1 ДҮГЭЭР ЗҮЙЛ
НИЙТЭЭР ТЭМДЭГЛЭХ БАЯРЫН БОЛОН ТЭМДЭГЛЭЛТ ӨДРҮҮДИЙН ТУХАЙ ХУУЛИЙН 4 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙН 4.1.3 ДАХЬ ХЭСЭГТ ДАРААХ НЭМЭЛТ ОРУУЛСУГАЙ.
1/ “4.1.3.Цагаан сар:” гэсний дараа “битүүн” гэж нэмсүгэй.
2 ДУГААР ЗҮЙЛ
НИЙТЭЭР ТЭМДЭГЛЭХ БАЯРЫН БОЛОН ТЭМДЭГЛЭЛТ ӨДРҮҮДИЙН ТУХАЙ ХУУЛИЙН 4 ДҮГЭЭР ЗҮЙЛД ДАРААХ ТАЙЛБАР НЭМСҮГЭЙ.
1/ Тайлбар: Энэ зүйлийн 4.1.3-т заасан “битүүн” гэдэгт билгийн тооллын өвлийн адаг сарын сүүлийн өдөр эсхүл хаврын тэргүүн сарын шинийн нэгний өмнөх өдөр хамаарна.
3 ДУГААР ЗҮЙЛ
ЭНЭ ХУУЛИЙГ 2026 ОНЫ 02 ДУГААР САРЫН 01-НИЙ ӨДРӨӨС ЭХЛЭН ДАГАЖ МӨРДСҮГЭЙ.
1. Өргөн мэдүүлэх -Хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төсөл
2. Өргөн мэдүүлэх -Төслийн документ файл /DOC, DOCX/
3. Өргөн мэдүүлэх -Үзэл баримтлал
4. Өргөн мэдүүлэх -Танилцуулга
5. Өргөн мэдүүлэх -Хууль тогтоомжийн хэрэгцээ шаардлагын урьдчилан тандан судалгаа
6. Өргөн мэдүүлэх -Тухайн харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ
7. Өргөн мэдүүлэх -Зардлын тооцооны судалгаа