2. Улсын Их Хурлаас 2001-2022 онд баталсан төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах болон төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг биржээр олон нийтэд нээлттэй худалдах үндсэн чиглэлүүдийн хэрэгжилтийг хангуулах чиглэлээр дараах арга хэмжээг хэрэгжүүлж, Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Г.Занданшатар/-т даалгасугай:
2.1. төрийн нийтийн өмчид зайлшгүй байх хувьчилж үл болох хөрөнгө болон ашгийн бус, нийгмийн шинжтэй төрөөс үйл ажиллагааг заавал хариуцан явуулах шаардлагатай төрийн өмчит хуулийн этгээдийн төрөл, чиглэлийг тодорхойлж, холбогдох жагсаалтыг боловсруулж, шийдвэрлүүлэх;
2.2. Улсын Их Хурлаас 2001-2022 онд баталсан төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах болон төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг биржээр олон нийтэд нээлттэй худалдах үндсэн чиглэлүүдийн хэрэгжилтэд нийгэм, эдийн засаг, санхүүгийн өнөөгийн бодит нөхцөлд бодитой үнэлэлт, дүгнэлт хийж, төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах, төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг биржээр олон нийтэд нээлттэй худалдах талаар цаашид авах арга хэмжээний санал боловсруулж, шийдвэрлүүлэх.