1 дүгээр зүйл. Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 39.1.18 дахь заалт нэмсүгэй:
“39.1.18.Монгол Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд нэр дэвшиж хуулиар зөвшөөрөгдсөн сурталчилгааны хугацаанд болон гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гамшгаас хамгаалахаас бусад тохиолдолд өөрийн нийгмийн сүлжээнд оруулсан контент, мэдээ, мэдээллээ төлбөртэйгээр идэвхжүүлэн түгээх, энэ зорилгоор төрийн байгууллагын нийгмийн сүлжээний цахим хуудсыг ашиглах;”
2 дугаар зүйл. Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.18 дахь заалтын дугаарыг “39.1.19” гэж өөрчилсүгэй.