1 ДҮГЭЭР ЗҮЙЛ.
БАЙГАЛЬ ОРЧИНД НӨЛӨӨЛӨХ БАЙДЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТУХАЙ ХУУЛЬД ДООР ДУРДСАН АГУУЛГАТАЙ ЗҮЙЛ, ХЭСЭГ, ЗААЛТ НЭМСҮГЭЙ:
1/3 дугаар зүйлийн 3.1.12, 3.1.13 дахь заалт:.
“3.1.12."байгаль орчны төлөв байдлын тодорхойлолт" гэж энэ хуулийн 7.9.3-т заасан зэрэглэлд хамаарах төслийг хэрэгжүүлж эхлэхээс өмнөх төслийн байршлын байгалийн нөхцөл, орчны онцлогийг тогтоохыг;
3.1.13.”байгаль орчны нөлөөллийн үнэлгээний нэмэлт тодотгол” гэж төслийн хүчин чадал, технологи, байршил, талбайн хэмжээ өөрчлөгдсөн, хуулиар тогтоосон хугацаа дуусгавар болсон тохиолдолд байгаль орчны нөлөөллийн үнэлгээг шинэчлэхийг;”
2/4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэг:.
“4.4.Мэргэжлийн зөвлөлийн ажиллах журмыг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.”
3/6 дугаар зүйлийн 6.7, 6.8, 6.9 дэх хэсэг:.
“6.7.Байгаль орчны төлөв байдлын тодорхойлолтыг төсөл хэрэгжүүлэгч хариуцан гүйцэтгэх бөгөөд үнэлгээг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.14-т заасан байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний мэдээллийн санд бүртгүүлнэ.
6.8.Хуримтлагдах нөлөөллийн үнэлгээний үр дүн, нөлөөлөл бууруулах арга хэмжээг тухайн бүс нутагт үйл ажиллагаа эрхэлж байгаа төсөл хэрэгжүүлэгчийн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ болон тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд тусгуулж, хэрэгжилтийг хянах үүргийг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон аймаг, нийслэлийн байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хариуцна.
6.9.Тодорхой бүс нутаг, сав газарт хуримтлагдах нөлөөллийн үнэлгээ хийлгэх хүсэлтийг аймаг, нийслэлийн Засаг дарга байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гаргана.”
4/7 дугаар зүйлийн 7.8, 7.9, 7.10, 7.11, 7.12, 7.13, 7.14, 7.15 дахь хэсэг:.
“7.8.Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийх аргачлалыг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
7.9.Төслийг байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, цар хүрээ, төсөл хэрэгжих газар нутгийн байршил, хүчин чадлыг харгалзан дараах байдлаар ангилна:
7.9.1.зэрэглэл I;
7.9.2.зэрэглэл II;
7.9.3.зэрэглэл III.
7.10.Зэрэглэл I төсөлд 5 жил, зэрэглэл II төсөлд 10 жил тутамд байгаль орчны нөлөөллийн үнэлгээнд нэмэлт тодотгол хийх бөгөөд зэрэглэл III төсөлд энэ хуулийн 7.11-д заасан нөхцөл үүсээгүй тохиолдолд байгаль орчны нөлөөллийн үнэлгээнд нэмэлт тодотгол хийхийг шаардахгүй.
7.11.Төслийн хүчин чадал, талбайн хэмжээ өөрчлөгдсөн тохиолдолд энэ хуулийн 7.10-т заасан хугацааг харгалзахгүйгээр байгаль орчны нөлөөллийн үнэлгээнд нэмэлт тодотгол хийлгэх бөгөөд төсөл хэрэгжүүлэгч нь байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүсэлт гаргана.
7.12.Энэ хуулийн 7.7-д заасны дагуу баталсан нөлөөллийн үнэлгээ хийх төслийн ангилалд заагаагүй төсөлд байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгэхийг шаардахгүй.
7.13.Төсөл хэрэгжүүлэгч нь төслийн товч танилцуулга, газрын эрхтэй холбоотой баримт бичиг, байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээтэй холбоотой хүсэлтийг тухайн сум, дүүргийн Засаг даргад гаргана.
7.14.Сум, дүүргийн Засаг дарга нь төсөл хэрэгжүүлэгчээс ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч, ажлын 10 хоногт багтаан хариу өгөх бөгөөд энэ хугацаанд шийдвэрлээгүй тохилдолд хариу өгсөнд тооцно.
7.15.Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 7.13-т зааснаас бусад бичиг баримт шаардахгүй.”
5/8 дугаар зүйлийн 8.4.10 дахь заалт:
“8.4.10.энэ хуулийн 8.4.8-д заасан танилцуулгын үнэн зөвийг төсөл хэрэгжүүлэгч, тухайн нарийвчилсан үнэлгээг хийсэн мэргэжлийн эрх бүхий байгууллага хариуцна.”
6/8 дугаар зүйлийн 8.9, 8.10, 8.11 дэх хэсэг:.
“8.9.Үнэлгээний мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх шаардлагатай байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийх төслийг энэ хуулийн 7.7-д заасан үнэлгээ хийх төслийн ангилалаар зохицуулна.
8.10.Үнэлгээний мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхээр зааснаас бусад төслийн байгаль орчны нөлөөллийн үнэлгээний тайланд шинжилгээ хийсэн шинжээчийн дүгнэлтийг үндэслэн төслийг хэрэгжүүлэх эсэх асуудлыг ерөнхий шинжээч ажлын 10 өдөрт багтаан шийдвэрлэнэ.
8.11.Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайлангийн хэрэгжилтэд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 101 дүгээр зүйлд заасны дагуу байгаль орчны аудитыг хийлгэнэ.”
7/10 дугаар зүйлийн 10.7 дахь хэсэг:.
“10.7.Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланг цахим хэлбэрээр хүлээн авч, холбогдох шинжилгээг хийнэ.”
8/14 дүгээр зүйлийн 14.1.4, 14.1.5. дахь заалт:.
“14.1.4.иргэний хүсэлтийн дагуу тухайн төслийн үйл ажиллагаатай холбоотой газрын хэвлийн баялгийг ашиглалтын нөхцөл байдал, байгаль орчинд үзүүлж байгаа нөлөөлөл, нөхөн сэргээлтийн явц, үр дүнгийн талаар мэдээлэл өгөх, эсхүл танилцах боломжоор хангах;
14.1.5.хуримтлагдах нөлөөллийн үнэлгээнээс гарсан үр дүн, нөлөөлөл бууруулах арга хэмжээг тухайн төслийн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ, түүний нэмэлт тодотгол болон тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд тусгаж, хэрэгжилтийг хангана.”
9/17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэг:.
“17.2.Олон улсын банк, санхүүгийн байгууллагын байгаль орчин, нийгмийн нөлөөллийн бодлого, журмын хүрээнд хийж гүйцэтгэсэн байгаль орчны нөлөөллийн үнэлгээний тайлан нь энэ хуулийн 7.1, 7.2, 7.3, 8.2, 8.4, 10.1, 10.5-д заасан шаардлагыг хангасан бол хүлээн авч, 7.4-т заасан дүгнэлт, 10.4-т заасан шийдвэрийг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гаргаж болно.”
10/18 дугаар зүйлийн 18.6, 18.7 дахь хэсэг:.
“18.6.Засаг дарга энэ хуулийн 18.5-д заасан иргэний хүсэлтийн дагуу холбогдох мэдээллийг Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 15.6-д заасан хугацаанд гаргаж өгөх үүрэгтэй.
18.7.Иргэн тухайн төслийн үйл ажиллагаатай нь холбогдуулан газрын хэвлийн баялгийн ашиглалтын нөхцөл байдал, байгаль орчинд үзүүлж байгаа нөлөөлөл, нөхөн сэргээлтийн талаарх мэдээлэл авах, танилцах хүсэлтийг төсөл хэрэгжүүлэгчид гаргаж болно.”
2 ДУГААР ЗҮЙЛ.
БАЙГАЛЬ ОРЧИНД НӨЛӨӨЛӨХ БАЙДЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТУХАЙ ХУУЛИЙН 3 ДУГААР ЗҮЙЛИЙН 3.1.4 ДЭХ ЗААЛТЫН “ҮНЭЛГЭЭ ГЭЖ” ГЭСНИЙ ДАРАА “ЗЭРЭГЛЭЛ I, ЗЭРЭГЛЭЛ II” ГЭЖ, 3.1.5 ДАХЬ ЗААЛТЫН “ТӨСЛҮҮДЭЭС” ГЭСНИЙ ДАРАА “БАЙГАЛЬ ОРЧИН,” ГЭЖ, 8 ДУГААР ЗҮЙЛИЙН 8.4.6 ДАХЬ ЗААЛТЫН “ҮЗҮҮЛЭЛТҮҮД,” ГЭСНИЙ ДАРАА “БИОЛОГИЙН ОЛОН ЯНЗ БАЙДЛЫГ” ГЭЖ, 9 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙН 9.1 ДЭХ ХЭСГИЙН “СТРАТЕГИЙН” ГЭСНИЙ ДАРАА “БОЛОН ХУРИМТЛАГДАХ НӨЛӨӨЛЛИЙН” ГЭЖ ТУС ТУС НЭМСҮГЭЙ.
3 ДУГААР ЗҮЙЛ.
БАЙГАЛЬ ОРЧИНД НӨЛӨӨЛӨХ БАЙДЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТУХАЙ ХУУЛИЙН ДАРААХ ХЭСЭГ, ЗААЛТЫГ ДООР ДУРДСАНААР ӨӨРЧЛӨН НАЙРУУЛСУГАЙ:
1/3 дугаар зүйлийн 3.1.6 дахь заалт:.
“3.1.6.“байгаль орчны нөлөөллийн үнэлгээ” гэж иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас тодорхой төслийг хэрэгжүүлэх явцад төслийн нөлөөлөлд өртөх бүсийн байгаль орчин, нийгэмд учруулж болзошгүй нөлөөлөл, цар хүрээ, үр дагаврыг төслийн үе шатуудад урьдчилан тодорхойлж, түүнийг бууруулах, арилгах арга хэмжээг тогтоохыг;”
2/5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг:.
“5.1.Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд заасан дунд болон урт хугацааны хөгжлийн хөтөлбөр, төлөвлөгөөг боловсруулах явцад стратегийн үнэлгээ хийлгэж, Засгийн газарт хэлэлцүүлэхээс өмнө уг үнэлгээний тайланг бодлогын баримт бичгийн төслийн хамт байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ирүүлнэ.”
3/7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэг:.
“7.3.Хуульд өөрөөр заагаагүй бол төсөл хэрэгжүүлэгч нь эрх бүхий байгууллагаар баталгаажсан техник эдийн засгийн үндэслэл, эскиз зураг, бизнес төлөвлөгөө, төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн байгаль орчны төлөв байдлын үнэлгээ, эсхүл төлөв байдлын тодорхойлолт, тухайн хамгаалалтын захиргааны болон сум, дүүргийн Засаг даргын санал, холбогдох бусад баримт бичгийг бүрдүүлэн энэ хуулийн 7.7-д заасан ангиллын дагуу байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, эсхүл аймаг, нийслэлийн байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаар байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийлгэнэ.
4/7 дугаар зүйлийн 7.6, 7.7 дахь хэсэг:.
“7.6.Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тайланд шинжилгээ хийж, дүгнэлт гаргах ерөнхий шинжээч, шинжээчийн эрхийг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн олгох бөгөөд шинжээчийг мэргэжлийн удирдлага, арга зүйгээр хангах үүрэг бүхий ерөнхий шинжээч нь байгаль орчны чиглэлээр 8-аас доошгүй жил ажилласан, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийх мэргэжлийн чадвар, ажлын туршлагатай байх шаардлагыг хангасан байна.
7.7.Нөлөөллийн үнэлгээний журам, үнэлгээ хийх төслийн ангиллыг Засгийн газар батлах бөгөөд уг журам, ангилалд байгаль орчны нөлөөллийн үнэлгээтэй холбоотой асуудал, үнэлгээний шинжилгээний арга, хянан магадлагаа, олон нийтийн оролцоо, ерөнхий үнэлгээ хийх харьяалал, биологийн олон янз байдлыг дүйцүүлэн хамгаалах, байгаль орчны нөлөөллийн үнэлгээний нэмэлт тодотгол, нийгмийн нөлөөллийн болон эрүүл мэндийн үнэлгээтэй холбоотой зохицуулалтыг тусгана.”
5/8 дугаар зүйлийн 8.4.8 дахь заалт:.
“8.4.8.энэ хуулийн 10.5-д заасны дагуу төслийн нөлөөлөлд өртөх иргэдийн саналыг тусгасан байдал, танилцуулга;”
6/8 дугаар зүйлийн 8.7 дахь хэсэг:.
“8.7.Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийсэн аж ахуйн нэгж нь судалгааны анхдагч материал, үнэлгээний мэргэжилтний судалгааны ажлын дүнг эх хувиар нь хадгалах бөгөөд нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланг Байгаль орчны мэдээллийн санд цахим хэлбэрээр хадгална.”
7/9 дүгээр зүйлийн 9.2, 9.4 дэх хэсэг:.
“9.2.Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 7.9-д заасан ангиллаас хамааран 10 хүртэлх жилийн хугацаагаар батлах бөгөөд байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний салшгүй бүрэлдэхүүн хэсэг байна.
9.4.Тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах, хянан батлах, тайлагнах журам, аргачлалыг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.”
8/9 дүгээр зүйлийн 9.6 дэх хэсэг:.
“9.6.Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөнд байгаль орчны нөлөөллийн үнэлгээгээр тогтоогдсон сөрөг нөлөөллийг бууруулах, арилгах арга хэмжээ, нөхөн сэргээлт болон дүйцүүлэн хамгаалал хийх, хүлэмжийн хийг бууруулах талаар төрөөс авч хэрэгжүүлж байгаа бодлого арга хэмжээг тусгаж тэдгээрийг хэрэгжүүлэх хугацаа, шаардагдах хөрөнгө зардлыг тусгасан байна.”
9/10 дугаар зүйлийн 10.4, 10.5 дахь хэсэг:.
“10.4.Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 10.5-д заасан танилцуулгаас гарсан саналыг нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланд тусгасан эсэх болон үнэлгээний шинжилгээ хийсэн шинжээч, мэргэжлийн зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн төслийг хэрэгжүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэнэ.
10.5.Байгаль орчны нөлөөлийн үнэлгээний тайланг төсөл хэрэгжүүлэгч, үнэлгээ хийсэн мэргэжлийн байгууллага хамтран төслийн нөлөөлөлд өртөх иргэдэд танилцуулж, санал авах ажлыг зохион байгуулна.”
10/14 дүгээр зүйлийн 14.1.2 дахь заалт:.
“14.1.2. байгаль орчны менежментийн төлөвлөгөөний биелэлтийг төсөл хэрэгжих орон нутгийн захиргаа, төслийн нөлөөлөлд өртөгч иргэд холбогдох төрийн захиргааны төв байгууллагад тогтоосон хугацаанд мэдээлж, тайлагнах;”
11/18 дугаар зүйлийн 18.4, 18.5 дахь хэсэг:.
“18.4.Тухайн төслийн нөлөөлөлд өртөх иргэдэд танилцуулах, санал авах шаардлагатай байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийгдэх төслийг энэ хуулийн 7.7-д заасан үнэлгээ хийх төслийн ангиллаар батална.
18.5.Тухайн нутаг дэвсгэрт хэрэгжиж буй төслүүдийн байгаль орчны нөлөөллийн үнэлгээ нь байгаль орчны үнэлгээний мэдээллийн санд олон нийтэд нээлттэй байрших бөгөөд иргэн газрын хэвлийн баялгийн ашиглалтын нөхцөл байдал, байгаль орчинд үзүүлж байгаа нөлөөлөл, нөхөн сэргээлт болон төрийн эрх бүхий байгууллагаас хяналтын чиглэлээр хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргад гаргах эрхтэй.”
4 ДҮГЭЭР ЗҮЙЛ.
БАЙГАЛЬ ОРЧИНД НӨЛӨӨЛӨХ БАЙДЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТУХАЙ ХУУЛИЙН 3 ДУГААР ЗҮЙЛИЙН 3.1.4 ДЭХ ХЭСГИЙН “БАЙГАЛЬ ОРЧНЫ” ГЭСНИЙГ ”БАЙГАЛЬ ОРЧИН, НИЙГМИЙН” ГЭЖ, 9 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙН 9.15 ДАХЬ ХЭСГИЙН “БАЙГАЛЬ ОРЧНЫ АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ТӨРИЙН ЗАХИРГААНЫ ТӨВ БАЙГУУЛЛАГА” ГЭСНИЙГ “БАЙГАЛЬ ОРЧНЫ АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН” ГЭЖ, 10 ДУГААР ЗҮЙЛИЙН 10.2 ДАХЬ ХЭСГИЙН “18 ӨДӨРТ” ГЭСНИЙГ “15 ӨДӨРТ” ГЭЖ, 10 ДУГААР ЗҮЙЛИЙН 10.3 ДАХЬ ХЭСГИЙН “18 ӨДӨРТ” ГЭСНИЙГ “15 ӨДӨРТ” ГЭЖ ТУС ТУС ӨӨРЧИЛСҮГЭЙ.
5 ДУГААР ЗҮЙЛ.
БАЙГАЛЬ ОРЧИНД НӨЛӨӨЛӨХ БАЙДЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТУХАЙ ХУУЛИЙН 3 ДУГААР ЗҮЙЛИЙН 3.1.4 ДЭХ ЗААЛТЫН “АЛИВАА” ГЭСНИЙГ ХАССУГАЙ.
6 ДУГААР ЗҮЙЛ.
БАЙГАЛЬ ОРЧИНД НӨЛӨӨЛӨХ БАЙДЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТУХАЙ ХУУЛИЙН ХАВСРАЛТААР БАТЛАГДСАН БАЙГАЛЬ ОРЧНЫ НӨЛӨӨЛЛИЙН ЕРӨНХИЙ ҮНЭЛГЭЭ ХИЙХ ТӨСЛИЙН АНГИЛАЛЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦСУГАЙ.
7 ДУГААР ЗҮЙЛ.
ЭНЭ ХУУЛИЙГ 2025 ОНЫ ... ДУГААР САРЫН ...-НЫ ӨДРӨӨС ЭХЛЭН ДАГАЖ МӨРДӨНӨ.
1. Өргөн мэдүүлэх -Төслийн документ файл /DOC, DOCX/
2. Өргөн мэдүүлэх -Үзэл баримтлал
3. Өргөн мэдүүлэх -Танилцуулга
4. Өргөн мэдүүлэх -Хууль тогтоомжийн хэрэгцээ шаардлагын урьдчилан тандан судалгаа
5. Өргөн мэдүүлэх -Тухайн харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ
6. Өргөн мэдүүлэх -Зардлын тооцооны судалгаа
7. Өргөн мэдүүлэх -Хууль санаачлагчийн албан бичиг
8. Өргөн мэдүүлэх -Өргөн мэдүүлсэн төслийн цахим эх хувь
10. Хэлэлцэх эсэх -Холбогдох Байнгын, дэд, түр хорооны санал, дүгнэлт