Боловсруулж байгаа хуулийн төслийн мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2026 оны 2-р сарын 25 өдөр
Ulaanbaatar city
ОЛБОРЛОХ САЛБАРЫН ИЛ ТОД БАЙДЛЫН (БАЙГАЛИЙН НӨӨЦ АШИГЛАЛТЫН ИЛ ТОД БАЙДАЛ) ТУХАЙ ХУУЛЬ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1. Энэ хуулийн зорилт нь байгалийн баялаг ашиглалтыг үндэсний ашиг сонирхолд нийцүүлэх, эдийн засгийн тогтвортой өсөлт, хөгжлийг дэмжих, байгалийн баялгийн үр өгөөжийг ирээдүй хойч үедээ өвлүүлэх, олборлох үйлдвэрлэлийг байгальд сөрөг нөлөө багатай, хариуцлагатай эдийн засгийн салбар болгон хөгжүүлэх, байгалийн баялаг ашиглах үйл ажиллагаанд олон нийт хяналт тавих боломжийг бүрдүүлж, иргэний мэдэх эрхийг хангах, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэх зорилгоор олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл. Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын хууль тогтоомж
2.1. Олборлох салбарын ил тод байдлын (Байгалийн нөөц ашиглалтын ил тод байдал) тухай хуулийн хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ
3.1. Энэ хууль нь амьтан агнах, барих, усны нөөц, ойн баялаг, байгалийн ургамлын нөөц ашиглах, эрдэс баялаг хайх, ашиглах үйл ажиллагааны мэдээлэл, гэрээ, хэлэлцээрийг нээлттэй байлгах, мэдээллийн сан бүрдүүлэх, ил тод байдлыг хангахтай холбогдох харилцаанд үйлчилнэ.
3.2. Хуулиар төрийн нууцад хамааруулахаар зааснаас бусад энэ хуулийн 3.1 д заасантай холбоотой мэдээлэлд энэ хууль үйлчилнэ.
4 дүгээр зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
4.1. Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
4.1.1. "мэдээлэл нийлүүлэгч" гэж энэ хуульд заасан мэдээллийг ил тод байлгах, мэдээллийн санд оруулах, ил тод байдлын тайлан гаргахаар Засгийн газраас тогтоосон холбогдох төрийн байгууллага болон зөвшөөрөл эзэмшигчийг;
4.1.2. “зөвшөөрөл” гэж Зөвшөөрлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.1-д заасан эрхийг;
4.1.3. "зөвшөөрөл эзэмшигч" гэж олборлох үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эрхлэхээр зөвшөөрөл авсан Зөвшөөрлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.3-т заасан этгээдийг;
4.1.4. “эрдэс баялаг” гэж газрын тос, уламжлалт бус газрын тос, газрын тосны бүтээгдэхүүн, бүх төрлийн ашигт малтмал, эдгээрээс гаралтай баяжмал, бүтээгдэхүүнийг;
4.1.5. “эрдэс баялаг ашиглах” гэж газрын гадаргуу, түүний хэвлий, хүдрийн овоолго, хаягдал, байгалийн уснаас эрдэс баялаг ялган авах болон олборлож борлуулах, тээвэрлэх, экспортлох, боловсруулах, ашигт агуулгыг нэмэгдүүлэх, баяжуулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, Газрын тосны тухай хуулийн 4.1.16-д заасан үйл ажиллагааг;
4.1.6. “эрдэс баялаг хайх” гэж эрдэс баялгийн нөөцийн хэмжээг тогтоох зорилгоор газрын гадаргуу, түүний хэвлийд геологи, хайгуулын судалгаа хийж, түүний нөөцийг ашиглах боломжийг судлан техник, эдийн засгийн үнэлгээ хийхийг болон Газрын тосны тухай хуулийн 4.1.8-д заасан ажлыг;
4.1.7. “эрдэс баялгийн нөөц ашигласны төлбөр” гэж Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйл, Газрын тосны тухай хуулийн 31 дүгээр зүйл, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 33 дугаар зүйлд заасан төлбөрийг.
5 дугаар зүйл. Олборлох салбарын ил тод байдлын зарчим
5.1. Олборлох үйлдвэрлэли ил тод байдлыг хангахад Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмаас гадна дараах зарчмыг баримтална:
5.1.1. олборлох үйлдвэрлэл дэх төрийн байгууллага болон зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагаа ил тод, нээлттэй байх;
5.1.2. зөвшөөрөл эзэмшигч хариуцлагатай, ёс зүйтэй байх;
5.1.3. эрх тэгш, шударга өрсөлдөөнийг дэмжих;
5.1.4. мэдээлэл нь бүрэн, үнэн зөв, тогтмол шинэчлэгддэг байх. Тайлбар: "олборлох үйлдвэрлэл" гэж амьтан агнах, барих, усны нөөц, ойн баялаг, байгалийн ургамлын нөөц ашиглах болон эрдэс баялгийн хайх, ашиглах үйл

ХОЁРДУГААР БҮЛЭГ
ОЛБОРЛОХ САЛБАР (БАЙГАЛИЙН НӨӨЦ АШИГЛАЛТЫН)-ЫН НЭЭЛТТЭЙ МЭДЭЭЛЛИЙН САН, НЭЭЛТТЭЙ МЭДЭЭЛЭЛ
6 дугаар зүйл. Олборлох салбарын нээлттэй мэдээллийн сан, түүний төрөл
6.1. Олборлох салбарын нээлттэй мэдээллийн сан нь дараах төрөлтэй байна:
6.1.1. эрдэс баялаг олборлох үйлдвэрлэлийн үйл ажиллагааны;
6.1.2. үйлдвэрлэлийн зориулалтаар усны нөөц ашиглах үйл
6.1.3. ойн баялаг ашиглах үйл ажиллагааны;
6.1.4. амьтан агнах, барих үйл ажиллагааны;
6.1.5. байгалийн ургамлын нөөц ашиглах үйл ажиллагааны.
6.2. Энэ хуулийн 6.1.2-6.1.5-д заасан мэдээллийн сан нь Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн Долдугаар бүлэгт заасан мэдээллийн сангийн дэд мэдээллийн сан байна.
6.3. Олборлох үйлдвэрлэлийн нээлттэй мэдээллийн сан /цаашид “мэдээллийн сан” гэх/ нь цахим хэлбэртэй байх бөгөөд нээлттэй мэдээллийн шаардлагад нийцсэн, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 27.10-т заасны дагуу нэгдсэн, ангилал, код, тайлбартай байна.
6.4. Мэдээллийн сангийн мэдээлэл нь тоон мэдээлэл, өгөгдөл, дуу авиа, дүрс бичлэг, зураг, график, бичгийн хэлбэртэй байх бөгөөд хандах, ашиглахад хялбар, ойлгомжтой байна.
6.5. Кадастрын зурган мэдээлэл нь Засгийн газраас тодорхойлсон солбицол, өндрийн тогтолцоонд нийцсэн байна.
6.6. Мэдээллийн санд мэдээлэл оруулах, өөрчлөх, шинэчлэх үүрэг бүхий этгээд баталгаажуулах ажлыг цахимаар гүйцэтгэнэ.
6.7. Мэдээллийн санд мэдээлэл оруулах хугацаа, маягт, журам, мэдээллийг мэдээллийн санд оруулах хэлбэр, шаардлага, цахимаар баримтжуулан хадгалах журмыг энэ хуулийн 14 дүгээр зүйлд заасан Үндэсний зөвлөл батална.
6.8. Мэдээллийн санг дараах зорилгоор ашиглана:
6.8.1. энэ хуульд заасан нээлттэй мэдээлэл, олборлох салбарын ил тод байдлын тайлан авах, бүртгэх, хяналт тавих;
6.8.2. олборлох салбарын хууль тогтоомжийг улсын хэмжээнд нэг мөр дагаж мөрдүүлэх;
6.8.3. олборлох салбарын ил тод байдлыг хангах;
6.8.4. олборлох салбарт учирч болох эрсдэлийг тодорхойлох.
7 дугаар зүйл. Эрдэс баялаг олборлох үйлдвэрлэлийн үйл ажиллагааны мэдээллийн сан
7.1. Эрдэс баялаг олборлох үйлдвэрлэлийн үйл ажиллагааны мэдээллийн сан нь дараах мэдээллээс бүрдэх бөгөөд тус мэдээлэл нь байнга нээлттэй байна:
7.1.1. эрдэс баялаг олборлох үйлдвэрлэлтэй холбогдох хууль тогтоомж, олон улсын гэрээ, захиргааны хэм хэмжээний акт;
7.1.2. зөвшөөрөл, түүний бүртгэлийн мэдээлэл:
7.1.2.. олгох зөвшөөрөл, зөвшөөрөл хүссэн өргөдөл бүртгэсэн он, сар, өдөр, цаг, минут, бүртгэлийн дугаар, үйлчилгээний хөлс төлөлт, эдгээрийн бүртгэл, сонгон шалгаруулалтад оролцсон хуулийн этгээдийн нэрийн жагсаалт, сонгон шалгаруулалтын дүн;
7.1.2.. б.олгосон, сунгасан, шилжүүлсэн, түдгэлзүүлсэн, сэргээсэн, хүчингүй болгосон, зөвшөөрөл эзэмшигчээс хуульд заасны дагуу буцаан өгсөн, маргаантай зөвшөөрлийн бүртгэл, жагсаалт, зөвшөөрлийг олгосон, сунгасан, шилжүүлсэн, түдгэлзүүлсэн, хүчингүй болгосон он, сар, өдөр, зөвшөөрлийн хүчинтэй хугацаа, зөвшөөрөл эзэмшигчийн нэр, хаяг, зөвшөөрөлд орсон өөрчлөлт, зөвшөөрөл олгогдсон талбайн булангийн цэгийн солбицлууд, зураг зүйн бүртгэл, бүтээгдэхүүн хуваах гэрээ болон ашиглалтын тусгай зөвшөөрөлд холбогдох эрдэс баялаг;
7.1.2.. в.хайгуулын тусгай зөвшөөрөл олгоход өгсөн аймгийн Засаг даргын санал;
7.1.3. дараах гэрээ, хэлэлцээр, түүний нэмэлт, өөрчлөлт болон хэрэгжилтийн мэдээлэл:
7.1.3.а.бүтээгдэхүүн хуваах гэрээ; 7.1.3.б.орд ашиглах гэрээ; 7.1.3.в.хөрөнгө оруулалтын гэрээ, түүнтэй адилтгах гэрээ; 7.1.3.г.зөвшөөрөл олгогчоос зөвшөөрөл эзэмшигчтэй байгуулсан гэрээ; 7.1.3.д.нутгийн захиргааны байгууллагаас зөвшөөрөл эзэмшигчтэй байгуулсан гэрээ; 7.1.3.е.зөвшөөрөл эзэмшигчтэй байгуулсан газар ашиглах гэрээ; 7.1.3.ё.усан сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсэд олборлолт явуулж эхэлсэн, зөвшөөрөл бүхий талбайд холбогдох арга хэмжээ авах, нөхөн сэргээх үйл ажиллагааны гэрээ; 7.1.3.ж.зөвшөөрөл эзэмшигчтэй байгуулсан ус ашиглах гэрээ; 7.1.3.з.бичил уурхай эрхлэгчтэй байгуулсан гэрээ; 7.1.3.и.нөхөн сэргээлтийн гэрээ;
7.1.4. зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагааны талаарх мэдээлэл:
7.1.4.. б.Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хянагдсан, ашигт малтмал ашиглах техник, эдийн засгийн үндэслэлийн нууцад хамааруулснаас бусад мэдээлэл, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дүгнэлт, зөвлөмж болон зохих байгууллагаар хянуулсан уулын ажлын төлөвлөгөө, холбогдох гүйцэтгэлийн тайлангийн нууцад хамааруулснаас бусад мэдээлэл;
7.1.4.. в.Байгаль орчны албаны зөвшөөрөл;
7.1.4.. г.Ашигт малтмалын тухай хуулийн 35.4-т заасан комиссын шийдвэр;
7.1.4.. д.палеонтологи, археологи, угсаатны мэргэжлийн байгууллагаар хийлгэсэн судалгааны ажлын тайлан, дүгнэлт;
7.1.4.. е.үүсмэл ордыг ашиглах тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үүсмэл орд ашиглах техник эдийн засгийн үндэслэлийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлсэн дүгнэлт, шийдвэр;
7.1.4.. ё.цацраг идэвхт ашигт малтмалын зөвшөөрөл эзэмшигчийн эрхлэх үйл ажиллагаанд холбогдох аюулгүй ажиллагааны олон улсын стандартын шаардлагад нийцсэн иж бүрэн хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөө, үйл ажиллагаа эрхлэх байрны цөмийн болон цацрагийн хамгаалалт, аюулгүйн стандартын шаардлага хангасан талаарх төрийн захиргааны байгууллагын үнэлгээ, цөмийн болон цацрагийн болзошгүй ослын үед авах арга хэмжээний төлөвлөгөө, цацрагийн түвшний 7 хоног тутмын мэдээлэл;
7.1.4.. ж.Зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагаатай холбоотой эрх бүхий байгууллагаас тавьсан акт, албан шаардлага, маргаан урьдчилан шийдвэрлэх ажиллагаа, шүүхийн хэрэг маргаан, шийдвэрийн мэдээлэл;
7.1.5. эрдэс баялаг хайгуулын мэдээлэл:
7.1.5.. а.эрх бүхий байгууллагаар хянуулсан хайгуулын ажлын төлөвлөгөө, холбогдох гүйцэтгэлийн тайлангийн нууцад хамааруулснаас бусад мэдээлэл;
7.1.6. эрдэс баялаг олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын мэдээлэл:
7.1.6.. а.зөвшөөрөл эзэмшигчийн тухайн жилийн олборлосон, баяжуулсан, боловсруулсан эрдэс баялаг, баяжмал, бүтээгдэхүүний төрөл, төрөл тус бүрийн хэмжээ;
7.1.6.. б.тухайн жилд Монголбанк, түүнээс эрх олгосон арилжааны банканд тушаасан үнэт металл, тэдгээрийн сорьц, чанар, хэмжээ, худалдан авахад баримталсан олон улсын зах зээлийн үнэ, урамшуулалтай үнэ, төлбөр төлөлтийн мэдээлэл;
7.1.6.. в.зөвшөөрөл эзэмшигчийн тухайн жилд борлуулсан эрдэс баялгийн тоо хэмжээ, төрөл, борлуулалтын үнэ, тухайн үеийн олон улсын зах зээлийн үнийн ханш, борлуулалтын орлого, худалдан авагч этгээдийн нэр/иргэн бол эцэг/эх/- ийн нэр, өөрийн нэр, хуулийн этгээд бол хуулийн этгээдийн нэр/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн дугаар, оршин байгаа хаяг/;
7.1.6.. г.зөвшөөрөл эзэмшигчийн тухайн жилд төлбөр тооцоонд шилжүүлэн өгсөн эрдэс баялгийн төрөл, хэмжээ, түүний төлбөр тооцооны үнэлгээ буюу борлуулсан үнэ, эрдэс баялгийн тухайн үеийн олон улсын зах зээлийн үнийн ханш, борлуулалтын орлого, төлбөр тооцоонд шилжүүлэн авсан этгээдийн нэр/иргэн бол эцэг/эх/-ийн нэр, өөрийн нэр, хуулийн этгээд бол хуулийн этгээдийн нэр/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн дугаар, оршин байгаа хаяг;
7.1.6.. д.тухайн жилд борлуулсан, экспортолсон эрдэс баялгийн төрөл, төрөл тус бүрийн хэмжээ, орлого, борлуулалтын үнэ, хүлээн авагч улс;
7.1.6.. е.эрдэс баялгийн тээвэрлэлт гүйцэтгэгч этгээдийн жагсаалт, тэдгээрийн тухайн жилд олсон тээвэрлэлтийн орлого, тээвэрлэсэн бүтээгдэхүүний төрөл, тэдгээрийн тоо хэмжээ, тээвэрлэлтийн үнэ тариф, бусад төлбөр, тээвэрлэлт гүйцэтгэх арга, тээврийн хэрэгслийн төрөл, замын төрөл, төмөр зам, улсын болон орон нутгийн чанартай автозам ашигласны төлбөр, тээвэрлүүлэгч этгээдийн нэр/иргэн бол эцэг/эх/-ийн нэр, өөрийн нэр, хуулийн этгээд бол хуулийн этгээдийн нэр/, тээвэрлэлт гүйцэтгүүлэх хүсэлтийн бүртгэл, хүсэлтийг хүлээн авсан он, сар, өдөр, цаг, минут, хүсэлтийн дагуу тээвэрлэлт гүйцэтгэсэн эсэх талаарх мэдээлэл;
7.1.6.. ё.зөвшөөрөл эзэмшигчийн өөрөө тээвэрлэсэн болон бусдаар тээвэрлүүлсэн эрдэс баялгийн төрөл, хэмжээ, тээвэрлэлт гүйцэтгүүлсэн арга, тээврийн хэрэгсэл, замын төрөл, зардал, тээвэрлүүлсэн үнэ тариф, бусад төлбөр, тээвэрлэгч этгээдийн нэр/иргэн бол эцэг/эх/-ийн нэр, өөрийн нэр, хуулийн этгээд бол хуулийн этгээдийн нэр/;
7.1.7. төсвийн болон бусад орлого төвлөрүүлэлтийн мэдээлэл:
7.1.7.. а.эрдэс баялгийн нөөц ашигласны төлбөр ногдуулалтын тухайн жилийн дүн, төлөлтийн мэдээлэл, эрдэс баялгийн төрөл, төлөгч тус бүрээр;
7.1.7.. б.эрдэс баялаг экспортлогчид тухайн жилд ногдуулсан эрдэс баялгийн экспорттой холбоотой гаалийн бүрдүүлэлтийн хураамжийн дүн, төлөлтийн мэдээлэл;
7.1.7.. в.зөвшөөрөл эзэмшигчийн тухайн жилд улсын болон орон нутгийн төсөвт төлсөн албан татвар, төлбөр, хураамж, ногдол ашгийн төлөлтийн мэдээлэл;
7.1.7.. г.зөвшөөрөл эзэмшигчээс төлөх Цөмийн энергийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.5.2-т заасан төлбөр, 28 дугаар зүйлийн 28.9-д заасан баталгааны мөнгөн хөрөнгө, Газрын тосны тухай хуулийн 34 дүгээр зүйлд заасан төлбөр, урамшуулал, үйлчилгээний хөлсний хэмжээ, төлөлтийн мэдээлэл;
7.1.7.. д.гадаад ажиллах хүчний тоо, Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн 32.1-д заасны дагуу төлөх ажлын байрны төлбөр, түүний төлөлтийн мэдээлэл;
7.1.7.. е.ажил олгогчоос хариуцан төлөх нийгмийн даатгалын шимтгэлийн нийт дүн, төлөлтийн мэдээлэл;
7.1.7.. ё.улсын төсвийн хөрөнгөөр хайгуулын ажил хийж, нөөцийг нь тогтоон улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн орд газраас олборлолт явуулж байгаа зөвшөөрөл эзэмшигч хайгуулын ажилд улсын төсвөөс гаргасан зардлыг улсын төсөвт буцааж нөхөн төлөх төлбөрийн хэмжээ, төлөлтийн талаарх мэдээлэл, нөхөн төлбөр хийх гэрээ, түүний хэрэгжилтийн мэдээ;
7.1.7.. ж.хуульд заасны дагуу хувьчлагдсан хуулийн этгээдийн хувьд өмнө нь улсын төсвийн хөрөнгөөр хийгдсэн хайгуулын ажлын зардлын дүнгээс тухайн ордын нэгэнт ашиглагдсан ашигт малтмалын хэмжээнд ногдох хайгуулын зардлыг хувь тэнцүүлэн хасаж, үлдэгдэл нөөцөд ногдох хайгуулын зардлыг нөхөн төлөх төлбөрийн хэмжээ, төлөлтийн талаарх мэдээлэл, нөхөн төлбөр хийх гэрээ;
7.1.7.. .хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчныг хамгаалах талаар хүлээсэн үүргээ биелүүлэх баталгаа болгон холбогдох сум, дүүргийн Засаг даргын нээсэн тусгай дансанд байгаль орчныг хамгаалах арга хэмжээнд шаардагдах тухайн жилийн зардлын 50 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн байдал, тус мөнгөн хөрөнгийн дүн, зарцуулалтын дүнг арга хэмжээ тус бүрээр;
7.1.7.. и.Ашигт малтмалын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.3, 39.4-т заасан мөнгөн хөрөнгийг ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч тухайн жилд бүрэн шилжүүлж төлсөн эсэх мэдээлэл, тус мөнгөн хөрөнгийн дүнг зарцуулалт тус бүрээр;
7.1.7.. й.Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчээс Ашигт малтмалын тухай хуулийн 43.2-т заасны дагуу төлсөн сар бүрийн төлбөр төлөлтийн байдал, төлбөрийн дүн;
7.1.7.. к.зөвшөөрлийн төлбөр, зохицуулалтын үйлчилгээний хөлс төлөлтийн мэдээлэл;
7.1.7.. л.хайгуулын ажлын зардлын доод хэмжээ, төлбөрийн мэдээлэл;
7.1.7.. м.зөвшөөрөл эзэмшигчээс орлого төвлөрүүлж байгаа сангийн жагсаалт, тухайн сангийн орлого, зарлага, санд хийсэн аудитын тайлан;
7.1.8. төсвийн орлогын хуваарилалтын мэдээлэл:
7.1.8.. эрдэс баялгийн олборлох үйлдвэрлэлээс төсөвт төвлөрөх орлогын төсвийн хуваарилалт, орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан болон орон нутгийн төсөвт шилжүүлсэн дүнгийн болон түүний зарцуулалтын мэдээлэл;
7.1.8.. б.сум, дүүргийн Засаг даргын нээсэн тусгай данс, тусгай зориулалтын сангийн орлого, зарлагын мэдээлэл;
7.1.9. зөвшөөрөл эзэмшигчээс нийгмийн хариуцлагын хүрээнд хийсэн зарцуулалт:
7.1.9.а.бусдад өгсөн хандив, дэмжлэг, тусламж, урамшууллын хэмжээ, хэлбэр, зориулалт, гэрээ; 7.1.9.б.нийгмийн хариуцлагын хүрээнд бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний төлбөрийн нийт дүн; 7.1.9.в.нутгийн захиргааны байгууллагатай байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргийг хэрэгжүүлэх төлөвлөгөө, хэрэгжүүлэхэд гарсан зардлын хэмжээ; 7.1.9.г.Газрын тосны тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, Ашигт малтмалын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д заасны дагуу төлсөн хохирол нөхөн төлөлт, холбогдох бусад зардлын мэдээлэл;
7.1.10. уурхайн хаалт, байгаль орчин нөхөн сэргээлтийн мэдээлэл:
7.1.10.. а.хаасан уурхайн байршлын мэдээлэл, түүний ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшиж байсан этгээдийн нэр, хаасан уурхайг хүлээн авсан эсэх мэдээлэл болон хүлээн авсан комиссын мэдээлэл;
7.1.10.. б.зөвшөөрөл эзэмшигчээс уурхайн талбайг нийтийн зориулалтаар ашиглахад аюулгүй болгосон арга хэмжээний тайлан;
7.1.10.. в.зөвшөөрөл эзэмшигчийн тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд гарсан зардлын дүн, хэрэгжилтийн тайлан, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээсэн арга хэмжээний зардлын дүн, тайлан;
7.1.10.. г.зөвшөөрөл эзэмшигчээс уурхайн эдэлбэр байсан газрыг нийтийн зориулалтаар ашиглахад аюул учирч болзошгүй бол түүнээс сэргийлэх арга хэмжээний тайлан;
7.1.10.. д.нөхөн сэргээлт хийх зөвшөөрөл эзэмшигчийн жагсаалт, зөвшөөрөл олгосон, сунгасан, түдгэлзүүлсэн, сэргээсэн, хүчингүй болсон зөвшөөрлийн мэдээлэл, зөвшөөрлийн хүчинтэй хугацаа;
7.1.10.. е.эвдэрсэн, нөхөн сэргээлт хийсэн газрын хэмжээ, нөхөн сэргээлтийн ангилал, байршил, нөхөн сэргээлтийг хийж гүйцэтгэсэн этгээд, түүний зөвшөөрөл, төсөл тус бүрээр;
7.1.10.. ё.эрдэс баялаг олборлох үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд өртсөн байгаль орчныг нөхөн сэргээх ажлын үр дүнг хүлээн авсан тайлан;
7.1.11. хувьцаа эзэмшигч, эцсийн өмчлөгчийн мэдээлэл:
7.1.11.. а.хувьцаа эзэмшигч, эцсийн өмчлөгч хүний эцэг/эх/-ийн нэр, өөрийн нэр, харьяалал, төрсөн огноо, улс төрд нөлөө бүхий этгээд эсэх мэдээлэл, улс төрд нөлөө бүхий этгээдэд тооцогдож эхэлсэн талаарх мэдээлэл.
Тайлбар: “хувьцаа эзэмшигч” гэж зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн хувьцааны тав болон түүнээс дээш хувийг дангаар болон бусад этгээдийн хамт эзэмшиж байгаа этгээд, тэдгээрийн эцсийн өмчлөгч хүнийг, ”эцсийн өмчлөгч” гэж Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 3.1.6-д заасан хүнийг, “улс төрд нөлөө бүхий этгээд” гэж Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 3.1.5 д заасан албан тушаалтныг тус тус ойлгоно.
7.1.12. эрдэс баялаг олборлох үйлдвэрлэл эрхэлж байгаа төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдтэй холбоотой мэдээлэл:
7.1.12.. а.урт богино хугацааны бизнес төлөвлөгөө, эдийн засгийн зорилтот түвшин, үйл ажиллагааны болон хөрөнгө оруулалтын бодлого, төлөвлөгөө, шийдвэр, түүнтэй холбоотой техник-эдийн засгийн үнэлгээний нууцад хамааруулснаас бусад мэдээлэл, тооцоо, судалгаа, санхүүжилт, ногдол ашгийн бодлого, хуваарилалт;
7.1.12.. б.бусдаас авсан, бусдад өгсөн зээл, зээлийн гэрээ, зээлийн баталгаа, батлан даалтын мэдээлэл, үнэт цаас гаргах шийдвэр, гаргасан үнэт цаасны төрөл, хэмжээ, нөхцөл, эргэн төлөгдөх хуваарь, бусад дансны бус өр төлбөр, төлбөрийн үүргийн дэлгэрэнгүй мэдээлэл;
7.1.12.. в.санхүү, техникийн нөөц, хүний нөөцийн төлөвлөгөө, төсвийн зарцуулалтын тайлан;
7.1.12.. г.санхүүгийн тайлан, түүнд хийсэн аудитын тайлан, дүгнэлт, зөвлөмж, жил, улирал тутмын санхүү байдлын тайлан, орлого, үр дүнгийн тайлан, өмчийн өөрчлөлтийн тайлан, мөнгөн гүйлгээний тайлан, тэдгээрийн тодруулгыг жил, улирлаар;
7.1.12.. д.олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспорт, худалдан авалттай холбогдох гэрээ, түүний хэрэгжилтийн мэдээлэл;
7.1.12.. е.улсын төсвөөс авсан татаас, хөнгөлөлт, мөнгөн болон мөнгөн бус шилжүүлэг, төсвийн шинжтэй зарцуулалт, тэдгээртэй холбоотой шийдвэр;
7.1.12.. .төрийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлэх шийдвэр, гэрээ, түүний хэрэгжилтийн мэдээлэл, эрхийн мэдээлэл;
7.1.12.. ж.Засгийн газар, орон нутагт ногдох хувьцааны ногдол ашиг, ашигт газрын тосны хэмжээ, төлбөр, бусад орлого болон материаллаг үр өгөөж;
7.1.13. эрдэс баялаг олборлох үйлдвэрлэлээс төрд ногдох хувь хэмжээг зарж борлуулах, эсхүл бэлэн бус байдлаар олсон бусад орлогын мэдээлэл:
7.1.13.. .а.ашигт газрын тосны Засгийн газарт ногдох хэсгийг зөвшөөрөл эзэмшигчтэй харилцан тохиролцсоны үндсэн дээр газрын тос, уламжлалт бус газрын тосны биет бүтээгдэхүүн болон мөнгөн хэлбэрээр төвлөрүүлсэн орлого;
7.1.13.. б.газрын тосны борлуулалтын орлогоос Засгийн газарт ногдох орлого, Засгийн газрын ногдох ашигт газрын тос, хувьцааны ногдол ашиг;
7.1.13.. в.эрдэс баялгийн олборлох үйлдвэрлэлээс Засгийн газар болон орон нутагт ногдох хувь хэмжээг худалдан борлуулсны орлого, эсхүл бэлэн бус байдлаар олсон бусад орлогын мэдээлэл;
7.1.14. эрдэс баялаг олборлох үйлдвэрлэлээс эдийн засагт оруулах хувь нэмрийн талаарх мэдээлэл:
7.1.14.а.тухайн зөвшөөрөлд хамаарах эрдэс баялгийн олборлох үйлдвэрлэлийн мэдээлэл, эдийн засагт үзүүлэх үр өгөөж, таамаглал, тооцоолол; 7.1.14.б.газрын тос, уламжлалт бус газрын тосны ашиглалтын ажлын жилийн төлөвлөгөө, орд ашиглах үйл ажиллагааны төлөвлөгөө; 7.1.14.в.эрдэс баялаг олборлох үйлдвэрлэлийн нийт ажилтны тоонд гадаад ажилтны эзлэх хувь, ажиллах байршил, ажлын байрны нэр, холбогдох зөвшөөрөл, Монгол Улсын иргэдийн хүйс, боловсрол, ажиллаж байгаа хөдөлмөрийн нөхцөл, ажлын байрны нэр; 7.1.14.г.зөвшөөрөл эзэмшигчийн тухайн жилийн хөрөнгө оруулалт, зардлын мэдээлэл;
7.1.15. эрдэс баялаг олборлох үйлдвэрлэлээс байгаль орчинд үзүүлж байгаа нөлөөлөл:
7.1.15.. а.зөвшөөрөл эзэмшигчийн эрх бүхий байгууллагаар батлуулсан байгаль орчны менежментийн төлөвлөгөө, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, түүний биелэлтийн тайлан;
7.1.15.. б.ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайн хайгуулаар тогтоогдсон ашигт малтмалын нөөцийн хэмжээ, үнэлгээ нь олборлолтоос үүсэж болох экологийн хохирлыг нөхөн сэргээхэд хүрэлцэх эсэх талаарх тодруулсан мэдээлэл;
7.1.15.. в.төслийн орчны хяналт шинжилгээний хөтөлбөрийн хүрээнд авсан дээж, шинжилгээний дүн, түүний мөрөөр авсан арга хэмжээний тайлан, мэдээлэл;
7.1.15.. г.байгаль орчны хяналт шалгалтын дүн, дүгнэлт, зөвлөмж, хэрэгжилтийн мэдээлэл, байгаль орчны аудитын гүйцэтгэлийн талаарх мэдээлэл;
7.1.15.. д.ундны болон үйлдвэрлэлийн зориулалтаар хэрэглэх усны зөвшөөрөгдсөн ба хэрэглэсэн хэмжээ, дахин ашигласан усны мэдээлэл, орчны хяналт шинжилгээний хөтөлбөрийн хэрэгжилтийн мэдээлэл;
7.1.15.. е.байгаль орчны стратегийн үнэлгээ, хуримтлагдах нөлөөллийн үнэлгээ, байгаль орчны төлөв байдлын үнэлгээ, түүний тайланг тусгай зөвшөөрөл эзэмшигч, төсөл тус бүрээр;
7.1.15.. ё.ус ашиглах дүгнэлт, гадаргын болон гүний ус ашиглалт, дахин ашигласан усны хэмжээ, ус бохирдуулсны төлбөрийн хэмжээг зөвшөөрөл тус бүрээр.
8 дугаар зүйл. Үйлдвэрлэлийн зориулалтаар усны нөөц ашиглах үйл ажиллагааны мэдээллийн сан
8.1. Үйлдвэрлэлийн зориулалтаар усны нөөц ашиглах үйл ажиллагааны мэдээллийн сан нь үйлдвэрлэлийн зориулалтаар ус ашиглах үйл ажиллагаанд хамаарах дараах мэдээллээс бүрдэх бөгөөд тус мэдээлэл нь байнга нээлттэй байна:
8.1.1.тус үйл ажиллагаанд мөрдөгдөж байгаа хууль тогтоомж, олон улсын гэрээ, захиргааны хэм хэмжээний акт; 8.1.2.Усны тухай хуулийн 161.4.10, 161.4.11-д заасан дүгнэлт; 8.1.3.ус бохирдуулсны төлбөрийн гэрээ, гэрээний хэрэгжилт; 8.1.4.ус бохирдуулсны төлбөр төлөлтийн мэдээлэл, төлөгч тус бүрээр; 8.1.5.тухайн сав газарт ашигт малтмалын хайгуул хийх, олборлолт явуулах тусгай зөвшөөрөл олгоход харьяалах сав газрын захиргаанаас өгсөн санал; 8.1.6.усны нөөцийг хуримтлуулах, ашиглах, уул уурхай эрхлэх болон далан, суваг барих төсөлд Сав газрын зөвлөлөөс өгсөн санал; 8.1.7.хаягдал ус хаях, зайлуулах зөвшөөрөл, зөвшөөрөл авсан этгээдийн жагсаалт, зөвшөөрөлд заасан хаягдал ус зайлуулах хэмжээ, зөвшөөрөл олгосон, сунгасан, түдгэлзүүлсэн, хүчингүй болгосон мэдээлэл, зөвшөөрлийн хүчинтэй хугацаа; 8.1.8.цооног өрөмдөх, худаг гаргах, суваг хоолой татах тухай ирүүлсэн хүсэлт, түүний бүртгэл; 8.1.9.ус ашиглагчид олгосон цооног өрөмдөх, худаг гаргах, голоос суваг шуудуу татах зөвшөөрлийн мэдээлэл, зөвшөөрөл авсан этгээдийн жагсаалт, зөвшөөрөл олгосон, сунгасан, түдгэлзүүлсэн, хүчингүй болгосон мэдээлэл, зөвшөөрлийн хүчинтэй хугацаа; 8.1.10.олгосон худгийн паспортын баталгаажсан хуудас; 8.1.11.ус ашиглуулах талаар эрх бүхий байгууллагаас гаргасан дүгнэлт; 8.1.12.ус ашиглагчийн зөвшөөрөл, зөвшөөрөл авсан этгээдийн жагсаалт, зөвшөөрлийн хүчинтэй хугацаа, олгосон, түдгэлзүүлсэн, хүчингүй болгосон зөвшөөрлийн талаарх мэдээлэл, эрхийн бичиг, гэрээ; 8.1.13.улсын төсвийн хөрөнгөөр судалж тогтоосон усны нөөцийг ашиглах тохиолдолд усны эрэл, хайгуул, судалгааны зардлыг ус ашиглагчаар эргүүлэн төлүүлсэн байдлын мэдээлэл; 8.1.14.ус ашиглагчийн хэрэгжүүлэх төслийн үргэлжлэх хугацаа, нэг жилийн усны хэрэгцээ; 8.1.15.ус ашиглагчийн ашигласан усны хэмжээ; 8.1.16.усны нөөц ашигласны төлбөрийн хэмжээ, төлөлтийн байдал.
9 дүгээр зүйл. Ойн баялаг ашиглах үйл ажиллагааны мэдээллийн сан
9.1. Ойн баялаг ашиглах үйл ажиллагааны мэдээллийн сан нь дараах мэдээллээс бүрдэх бөгөөд тус мэдээлэл нь байнга нээлттэй байна:
9.1.1. ойн баялаг ашиглах үйл ажиллагаанд мөрдөгдөж байгаа хууль тогтоомж, олон улсын гэрээ, захиргааны хэм хэмжээний акт;
9.1.2. улс, аймаг, нийслэлийн болон ой бүхий сум, дүүргийн ойн менежментийн төлөвлөгөө, түүний хэрэгжилтийн тайлан, мэдээ;
9.1.3. ойн сан болон түүний тодорхой хэсгийг эзэмшиж, ашиглаж байгаа этгээдийн жагсаалт, байгуулсан гэрээ, ойн менежментийн төлөвлөгөө, түүний хэрэгжилтийн тайлан;
9.1.4. ойн мэргэжлийн байгууллагын жагсаалт, эрхийн мэдээлэл, гэрээ, түүний хэрэгжилтийн тайлан, мэдээ;
9.1.5. тухайн жилд ойгоос бэлтгэх модны хуваарь баталсан Аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол, түүний хэрэгжилт;
9.1.6. ойн нөөц ашигласны төлбөр, хураамжийн ногдуулалт, төвлөрүүлэлтийн мэдээлэл;
9.1.7. тухайн жилд ашиглахаар тогтоосон ойн нөөцийн хэмжээ;
9.1.8. ойг хамгаалах талаар Засаг даргаас хэрэгжүүлсэн ажлын тайлан;
9.1.9. хүчингүй болгосон эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ;
9.1.10. мод бэлтгэх шийдвэр, гэрээ, бэлтгэх модны дээд хязгаар, тэдгээрийн хэрэгжилт, бэлтгэх модны төрөл, эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ,
9.1.11. бэлтгэсэн мод, модон материалд олгосон гарал үүслийн гэрчилгээ;
9.1.12. ойн нөхөрлөлийн ойн баялгийг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх чиглэлээр явуулж байгаа үйл ажиллагааны хөтөлбөр, ойн менежментийн төлөвлөгөө, түүний биелэлтийн жилийн тайлан;
9.1.13. ойн нөхөрлөлийн бэлтгэсэн мод, ашигласан ойн дагалт баялгийн төрөл, хэмжээ, хэрэгцээнээс илүү гарсан мод, ойн дагалт баялгийг худалдан борлуулсны орлого;
9.1.14. ойг ашиглах чиглэлийн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг хуулийн этгээд үйл ажиллагааныхаа сөрөг нөлөөллийг бууруулах болон ойг хамгаалах, нөхөн сэргээх, үржүүлэх арга хэмжээний зардлыг жил бүр төсөвтөө тусган хэрэгжүүлсэн талаарх мэдээлэл;
9.1.15. ойн сангийн тодорхой хэсгийг гэрээгээр эзэмшигчийн ашигласан мод, ойн дагалт баялгийн төрөл, хэмжээ;
9.1.16. ойн сангийн тодорхой хэсгийг гэрээгээр эзэмшигч сум, дүүргийн төсөвт төлөх татварын хэмжээ, төлөлтийн мэдээлэл;
9.1.17. Ойн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т заасан ойгоос бэлтгэсэн гуалин, шургааг, дүнз, зүсмэл материал, түлээг өөр аймаг, сум, хот, суурингийн хооронд тээвэрлэх, худалдахад олгосон мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээ;
9.1.18. ойн дагалт баялгийн нөөц ашиглах эрхийн бичиг олголтын мэдээлэл, түүнд хамаарах ойн дагалт баялгийн нэр төрөл, хэмжээ, эрхийн бичиг эзэмшигч этгээдийн нэр, хугацаа;
9.1.19. ойн сан бүхий газарт ургадаг хушны самар, зэрлэг жимс, жимсгэнэ, мөөг, эмийн ашигт ургамлыг хамгаалах бүсүүдийг нутгийн иргэн, ойн нөхөрлөл, хуулийн этгээдэд гэрээгээр эзэмшүүлсэн бол тус гэрээ;
9.1.20. ойгоос хэрэглээний мод, түлээ бэлтгэж ашигласны, ойн нөөц болон дагалт баялгийн нөөц ашигласны төлбөрийн хэмжээ, төлөлтийн мэдээлэл;
9.1.21. ойн мэргэжлийн байгууллагын эрх олгосны хураамж, төсөвт төлөгдсөн мэдээлэл;
9.1.22. ойн дагалт баялгийн нөөц ашиглах эрхийн бичиг олгосны хураамж, төлөлтийн мэдээлэл;
9.1.23. тухайн жилд экспортлогдсон Монгол Улсын гарал үүсэлтэй ойн нөөц, мод, модон материал, ойн дагалт баялгийн төрөл, хэмжээ;
9.1.24. Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 18.1-д заасны дагуу төвлөрүүлсэн ойн нөөц ашигласны төлбөрийг зориулалтын дагуу зарцуулсан талаарх тайлан.
10 дугаар зүйл. Амьтан барих, агнах үйл ажиллагааны мэдээллийн сан
10.1. Амьтан барих, агнах үйл ажиллагааны мэдээллийн сан нь дараах мэдээллээс бүрдэх бөгөөд тус мэдээлэл нь байнга нээлттэй байна:
10.1.1. амьтан барих, агнах үйл ажиллагаанд мөрдөгдөж байгаа хууль тогтоомж, олон улсын гэрээ, захиргааны хэм хэмжээний акт;
10.1.2. агнуурын нөөц бүхий аймаг болон ангийн аж ахуйн ан агнуурын менежментийн төлөвлөгөө;
10.1.3. амьтан агнах, барихад олгосон зөвшөөрөл, түүний зориулалт;
10.1.4. агнуур зохион байгуулалтын ажил гүйцэтгэх эрх авсан мэргэжлийн байгууллагын жагсаалт, эрхийн талаарх мэдээлэл;
10.1.5. аймаг, нийслэлийн тухайн жилд үйлдвэрлэлийн болон ахуйн зориулалтаар агнах, барих агнуурын амьтны тоо хэмжээний тогтоосон дээд хязгаар;
10.1.6. тухайн жилд тусгай зориулалтаар агнах, барих агнуурын амьтны тоо хэмжээ;
10.1.7. нэн ховор амьтныг амьдаар нь гадаад улсад гаргахад Засгийн газраас олгосон зөвшөөрөл;
10.1.8. харь амьтныг нутагшуулах, өсгөж үржүүлэх зөвшөөрөл;
10.1.9. амьтны аймгийн хамгаалалт, ашиглалтын талаарх Засаг даргын мэдээлэл, тайлан;
10.1.10. амьтны нөөцийн талаарх төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлсэн мэдээ, тайлан;
10.1.11. тухайн нутаг дэвсгэрт агнах, барих агнуурын амьтны тоо хэмжээний дээд хязгаар;
10.1.12. тухайн нутаг дэвсгэрт хэрэгжүүлэх амьтан хамгаалах арга хэмжээний төлөвлөгөө;
10.1.13. амьтан хамгаалах талаар авч хэрэгжүүлсэн сум, дүүргийн Засаг даргын ажлын тайлан;
10.1.14. амьтан эзэмших, ашиглах зөвшөөрөл;
10.1.15. улс, орон нутгийн болон иргэн, хуулийн этгээдийн захиалга, хөрөнгөөр гүйцэтгэсэн агнуурын нөөц, түүний тооллого бүртгэл болон агнуур зохион байгуулалтын ажлын тайлан, тэдгээрийн ан агнуурын менежментийн төлөвлөгөө;
10.1.16. агнуурын амьтны нөөцийг хамгаалах, тогтвортой ашиглах, ангийн гаралтай түүхий эд бэлтгэх зорилгоор агнуурын бүс нутгийн тодорхой хэсгийг иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлсэн гэрээ;
10.1.17. агнуур зохион байгуулалтын тайлан, дүгнэлт;
10.1.18. Амьтны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т заасан тооллогын дүн мэдээ;
10.1.19. төсвөөс санхүүжүүлсэн агнуур зохион байгуулалтын ажлын тайлан, зардлын дүн;
10.1.20. иргэн, хуулийн этгээд гэрээгээр эзэмшиж, ашиглаж байгаа агнуурын бүс нутагтаа өөрийн хөрөнгөөр санхүүжүүлж хийлгэсэн агнуур зохион байгуулалтын ажлын тайлан, зардлын дүн;
10.1.21. үйлдвэрлэлийн зориулалтаар агнуурын амьтан агнах, барих гэрээ;
10.1.22. ахуйн зориулалтаар агнуурын амьтан агнах, барих эрхийн бичиг олголт, төлбөр төлөлтийн байдал;
10.1.23. улс болон орон нутгийн төсөвт төвлөрүүлсэн, иргэн, хуулийн этгээдээс амьтан ашиглах, агнах, барихад төлсөн төлбөр, хураамж, түүний төлөлтийн мэдээ;
10.1.24. амьдаар нь улсын хил нэвтрүүлсэн нэн ховор амьтны тоо, төрөл;
10.1.25. амьдаар нь улсын хил нэвтрүүлсэн нэн ховроос бусад амьтны тоо, төрөл.
11 дүгээр зүйл. Байгалийн ургамлын нөөц ашиглах үйл ажиллагааны мэдээллийн сан
11.1. Байгалийн ургамлын нөөц ашиглах үйл ажиллагааны мэдээллийн сан нь дараах мэдээллээс бүрдэх бөгөөд тус мэдээлэл нь байнга нээлттэй байна.
11.1.1.байгалийн ургамлын нөөц ашиглах үйл ажиллагаанд мөрдөгдөж байгаа хууль тогтоомж, олон улсын гэрээ, захиргааны хэм хэмжээний акт; 11.1.2.нэн ховор ургамлыг судалгаа шинжилгээний зориулалтаар түүж бэлтгэх зөвшөөрөл олголт; 11.1.3.ховор, элбэг ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх зөвшөөрөл олголт, түүний зориулалт; 11.1.4.байгалийн ургамал гадаад улсад гаргах зөвшөөрөл олголт, түүний зориулалт; 11.1.5.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 21.1.16, 21.1.17-д заасан төлбөр төлөлтийн жилийн мэдээлэл; 11.1.6.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 21.1.13, 21.1.15, 21.1.18-д заасан төлбөр төлөлтийн жилийн мэдээлэл; 11.1.7.Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 14.1-д заасан төлбөр төлөлтийн жилийн мэдээлэл; 11.1.8.Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 18.1.1-д заасан төлбөр зарцуулалтын жилийн мэдээлэл.
12 дугаар зүйл. Мэдээллийн сангийн мэдээлэл нийлүүлэгч
12.1. Энэ хуульд заасан мэдээллийг ил тод байлгах, мэдээллийн санд оруулах, тус мэдээллээр ил тод байдлын тайлан гаргах үүрэг бүхий этгээд /цаашид “мэдээлэл нийлүүлэгч” гэх/-ийг Үндэсний зөвлөлийн саналыг үндэслэн Засгийн газраас тогтооно.
12.2. Энэ хуульд заасан мэдээллийн өөрт хамаарах суурь буюу анхан шатны тайлан, мэдээллийг зөвшөөрөл эзэмшигч, түүнийг нэгтгэсэн мэдээллийг холбогдох төрийн байгууллага хариуцаж мэдээллийн санд оруулахаар тогтооно.
12.3. Энэ хуульд заасан мэдээлэл, түүнийг хариуцах мэдээлэл нийлүүлэгчийг энэ хуулийн 6 дугаар зүйлд заасан холбогдох мэдээллийн санд бүртгэнэ.
12.4. Энэ хуулийн 13 дугаар зүйлд заасан холбогдох мэдээллийн сан хариуцагчаас мэдэгдсэнээр заасан хугацаанд мэдээлэл нийлүүлэгч нь мэдээллийн санд бүртгүүлж, баталгаажуулах үүрэг хүлээнэ.
12.5. Энэ хуулийн 12.3-т заасан мэдээлэл нийлүүлэгчийг бүртгэх, баталгаажуулах журмыг энэ хуулийн 14 дүгээр зүйлд заасан Үндэсний зөвлөл батална.
12.6. Мэдээлэл нийлүүлэгч дараах үүрэг хүлээнэ:
12.6.1. өөрийн хариуцах мэдээлэл, олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын тайланг ил тод байлгах, энэ хуульд заасан журам, шаардлага, хугацаа, маягтын дагуу мэдээллийн санд бүрэн, үнэн зөв оруулах, эрх бүхий байгууллагад цахим гарын үсгээр баталгааажуулан хүргүүлэх, шаардлагатай тайлбар, тодруулгыг сонирхогч этгээдэд өгөх;
12.6.2. өөрийн хариуцах мэдээллийг өөрийн цахим хуудсанд олон нийтэд ойлгомжтой байдлаар байршуулан мэдээлэх, тогтмол шинэчлэх.
12.6.3. мэдээллийг бий болсноос хойш ажлын 10 өдрийн дотор багтаан энэ хуульд заасан холбогдох мэдээллийн санд баталгаажуулан оруулах, тухайн мэдээлэлд өөрчлөлт орсон тохиолдолд ажлын 5 өдрийн дотор шинэчлэх;
12.6.4. Үндэсний зөвлөл, түүний ажлын албанаас шаардсан тодруулгын хариуг ажлын 10 өдөрт багтаан үнэн зөв гаргаж хүргүүлэх, шаардлагатай мэдээллийг харьяа байгууллага, албан тушаалтан, хамаарал бүхий нэгж, салбар, толгой, охин компаниар гаргуулж хүргүүлэх;
12.6.5. мэдээллийн санд оруулсан мэдээллийн үнэн зөв, бүрэн байдлыг хариуцах;
12.6.6. олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх байгууллага, албан тушаалтны хууль ёсны шийдвэр, шаардлагыг биелүүлэх;
12.6.7. мэдээллийн санд мэдээллээ оруулах эрх бүхий албан тушаалтан нь бүрэн гүйцэд, үнэн зөв бичиг баримттай байх.
12.7. Мэдээлэл нийлүүлэгч нь энэ хуульд заасан олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын тайлан гаргахтай холбоотой сургалт, мэргэжил арга зүйн туслалцаа, тодруулга, мэдээллийг үнэ төлбөргүй авах эрхтэй.
12.8. Цахим хэлбэрээр эрх бүхий байгууллагад илгээсэн олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын тайланг цахим гарын үсгээр баталгаажуулсан байх бөгөөд баталгаажуулах боломжгүй тохиолдолд цаасан хэлбэрээр хүргүүлнэ.
12.9. Мэдээлэл нийлүүлэгч мэдээллийн санд оруулсан мэдээлэл, тайланг оруулснаас хойш 3 сарын дотор багтаан засаж залруулж болно.
12.10. Мэдээлэл нийлүүлэгчээс үл хамаарах шалтгааны улмаас мэдээллийг цаг хугацаанд нь мэдээллийн санд оруулах боломжгүй тохиолдолд уг шалтгаан арилсан өдрөөс эхлэн энэ хуулийн 12.6.3-т заасан мэдээлэл оруулах, шинэчлэх хугацааг тоолно.
13 дугаар зүйл. Мэдээллийн сан хариуцагч, мэдээллийн сан дахь мэдээллийн хадгалалт, ашиглалт
13.1.Амьтан агнах, барих болон ойн баялаг, усны нөөц, байгалийн ургамлын нөөц ашиглах үйл ажиллагааны мэдээллийн санг байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага хариуцна. 13.2.Эрдэс баялаг олборлох үйлдвэрлэлийн мэдээллийн санг геологи, уул уурхай, газрын тосны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага хариуцна. 13.3.Мэдээллийн сан хариуцагч этгээд нь мэдээллийн сангийн бүрдүүлбэрт хяналт тавих, бүрдүүлэх ажлыг зохион байгуулах, мэдээллийн сан дахь мэдээллийн ил тод байдлын хэрэгжилтийг хангах, мэдээллийн сангийн хэвийн, найдвартай ажиллагаа, аюулгүй байдлыг хариуцан хангаж ажиллах үүрэгтэй. 13.4.Мэдээллийн сангийн хэвийн үйл ажиллагаа, мэдээллийн аюулгүй байдлыг хангах, мэдээллийн санд хандах, нэвтрэх, энэ хуулийн 14.7.10-т заасан нэгдсэн порталд холбох журмыг Засгийн газар батална. 13.5.Мэдээллийн сангийн мэдээлэл нь 16 жилээс доошгүй хугацаанд хадгалагдаж, хуульд өөрөөр заагаагүй бол олон нийтэд ил тод, нээлттэй байна. 13.6.Холбогдох төрийн байгууллага, иргэн, хуулийн этгээд нь мэдээллийг тодорхой хугацаагаар нууцлах хүсэлт гаргаж болох бөгөөд тухайн хүсэлтийг Үндэсний зөвлөл шийдвэрлэнэ. 13.7.Энэ хуулийн 13.6-д заасан мэдээллийг тодорхой хугацаагаар түр нууцлах журам, хугацааг Засгийн газар батална. 13.8.Энэ хуулийн 13.6-д заасан мэдээллийг тодорхой хугацаанд нууцлах тохиолдолд тухайн этгээд мэдээллийн санд тайлан, мэдээлэл гаргах үүргээс чөлөөлөгдөхгүй. 13.8.Энэ хуулийн 6.1-д заасан мэдээллийн сан нь татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сантай холбогдсон байх бөгөөд мэдээлэл харилцан солилцох, ашиглах журмыг татварын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага, энэ хуулийн 13.1, 13.2-т заасан төрийн захиргааны төв байгууллага хамтран батална.

ГУРАВДУГААР БҮЛЭГ
ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ, ОЛБОРЛОХ САЛБАРЫН ИЛ ТОД БАЙДЛЫН ТАЙЛАН
14 дүгээр зүйл. Үндэсний зөвлөл
14.1. Олборлох салбарын ил тод байдлын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, зохион байгуулах, хяналт тавих, олборлох салбарын ил тод байдлын хэрэгжилтийг Засгийн газарт тайлагнах чиг үүрэг бүхий, төрийн байгууллага, зөвшөөрөл эзэмшигч болон иргэний нийгмийн байгууллагын төлөөллөөс бүрдсэн Үндэсний зөвлөл нь Ерөнхий сайдын дэргэд ажиллана.
14.2. Үндэсний зөвлөл нь Хүний эрхийн үндэсний комисс, Авлигатай тэмцэх газар, байгаль орчин, геологи, уул уурхай, санхүү, төсөв, хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, төрийн хяналтын чиг үүргийг хэрэгжүүлэх бусад холбогдох төрийн байгууллага, зөвшөөрөл эзэмшигч болон иргэний нийгмийн байгууллагын төлөөллөөс бүрдэх ба бүрэлдэхүүн нь төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагын төлөөллийн харьцааг тэнцвэртэй, тэгш оролцоог хангасан байна.
14.3. Үндэсний зөвлөл дэх зөвшөөрөл эзэмшигч, иргэний нийгмийн байгууллагын төлөөллийг нээлттэй сонгон шалгаруулж, 3 жилийн хугацаагаар томилно.
14.4. Олборлох салбарын ил тод байдал, сайн засаглалыг хангах, авлига болон ашиг, сонирхлын зөрчлийг бууруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн холбоо, иргэний нийгмийн байгууллагын төлөөллийг Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнд сонгон шалгаруулж оролцуулна.
14.5. Үндэсний зөвлөлийн ажиллах журам, бүтэц, бүрэлдэхүүн, Үндэсний зөвлөл болон салбар зөвлөлийн бүрэлдэхүүнд зөвшөөрөл эзэмшигч, иргэний нийгмийн байгууллагын төлөөллийг сонгон шалгаруулж, томилох журмыг Засгийн газар батална.
14.6. Геологи, уул уурхайн асуудал хариуцсан Засгийн газрын гишүүн Үндэсний зөвлөлийн даргыг Засгийн газарт санал болгоно.
14.7. Үндэсний зөвлөл дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
14.7.1.олборлох салбарын ил тод байдлын нэгдсэн тайланг энэ хуульд заасан салбар бүрээр хэлэлцэх, олон нийтэд мэдээлэх, Засгийн газарт хүргүүлэх; 14.7.2.олборлох салбарт үйл ажиллагаатай холбогдуулан төрийн байгууллага, зөвшөөрөл эзэмшигч, иргэн, иргэний нийгмийн байгууллагатай хамтран ажиллах, хоорондын зохистой харилцаа, үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, хамтын ажиллагааг дэмжих; 14.7.3.олборлох салбарын ил тод байдлын тайланг үндэслэн авах шаардлагатай арга хэмжээг тодорхойлсон зөвлөмж гаргах, зөвлөмжийг холбогдох этгээдэд хүргүүлэх, зөвлөмжийн хэрэгжилтийн талаар шаардах, хариу, мэдээлэл авах; 14.7.4.олборлох салбарт ил тод байдлыг сурталчлах, ил тод байдлын талаарх олон нийтийн мэдлэг, боловсролыг дээшлүүлэх арга хэмжээ, олон нийтийн хэлэлцүүлгийг зохион байгуулах; 14.7.5.олборлох салбарын ил тод байдлын тайлан гаргахтай холбоотой мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх, тодруулга өгөх, сургалт, хэлэлцүүлгийг зохион байгуулах; 1714.7.6.олборлох салбарын ил тод байдлыг хэрэгжүүлэхтэй холбоотой санал боловсруулж, төрийн холбогдох байгууллагад хүргүүлж шийдвэрлүүлэх; 14.7.7.Үндэсний зөвлөлийн шийдвэрийн биелэлт, олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын хэрэгжилт, мэдээллийн сангийн үйл ажиллагаа, мэдээлэл бүрэн нийлүүлэгдэж байгаа эсэхэд хяналт тавих, хяналт тавих, энэ чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллагатай хамтарч ажиллах; 14.7.8.энэ хуульд заасан үүргээ зохих ёсоор биелүүлж байгаа тайлан гаргагч зөвшөөрөл эзэмшигч болон төр, иргэний нийгмийн байгууллагыг олон нийтэд сурталчлах; 14.7.9.олборлох салбарын ил тод байдлыг хэрэгжүүлэхтэй холбоотой хууль тогтоомжийг боловсронгуй болгох санал боловсруулах, заавар, маягт, зөвлөмж батлах, тэдгээрийн хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулах; 14.7.10.олборлох салбарын үйл ажиллагаатай газар дээр нь танилцах, тухайн газар, обьектод саадгүй нэвтрэх, холбогдох мэдээ, баримт бичгийг гаргуулж танилцах, түүнийг хуулбарлан авах, шаардлагатай тохиолдолд холбогдох шинжээч, мэргэжилтэн оролцуулж дүгнэлт гаргуулах, мэдээлэл, ил тод байдлын тайлангийн үнэн зөв байдлыг нягтлах; Тайлбар: Үндэсний зөвлөл нь энэ хуулийн 14.7.10-т заасан бүрэн эрхийг ажлын хэсэг болон төлөөлөгч томилж хэрэгжүүлж болно.
14.7.11. энэ хуулийн 6 дугаар зүйлд заасан мэдээллийн сангийн үйл ажиллагааг холбосон олборлох үйлдвэрлэлийн нэгдсэн портал ажиллуулах.
14.8. Үндэсний зөвлөл нь төр, зөвшөөрөл эзэмшигч, иргэний нийгмийн байгууллагын тэнцвэртэй төлөөллөөс бүрдсэн, олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын хууль тогтоомж, бодлого, шийдвэрийг орон нутагт хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий салбар зөвлөлийг байгуулж болно.
14.9. Салбар зөвлөлийн ажиллах журам, бүтэц, чиг үүрэг, бүрэлдэхүүнийг Үндэсний зөвлөл батална.
14.10. Аймаг, нийслэлийн Засаг дарга нь энэ хуульд заасан салбар зөвлөлийн бүрэлдэхүүнийг томилж, батлуулахаар Үндэсний зөвлөлд санал хүргүүлнэ.
Тайлбар: Сум, дүүрэг нь олборлох салбарын ил тод байдлын тайлан гаргахгүй бөгөөд холбогдох мэдээллийг жил бүрийн 3 дугаар сарын 15-ны дотор аймаг, нийслэлд хүргүүлнэ.
15 дугаар зүйл. Олборлох салбарын ил тод байдлын тайлан
15.1. Олборлох салбарын ил тод байдлын тайлан нь энэ хуулийн 6 дугаар зүйлд заасан салбар тус бүрд дор дурдсан төрөлтэй байна:
15.1.1.төрийн байгууллагын; 15.1.2.зөвшөөрөл эзэмшигчийн; 15.1.3.иргэний нийгмийн байгууллагын; 15.1.4.нэгдсэн тайлан.
15.2. Энэ хуулийн 15.1.1, 15.1.2-т заасан тайлангийн маягтыг энэ хуулийн 7, 8, 9, 10, 11 дүгээр зүйлд заасан мэдээлэл бүрийг хамруулж Үндэсний зөвлөл батална.
16 дугаар зүйл. Төрийн байгууллагын ил тод байдлын тайлан
16 .1. Төрийн байгууллагын ил тод байдлын тайланг энэ хуульд заасан мэдээлэл нийлүүлэгч төрийн байгууллага гаргана.
16 .2. Мэдээлэл нийлүүлэгч төрийн байгууллага нь тухайн жилийн ил тод байдлын тайланг дараа оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн дотор гаргаж, мэдээллийн санд оруулна.
16 .3. Мэдээлэл нийлүүлэгч төрийн байгууллага нь ил тод байдлын тайланг аудитын байгууллагаар баталгаажуулсан санхүүгийн тайлангийн мэдээлэлд үндэслэн гаргана.
17 дугаар зүйл. Зөвшөөрөл эзэмшигчийн ил тод байдлын тайлан
17.1. Зөвшөөрөл эзэмшигч нь зөвшөөрөл авснаас хойш ажлын 5 өдрийн дотор багтаан цахимаар Үндэсний зөвлөлийн ажлын албанд ил тод байдлын тайлан гаргагчаар бүртгүүлж, тус тайланг баталгаажуулах эрх бүхий этгээдийн талаар мэдэгдэх үүрэгтэй.
17.2. Энэ хуулийн 17.1-д заасан ил тод байдлын тайлан гаргагчаар бүртгүүлэх журам, ил тод байдлын тайлан баталгаажуулах эрх бүхий этгээдийн талаарх мэдэгдлийн маягтыг Үндэсний зөвлөл батална.
17.3. Зөвшөөрөл эзэмшигч нь тухайн жилийн ил тод байдлын тайланг дараа оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн дотор Үндэсний зөвлөлөөс баталсан маягтын дагуу гаргаж, мэдээллийн санд оруулах үүрэгтэй.
17.4. Зөвшөөрөл эзэмшигч нь ил тод байдлын тайланг аудитын байгууллагаар баталгаажуулсан санхүүгийн тайланд үндэслэн гаргана.
18 дугаар зүйл. Иргэний нийгмийн байгууллагын ил тод байдлын тайлан
18.1. Зөвшөөрөл эзэмшигчээс хандив, тусламж, дэмжлэг, урамшуулал зэрэг болон бусад аливаа хэлбэрээр санхүүжилт авсан иргэний нийгмийн байгууллага энэ хуулийн 15.1.3-т заасан ил тод байдлын тайланг жилээр гаргаж дараа оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн дотор холбогдох мэдээллийн санд цахимаар оруулна.
18.2. Иргэний нийгмийн байгууллагын ил тод байдлын тайланд дор дурдсан мэдээллийг тусгана:
18.2.1. үүсгэн байгуулагч, удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагын дэлгэрэнгүй мэдээлэл;
18.2.2. санхүүжилт, түүний зориулалт, зарцуулалтын мэдээлэл;
18.2.3. үйл ажиллагааны чиглэл, олборлох үйлдвэрлэлийн ил тод байдал, олборлолтын мэдээ, засаглалын чиглэлээр хэрэгжүүлсэн ажлын мэдээлэл;
18.2.4. энэ хуульд заасан мэдээллийн сангийн мэдээлэл нийлүүлэгчтэй байгуулсан гэрээ, хэлцлийн мэдээлэл.
19 дүгээр зүйл. Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын нэгдсэн тайлан
19.1. Үндэсний зөвлөл нь энэ хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.4-т заасан олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын нэгдсэн тайланг энэ хуульд заасан олборлох үйлдвэрлэлийн салбар тус бүрээр гаргах ба тайлан хүлээн авсан жилийн 6 дугаар сарын 01-ний өдрийн дотор хэлэлцэн олон нийтэд мэдээлж, Засгийн газарт хүргүүлнэ.
19.2. Эрдэс баялаг олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын нэгдсэн тайланд дор дурдсан мэдээллийг тусгана:
19.2.1.улсын эдийн засагт эрдэс баялаг олборлох үйлдвэрлэлийн эзлэх хувь хэмжээ; 19.2.2.эрдэс баялаг олборлох үйлдвэрлэлийн нийт орлого, тэдгээрээс төсөвт болон бусад байдлаар улсад төвлөрүүлсэн орлогын дүн, төсвийн орлогын хуваарилалт, зарцуулалт, төсвийн орлогын тогтвортой байдлын талаар; 19.2.3.олборлосон, баяжуулсан, боловсруулсан, борлуулсан, экспортолсон эрдэс баялгийн төрөл, хэмжээг зөвшөөрөл тус бүрээр; 19.2.4.зөвшөөрөл эзэмшигчээс бусдад өгсөн хандив, зээл, тусламж, дэмжлэгийн хэмжээ, хэлбэр; 19.2.5.нийгмийн хариуцлагын хүрээнд бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний төлбөрийн нийт дүн; 19.2.6.зөвшөөрөл эзэмшигчийн болон төрийн байгууллагын ил тод байдлын тайлан хоорондын зөрүү, түүний тайлбар, тодруулга; 19.2.7.ил тод байдлын тайлан ирүүлээгүй зөвшөөрөл эзэмшигч болон төрийн байгууллагын талаарх мэдээлэл; 19.2.8.эрдэс баялаг олборлох үйлдвэрлэлийн ил тод байдал, засаглалыг сайжруулах талаарх дүгнэлт, зөвлөмж, өмнөх тайлангийн зөвлөмжийн хэрэгжилт; 19.2.9.төлбөр, орлогын дүнгийн тэнцэл; 19.2.10.эрдэс баялаг олборлох үйлдвэрлэлээс эдийн засагт оруулах хувь нэмрийн талаарх дүгнэлт; 19.2.11.эрдэс баялаг олборлох үйлдвэрлэлээс байгаль орчинд үзүүлж байгаа нөлөөллийн талаарх мэдээлэл; 19.2.12.уурхайн хаалт, байгаль орчин нөхөн сэргээлтийн мэдээлэл; 19.2.13.Үндэсний зөвлөлөөс шаардлагатай гэж үзсэн бусад мэдээлэл. 19.3.Энэ хуулийн 20.2-т зааснаас бусад салбарын олборлох үйлдвэрлэлийн нэгдсэн ил тод байдлын тайланд дор дурдсан мэдээллийг тусгана: 19.3.1.улсын эдийн засагт тухайн салбарын олборлох үйлдвэрлэлийн эзлэх хувь хэмжээ; 19.3.2.тухайн салбарын олборлох үйлдвэрлэлийн нийт орлого, тэдгээрээс төсөвт төвлөрүүлсэн орлогын дүн, төсвийн орлогын хуваарилалт, зарцуулалт, төсвийн орлогын тогтвортой байдлын талаар; 19.3.3.зөвшөөрөл эзэмшигчийн болон төрийн байгууллагын ил тод байдлын тайлан хоорондын зөрүү, түүний тайлбар, тодруулга; 19.3.4.ил тод байдлын тайлан ирүүлээгүй зөвшөөрөл эзэмшигч болон төрийн байгууллагын талаарх мэдээлэл; 19.3.5.тухайн салбарын олборлох үйлдвэрлэлийн ил тод байдал, засаглалыг сайжруулах талаарх дүгнэлт, зөвлөмж, өмнөх тайлангийн зөвлөмжийн хэрэгжилт; 19.3.6.Үндэсний зөвлөлөөс шаардлагатай гэж үзсэн бусад мэдээлэл. 19.4.Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын нэгдсэн тайланд өгсөн иргэний нийгмийн нийт байгууллагын дүгнэлтийг тухайн тайлан гаргагч этгээд, эсхүл дүгнэлт гаргасан иргэний нийгмийн байгууллагаас Үндэсний зөвлөлд хүргүүлж, танилцуулна.
20 дугаар зүйл. Ил тод байдлын тайлангийн зөрүүг хянан шийдвэрлэх
20.1. Ажлын алба нь олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын нэгдсэн тайланд тусгасан мэдээллийн зөрүүг тодруулах хүсэлтийг холбогдох тайлан гаргасан үүрэг бүхий этгээдэд хүргүүлж болно.
20.2. Энэ хуулийн 21.1-д заасан хүсэлтийг хүлээн авсан этгээд ажлын 5 өдрийн дотор холбогдох нэмэлт мэдээлэл, тайлбарыг Ажлын албанд хүргүүлнэ.
20.3. Ажлын алба нь энэ хуулийн 21.2-т заасан мэдээлэл, тайлбарыг хүлээн авсны дараа зөрүүг хэрхэн шийдвэрлэсэн талаар тухайн этгээдэд албан бичгээр мэдэгдэнэ. Тухайн этгээд шаардлагатай тохиолдолд зөрүү үүсгэж байгаа мэдээлэлтэй танилцаж болно.
20.4. Ажлын алба нь тайлангийн зөрүүг шийдвэрлэх боломжгүй гэж үзвэл энэ талаар тайлбар, зөвлөмжийг олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын нэгдсэн тайланд тусгах бөгөөд энэ талаар тайлан гаргах үүрэг бүхий этгээдэд мэдэгдэнэ.
20.5. Үндэсний зөвлөл нь олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын нэгдсэн тайланд тусгагдсан зөрүүг хэрхэн шийдвэрлэж болох талаарх зөвлөмжийг Засгийн газарт хүргүүлнэ.
21 дүгээр зүйл. Үндэсний зөвлөл, салбар зөвлөлийн үйл ажиллагааны санхүүжилт
21.1. Үндэсний зөвлөл, түүний салбар зөвлөлийн үйл ажиллагааны зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ.
21.2. Үндэсний зөвлөл, түүний бүтцийн байгууллагын үйл ажиллагааны жилийн төсвийн төслийг Төсвийн тухай хуульд заасан журмын дагуу бэлтгэн Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлэх ба төсвийн ерөнхийлөн захирагч уг төсвийн төслийг багцдаа тусган зохих журмын дагуу шийдвэрлүүлнэ.
21.3. Салбар зөвлөлийн төсвийг тухайн аймаг, нийслэлийн төсөвт тусган санхүүжүүлнэ.
21.4. Үндэсний зөвлөл, түүний салбар зөвлөлийн үйл ажиллагааны санхүүжилт нь бие даасан, хараат бусаар ажиллах нөхцөлийг бүрдүүлэхэд хүрэлцээтэй байна.
21.5. Олборлох салбарын ил тод байдлыг хангах үйл ажиллагаанд Үндэсний зөвлөл, салбар зөвлөл нь мэдээлэл нийлүүлэгч этгээдээс зээл, хандив, дэмжлэг, тусламж авахыг хориглоно.
22 дугаар зүйл. Улсын Их Хурлын бүрэн эрх
22.1. Улсын Их Хурлаас олборлох салбарын ил тод байдлыг хангах талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
22.2. Засгийн газраас хүргүүлсэн олборлох салбарын ил тод байдлын нэгдсэн тайланг жил бүрийн 4 дүгээр улиралд багтаан холбогдох байнгын хороогоор хэлэлцэж, санал, дүгнэлт гаргаж Засгийн газарт чиглэл өгөх.
23 дугаар зүйл. Засгийн газрын бүрэн эрх
23.1. Засгийн газар олборлох салбарын ил тод байдлыг хангах талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
23.1.1. олборлох салбарын ил тод байдлын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах;
23.1.2. олборлох салбарын ил тод байдлын нэгдсэн тайланг салбар тус бүрээр хэлэлцэн, шаардлагатай арга хэмжээний саналын хамт 8 дугаар сарын 25-ны дотор Улсын Их Хуралд хүргүүлэх;
23.1.3. энэ хуулийн 23.1.1-д заасан Улсын Их Хурлаас өгсөн чиглэлийн биелэлтийг хангах арга хэмжээ авах.
24 дүгээр зүйл. Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын чиг үүрэг
24.1. Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь олборлох салбарын ил тод байдлыг хангах талаар дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
24.1.1. зөвшөөрөл эзэмшигчтэй холбоотой гаргасан аливаа шийдвэрийн талаарх мэдээллийг тухайн шатны Засаг даргад хүргүүлэх;
24.1.2. түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл, түүнтэй холбоотой бусад мэдээллийг тухайн шатны Засаг даргад хүргүүлэх.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
БУСАД
25 дугаар зүйл. Гомдол хянан шийдвэрлэх
25.1. Энэ хуулийн мэдээлэл нийлүүлэгч этгээд нь эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзвэл холбогдох хуулийн дагуу гомдол гаргах эрхтэй:
25.1.1. Салбар зөвлөлийн үйл ажиллагаатай холбогдох гомдлыг Үндэсний зөвлөлд;
25.1.2. Үндэсний зөвлөлийн шийдвэр, үйл ажиллагаатай холбогдох гомдлыг Ерөнхий сайдад.
25.2. Энэ хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасны дагуу гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл гомдлоо шүүхэд гаргах эрхтэй.
26 дугаар зүйл. Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага
26.1. Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Захиргааны ерөнхий хууль, Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
26.2. Энэ хуулийг зөрчсөн хувь хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
27 дугаар зүйл. Хууль хүчин төгөлдөр болох
27.1.Энэ хуулийг 2026 оны .... сарын ...-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Төслийн файлууд

1. Өргөн мэдүүлэх -Үзэл баримтлал
2. Өргөн мэдүүлэх -Танилцуулга
3. Өргөн мэдүүлэх -Хууль тогтоомжийн хэрэгцээ шаардлагын урьдчилан тандан судалгаа
4. Өргөн мэдүүлэх -Тухайн харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ
5. Өргөн мэдүүлэх -Зардлын тооцооны судалгаа
6. Өргөн мэдүүлэх -Бусад

Төслийн хэрэглэгчид

Б. УЯНГА

Б. УЯНГА

Initiator of the draft law

Санал үлдээх

You can leave your comment after you sign in. Нэвтрэх