“41.13.Гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын албан тушаалын ангилал, зэрэглэл, зэрэг дэв, түүний нэмэгдэл олгох журмыг Засгийн газар тогтооно.
41.14.Гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын албан хаагчид дараах цол олгоно.
41.14.1.тэргүүн зөвлөх;
41.14.2.шадар зөвлөх;
41.14.3.жинхэнэ зөвлөх;.
41.14.4.итгэмжит зөвлөх;
41.14.5.зөвлөх.
41.15.Гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга нь тэргүүн зөвлөх цолтой байх бөгөөд цолыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн олгоно.
41.16.Тэргүүн зөвлөхөөс бусад цолд хамаарах албан тушаалын ангилал, цол олгох журмыг гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга батална.
41.17.Албан хаагчийн албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, цолны, мэргэшлийн, эрдмийн зэргийн нэмэгдэл олгох журам, нэмэгдлийн хэмжээг Засгийн газар тогтооно.
41.18.Гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын албан хаагчийг шилжүүлэн томилох шийдвэрийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүлээн зөвшөөрөөгүй, томилогдсон албан тушаалд очоогүй нь тухайн алба хаагчид сахилгын шийтгэл оногдуулах үндэслэл болно.
Тайлбар: Энэ зүйлийн 41.1 дэх хэсэгт заасан “бусад албан хаагч” гэдэгт гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын ахлах нягтлан бодогч, нягтлан бодогч, нярав, бичиг хэргийн ажилтан, жолооч хамаарна.”