Өргөн мэдүүлэгдсэн хуулийн төслийн мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2021 оны 7-р сарын 04 өдөр
Ulaanbaatar city
Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

1 ДҮГЭЭР ЗҮЙЛ
ХОТ, СУУРИНЫ УС ХАНГАМЖ, АРИУТГАХ ТАТУУРГЫН АШИГЛАЛТЫН ТУХАЙ ХУУЛЬД ДООР ДУРДСАН АГУУЛГАТАЙ ДАРААХ ХЭСЭГ, ЗААЛТ НЭМСҮГЭЙ:
1/3 дугаар зүйлийн 3.1.20, 3.1.21, 3.1.22 дахь заалт:.
3.1.20. .“бохир ус” гэж ахуйн, үйлдвэрийн, эмнэлгийн, үйлчилгээний хэрэглээнээс гарч байгаа ус болон ариутгах татуургын систем нь гадаргын усыг хүлээн авахаар төлөвлөгдөн зохион байгуулагдсан хот, суурин газрын гадаргын ус, хөрсний усыг;
3.1.21. “гадаргын ус” гэж хур тундасны ус хөрсөнд нэвчилгүй, хөрснөөс эсвэл барилга, байгууламжийн гаднах гадаргуугаас бохирдсон ус зайлуулах суваг эсвэл ариутгах татуургын системд шууд зайлуулагдах усыг;
3.1.22. "лаг” гэж төрөл бүрийн хаягдал уснаас энгийн болон механик аргаар ялган авсан ус ба хатуу хольцын холимогыг;
3.1.23. “индексжүүлэлт” гэж цэвэр, бохир усны үйл ажиллагааны зардлын үндсэн хүчин зүйлсийн бодит өөрчлөлтөөс хамааруулан тооцож зохицуулахыг; ”
2/5 дугаар зүйлийн 5.1.8, 5.1.9 дэх заалт:.
5.1.8. гадаргын болон хөрсний ус зайлуулах системийн талаар баримтлах бодлогыг боловсруулж, холбогдох дүрэм, журмыг батлах;”
5.1.9. Лагийг тээвэрлэх, боловсруулах, ашиглах, устгахтай холбоотой журам, аюулгүй ажиллагааны дүрэм, зааврыг байгаль орчин болон хот, суурины ус хангамж, ариутгах татуургын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.”
3/8 дугаар зүйлийн 8.1.4, 8.1.5, 8.1.6, 8.1.7 дахь заалт:.
8.1.4. ус хангамж, ариутгах татуургын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг орон нутгийн өмчит аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагад тухайн чиглэлээр мэргэшсэн хүнийг хот, суурины ус хангамж, ариутгах татуургын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн томилж, чөлөөлөх;
8.1.5. унд, ахуйн хэрэглээний усны аюулгүй байдлыг хангах, ариун цэврийн байгууламжийн стандартыг мөрдүүлэх;
8.1.6. тухайн нутаг дэвсгэрт цэвэр, бохир усны шугам сүлжээний хамгаалалтын зурваст баригдсан барилга, байгууламж, айл өрхийг нүүлгэн шилжүүлэх, дээрх зөрчлийг гаргуулахгүй байх арга хэмжээ авах;
8.1.7. нүхэн жорлонгийн тоог бууруулах ажлыг зохион байгуулах;”
4/10 дугаар зүйлийн 10.1.09, 10.1.10, 10.1.11, 10.1.12, 10.1.13 дэх заалт:.
10.1.09. зохицуулалтын үйлчилгээний хөлс тооцох аргачлал баталж, хэрэгжүүлэх;
10.1.10. гадаргын болон хөрсний усыг ариутгах татуургын системд нийлүүлэх журам, төлбөрийн хэмжээг тогтоох;
10.1.11. бусдын эзэмшлийн шугам сүлжээ, дамжуулан шахах насосны станцаар цэвэр ус түгээх, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах нөхцөлд хангагч, шугам сүлжээ эзэмшигчдийн хооронд хийх төлбөр тооцооны журам батлах;
10.1.12. хэрэглэгчид ирэх төлбөрийн ачааллыг зохистой хэмжээнд хөнгөлөх зорилгоор цэвэр, бохир усны үнэ тарифын алдагдалтай холбоотой татаасыг улс, орон нутгийн төсвөөс олгох асуудлыг Засгийн газар, аймаг, нийслэлийн Засаг даргад тавьж шийдвэрлүүлэх;
10.1.13. тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйлчлэх хүрээг бүртгэх журам батлах;”
5/16 дугаар зүйлийн 16.2.7 дахь заалт.
16.2.7. цэвэр, бохир усны үйлчилгээний төлбөрөө хугацаанд нь төлөөгүй;”
6/18 дугаар зүйлийн 18.7 дахь хэсэг:.
18.7. Нийтэд халдварлах аюултай нян, бактери, химийн нэгдлийн бохирдол бүхий хаягдал бохир усыг энэ хуулийн 18.1 дэх хэсэгт заасан зөвшөөрөгдөх хэмжээнд хүртэл цэвэрлэсний дараа бохир ус татан зайлуулах шугам сүлжээнд нийлүүлэх бөгөөд уг үйл ажиллагааг тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллага хариуцна.”
7/20 дугаар зүйлийн 20.4 дэх хэсэг:.
20.4. Энэ хуулийн 20.1-д заасан цэвэр усны хэмжээ нь хэрэглэсэн халуун, хүйтэн усны хэмжээтэй тэнцүү байх бөгөөд бохир усны хэмжээ нь Зохицуулах хорооноос өөрөөр заагаагүй бол цэвэр усны хэмжээтэй тэнцүү байна.”

2 ДУГААР ЗҮЙЛ
ХОТ, СУУРИНЫ УС ХАНГАМЖ, АРИУТГАХ ТАТУУРГЫН АШИГЛАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН 10.1.8 ДАХЬ ЗААЛТЫН “ДҮРЭМ” ГЭСНИЙ ДАРАА “,ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ЗОХИЦУУЛАЛТЫН ЖУРАМ” ГЭЖ, 12.2.2 ДАХЬ ЗААЛТЫН “ЦЭВЭРШҮҮЛЭХ” ГЭСНИЙ ДАРАА “,САВЛАХ” ГЭЖ, 15.1.7 ДАХЬ ЗААЛТЫН “АВАХ” ГЭСНИЙ ДАРАА “,ДАМЖИН ХЭРЭГЛЭГЧ ҮҮСГЭХГҮЙ БАЙХ” ГЭЖ НЭМСҮГЭЙ.

3 ДУГААР ЗҮЙЛ
ХОТ, СУУРИНЫ УС ХАНГАМЖ, АРИУТГАХ ТАТУУРГЫН АШИГЛАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ДАРААХ ХЭСЭГ, ЗААЛТЫГ ДООР ДУРДСАНААР ӨӨРЧЛӨН НАЙРУУЛСУГАЙ:
1/3 дугаар зүйлийн 3.1.19 дэх заалт:.
3.1.19. “саарал ус” гэж ямар нэгэн өтгөн, шингэн ялгадасгүй зөвхөн ахуйн хаягдал усыг;”
2/8 дугаар зүйлийн 8.1.2 дахь заалт:.
8.1.2. нутаг дэвсгэрийнхээ ус хангамж, ариутгах татуурга, гадаргын ус зайлуулах системийг төлөвлөх талаар төсөл, хөтөлбөр боловсруулан батлуулж, хэрэгжилтийг хангах;”
3/9 дүгээр зүйлийн 9.10 дахь хэсэг:.
9.10. Зохицуулах хороо нь жил бүр тухайн жилийн үйл ажиллагааны төсвөө баталж, ажлын тайлан, төсвийн гүйцэтгэлийг ус хангамж, ариутгах татуургын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, тусгай зөвшөөрөл эзэмшигчид тайлагнана.”
4/10 дугаар зүйлийн 10.1.1 дэх заалт:.
10.1.1. цэвэр, бохир усны үйлчилгээний тарифын бүтцийг тодорхойлох, тариф тогтоох аргачлал, төлбөр тооцох журам, тухайн орон нутагт мөрдүүлэх цэвэр, бохир усны үйлчилгээний үнэ тариф, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тарифыг хянаж батлах, нийтлэх, индексжүүлэлтийг хэрэгжүүлэх;”
5/15 дугаар зүйлийн 15.1.13 дахь заалт:.
15.1.13. “15.1.13.усны хэрэглээний төлбөрөө энэ хуулийн 20 дугаар зүйлд заасан хэмжээнд үндэслэн төлөх;”

4 ДҮГЭЭР ЗҮЙЛ
ХОТ, СУУРИНЫ УС ХАНГАМЖ, АРИУТГАХ ТАТУУРГЫН АШИГЛАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН 4 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙН 4.1.2 ДАХЬ ЗААЛТ, 9 ДҮГЭЭР ЗҮЙЛ, 9.3, 9.4, 9.5, 9.6 ДАХЬ ХЭСЭГ, 9.9 ДЭХ ХЭСЭГ, 9.13, 9.14 ДЭХ ХЭСЭГ, 10 ДУГААР ЗҮЙЛ, 13.2 ДАХЬ ХЭСЭГ, 15.1.11 ДЭХ ЗААЛТЫН “ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН” ГЭСНИЙГ “ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ” ГЭЖ, ГУРАВДУГААР БҮЛГИЙН ГАРЧИГ, 9.1, 9.2 ДАХЬ ХЭСЭГ, 9.7, 9.8 ДАХЬ ХЭСЭГ, 9.10, 9.11 ДЭХ ХЭСЭГ, 9.13 ДАХЬ ХЭСЭГ, 10.1, 10.2 ДАХЬ ХЭСГИЙН “ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛ” ГЭСНИЙГ “ЗОХИЦУУЛАХ ХОРОО” ГЭЖ, 9.15 ДАХЬ ХЭСГИЙН “ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛД” ГЭСНИЙГ “ЗОХИЦУУЛАХ ХОРООНД” ГЭЖ, 12.1 ДЭХ ХЭСГИЙН “ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛӨӨС” ГЭСНИЙГ “ЗОХИЦУУЛАХ ХОРООНООС” ГЭЖ, 14.2.6 ДАХЬ ЗААЛТЫН “ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛӨӨР” ГЭСНИЙГ “ЗОХИЦУУЛАХ ХОРООГООР” ГЭЖ, 9.8 ДАХЬ ХЭСГИЙН “СУРТАЛЧИЛГААНЫ” ГЭСНИЙГ “СУДАЛГАА” ГЭЖ, 5.1.8 ДАХЬ ЗААЛТЫН ДУГААРЫГ “5.1.10” ГЭЖ, 7.1.3 ДАХЬ ЗААЛТЫН ДУГААРЫГ “7.1.4” ГЭЖ, 8.1.4 ДЭХ ЗААЛТЫН ДУГААРЫГ “8.1.7” ГЭЖ ТУС ТУС ӨӨРЧИЛСҮГЭЙ.

Төслийн файлууд

1. Өргөн мэдүүлэх -Хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төсөл

Төслийн хэрэглэгчид

Г. Баярмаа

Х. БУЛГАНТУЯА

Initiator of the draft law
Г. Баярмаа

Х. БАДЕЛХАН

Initiator of the draft law
Г. Баярмаа

Б. БАТТӨМӨР

Initiator of the draft law

Санал үлдээх

You can leave your comment after you sign in. Нэвтрэх