбөр тооцооны үйл ажиллагаа гэж тусгай зөвшөөрлийн бүхий хуулийн этгээдээс хэрэгжүүлэх доор дурдсан үйл ажиллагааг ойлгоно:
44.1.1. холбогдох байгууллагаас ирүүлсэн үнэт цаасны шилжүүлэг болон мөнгөн төлбөрийн үүргийг шалган баталгаажуулах;
44.1.2. үнэт цаасны шилжүүлэг болон мөнгөн төлбөрийн гүйлгээг хэлцэл тус бүрээр, эсхүл цэвэршүүлсэн дүнгээр нэгэн зэрэг гүйцэтгэх;
44.1.3. үнэт цаасны шилжүүлгийн болон мөнгөн төлбөрийн гүйлгээнд саатал гарвал тохиолдолд холбогдох арга хэмжээг авах, сааталтай холбоотой эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэхэд оролцох;
44.1.4. үнэт цаасны шилжүүлгийн болон мөнгөн төлбөрийн гүйлгээний тайланг холбогдох байгууллагад хүргүүлэх.
44.2. Үнэт цаасны төлбөр тооцоог тухайн арилжаа явагдсанаас хойш ажлын гурван өдөрт багтаан гүйцэтгэнэ.
44.3. Үнэт цаасны шилжүүлэг хийгдсэнээр үнэт цаасны өмчлөх эрх шилжсэнд тооцно.
22/45 дугаар зүйлийн 45.7 дахь хэсэг:.
45.7. Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь үнэт цаас хадгалуулагчийн өмчлөл дэх үнэт цаасны ногдол ашиг болон үнэт цаас худалдсаны төлбөрийг банкин дахь харилцагчийн мэдүүлсэн дансанд шилжүүлнэ.
23/45 дугаар зүйлийн 45.9 дэх хэсэг:.
45.9. Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь нийтэд болон хаалттай хүрээнд худалдахаар санал болгосон үнэт цаасыг үнэт цаасны төвлөрсөн бүртгэлийн санд бүртгэнэ.
24/48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэг:.
48.2. Клирингийн үйл ажиллагааг тухайн арилжааг зохион байгуулж байгаа байгууллагаас өөр байгууллага гүйцэтгэж байгаа тохиолдолд уг байгууллагыг үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагын хөрөнгийн биржийн арилжаанд оролцсон гэж үзэхгүй.
25/54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэг:.
54.1. Зохицуулалттай этгээд нь тухайн санхүүгийн тайлангийн жил дуусах тухай бүр нягтлан бодох болон бусад бүртгэлдээ аудитын шалгалт хийлгэж, санхүүгийн тайланг аудитын дүгнэлтийн хамт ажлын 3 өдрийн дотор Хороонд ирүүлнэ.
26/63 дугаар зүйлийн 63.1.19 дэх заалт:.
63.1.19. энэ хуулийн 9.3-т заасан үнэт цаасыг бүртгэх;

4 ДҮГЭЭР ЗҮЙЛ
ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН 4 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙН 4.1.9 ДЭХ ЗААЛТЫН “ХУГАЦАА ДУУСМАГЦ” ГЭСНИЙГ “НӨХЦӨЛИЙН ДАГУУ” ГЭЖ, МӨН ЗҮЙЛИЙН 4.1.11 ДЭХ ЗААЛТЫН “ГЭРЭЭНИЙ ТАЛУУДАД ҮҮСГЭХ ГЭРЭЭ БУЮУ” ГЭСНИЙГ “ҮҮСГЭДЭГ” ГЭЖ, МӨН ЗҮЙЛИЙН 4.1.21 ДЭХ ЗААЛТЫН “МЭДЭЭЛЛИЙН” ГЭСНИЙГ “НИЙГМИЙН ЦАХИМ СҮЛЖЭЭ, МЭДЭЭЛЭХ” ГЭЖ, 5 ДУГААР ЗҮЙЛИЙН 5.1.10 ДАХЬ ЗААЛТЫН “АЙМАГ” ГЭСНИЙГ “ЗАСГИЙН ГАЗАР, АЙМАГ” ГЭЖ, МӨН ЗҮЙЛИЙН 5.2.2 ДАХЬ ЗААЛТЫН “ЗОХИЦУУЛАЛТТАЙ” ГЭСНИЙГ “ҮНЭТ ЦААСНЫ” ГЭЖ, МӨН ЗҮЙЛИЙН 5.2.4 ДЭХ ЗААЛТЫН “БАНКНААС ГАРГАСАН” ГЭСНИЙГ “ЭНЭ ХУУЛИЙН 5.1.11-Т ЗААСНААС БУСАД” ГЭЖ, 6 ДУГААР ЗҮЙЛИЙН 6.3 ДАХЬ ХЭСГИЙН “, ЭСХҮЛ” ГЭСНИЙГ “БОЛОН” ГЭЖ, МӨН ЗҮЙЛИЙН 6.4 ДЭХ ХЭСГИЙН, 9 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙН 9.17 ДАХЬ ХЭСГИЙН, 10 ДУГААР ЗҮЙЛИЙН 10.5.1 ДЭХ ЗААЛТЫН, 11 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙН 11.5 ДАХЬ ХЭСГИЙН, 14 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙН 14.1 ДЭХ ХЭСГИЙН, 15 ДУГААР ЗҮЙЛИЙН 15.3 ДАХЬ ХЭСГИЙН, 17 ДУГААР ЗҮЙЛИЙН ЗҮЙЛИЙН 17.1 ДЭХ ХЭСГИЙН, 18 ДУГААР ЗҮЙЛИЙН 18.1 ДЭХ ХЭСГИЙН, 20 ДУГААР ЗҮЙЛИЙН 20.1.8 ДАХЬ ЗААЛТЫН, 22 ДУГААР ЗҮЙЛИЙН 22.2, 22.3 ДАХЬ ХЭСГИЙН, 42 ДУГААР ЗҮЙЛИЙН 42.6.2, 42.6.3 ДАХЬ ЗААЛТЫН “ХӨРӨНГИЙН БИРЖИД” ГЭСНИЙГ “ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖАА ЭРХЛЭХ БАЙГУУЛЛАГАД” ГЭЖ, 6 ДУГААР ЗҮЙЛИЙН 6.6 ДАХЬ ХЭСГИЙН, 17 ДУГААР ЗҮЙЛИЙН ГАРЧГИЙН “ХӨРӨНГИЙН БИРЖИД” ГЭСНИЙГ “ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖАА ЭРХЛЭХ БАЙГУУЛЛАГАД” ГЭЖ, 9 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙН 9.1 ДЭХ ХЭСГИЙН “КОМПАНИЙН” ГЭСНИЙГ “ҮНЭТ ЦААС ГАРГАГЧИЙН” ГЭЖ, МӨН ЗҮЙЛИЙН 9.16 ДАХЬ ХЭСГИЙН, 12 ДУГААР ЗҮЙЛИЙН 12.1 ДЭХ ХЭСГИЙН, 14 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙН 14.2 ДАХЬ ХЭСГИЙН, 18 ДУГААР ЗҮЙЛИЙН 18.4 ДЭХ ХЭСГИЙН, 22 ДУГААР ЗҮЙЛИЙН 22.9 ДЭХ ХЭСГИЙН, 48 ДУГААР ЗҮЙЛИЙН 48.2 ДАХЬ ХЭСГИЙН “ХӨРӨНГИЙН БИРЖИЙН” ГЭСНИЙГ “ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖАА ЭРХЛЭХ БАЙГУУЛЛАГЫН” ГЭЖ, 9 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙН 9.18 ДАХЬ ХЭСГИЙН “САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНД” ГЭСНИЙГ “ХОРООНД” ГЭЖ, 10 ДУГААР ЗҮЙЛИЙН 10.3 ДАХЬ ХЭСГИЙН, МӨН ЗҮЙЛИЙН 10.5.9 ДЭХ ЗААЛТЫН “АРИЛЖИХ” ГЭСНИЙГ “ХУДАЛДАХ” ГЭЖ, 10 ДУГААР ЗҮЙЛИЙН 10.9.9 ДЭХ ЗААЛТ, 37 ДУГААР ЗҮЙЛИЙН 37.3 ДАХЬ ХЭСЭГ, 56 ДУГААР ЗҮЙЛИЙН 56.2.8 ДАХЬ ЗААЛТЫН “ХӨРӨНГИЙН БИРЖЭЭС” ГЭСНИЙГ “ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖАА ЭРХЛЭХ БАЙГУУЛЛАГААС” ГЭЖ, 11 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙН 11.1 ДЭХ ХЭСГИЙН “ЗОХИЦУУЛАЛТТАЙ ЭТГЭЭДТЭЙ” ГЭСНИЙГ “АНДЕРРАЙТЕРТЭЙ” ГЭЖ, 12 ДУГААР ЗҮЙЛИЙН 12.4 ДЭХ ХЭСГИЙН “АРИЛЖСАН” ГЭСНИЙГ “ХУДАЛДСАН” ГЭЖ, МӨН ЗҮЙЛИЙН 12.8 ДАХЬ ХЭСГИЙН “ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААГ” ГЭСНИЙГ “ЗАХ ЗЭЭЛД ХУДАЛДАХ АЖИЛЛАГААГ” ГЭЖ, МӨН ЗҮЙЛИЙН 12.9 ДЭХ ХЭСГИЙН “АРИЛЖААНААС” ГЭСНИЙГ “АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛЭЭС” ГЭЖ, 18 ДУГААР ЗҮЙЛИЙН 18.5 ДАХЬ ХЭСГИЙН, 20 ДУГААР ЗҮЙЛИЙН 20.3 ДАХЬ ХЭСГИЙН, МӨН ЗҮЙЛИЙН 49.1.4 ДЭХ ЗААЛТЫН, 55 ДУГААР ЗҮЙЛИЙН 55.1.4 ДЭХ ЗААЛТЫН, 56 ДУГААР ЗҮЙЛИЙН 56.1 ДЭХ ХЭСГИЙН, 69 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙН 69.2 ДАХЬ ХЭСГИЙН, 79 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙН 79.1 ДЭХ ХЭСГИЙН “ХӨРӨНГИЙН БИРЖ” ГЭСНИЙГ “ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖАА ЭРХЛЭХ БАЙГУУЛЛАГА” ГЭЖ, 24 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙН 24.1.7 ДАХЬ ЗААЛТЫН “АРИЛЖААНЫ ТООЦООНЫ” ГЭСНИЙГ “КЛИРИНГИЙН” ГЭЖ, МӨН ЗҮЙЛИЙН 24.1.8 ДАХЬ ХЭСГИЙН “АРИЛЖААНЫ ТӨЛБӨРИЙН” ГЭСНИЙГ “ТӨЛБӨР ТООЦООНЫ” ГЭЖ, МӨН ЗҮЙЛИЙН 24.7 ДАХЬ ХЭСГИЙН “24.1.14” ГЭСНИЙГ “-24.1.5, 24.1.14” ГЭЖ, 35 ДУГААР ЗҮЙЛИЙН 35.1 ДЭХ ХЭСГИЙН “ЗОХИЦУУЛАЛТТАЙ” ГЭСНИЙГ “ЭНЭ ХУУЛИЙН 24.1.1-24.1.14-Д ЗААСАН ЗОХИЦУУЛАЛТТАЙ” ГЭЖ, МӨН ЗҮЙЛИЙН 35.5 ДАХЬ ХЭСГИЙН “ШАЛГАРУУЛАЛТЫГ” ГЭСНИЙГ “ШАЛГАРУУЛАЛТ, МЭРГЭЖИЛТЭНД ЗОРИУЛСАН ҮРГЭЛЖИЛСЭН СУРГАЛТЫГ” ГЭЖ, 36 ДУГААР ЗҮЙЛИЙН 36.3 ДАХЬ ХЭСГИЙН “СТАНДАРТ НӨХЦӨЛ, ГЭРЭЭ БАЙГУУЛАХ ЖУРМЫГ” ГЭСНИЙГ “НӨХЦӨЛ, ТҮҮНД ТАВИГДАХ ШААРДЛАГЫГ” ГЭЖ, МӨН ЗҮЙЛИЙН 36.15 ДАХЬ ХЭСГИЙН “ОЛГОСНООС” ГЭСНИЙГ “ОЛГОХ, ХАРИЛЦАГЧИЙН БОЛОН БРОКЕРИЙН НОМИНАЛЬ ДАНС ХООРОНДЫН ШИЛЖҮҮЛГЭЭС” ГЭЖ, 40 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙН 40.5 ДАХЬ ХЭСГИЙН “ОРУУЛАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭГЧ” ГЭСНИЙГ “ОРУУЛАГЧ” ГЭЖ, 45 ДУГААР ЗҮЙЛИЙН 45.4 ДЭХ ХЭСГИЙН “БОЛОН” ГЭСНИЙГ “ХӨТЛӨХ ЭРХТЭЙ БА” ГЭЖ, 46 ДУГААР ЗҮЙЛИЙН 46.1 ДЭХ ХЭСГИЙН “ЦААСЫГ” ГЭСНИЙГ “ЦААСНЫ ТУХАЙЛСАН БҮРТГЭЛ ХӨТӨЛЖ,” ГЭЖ, 47 ДУГААР ЗҮЙЛИЙН 47 ДУГААР ЗҮЙЛИЙН 47.2, 47.3, 47.4, 47.5, 47.6 ДАХЬ ХЭСГИЙН, 49 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙН 49.1 ДЭХ ХЭСГИЙН, МӨН ЗҮЙЛИЙН 49.2, 49.3 ДАХЬ ХЭСГИЙН, 56 ДУГААР ЗҮЙЛИЙН 56.2 ДАХЬ ХЭСГИЙН “ХӨРӨНГИЙН БИРЖ” ГЭСНИЙГ “ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖАА ЭРХЛЭХ БАЙГУУЛЛАГА” ГЭЖ, 47 ДУГААР ЗҮЙЛИЙН 47.4.2 ДАХЬ ЗААЛТЫН, 48 ДУГААР ЗҮЙЛИЙН 48.2 ДАХЬ ХЭСГИЙН, 51 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙН 51.1.2 ДАХЬ ЗААЛТЫН, 69 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙН 69.2 ДАХЬ ХЭСГИЙН “ТООЦООНЫ” ГЭСНИЙГ “КЛИРИНГИЙН” ГЭЖ, 47 ДУГААР ЗҮЙЛИЙН 47.7 ДАХЬ ХЭСГИЙН, 48 ДУГААР ЗҮЙЛИЙН ГАРЧГИЙН, МӨН ЗҮЙЛИЙН 48.1 ДЭХ ХЭСГИЙН, 49 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙН ГАРЧГИЙН, МӨН ЗҮЙЛИЙН 49.1.2 ДАХЬ ЗААЛТЫН “ХӨРӨНГИЙН БИРЖИЙН” ГЭСНИЙГ “ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖАА ЭРХЛЭХ БАЙГУУЛЛАГЫН” ГЭЖ, 54 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙН ГАРЧГИЙН “АУДИТИЙН” ГЭСНИЙГ “АУДИТЫН” ГЭЖ, 63 ДУГААР ЗҮЙЛИЙН 63.1.11 ДЭХ ЗААЛТЫН “БАТЛАХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ” ГЭСНИЙГ “БАТЛАМЖЛАХ, ТҮҮНТЭЙ ХОЛБООТОЙ НАРИЙВЧИЛСАН ЖУРМЫГ ТОГТООХ” ГЭЖ, 72 ДУГААР ЗҮЙЛИЙН 72.2 ДАХЬ ХЭСГИЙН, 74 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙН 74.3 ДАХЬ ХЭСГИЙН “БҮРТГҮҮЛСНЭЭР” ГЭСНИЙГ “БАТЛАМЖЛУУЛСНААР” ГЭЖ ТУС ТУС ӨӨРЧИЛСҮГЭЙ.

5 ДУГААР ЗҮЙЛ
ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН 4 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙН 4.1.10 ДАХЬ ЗААЛТЫН “ГЭРЭЭНИЙ ЗҮЙЛ БОЛОХ” ГЭСНИЙГ, 9 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙН 9.6 ДАХЬ ХЭСГИЙН “ЭНЭ ХУУЛИЙН 9.2-Т ЗААСНААС БУСАД” ГЭСНИЙГ, МӨН ЗҮЙЛИЙН 9.13 ДАХЬ ХЭСГИЙН “, 9.9” ГЭСНИЙГ, 20 ДУГААР ЗҮЙЛИЙН 20.1.7 ДАХЬ ЗААЛТЫН “КОМПАНИЙН” ГЭСНИЙГ, 27 ДУГААР ЗҮЙЛИЙН 27.2.3 ДАХЬ ЗААЛТЫН, 28 ДУГААР ЗҮЙЛИЙН 28.1.4 ДЭХ ЗААЛТЫН “БОЛОН ЭРГЭЛТИЙН” ГЭСНИЙГ, 35 ДУГААР ЗҮЙЛИЙН 35.4 ДЭХ ХЭСГИЙН “ГУРВАН ЖИЛИЙН ХУГАЦААГААР” ГЭСНИЙГ, 41 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙН 41.4.6 ДАХЬ ЗААЛТЫН “ӨӨРИЙН ХАРИЛЦАГЧИД” ГЭСНИЙГ ТУС ТУС ХАССУГАЙ.

6 ДУГААР ЗҮЙЛ
ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН 4 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙН 4.1.28, 4.1.32, 4.1.33 ДАХЬ ЗААЛТ, 9 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙН 9.9 ДЭХ ХЭСЭГ, 10 ДУГААР ЗҮЙЛИЙН 10.5.16 ДАХЬ ЗААЛТ, 12 ДУГААР ЗҮЙЛИЙН 12.2 ДАХЬ ХЭСЭГ, 38 ДУГААР ЗҮЙЛИЙГ ТУС ТУС ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦСУГАЙ.

7 ДУГААР ЗҮЙЛ
ЭНЭ ХУУЛИЙГ 20.. ОНЫ .. САРЫН ..-НИЙ ӨДРӨӨС ЭХЛЭН ДАГАЖ МӨРДӨНӨ.

Төслийн файлууд

Төслийн хэрэглэгчид

 . Монгол Улсын Засгийн газар

. Монгол Улсын Засгийн газар

Initiator of the draft law

Санал үлдээх

You can leave your comment after you sign in. Нэвтрэх