1. олон улсын болон дотоодын нислэг, төмөр зам, авто тээврийн цагийн хуваарийг уялдуулж, эрчим хүч, харилцаа холбоо, банк, санхүү болон төрийн мэдээллийн системийн бэлэн байдлыг хангах;
2. цагийн тоолол өөрчлөгдөх үед ээлжийн болон тасралтгүй ажиллагаатай байгууллагын ажлын цагийн бүртгэл, цалин хөлсний тооцоог хууль тогтоомжид нийцүүлэн зохицуулах арга хэмжээ авах;
3. цагийн тооллын өөрчлөлтөөс хүн амын эрүүл мэндэд үзүүлж болзошгүй сөрөг нөлөөллийг бууруулах арга хэмжээг хэрэгжүүлж, сургууль, цэцэрлэг, эрүүл мэндийн байгууллага болон иргэдийг шаардлагатай мэдээлэл, зөвлөмжөөр хангах;
4. зуны цагийн тооллыг хэрэглэх хуваарийг анх шилжих өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө нийтэд мэдээлж, цаашид цагийн тоолол өөрчлөгдөх бүрд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад урьдчилан сануулах ажлыг зохион байгуулах;
5. зуны цагийн тооллын эрчим хүчний хэрэглээ, эдийн засаг, нийгэм, эрүүл мэндэд үзүүлэх нөлөөлөлд тогтмол хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, хэрэгжилтийг боловсронгуй болгох арга хэмжээ авах;