Боловсруулж байгаа хуулийн төслийн мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2022 оны 12-р сарын 05 өдөр
Ulaanbaatar city
Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

1 ДҮГЭЭР ЗҮЙЛ
ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛЬД ДООР ДУРДСАН АГУУЛГАТАЙ ДАРААХ ЗҮЙЛ, ХЭСЭГ, ЗААЛТ НЭМСҮГЭЙ:
1/10 дугаар зүйлийн 10.5 дахь хэсэг:
“10.5.Энэ хуулийн 10.1.13-т заасан төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх, хянах, тайлагнахад төслийн кодыг үндэслэн төрийн болон орон нутгийн өмчид бүртгэж, төсвийн төлөвлөлтөд тусгана.
281.1.Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл болон түүнд үндэслэж боловсруулах жилийн төсвийн төлөвлөлтөд олон нийтийн оролцоог дараах байдлаар хангана: 281.1.1.төсвийн төлөвлөлтийн олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулах; 281.1.2.байнгын ажиллагаатай санал авах цахим хуудас, шуурхай утас ажиллуулах. 281.2.Энэ хуулийн 281.1.1-д заасан хэлэлцүүлгийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага жил бүрийн 3 дугаар сард багтаан дараах журмаар зохион байгуулна. 281.2.1.иргэд, иргэний нийгмийн байгууллага, энэ хуулийн 10.2-т заасан Зөвлөл, төрийн аудитын байгууллага болон хэлэлцүүлгийн асуудалтай холбоотой асуудал эрхэлсэн төсвийн ерөнхийлөн захирагч, түүний эрхлэх асуудлын хүрээний агентлаг, төсвийн байгууллагын удирдах албан тушаалтан, санхүү, төсвийн асуудал хариуцсан холбогдох албан тушаалтныг оролцуулсан байх; 281.2.2.хэлэлцүүлгийг нийгмийн халамж, эрүүл мэнд, дэд бүтэц, байгаль орчин зэрэг салбар бүрээр явуулах; 281.2.3.хэлэлцүүлгээс гарсан эдийн засгийн үр ашигтай, нийгмийн ач холбогдол бүхий, зардал бууруулах зэрэг шинжтэй саналыг нэгтгэн эрэмбэлж, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл болон түүнд үндэслэж боловсруулах жилийн төсвийн төслийг боловсруулахад тусгах; 281.3.Энэ зүйлээр зохицуулсан харилцаа нь дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд өөрчлөлт оруулах болон төсвийн тодотголд мөн адил хамаарна.”
3/32 дугаар зүйлийн 32.2.22 дахь заалт:
32.2.22.энэ хуулийн 281.2.3-т заасны дагуу хэлэлцүүлгээс гарсан саналыг дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл болон түүнд үндэслэж боловсруулах жилийн төсвийн төсөлд хэрхэн шийдвэрлэсэн талаар танилцуулгад тусгана.
4/32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэг:
“32.3.Энэ хуулийн 32.2.16-д заасан алдагдал санхүүжүүлэх санал нь төсвийн хүрээний мэдэгдэлтэй нийцсэн байх бөгөөд түүнийг санхүүжүүлэх эх үүсвэр, хугацааг тодорхой тусгасан байна.
5/70 дугаар зүйлийн 70.2, 70.3, 70.4, 70.5 дахь хэсэг:
“70.2.Энэ хуулийн 281.2, 281.3-д заасныг гүйцэтгэх удирдлага болон холбогдох албан тушаалтан мөрдөж ажиллаагүй нь тогтоогдсон бол ажлаас халах үндэслэл болно. 70.3.Хууль зөрчсөн үйлдэл нь гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй бол холбогдох хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ. 70.4.Төсвийн ерөнхийлөн захирагч тухайн жилийн төсвийн тухай хуульд заасан зардлыг хэтрүүлсэн, ангилал зөрүүлсэн, зориулалт бусаар ашигласан бол тухайн эрхэлж буй албан тушаалаас чөлөөлөх үндэслэл болно. 70.5.Төсвийн ерөнхийлөн захирагч, санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага төсвийн төслийг боловсруулж, батлуулахдаа үндэслэлгүй тоо мэдээнд тулгуурлан батлуулсан нь төсвийн гүйцэтгэлээр тогтоогдсон бол уг албан тушаалтныг албан тушаалаас чөлөөлөх үндэслэл болно.”
2 дугаар зүйл. Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4.3 дахь заалтын “Улсын Их Хуралд” гэсний өмнө “төрийн аудитын байгууллага,” гэж, гэж, 10 дугаар зүйлийн 10.1.13 дахь заалтын “төсөл, арга хэмжээг” гэсний дараа “бүртгэх, кодлох,” гэж 29 дүгээр зүйлийн 23.3.5 дахь заалтын “арга хэмжээг” гэсний дараа “хэрэгжүүлэх хугацаанд тэнцүү хуваарилсан хэмжээнээс багагүй байхаар тооцож” гэж тус тус нэмсүгэй.
3 дугаар зүйл. Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4.4 дэх заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
“8.4.4.санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 8.4.3-т заасан жилийн төсвийн саналыг нэгтгэн боловсруулж, хөгжлийн бодлогын баримт бичигт нийцсэн эсэхэд эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаар хянуулж, жил бүрийн 8 дугаар сарын 15-ны дотор Засгийн газарт өргөн мэдүүлэх;”
4 дүгээр зүйл. Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх заалтын “Стратегийн баримт бичиг, ” гэснийг “Стратегийн баримт бичгийн төслийг, эдийн засгийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага " гэж, 8.4.1 дэх заалтын “25-ны” гэснийг “10-ны” гэж, 8.4.2 дахь заалтын “8 дугаар сарын 01-ний” гэснийг “07 дугаар сарын 20-ны” гэж, 8.4.3 дахь заалтын “8 дугаар сарын 15-ны” гэснийг “07 дугаар сарын 25-ны” гэж, 8.4.5 дахь заалтын “10 дугаар сарын 1-ний дотор” гэснийг “9 дүгээр сарын 01-ний дотор Төрийн аудитын байгууллагад хүргүүлж,” гэж, 8.4.7 дахь заалтын “10 дугаар сарын 15-ны” гэснийг “9 дүгээр сарын 20-ны дотор” гэж, 8.10.2 дахь заалтын “нэг сарын” гэснийг “06 дугаар сарын 30-ны” гэж тус тус өөрчилсүгэй.

Төслийн файлууд

1. Өргөн мэдүүлэх -Хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төсөл
2. Өргөн мэдүүлэх -Үзэл баримтлал
3. Өргөн мэдүүлэх -Танилцуулга
4. Өргөн мэдүүлэх -Хууль тогтоомжийн хэрэгцээ шаардлагын урьдчилан тандан судалгаа
5. Өргөн мэдүүлэх -Тухайн харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ
6. Өргөн мэдүүлэх -Зардлын тооцооны судалгаа

Төслийн хэрэглэгчид

Санал үлдээх

You can leave your comment after you sign in. Нэвтрэх