1 ДҮГЭЭР ЗҮЙЛ.ХУВЬ ХҮНИЙ ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛИЙН 21 ДҮГЭЭР ЗҮЙЛД ДООР ДУРДСАН АГУУЛГАТАЙ 21.2, 21.3 ДАХЬ ХЭСЭГ НЭМСҮГЭЙ:
“21.2.Аймаг, сумын төв нь нийслэл Улаанбаатар хотоос 500 км-ээс 1000 хүртэл км хол алслагдсан аймаг, суманд оршин суудаг, тухайн орон нутагт бүртгэлтэй Монгол Улсын иргэн албан татвар төлөгчийн энэ хуулийн 14, 18 дугаар зүйлд заасны дагуу тухайн жилийн орлогыг тодорхойлоход 0-60 000 000 хүртэлх төгрөгийн албан татвар ногдуулах орлого олсон тохиолдолд 5 хувиар, 60 000 001-120 000 000 хүртэлх төгрөгийн албан татвар ногдуулах орлого олсон тохиолдолд 3 000 000 төгрөг дээр 60 000 000 төгрөгөөс дээш давсан орлогод 10 хувиар, 120 000 000 төгрөгөөс дээш албан татвар ногдуулах орлого олсон тохиолдолд 9 000 000 төгрөг дээр 120 000 000 төгрөгөөс дээш давсан орлогод 15 хувиар нэмж тооцон албан татвар ногдуулна.
“21.3.Аймаг, сумын төв нь нийслэл Улаанбаатар хотоос 1000 км-ээс хол алслагдсан аймаг, суманд оршин суудаг, тухайн орон нутагт бүртгэлтэй Монгол Улсын иргэн албан татвар төлөгчийн энэ хуулийн 14, 18 дугаар зүйлд заасны дагуу тухайн жилийн орлогыг тодорхойлоход 0-60 000 000 хүртэлх төгрөгийн албан татвар ногдуулах орлого олсон тохиолдолд 1 хувиар, 60 000 001-120 000 000 хүртэлх төгрөгийн албан татвар ногдуулах орлого олсон тохиолдолд 600 000 төгрөг дээр 60 000 000 төгрөгөөс дээш давсан орлогод 5 хувиар, 120 000 000 төгрөгөөс дээш албан татвар ногдуулах орлого олсон тохиолдолд 3 600 000 төгрөг дээр 120 000 000 төгрөгөөс дээш давсан орлогод 10 хувиар нэмж тооцон албан татвар ногдуулна.”
2 ДУГААР ЗҮЙЛ.ХУВЬ ХҮНИЙ ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛИЙН 21 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙН 21.1 ДЭХ ХЭСГИЙН “ЭНЭ ХУУЛИЙН” ГЭСНИЙГ “ЭНЭ ХУУЛИЙН 21.2, 21.3-Т ЗААСНААС БУСАД ТОХИОЛДОЛД ЭНЭ ХУУЛИЙН” ГЭЖ, 21.5 ДАХЬ ХЭСГИЙН “21.2.4, 21.2.5-Д” ГЭСНИЙГ “21.4.4, 21.4.5-Д” ГЭЖ, 22 ДУГААР ЗҮЙЛИЙН 22.2 ДАХЬ ХЭСГИЙН, МӨН 23 ДУГААР ЗҮЙЛИЙН 23.12 ДАХЬ ХЭСГИЙН “21.3, 21.4-Т” ГЭСНИЙГ “21.5, 21.6-Д” ГЭЖ ТУС ТУС, 23 ДУГААР ЗҮЙЛИЙН 23.1 ДЭХ ХЭСГИЙН “АЛБАН ТАТВАР” ГЭСНИЙГ “ЭНЭ ХУУЛИЙН 21.2, 21.3-Т ЗААСНААС БУСАД АЛБАН ТАТВАР” ГЭЖ, 25 ДУГААР ЗҮЙЛИЙН 25.1.1 ДЭХ ЗААЛТЫН “21.1-Д” ГЭСНИЙГ “21.1, 21.2, 21.3-Т” ГЭЖ, 25.1.2 ДАХЬ ЗААЛТЫН “21.2.4-Т” ГЭСНИЙГ “21.4.4-Т” ГЭЖ, 25.1.3 ДАХЬ ЗААЛТЫН “21.2.1-Д” ГЭСНИЙГ “21.4.1-Д” ГЭЖ, 25.1.4 ДЭХ ЗААЛТЫН “21.2.2-Т” ГЭСНИЙГ “21.4.2-Т” ГЭЖ, 25.1.5 ДАХЬ ЗААЛТЫН “21.2.3-Т” ГЭСНИЙГ “21.4.3-Д” ГЭЖ, 25.1.6 ДАХЬ ЗААЛТЫН “21.2.5-Д” ГЭСНИЙГ “21.4.5-Д” ГЭЖ, 25.1.7 ДАХЬ ЗААЛТЫН “21.5-Д” ГЭСНИЙГ “21.7-Д” ГЭЖ, 25.7 ДАХЬ ХЭСГИЙН “21.1-Д” ГЭСНИЙГ “21.1, 21.2, 21.3-Т” ГЭЖ, 26 ДУГААР ЗҮЙЛИЙН 26.1.1, 26.1.2 ДАХЬ ЗААЛТЫН “21.2.4-Т” ГЭСНИЙГ “21.4.4-Т” ГЭЖ ТУС ТУС, 26.1.3 ДАХЬ ЗААЛТЫН “21.2.1-Д” ГЭСНИЙГ “21.4.1-Д” ГЭЖ, 26.1.4 ДЭХ ЗААЛТЫН “21.1-Д” ГЭСНИЙГ “21.1, 21.2, 21.3-Т” ГЭЖ, 26.1.5 ДАХЬ ЗААЛТЫН “21.2.2-Т” ГЭСНИЙГ “21.4.2-Т” ГЭЖ, 26.1.6 ДАХЬ ЗААЛТЫН “21.2.3-Т” ГЭСНИЙГ “21.4.3-Т” ГЭЖ, 26.1.7 ДАХЬ ЗААЛТЫН “21.3-Т” ГЭСНИЙГ “21.5-Д” ГЭЖ, 26.2 ДАХЬ ХЭСГИЙН “21.4-Т” ГЭСНИЙГ “21.6-Д” ГЭЖ, 21 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙН 21.2, 21.3, 21.4, 21.5 ДАХЬ ХЭСГИЙН ДУГААРЫГ “21.4, 21.5, 21.6, 21.7” ГЭЖ ТУС ТУС ӨӨРЧИЛСҮГЭЙ.
3 ДУГААР ЗҮЙЛ.ЭНЭ ХУУЛИЙГ 2025 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 01-НИЙ ӨДРӨӨС ЭХЛЭН ДАГАЖ МӨРДӨНӨ.