1.Чөлөөт зах зээлийг хөгжүүлж, хувийн өмчийг хамгаалж, бизнес, эдийн засгийн эрх чөлөөг баталгаажуулах тухай “Иргэн нь Баян Монгол” тогтоолыг баталсугай.
2. Улсын Их Хурал, Засгийн газраас өргөн баригдах хууль, тогтоолын төслүүд уг тогтоолд багтсан томьёоллыг дэмжих хэлбэрээр байхыг заасугай.
3. Уг тогтоол батлагдсантай холбогдуулан чөлөөт зах зээлийн хөгжүүлэх, хувийн өмчийг хамгаалах, бизнес эдийн засгийн эрх чөлөөг баталгаажуулах чиглэлээр хэрэгжүүлэх үндэсний хөтөлбөр, үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулан Улсын Их хуралд танилцуулахыг Засгийн Газар /Л.Оюун-Эрдэнэд/-т даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА