Бусад төслүүд more_horiz

Боловсруулж байгаа хуулийн төслийн мэдээлэл

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2023 оны 6-р сарын 22 өдөр
Ulaanbaatar city
“ЭРДЭНЭТ” ТӨҮГ-ЫГ НЭЭЛТТЭЙ ХУВЬЦААТ КОМПАНИЙН ХЭЛБЭРТ ШИЛЖҮҮЛЭН НИЙТ ХУВЬЦААНЫ 20 ХУВИЙГ ИРГЭДЭД ЭЗЭМШҮҮЛЖ, 20 ХУВИЙГ ҮНДЭСНИЙ АЖ АХУЙ НЭГЖҮҮДЭД ХУДАЛДАХ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН 6 ДУГААР ЗҮЙЛИЙН 6.2, ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ТУХАЙ ХУУЛИЙН 8-ЫН 5, МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН 5 ДУГААР ЗҮЙЛИЙН 5.1, 38 ДУГААР ЗҮЙЛИЙН 38.1 ДЭХ ХЭСГИЙГ ТУС ТУС ҮНДЭСЛЭН МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛААС ТОГТООХ НЬ:
1. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг нээлттэй хувьцаат компанийн хэлбэрт шилжүүлж, нийт хувьцааны 20 хувийг 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр болон түүнээс өмнө төрсөн, иргэний бүртгэлд бүртгүүлсэн Монгол Улсын иргэнд тэнцүү хэмжээгээр, үнэ төлбөргүй эзэмшүүлэх;
2. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хувьцааны 20 хувийг дотоодын хөрөнгийн биржээр дамжуулан 2023 оны зургадугаар сарын 30-ны өдөр ба түүнээс өмнө улсын бүртгэлд бүртгүүлэн үйл ажиллагаа явуулж байгаа, шүүхийн шийдвэрээр тогтоогдсон татварын өр төлбөргүй, ажилчдынхаа нийгмийн даатгалын шимтгэлийг бүрэн төлсөн үндэсний аж ахуйн нэгжүүдэд адил тэнцүү хэмжээгээр, нэрлэсэн үнээр худалдах;
3. Энэхүү тогтоолтой холбоотой арга хэмжээ авч, хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-эрдэнэ/-д даалгасугай.
4. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо /Ц.Цэрэнпунцаг/-т даалгасугай.

Төслийн файлууд

1. Өргөн мэдүүлэх -Төслийн документ файл /DOC, DOCX/
2. Өргөн мэдүүлэх -Үзэл баримтлал
3. Өргөн мэдүүлэх -Танилцуулга
4. Өргөн мэдүүлэх -Хууль тогтоомжийн хэрэгцээ шаардлагын урьдчилан тандан судалгаа
5. Өргөн мэдүүлэх -Тухайн харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ
6. Өргөн мэдүүлэх -Зардлын тооцооны судалгаа

Төслийн хэрэглэгчид

 . зохицуулагч

Б. ПҮРЭВДОРЖ

Initiator of the draft law

Санал үлдээх

You can leave your comment after you sign in. Нэвтрэх