Боловсруулж байгаа хуулийн төслийн мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2026 оны 6-р сарын 17 өдөр
Ulaanbaatar city
УЛС ТӨРИЙН НАМЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Улс төрийн намын тухай хуулийн 17 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 17.2.2.1, 17.2.2.2 дахь заалт нэмсүгэй:
“17.2.2.1.төлөөллийн төв байгууллагын гишүүдийн дийлэнх олонхын саналаар шинээр болон нөхөн сонгогдсон төлөөллийн төв байгууллагын гишүүдийг батламжилж болно.
17.2.2.2.намын төлөөллийн төв байгууллагын гишүүдийн олонхын саналаар хяналтын байгууллагын гуравны нэг хүртэлх гишүүдийг намын Даргын санал болгосноор чөлөөлөх, сонгох тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж болно.”
2 дугаар зүйл. Улс төрийн намын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.7 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
26.7.Нам энэ хуулийн 26.1-д заасан орлогыг хүлээн авах намын төв, аймаг, нийслэл, дүүргийн намын байгууллага тус бүрд банкны нэг данстай байна. Нам өөр харилцах данстай байхыг хориглоно.
3 дугаар зүйл. Улс төрийн намын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6 дахь хэсгийн “12” гэснийг “120” гэж, 33 дугаар зүйлийн 33.7 дахь хэсгийн “50” гэснийг “500” гэж тус тус өөрчилсүгэй.
4 дүгээр зүйл. Улс төрийн намын тухай хуулийн 33 дугаар зүйлийн “33.8” дахь хэсэг, 34 дүгээр зүйлийн “34.6.12” дахь заалтыг тус тус хассугай.

Төслийн файлууд

1. Өргөн мэдүүлэх -Үзэл баримтлал
2. Өргөн мэдүүлэх -Танилцуулга
3. Өргөн мэдүүлэх -Хууль тогтоомжийн хэрэгцээ шаардлагын урьдчилан тандан судалгаа
4. Өргөн мэдүүлэх -Тухайн харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ
5. Өргөн мэдүүлэх -Зардлын тооцооны судалгаа

Төслийн хэрэглэгчид

Р. ЭРДЭНЭБҮРЭН

Р. ЭРДЭНЭБҮРЭН

Initiator of the draft law

Санал үлдээх

You can leave your comment after you sign in. Нэвтрэх