10.1.1. биржийн арилжааг зохион байгуулах;
10.1.2. биржийн арилжааны гэрээ, хэлцлийг бүртгэх;
10.1.3. биржээр арилжаалах бүтээгдэхүүний ангилал, төрөл, тоо хэмжээ, чанарын хяналтыг зохион байгуулах;
10.1.4. биржээр арилжаалах бүтээгдэхүүний зах зээлийн эрэлт нийлүүлэлтийг судлах, мэдээлэх;
10.1.5. олон улсын зах зээлийн үнэд нийцсэн нээлттэй, ил тод, арилжааны зарчимд тулгуурлан тогтсон бүтээгдэхүүний үнийг зарлах;
10.1.6. биржээр арилжаалах бүтээгдэхүүний үнэд нөлөөлж буй хүчин зүйл, хэтийн төлөвийг судлах;
10.1.7. биржийн арилжаанд оролцогчийг шаардсан мэдээллээр хангах;
10.1.8. биржийн арилжаанд оролцогчийн эрх ашгийг хамгаалах, арилжааны явцад хийгдсэн гэрээ, хэлцэлтэй холбогдох маргааныг уул уурхайн бүтээгдэхүүний биржийн дэргэдэх маргаан таслах зөвлөлөөр шийдвэрлүүлэх;
10.1.9. биржийн гишүүнд суудлын эрх, гишүүн бус оролцогчид арилжаанд оролцох эрх олгох;
10.1.10. биржийн арилжаанд оролцогчийг сургалт, мэдээллээр хангах;
10.1.11. биржийн арилжаанд оролцогчийн хүсэлтээр биржээр арилжаалах бүтээгдэхүүний ангилал, төрөл, чанар, тоо хэмжээг хянан баталгаажуулж, магадлагаа гаргах;
10.1.12. биржийн арилжааны явцад зохиомлоор үнэд нөлөөлөх, үгсэн хуйвалдах оролдлого, зах зээлийг урвуулан ашиглах үйлдэл хийж байгаа эсэхэд хяналт тавих, таслан зогсоох;
10.1.13. биржээр арилжаалах бүтээгдэхүүний агуулах, терминал, шинжилгээний лабораторид итгэмжлэл олгох, цуцлах асуудлыг төрийн холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх;
10.1.14. биржийн арилжааны үр дүнд худалдан авагчаас үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгон байршуулах дэнчингийн хэмжээг тогтоож, мөрдүүлэх;
10.1.15. биржээр арилжаалагдсан бүтээгдэхүүнийг чанар стандартын дагуу ангилж тухайн бүтээгдэхүүний биет хэмжээ, үнийн мэдээллийг биржийн арилжаанд оролцогч тус бүрээр гарган, сар бүр Татварын ерөнхий газарт хүргүүлэх.