2.1. Энэ х уулийн үйлчлэлд гадаад зээлийн эх үүсвэрээр хэрэгжүүлэх доор дурдсан төсөл хамаарна:
2.1.1. Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл;
2.1.2. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих төсөл.
2.2. Энэ хуулийн 2.1-д заасан төслийн нэрийг өөрчлөх, шинэ төсөл нэмэхийг хориглоно.
2.3. Энэ хуулийн 2.1-д заасан гадаад зээлийн эх үүсвэрээр хэрэгжүүлэх төслийн гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэхтэй холбоотой энэ хуульд зааснаас бусад харилцааг холбогдох хууль тогтоомжоор зохицуулна.