23.1.Гэр бүлийн нөхцөл байдлын шинжээч нь гэр бүлийн нөхцөл байдлыг шинжлэн судалж, үнэлэхдээ асуулт асуух, ярилцлага хийх, холбогдох байгууллагаас лавлагаа, тодорхойлолт гаргуулах зэргээр тухайн нөхцөл байдлыг тал бүрээс нь судлах бөгөөд дараах асуудлыг заавал судлан үнэлгээний тайланд тусгана:
23.1.1.маргааны шалтгаан, нөхцөл, талуудын хүсэл зориг, байр суурь;
23.1.2.гэр бүлийн гишүүдийн эд хөрөнгө, өр төлбөр, авлага, орлого, зарлага гэх зэрэг санхүүгийн байдал;
23.1.3.дундын эд хөрөнгийн асуудлаар маргаантай бол хэрхэн хуваах талаарх тохиролцоо, хүсэл зориг;
23.1.4.хүүхдийг хэний асрамжид үлдээх талаар харилцан тохиролцоогүй бол гэрлэгчдийн эрүүл мэнд, сэтгэлзүй, зан араншин, хүүхдийг өөрийн асрамжид үлдээхэд нөлөөлөх нөхцөл байдал, хүчин зүйл, хүүхэдтэй уулзах боломж;
23.1.5.долоо, түүнээс дээш насны хүүхэдтэй хийсэн ярилцлага;
23.1.6.хүүхдийн онцлог байдал, шаардлагатай бол сурган хүмүүжүүлэгчийн энэ талаарх дүгнэлт;
23.1.7.талууд эвлэрэх боломжтой эсэх талаарх санал.