“5.Шүүх шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг шийдвэрлэхдээ зөвлөлдөх тасалгаанд дараахь асуудал тус бүрийг хэлэлцэнэ:
5.1.шүүх хуралдаанаар улсын яллагч, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт;
5.2.гэмт хэргийн талаарх дараах нөхцөл байдал;
а/шүүх хуралдаанаар тогтоогдсон шүүгдэгчийн үйлдэл, эс үйлдэхүй гэмт хэрэг мөн эсэх;
б/тухайн гэмт хэрэгт шүүгдэгч гэм буруутай эсэх;
в/гэмт хэрэг үйлдэгдсэн газар, цаг хугацаа;
г/гэм буруугийн хэлбэр;
д/гэмт хэргийн ангилал, сэдэлт, зорилго;
е/шүүх хэд хэдэн шүүгдэгчид холбогдох хэргийг шийдвэрлэж байгаа бол шүүгдэгч тус бүрийн үйлдэл, оролцоо, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэр.
5.3.шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтад заасны дагуу зүйлчлэгдэх;
5.4.гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэмжээг тогтоох, шүүгдэгч тус бүрээс ямар хэмжээгээр гаргуулах.”