Боловсруулж байгаа хуулийн төслийн мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2022 оны 5-р сарын 20 өдөр
Улаанбаатар хот
БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Биеийн тамир, спортын тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах зүйл, хэсэг, заалт нэмсүгэй:
1/6 дугаар зүйлийн 6.1.9, 6.1.10 дахь заалт:
“6.1.9.Допингийн эсрэг үндэсний зөвлөл байгуулах;
6.1.10.Допингийн хяналтын хөтөлбөр хэрэгжүүлэхтэй холбоотой зардлыг санхүүжүүлэх.”
“101дүгээр зүйл. Допингийн эсрэг үндэсний зөвлөл
“101дүгээр зүйл.1. Допингийн эсрэг үндэсний зөвлөл/цаашид “Үндэсний зөвлөл” гэх/ Ерөнхий сайдын дэргэд ажиллах бөгөөд дараах бүрэлдэхүүнтэй байна:
“101дүгээр зүйл.1.1. Үндэсний зөвлөлийн даргаар Монгол Улсын Шадар сайд;
“101дүгээр зүйл.1.2. Үндэсний зөвлөлийн орлогч даргаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга;
“101дүгээр зүйл.1.3. Үндэсний зөвлөлийн гишүүдэд Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайд, Биеийн тамир, спортын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга, Цагдаагийн ерөнхий газрын дарга, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга, Гаалийн ерөнхий газрын дарга, Монголын Үндэсний Олимпын хорооны Ерөнхийлөгч, Монголын Паралимпын хорооны Ерөнхийлөгч, Монголын Үндэсний допингийн эсрэг байгууллагын Ерөнхийлөгч, Монголын Үндэсний Олон нийтийн телевизийн захирал нар;
“101дүгээр зүйл.1.4. Үндэсний зөвлөлийн нарийн бичгийн даргаар Монголын Үндэсний допингийн эсрэг байгууллагын гүйцэтгэх захирал.
“101дүгээр зүйл.2. Үндэсний зөвлөлийн дарга, гишүүнийг талуудын санал болгосноор Засгийн газар дөрвөн жилийн хугацаагаар томилж, чөлөөлөх бөгөөд нэг удаа улируулан томилж болно.
“101дүгээр зүйл.3. Үндэсний зөвлөлийн дүрмийг Засгийн газар батлах бөгөөд ажлаа Ерөнхий сайдад жил бүр тайлагнана.
“101дүгээр зүйл.4. Үндэсний зөвлөлийн ажлын албаны чиг үүргийг Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага гүйцэтгэнэ.
“101дүгээр зүйл.5. Үндэсний зөвлөл нь Засгийн газар болон допингийн эсрэг байгууллагын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, олон улсын стандарт, допингийн эсрэг үндэсний дүрэм, бусад бодлогын баримт бичгийг батлах, бодлогын хэрэгжилтэд хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлэх бөгөөд Үндэсний зөвлөлийн эрх, үүргийг Монгол Улсын олон улсын гэрээ, энэ хууль болон дүрмээр зохицуулна.”
3/11 дүгээр зүйлийн 11.3.10 дахь заалт:
“11.3.10.энэ хуулийн 21.3-т заасан байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх.”
4/13 дугаар зүйлийн 13.4 дэх хэсэг:
“13.4.Өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллага биеийн тамир, спортын нэгж байгуулж, биеийн тамирын арга зүйч ажиллуулж болно.”
5/20 дугаар зүйлийн 20.4 дэх хэсэг:
“20.4.Дасгалжуулагч, багш, эмч нь тамирчинд допинг хэрэглүүлэхийг хориглоно.”
6/24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэг:
“24.3.Биеийн тамир, спортын үйлчилгээний санхүүжилтийг хүн амын тоо, газар зүйн байршилтай уялдуулан тооцох норм, аргачлалыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хамтран баталж, хэрэгжүүлнэ.”
2 дугаар зүйл. Биеийн тамир, спортын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсгийн “6.1.6” гэсний дараа “, 6.1.10” гэж нэмсүгэй.
3 дугаар зүйл. Биеийн тамир, спортын тухай хуулийн дараах зүйл, заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/10 дугаар зүйлийн 10.1.6, 10.1.7, 10.1.11 дэх заалт:
“10.1.6.биеийн тамирын арга зүйчид мэргэжлийн зэрэг олгох журмыг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран батлах;”
“10.1.7.улсын төсвөөс дэмжлэг үзүүлэх үндэсний шигшээ багийг бүрдүүлэх, спортын төрлийн сонгох, санхүүжүүлэх журмыг батлах;”
“10.1.11.допингийн эсрэг боловсрол олгох сургалт, сурталчилгаа, урьдчилан сэргийлэх ажлыг төлөвлөх, хэрэгжүүлэх, энэ хуулийн 21.3-т заасан байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх;”
2/11 дүгээр зүйлийн 11.3.8 дахь заалт:
“11.3.8.энэ хуулийн 10.1.8-д заасан цахим санд холбооны бүтэц, үйл ажиллагаа, зохион байгуулсан спортын тэмцээн, наадам, тамирчны амжилт, спортын цол, зэрэг, гишүүнчлэлийн мэдээллийг оруулах;”
3/20 дугаар зүйлийн 20.2.2 дахь заалт:
“20.2.2.Олон улсын допингийн эсрэг агентлагаас баталсан спортын үйл ажиллагаанд хэрэглэхийг хориглосон бодис, аргыг хэрэглэхгүй байх, шударга өрсөлдөөнийг эрхэмлэх;”
4/21 дүгээр зүйл: “21 дүгээр зүйл.Допингийн эсрэг байгууллага
21.1. Допингийн эсрэг байгууллагад Дэлхийн допингийн эсрэг дүрмийг өөрийн эрх мэдлийн хүрээнд боловсруулах үүрэгтэй Дэлхийн допингийн эсрэг агентлаг, дүрмийн хэрэгжилтийг үндэсний хэмжээнд хангах үүрэгтэй Үндэсний допингийн эсрэг байгууллага, ашиглах чиг үүрэг бүхий Үндэсний олимпын хороо, Үндэсний паралимпын хороо, Биеийн тамир, спортын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хамаарна.
21.2. Допингийн эсрэг байгууллага нь өөрийн эрхлэх асуудлын хүрээнд Спортод сэргээш хэрэглэхийн эсрэг олон улсын конвенц болон Копенгагены тунхаглал, Дэлхийн допингийн эсрэг кодын биелэлтийг зохион байгуулах чиг үүргийг хэрэгжүүлнэ.
21.3. Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага нь Үндэсний допингийн хяналтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх үндсэн чиг үүрэг бүхий бие даасан хараат бус нийтийн эрх зүйн хуулийн этгээд мөн.
21.4. Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага энэ хуулийн 21.3-т заасан чиг үүргийн хүрээнд дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ:
21.4.1. Үндэсний допингийн эсрэг журмыг баталж хэрэгжүүлэх;
21.4.2. олон улс, тив, дэлхийн спортын тэмцээн, наадам болон түүнтэй адилтгах тэмцээнд оролцох тамирчинд допингийн хяналтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх, дээж авах, шинжлүүлэх, үр дүнгийн удирдлагыг удирдах, үндэсний хэмжээнд сонсгол явуулах, тамирчны эрх, хууль ёсны ашиг сонирхол, эрүүл мэндийг хамгаалах;
21.4.3. эрх бүхий байгууллагатай хамтран допингийн эсрэг боловсрол олгох сургалт, сурталчилгаа явуулах, судалгаа хийх.
21.5. Аливаа байгууллага, албан тушаалтан, иргэн хэн боловч Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох, нөлөөлөхийг хориглоно.”
4 дүгээр зүйл. Биеийн тамир, спортын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1. дэх хэсгийн “Засгийн газрын гишүүн” гэснийг “төрийн захиргааны байгууллага” гэж, 18 дугаар зүйлийн 18.4 дэхийн хэсгийн “9.1.8-д заасан” гэснийг “10.1.7-д заасан” гэж, 19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсгийн “биеийн тамир, спорт, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.” гэснийг “эрүүл мэндийн болон нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хамтран батална.” гэж тус тус өөрчилсүгэй.
5 дугаар зүйл. Биеийн тамир, спортын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсугай.

Төслийн файлууд

1. Өргөн мэдүүлэх -Хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төсөл
2. Өргөн мэдүүлэх -Үзэл баримтлал
3. Өргөн мэдүүлэх -Танилцуулга
4. Өргөн мэдүүлэх -Зардлын тооцооны судалгаа

Төсөл боловсруулагчид

Санал үлдээх

Та нэвтэрсэнээр санал үлдээх боломжтой. Нэвтрэх