1/10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэг:
“10.3.Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд нь нийгэм, эдийн засгийн ач холбогдол бүхий томоохон төсөл, бүтээн байгуулалтын ажлуудыг хэрэгжүүлэх зорилгоор харилцан ашигтай, тогтвортой, урт хугацаанд бүтээгдэхүүн солилцох гэрээг Засгийн газрын өргөн мэдүүлснээр Монгол Улсын Их Хурал шийдвэрлэж болно.”
2/14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэг:
“14.1.Биржийн арилжааны үнийг Олон Улсын худалдааны танхимаас гаргасан худалдааны бараа хүргэлтийн байршилтай уялдуулж тогтооно.”