4.1. Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
4.1.1. “биеийн тамир” гэж дасгал сургуулилт, идэвхтэй хөдөлгөөнөөр дамжуулан иргэний сэтгэл, оюуны болон бие бялдрыг хөгжүүлэх, үүний үр дүнд оюун ухааны болон материаллаг үнэт зүйлийг бий болгох үйл ажиллагааг;
4.1.2. “биеийн тамирын арга зүйч” гэж биеийн тамир, спортын мэргэжлийн боловсрол олгох их, дээд сургуулийг төгссөн, нийтийг хамарсан арга хэмжээг зохион байгуулах болон иргэнийг идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэхэд арга зүйн удирдлага, дэмжлэг, туслалцаа үзүүлэх этгээдийг;
4.1.3. “биеийн тамир, спортын ажилтан” гэж биеийн тамир, спортын байгууллагад ажиллаж байгаа болон биеийн тамир, спортын мэргэжлийн боловсрол олгох их, дээд сургуулийг биеийн тамир багш, дасгалжуулагч, арга зүйчийн мэргэжлээр төгссөн этгээдийг;
4.1.4. “биеийн тамир, спортын байгууллага” гэж өмчийн бүх хэлбэрийн биеийн тамир, спортын үйл ажиллагаа эрхэлж, идэвхтэй хөдөлгөөн, спорт, өндөр амжилтын төлөө спортын чиглэлийн ажил, үйлчилгээ үзүүлэх зорилго, чиг үүрэг бүхий хуулийн этгээдийг;
4.1.5. “гарын үсэг зурагч тал” гэж Дэлхийн Допингийн эсрэг Агентлагийн өмнө үүрэг хүлээсэн Монголын Үндэсний Олимп, Паралимпын Хороо болон допингийн эсрэг үндэсний байгууллагыг;
4.1.6. “дасгалжуулагч” гэж биеийн тамир, спортын мэргэжлийн боловсрол олгох их, дээд сургуулийг төгссөн, спортын амжилтыг ахиулах зорилго бүхий сургалт-дасгалжуулалтын үйл ажиллагаа эрхэлж буй этгээдийг;
4.1.7. “допинг” гэж спортын үйл ажиллагаанд хэрэглэхийг хориглосон бодис, хориотой аргыг;
4.1.8. Дэлхийн Допингийн эсрэг Агентлаг” гэж допингийн эсрэг үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, хянах чиг үүрэг бүхий олон улсын байгууллагыг;
4.1.9. “Допингийн эсрэг үндэсний зөвлөл” гэж Спортод сэргээш хэрэглэхийн эсрэг олон улсын конвенц, Дэлхийн допингийн эсрэг дүрэм болон Допингийн эсрэг үндэсний дүрмийн хэрэгжилтийг хангах талаар дүгнэлт, зөвлөмж гаргах эрх бүхий этгээдийг;
4.1.10. “Допингийн эсрэг үндэсний байгууллага” гэж Спортод сэргээш хэрэглэхийн эсрэг олон улсын конвенц, Копенгагены тунхаглал, Дэлхийн допингийн эсрэг дүрэм болон Допингийн эсрэг үндэсний дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах, хянах чиг үүргийг гэрээний үндсэн дээр гүйцэтгэх төрийн бус байгууллагыг;
4.1.11. “идэвхтэй хөдөлгөөн” гэж эрүүл мэнд, бие бялдрыг дэмжихэд чиглэсэн хүний булчингийн үйл ажиллагааны оролцоотой 30 ба түүнээс дээш минутын хугацаанд тасралтгүй хүч зарцуулан тогтмол хийж байгаа биеийн тамирын дасгал хөдөлгөөнийг;
4.1.12. ”Магадлан итгэмжлэл” гэж спортын холбоо, клубийн үйл ажиллагаа, сургалт-дасгалжуулалтын чанарт хараат бус үнэлгээ хийж, мэргэжлийн дүгнэлт өгөх үйл ажиллагааг;
4.1.13. “Монголын Үндэсний Олимпын Хороо” гэж олимпын хөдөлгөөнийг хөгжүүлэх, сурталчлан дэлгэрүүлэх, Монголын баг тамирчдыг Олон улсын олимпын хорооноос явуулж буй тив, дэлхийн наадам, арга хэмжээнд удирдан, зохион байгуулж оролцуулах зорилго бүхий Олон улсын олимпын хорооноос хүлээн зөвшөөрсөн төрийн бус байгууллагыг;
4.1.15. “мэргэжлийн тамирчин” гэж спортын тодорхой нэг төрлөөр дагнан хичээллэж, мэргэшсэн, гэрээний дагуу ашгийн төлөө тэмцээнд оролцон цалин хөлс, бусад мөнгөн урамшуулал авдаг тамирчныг;
4.1.16. “оюутны дунд зохион байгуулах спорт” гэж мэргэжлийн болон техникийн боловсрол, дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагч оюутны бие бялдрын хөгжлийг дэмжих биеийн тамир, спортын албан ёсны арга хэмжээ, тэмцээн, наадам, бэлтгэл сургуулилтын үйл ажиллагааг;
4.1.17. “оюутны дунд зохион байгуулах спорт” гэж мэргэжлийн болон техникийн боловсрол, дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагч оюутны бие бялдрын хөгжлийг дэмжих биеийн тамир, спортын албан ёсны арга хэмжээ, тэмцээн, наадам, бэлтгэл сургуулилтын үйл ажиллагааг;
4.1.18. “спорт” гэж биеийн тамирын хөгжлийн үр дүнд бий болж, дасгал хөдөлгөөнөөр хичээллэн, тэмцээн, наадамд тусгай журмын дагуу бэлтгэж оролцох үйл ажиллагааг;
4.1.19. спортын барилга байгууламж” гэж иргэн, тамирчин биеийн тамир, спортоор хичээллэх, спортын тэмцээн зохион байгуулах зориулалт бүхий байгууламж, түүний дэд бүтцийг;
4.1.20. “спортын клуб” гэж иргэнийг идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллүүлэх, биеийн тамир, спортын үйл ажиллагаа эрхлэн, сургалт-дасгалжуулалтын чиглэлээр үйлчилгээ үзүүлэх чиг үүрэг бүхий хуулийн этгээд болон байгууллагын дэргэдэх спортын дагнасан нэгжийг;
4.1.21. “спортын наадам” гэж нэгдсэн хэлбэрээр зохион байгуулж байгаа спортын тэмцээн, соёл урлагийн арга хэмжээний нэгдлийг;
4.1.22. “спортын сайн дурын ажилтан” гэж Монгол Улсын болон гадаадын иргэн нь гэрээний үндсэн дээр биеийн тамир, спортын арга хэмжээг зохион байгуулахад өөрийн санаачилгын үндсэн дээр мөнгөн урамшуулал авахгүйгээр оролцож байгаа этгээдийг
4.1.23. “спортын стандарт” гэж тухайн спортын үйл ажиллагаа, бэлтгэлд тавигдах орчны болон техникийн шаардлагыг ханган, спортын сургалт явуулдаг байгууллагад заавал дагаж мөрдөн биелүүлэх, Стандартчиллын үндэсний зөвлөлийн баталсан бичиг баримтыг;
4.1.24. ”спортын сургалт” гэж спортоор хичээллэж буй хүмүүсийн биеийн тамир, спортын ур чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн, тодорхой зорилтын үндсэн дээр стандарт, хөтөлбөрийн дагуу явагддаг, төлөвлөлт бүхий спортын тэмцээн, наадамд заавал оролцох үе шатыг багтаасан бэлтгэлийн үйл явцыг;
4.1.25. “спортын тэмцээн“ гэж тухайн спортын төрлөөр тамирчид, багуудын хооронд зохион байгуулагч нарын тогтоосон дүрэм, зааврын дагуу өрсөлдөх, шилдэг оролцогчийг тодруулах үйл явцыг;
4.1.26. “спортын холбоо” гэж нэг, эсхүл хэд хэдэн спортын төрлийг хөгжүүлэх зорилгоор үйл ажиллагаа явуулж байгаа төрийн бус байгууллагыг;
4.1.27. спортын төрөл” гэж олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн дүрэм, журам, тодорхой хэрэгсэл, тоног төхөөрөмж, сургалтын орчин бүхий олон нийтийн харилцаа үүсгэдэг спортын нэг хэсгийг;
4.1.28. “спортын шүүгч” гэж тэмцээн, наадмыг дэнслэх үйл ажиллагаанд тусгайлан бэлтгэгдсэн, холбогдох цол зэрэгтэй, спортын дүрэм журам, зааврын хэрэгжилтийг сахин хангуулах этгээдийг;
4.1.29. “тамирчин” гэж спортоор тогтмол хичээллэж, тусгайлсан сургалтын явцад бэлтгэгдэн, спортын тэмцээнд оролцдог этгээдийг;
4.1.30. “үндэсний спорт” гэж ард түмний уламжлал, зан заншилд тулгуурлан хөгжсөн үндэсний онцлог шинжийг агуулсан үндэсний бөхийн барилдаан, сур, шагайн харваа, хурдан морины уралдаан зэрэг үндэсний уламжлалт спортыг;
4.1.31. “хүүхдийн дунд зохион байгуулах спорт” гэж сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын байгууллагын хүүхэд, суралцагчдад сэтгэл, оюуны болон бие бялдрын бэлтгэл олгоход чиглэсэн биеийн тамир, спортын арга хэмжээ, үйл ажиллагааг;
4.1.32. ”ёс зүйн зөвлөл” гэж холбогдох ёс зүйн хууль, хэм хэмжээний хэрэгжилтэд хяналт тавих, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиг үүрэг бүхий салбарын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн болон спортын холбоо, клубын дэргэд ажиллах орон тооны бус бүтцийг.