НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГААС ОЛГОХ ТЭТГЭВРИЙН ТУХАЙ
/ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 ДҮГЭЭР ЗҮЙЛ.ХУУЛИЙН ЗОРИЛТ
1.1.ЭНЭ ХУУЛИЙН ЗОРИЛТ НЬ НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬД ЗААСНЫ ДАГУУ ШИМТГЭЛ ТӨЛСӨН ДААТГУУЛАГЧИД ТЭТГЭВРИЙН ДААТГАЛЫН САНГААС ТЭТГЭВЭР ТОГТООХ, ОЛГОХТОЙ ХОЛБОГДСОН ХАРИЛЦААГ ЗОХИЦУУЛАХАД ОРШИНО.
2 ДУГААР ЗҮЙЛ.ХУУЛИЙН НЭР ТОМЬЁОНЫ ТОДОРХОЙЛОЛТ
2.1.ЭНЭ ХУУЛЬД ХЭРЭГЛЭСЭН ДАРААХ НЭР ТОМЬЁОГ ДООР ДУРДСАН УТГААР ОЙЛГОНО:
2.1.1.“ТЭТГЭВЭР” ГЭЖ НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ХУУЛИЙН 4 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙН 4.1.7-Д ЗААСНЫГ;
2.1.3.“ТЭТГЭВЭР БОДОХ ЦАЛИНД ҮНДЭСЛЭСЭН АРГА” ГЭЖ ДААТГУУЛАГЧИЙН ШИМТГЭЛ ТӨЛСӨН ХУГАЦАА, САРЫН ДУНДАЖ ЦАЛИН ХӨЛС, ТҮҮНТЭЙ АДИЛТГАХ ОРЛОГЫН ХЭМЖЭЭНД ҮНДЭСЛЭН САРД ОЛГОХ ТЭТГЭВРИЙН ХЭМЖЭЭГ ТООЦОХЫГ;
2.1.4.“ТЭТГЭВЭР АВАХ ДУНДАЖ ХУГАЦААНЫ ИЛЭРХИЙЛЭЛ” ГЭЖ ДААТГУУЛАГЧ ӨНДӨР НАСНЫ ТЭТГЭВЭР ТОГТООЛГОХ НАСАНД ХҮРСНЭЭС ХОЙШ ТЭТГЭВЭР АВАХ ДУНДАЖ ХУГАЦААГ;
2.1.5.“ЦЭРГИЙН АЛБА ХААСАН ХУГАЦАА” ГЭЖ ЦЭРГИЙН АЛБА ХААГЧИЙН ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖИЙН ТУХАЙ ХУУЛИЙН 6 ДУГААР ЗҮЙЛИЙН 1 ДЭХ ХЭСЭГТ ЗААСНЫГ.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
ТЭТГЭВРИЙН ТОГТОЛЦОО
3 ДУГААР ЗҮЙЛ.ОЛОН ДАВХАРГАТ ТЭТГЭВРИЙН ТОГТОЛЦОО
3.1.МОНГОЛ УЛС НЬ ОЛОН ДАВХАРГАТ ТЭТГЭВРИЙН ТОГТОЛЦООТОЙ БАЙНА. ОЛОН ДАВХАРГАТ ТЭТГЭВРИЙН ТОГТОЛЦОО НЬ ДАРААХ ДАВХАРГЫН ТЭТГЭВРЭЭС БҮРДЭНЭ:
3.1.1.НЭГДҮГЭЭР ДАВХАРГА БУЮУ НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН САНГААС ОЛГОХ ТЭТГЭВЭР;
3.1.2.ХОЁРДУГААР ДАВХАРГА БУЮУ ТЭТГЭВРИЙН ДААТГАЛЫН САНГААС ОЛГОХ ТЭТГЭВЭР;
3.1.3.ГУРАВДУГААР ДАВХАРГА БУЮУ ХУВИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВЭР.
3.2.ЭНЭ ЗҮЙЛИЙН 3.1.1-Д ЗААСАН ТЭТГЭВРИЙН ХАРИЛЦААГ НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ТУХАЙ ХУУЛИАР, МӨН ЗҮЙЛИЙН 3.1.3-Т ЗААСАН ТЭТГЭВРИЙН ХАРИЛЦААГ ХУВИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ТУХАЙ ХУУЛИАР ТУС ТУС ЗОХИЦУУЛНА
4 ДҮГЭЭР ЗҮЙЛ.ТЭТГЭВРИЙН ДААТГАЛЫН САНГААС ОЛГОХ ТЭТГЭВЭР
4.1.ТЭТГЭВРИЙН ДААТГАЛЫН САНГААС ОЛГОХ ТЭТГЭВЭР ДАРААХ ТӨРӨЛТЭЙ БАЙНА:
4.1.2.ХӨДӨЛМӨРИЙН ЧАДВАР АЛДСАНЫ;
ГУРАВДУГААР БҮЛЭГ
ӨНДӨР НАСНЫ ТЭТГЭВЭР
5 ДУГААР ЗҮЙЛ.ӨНДӨР НАСНЫ ТЭТГЭВЭР АВАХ ЭРХ
5.1.ДООР ДУРДСАН ДААТГУУЛАГЧ ӨӨРӨӨ ХҮСВЭЛ ӨНДӨР НАСНЫ ТЭТГЭВЭР ТОГТООЛГОН АВАХ ЭРХТЭЙ:
5.1.1.ТЭТГЭВРИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛИЙГ НИЙТДЭЭ 20-ООС ДООШГҮЙ ЖИЛ ТӨЛСӨН 65 НАСАНД ХҮРСЭН ДААТГУУЛАГЧ;
5.1.2.ТЭТГЭВРИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛИЙГ 25-ААС ДООШГҮЙ ЖИЛ ТӨЛСӨН 60 НАСАНД ХҮРСЭН ЭРЭГТЭЙ, 55 НАСАНД ХҮРСЭН ЭМЭГТЭЙ;
5.1.3.ТӨРҮҮЛСЭН БОЛОН ГУРАВ ХҮРТЭЛ НАСТАЙД НЬ ҮРЧЛЭН АВСАН ДӨРӨВ БА ТҮҮНЭЭС ДЭЭШ ХҮҮХДЭЭ ЗУРГААН НАС ХҮРТЭЛ ӨСГӨСӨН ТЭТГЭВРИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛИЙГ 20-ООС ДООШГҮЙ ЖИЛ ТӨЛСӨН 50 НАСАНД ХҮРСЭН ЭМЭГТЭЙ;
5.1.4.НИЙТДЭЭ 20-ООС ДООШГҮЙ ЖИЛ, ҮҮНЭЭС 10-ААС ДООШГҮЙ ЖИЛ ГАЗРЫН ДООР БОЛОН ХӨДӨЛМӨРИЙН ХОРТОЙ, ХАЛУУН НӨХЦӨЛД АЖИЛЛАЖ ТЭТГЭВРИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛ ТӨЛСӨН 55 НАСАНД ХҮРСЭН ЭРЭГТЭЙ, НИЙТДЭЭ 20-ООС ДООШГҮЙ ЖИЛ, ҮҮНЭЭС 7 ЖИЛ 6 САРААС ДООШГҮЙ ЖИЛ МӨН НӨХЦӨЛД АЖИЛЛАЖ ТЭТГЭВРИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛ ТӨЛСӨН 50 НАСАНД ХҮРСЭН ЭМЭГТЭЙ;
5.1.5.НИЙТДЭЭ 20-ООС ДООШГҮЙ ЖИЛ, ҮҮНЭЭС 12 ЖИЛ 6 САРААС ДООШГҮЙ ЖИЛ ХӨДӨЛМӨРИЙН ХҮНД НӨХЦӨЛД АЖИЛЛАЖ ТЭТГЭВРИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛ ТӨЛСӨН 55 НАСАНД ХҮРСЭН ЭРЭГТЭЙ, ТҮҮНЧЛЭН НИЙТДЭЭ 20-ООС ДООШГҮЙ ЖИЛ, ҮҮНЭЭС 10-ААС ДООШГҮЙ ЖИЛ МӨН НӨХЦӨЛД АЖИЛЛАЖ ТЭТГЭВРИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛ ТӨЛСӨН 50 НАСАНД ХҮРСЭН ЭМЭГТЭЙ;
5.1.6.НИЙТДЭЭ 20-ООС ДООШГҮЙ ЖИЛ, ҮҮНЭЭС 15-ААС ДООШГҮЙ ЖИЛ МАЛЧНААР АЖИЛЛАЖ ТЭТГЭВРИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛ ТӨЛСӨН 55 НАСАНД ХҮРСЭН ЭРЭГТЭЙ, НИЙТДЭЭ 20-ООС ДООШГҮЙ ЖИЛ, ҮҮНЭЭС 12 ЖИЛ 6 САРААС ДООШГҮЙ ЖИЛ МАЛЧНААР АЖИЛЛАЖ ТЭТГЭВРИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛ ТӨЛСӨН 50 НАСАНД ХҮРСЭН ЭМЭГТЭЙ;
5.1.7.СОНГОДОГ, МЭРГЭЖЛИЙН УРЛАГИЙН БАЙГУУЛЛАГАД ГОЦЛОЛ ДУУЧИН, БҮЖИГЧИН, АГААРЫН БОЛОН ХЭРЭГЛЭЛИЙН ГИМНАСТИК, АКРОБАТ, ТЭНЦВЭР, УРАН НУГАРАЛТ, ХҮНД ЖИНГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН ЖҮЖИГЧИН, ЗЭРЛЭГ АРААТАН, АН АМЬТАН СУРГАЖ ТОГЛУУЛАГЧ, ХӨӨМИЙЧИН, НАЙРАЛ ХӨГЖМИЙН ҮЛЭЭВЭР ХӨГЖИМЧНӨӨР 20-ООС ДООШГҮЙ ЖИЛ АЖИЛЛАСАН, ЭСХҮЛ НИЙТДЭЭ 25-ААС ДООШГҮЙ ЖИЛ, ҮҮНЭЭС 15-ААС ДООШГҮЙ ЖИЛ ДУРДСАН МЭРГЭЖЛЭЭР АЖИЛЛАЖ ТЭТГЭВРИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛ ТӨЛСӨН, МӨН ТӨМӨР ЗАМЫН ЦЭРЭГЖҮҮЛСЭН ХАМГААЛАЛТЫН АЛБАНД 25-ААС ДООШГҮЙ ЖИЛ АЖИЛЛАЖ ТЭТГЭВРИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛ ТӨЛСӨН ДААТГУУЛАГЧ.
5.2.ТЭТГЭВРИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛИЙГ НИЙТДЭЭ 10-ААС 20 ХҮРТЭЛ ЖИЛ ТӨЛСӨН ЭНЭ ЗҮЙЛИЙН 5.1.1-Д ЗААСАН НАСАНД ХҮРСЭН ДААТГУУЛАГЧ ӨНДӨР НАСНЫ ТЭТГЭВРИЙГ ХУВЬ ТЭНЦҮҮЛЭН ТОГТООЛГОН АВАХ ЭРХТЭЙ.
5.3.ГАЗРЫН ДООР, ХӨДӨЛМӨРИЙН ХОРТОЙ, ХАЛУУН, ХҮНД НӨХЦӨЛД ХАМААРАХ АЖИЛ, МЭРГЭЖЛИЙН ЖАГСААЛТ, ХЭРЭГЛЭХ ЖУРМЫГ ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН БАТАЛНА.
ТАЙЛБАР: ЭНЭ ХЭСГИЙН 5.1.1-Д ЗААСАН ӨНДӨР НАСНЫ ТЭТГЭВРИЙН НАС НЬ 1957 ОН БА ТҮҮНЭЭС ӨМНӨ ТӨРСӨН ЭРЭГТЭЙ ДААТГУУЛАГЧИЙН ХУВЬД 60, 1962 ОН БА ТҮҮНЭЭС ӨМНӨ ТӨРСӨН ЭМЭГТЭЙ ДААТГУУЛАГЧИЙН ХУВЬД 55 БАЙНА. ЦААШИД 1958 ОНД ТӨРСӨН ЭРЭГТЭЙ ДААТГУУЛАГЧИЙН ХУВЬД 60 НАС 3 САР, 1963 ОНД ТӨРСӨН ЭМЭГТЭЙ ДААТГУУЛАГЧИЙН ХУВЬД 55 НАС 3 САР БАЙХ БӨГӨӨД ТЭТГЭВЭР ТОГТООЛГОХ НАСЫГ ДААТГУУЛАГЧИЙН ТӨРСӨН ОНД ХАРГАЛЗУУЛАН 3 САРААР НЭМЭГДҮҮЛЖ, 1977 ОН БА ТҮҮНЭЭС ХОЙШ ТӨРСӨН ЭРЭГТЭЙ, 2002 ОН БА ТҮҮНЭЭС ХОЙШ ТӨРСӨН ЭМЭГТЭЙ ДААТГУУЛАГЧИЙН ХУВЬД ӨНДӨР НАСНЫ ТЭТГЭВРИЙН НАС 65 БАЙНА.
- ЭНЭ ХЭСГИЙН 5.1.2-Т ЗААСАН ТЭТГЭВРИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛ ТӨЛСӨН БАЙВАЛ ЗОХИХ ДООД ХУГАЦАА 2023 ОНД 21 ЖИЛ 6 САР БАЙХ БӨГӨӨД ЭНЭ ХУГАЦААГ 25 ЖИЛ ХҮРТЭЛ ЖИЛ БҮР 3 САРААР НЭМЭГДҮҮЛНЭ.
- ЭНЭ ХЭСГИЙН 5.1.4-Т ЗААСАН ӨНДӨР НАСНЫ ТЭТГЭВЭР ТОГТООЛГОХ НАС 1973 ОН БА ТҮҮНЭЭС ӨМНӨ ТӨРСӨН ЭРЭГТЭЙ ДААТГУУЛАГЧИЙН ХУВЬД 50, 1978 ОН БА ТҮҮНЭЭС ӨМНӨ ТӨРСӨН ЭМЭГТЭЙ ДААТГУУЛАГЧИЙН ХУВЬД 45 БАЙНА. ЦААШИД 1974 ОНД ТӨРСӨН ЭРЭГТЭЙ ДААТГУУЛАГЧИЙН ХУВЬД 50 НАС 3 САР, 1979 ОНД ТӨРСӨН ЭМЭГТЭЙ ДААТГУУЛАГЧИЙН ХУВЬД 45 НАС 3 САР БАЙХ БӨГӨӨД ТЭТГЭВЭР ТОГТООЛГОХ НАСЫГ ДААТГУУЛАГЧИЙН ТӨРСӨН ОНД ХАРГАЛЗУУЛАН 3 САРААР НЭМЭГДҮҮЛЖ, 1993 ОН БА ТҮҮНЭЭС ХОЙШ ТӨРСӨН ЭРЭГТЭЙ ДААТГУУЛАГЧИЙН ХУВЬД ӨНДӨР НАСНЫ ТЭТГЭВРИЙН НАС 55, 1998 ОН БА ТҮҮНЭЭС ХОЙШ ТӨРСӨН ЭМЭГТЭЙ ДААТГУУЛАГЧИЙН ХУВЬД ӨНДӨР НАСНЫ ТЭТГЭВРИЙН НАС 50 БАЙНА.
6 ДУГААР ЗҮЙЛ.ӨНДӨР НАСНЫ ТЭТГЭВЭР БОДОХ АРГА
6.1.ӨНДӨР НАСНЫ ТЭТГЭВЭР БОДОХ АРГА ДАРААХ ТӨРӨЛТЭЙ БАЙНА:
6.2.ӨНДӨР НАСНЫ ТЭТГЭВРИЙГ БОДОХОД ДААТГУУЛАГЧ 1960 ОНЫ 1 ДҮГЭЭР САРЫН 1-НИЙ ӨДРӨӨС ӨМНӨ ТӨРСӨН БОЛ ЭНЭ ЗҮЙЛИЙН 6.1.1-Д ЗААСАН, 1979 ОНЫ 1 ДҮГЭЭР САРЫН 1-НИЙ ӨДӨР БА ТҮҮНЭЭС ХОЙШ ТӨРСӨН БОЛ МӨН ЗҮЙЛИЙН 6.1.2-Т ЗААСАН АРГЫГ ХЭРЭГЛЭНЭ.
6.3.ДААТГУУЛАГЧ 1960 ОНЫ 1 ДҮГЭЭР САРЫН 1-НИЙ ӨДРӨӨС 1979 ОНЫ 1 ДҮГЭЭР САРЫН 1-НИЙ ӨДӨР ХҮРТЭЛ ХУГАЦААНД ТӨРСӨН БОЛ ЭНЭ ЗҮЙЛИЙН 6.1-Д ЗААСАН АРГААС ӨӨРӨӨ СОНГОНО.
7 ДУГААР ЗҮЙЛ.ӨНДӨР НАСНЫ ТЭТГЭВРИЙН ХЭМЖЭЭГ ЦАЛИНД ҮНДЭСЛЭСЭН АРГААР БОДОХ
7.1.ДААТГУУЛАГЧИЙН ӨНДӨР НАСНЫ САРЫН ТЭТГЭВРИЙН ХЭМЖЭЭГ БОДОХОД ДАРААХ ТОМЬЁОГ ХЭРЭГЛЭНЭ:
7.1.1.ӨНДӨР НАСНЫ БҮРЭН ТЭТГЭВРИЙН САРЫН ХЭМЖЭЭ:
ТЦБ =Ц*(45%+(Ш241+*0.125%))
ТЦБ-ЦАЛИНД ҮНДЭСЛЭСЭН АРГААР ТООЦСОН БҮРЭН ТЭТГЭВРИЙН САРЫН ХЭМЖЭЭ;
Ц-ЭНЭ ХУУЛИЙН 20.1-Д ЗААСНЫ ДАГУУ ТООЦСОН САРЫН ДУНДАЖ ЦАЛИН ХӨЛС, ТҮҮНТЭЙ АДИЛТГАХ ОРЛОГО;
Ш241+-241 БА ТҮҮНЭЭС ДЭЭШ ШИМТГЭЛ ТӨЛСӨН САРЫН ТОО;
7.1.2.ӨНДӨР НАСНЫ ХУВЬ ТЭНЦҮҮЛЭН ТОГТООХ ТЭТГЭВРИЙН САРЫН ХЭМЖЭЭ:
ТЦХ =Ц*0.1875%*ШСАР
ТЦХ-ЦАЛИНД ҮНДЭСЛЭСЭН АРГААР ТООЦСОН ХУВЬ ТЭНЦҮҮЛЭН ТОГТООХ ТЭТГЭВРИЙН САРЫН ХЭМЖЭЭ;
Ц-ЭНЭ ХУУЛИЙН 20.1-Д ЗААСНЫ ДАГУУ ТООЦСОН САРЫН ДУНДАЖ ЦАЛИН ХӨЛС, ТҮҮНТЭЙ АДИЛТГАХ ОРЛОГО;
ШСАР-ШИМТГЭЛ ТӨЛСӨН САРЫН ТОО.
7.2.ТЭТГЭВЭР АВАГЧ ТЭТГЭВЭР ТОГТООЛГОСНООС ХОЙШ ТЭТГЭВРИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛИЙГ АЛБАН ЖУРМААР ТӨЛСӨН БОЛ ТЭТГЭВРИЙН ХЭМЖЭЭГ НЭМЭГДҮҮЛЭН ОЛГОНО.
7.3.ЭНЭ ЗҮЙЛИЙН 7.2-Т ЗААСАН НЭМЭГДЛИЙГ ТЭТГЭВЭР АВАГЧИЙН АНХ ТЭТГЭВЭР ТОГТООЛГОХОД БАРИМТАЛСАН САРЫН ДУНДАЖ ЦАЛИН ХӨЛС, ТҮҮНТЭЙ АДИЛТГАХ ОРЛОГООС ТЭТГЭВЭР ТОГООЛГОСНООС ХОЙШ ШИМТГЭЛ ТӨЛСӨН САР ТУТАМД 0.125 ХУВИАР ТООЦОЖ БОДНО.
7.4.2029 ОНЫ 1 ДҮГЭЭР САРЫН 1-НИЙ ӨДРӨӨС ЭХЛЭН ДААТГУУЛАГЧИЙН ӨНДӨР НАСНЫ САРЫН ТЭТГЭВРИЙН ХЭМЖЭЭГ БОДОХОД ЭНЭ ХУУЛИЙН 20.1-Д ЗААСНЫ ДАГУУ ТООЦСОН САРЫН ДУНДАЖ ЦАЛИН ХӨЛС, ТҮҮНТЭЙ АДИЛТГАХ ОРЛОГООС ШИМТГЭЛ ТӨЛСӨН САР ТУТАМД 0.167 ХУВИАР ТООЦНО.
7.5.2029 ОНЫ 1 ДҮГЭЭР САРЫН 1-НИЙ ӨДРӨӨС ЭХЛЭН ЭНЭ ЗҮЙЛИЙН 7.2-Т ЗААСАН НЭМЭГДЛИЙГ ТЭТГЭВЭР АВАГЧИЙН АНХ ТЭТГЭВЭР ТОГТООЛГОХОД БАРИМТАЛСАН САРЫН ДУНДАЖ ЦАЛИН ХӨЛС, ТҮҮНТЭЙ АДИЛТГАХ ОРЛОГООС ШИМТГЭЛ ТӨЛСӨН САР ТУТАМД 0.167 ХУВИАР ТООЦНО.
7.6.ХӨДӨЛМӨРИЙН ЧАДВАР АЛДСАНЫ ТЭТГЭВЭР АВЧ БАЙГААД ӨНДӨР НАСНЫ ТЭТГЭВЭР ТОГТООЛГОСОН ДААТГУУЛАГЧИЙН ТЭТГЭВРИЙГ ХӨДӨЛМӨРИЙН ЧАДВАРАА БҮРЭН АЛДСАН ЖИЛ ТУТАМД 1 ХУВИАР БОДОЖ НЭМЭГДҮҮЛНЭ.
8 ДУГААР ЗҮЙЛ.ӨНДӨР НАСНЫ ТЭТГЭВРИЙН ХЭМЖЭЭГ НЭРИЙН ДАНСНЫ АРГААР БОДОХ
8.1.ДААТГУУЛАГЧИЙН ӨНДӨР НАСНЫ САРЫН ТЭТГЭВРИЙН ХЭМЖЭЭГ БОДОХОД ДАРААХ ТОМЬЁОГ ХЭРЭГЛЭНЭ:
ТНД=НДC2/12K
ТНД-НЭРИЙН ДАНСНЫ АРГААР ТООЦСОН САРЫН ТЭТГЭВРИЙН ХЭМЖЭЭ;
НДC2-НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ХУУЛИЙН 27 ДУГААР ЗҮЙЛИЙН 27.8-Д ЗААСНЫ ДАГУУ ТООЦСОН НЭРИЙН ДАНСНЫ ТУХАЙН ЖИЛИЙН ЭЦСИЙН ҮЛДЭГДЭЛ БОЛОН МӨНГӨЖҮҮЛСЭН ОРЛОГЫН НИЙЛБЭР ДҮН;
К-ТЭТГЭВЭР АВАХ ДУНДАЖ ХУГАЦААНЫ ИЛЭРХИЙЛЭЛ.
8.2.ТЭТГЭВЭР АВАГЧ ТЭТГЭВЭР ТОГТООЛГОСНООС ХОЙШ ТЭТГЭВРИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛИЙГ АЛБАН ЖУРМААР ТӨЛСӨН БОЛ УГ ХУГАЦААНД БҮРТГЭГДСЭН НЭРИЙН ДАНСНЫ ОРЛОГЫГ ТЭТГЭВЭР АВАХ ДУНДАЖ ХУГАЦААНЫ ИЛЭРХИЙЛЛЭЭС ТЭТГЭВЭР АВСАН ХУГАЦААГ ХАССАН ИЛЭРХИЙЛЭЛД ХУВААЖ ТООЦСОН ДҮНГЭЭР САРЫН ТЭТГЭВРИЙН ХЭМЖЭЭГ НЭМЭГДҮҮЛНЭ.
8.3.ТЭТГЭВЭР АВАХ ДУНДАЖ ХУГАЦААНЫ ИЛЭРХИЙЛЛИЙГ ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН ХОРОО, НИЙГМИЙН ДААТГАЛЫН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ТӨРИЙН ЗАХИРГААНЫ ТӨВ БАЙГУУЛЛАГЫН САНАЛЫГ ТУС ТУС ҮНДЭСЛЭН НИЙГМИЙН ДААТГАЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ ЖИЛ БҮР ТОГТООНО.
9 ДҮГЭЭР ЗҮЙЛ.ӨНДӨР НАСНЫ ТЭТГЭВРИЙН ТУСГАЙ ЗОХИЦУУЛАЛТ
9.1.ЭНЭ ХУУЛИЙН ДАГУУ ӨНДӨР НАСНЫ ТЭТГЭВЭР АВЧ БАЙСАН ТЭТГЭВЭР АВАГЧ НАС БАРСАН ТОХИОЛДОЛД ДООР ДУРДСАН НӨХЦӨЛИЙГ ХАНГАСАН ТҮҮНИЙ НӨХӨР, ЭСХҮЛ ЭХНЭРИЙН ӨНДӨР НАСНЫ ТЭТГЭВРИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ:
9.1.1.ГЭР БҮЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН 7 ДУГААР ЗҮЙЛИЙН 7.1-Д ЗААСНААР БҮРТГҮҮЛСЭН;
9.1.2.10 БА ТҮҮНЭЭС ДЭЭШ ЖИЛ ХАМТ АМЬДАРСАН.
9.2.ЭНЭ ЗҮЙЛИЙН 9.1-Д ЗААСАН ТЭТГЭВРИЙН НЭМЭГДЛИЙН ХЭМЖЭЭ НЬ НАС БАРСАН ТЭТГЭВЭР АВАГЧИЙН АВЧ БАЙСАН ТЭТГЭВРИЙН 20 ХУВЬТАЙ ТЭНЦҮҮ БАЙНА.
9.3.ЭНЭ ЗҮЙЛИЙН 9.2-Т ЗААСАН ТЭТГЭВРИЙН НЭМЭГДЛИЙГ ТЭТГЭВЭР АВАГЧИЙН НАС БАРСНЫ ДАРААГИЙН 2 ДАХЬ САРААС ЭХЛЭН ОЛГОНО.
9.4.ЭНЭ ХУУЛИЙН 9.1-Д ЗААСАН НАС БАРСАН ТЭТГЭВЭР АВАГЧ НЬ 1995 ОНООС ӨМНӨ ТЭТГЭВЭР ТОГТООЛГОН АВЧ БАЙСАН БОЛ ТҮҮНИЙ НӨХӨР, ЭСХҮЛ ЭХНЭРТ ОЛГОХ ТЭТГЭВРИЙН НЭМЭГДЛИЙН ЗАРДЛЫГ УЛСЫН ТӨСВӨӨС ХАРИУЦНА.
10 ДУГААР ЗҮЙЛ.ӨНДӨР НАСНЫ ТЭТГЭВЭР ОЛГОХ ХУГАЦАА
10.1.ӨНДӨР НАСНЫ ТЭТГЭВРИЙГ ДААТГУУЛАГЧ ӨРГӨДЛӨӨ ТЭТГЭВЭР ТОГТООЛГОХ НАСАНД ХҮРЭХЭЭС ӨМНӨ ГАРГАСАН БОЛ УГ НАСАНД ХҮРСЭН ӨДРӨӨС, ХЭРЭВ ТЭТГЭВЭР ТОГТООЛГОХ НАСАНД ХҮРСНЭЭС ХОЙШ ГАРГАСАН БОЛ ӨРГӨДЛИЙГ НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАЙГУУЛЛАГА ХҮЛЭЭН АВСАН ӨДРӨӨС ЭХЛЭН НАС БАРСНЫ ДАРААГИЙН САРЫГ ДУУСТАЛ ОЛГОНО.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ХӨДӨЛМӨРИЙН ЧАДВАР АЛДСАНЫ ТЭТГЭВЭР
11 ДҮГЭЭР ЗҮЙЛ.ХӨДӨЛМӨРИЙН ЧАДВАР АЛДСАНЫ ТЭТГЭВЭР АВАХ ЭРХ
11.1.ТЭТГЭВРИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛИЙГ 20-ООС ДООШГҮЙ ЖИЛ, ЭСХҮЛ ХӨДӨЛМӨРИЙН ЧАДВАРАА АЛДАХЫН ӨМНӨХ СҮҮЛИЙН 5 ЖИЛД НИЙТДЭЭ 36 БА ТҮҮНЭЭС ДЭЭШ САР ТӨЛСӨН ДААТГУУЛАГЧ ЕРДИЙН ӨВЧИН, АХУЙН ОСЛЫН УЛМААС ХӨДӨЛМӨРИЙН ЧАДВАРАА 50 БА ТҮҮНЭЭС ДЭЭШ ХУВИАР АЛДСАН БОЛ ХӨДӨЛМӨРИЙН ЧАДВАР АЛДСАНЫ ТЭТГЭВЭР ТОГТООЛГОН АВАХ ЭРХТЭЙ.
11.2.ТЭТГЭВРИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛИЙГ ХӨДӨЛМӨРИЙН ЧАДВАРАА АЛДАХААС ӨМНӨ НИЙТДЭЭ 36 БА ТҮҮНЭЭС ДЭЭШ САР ТӨЛСӨН ДААТГУУЛАГЧ ЕРДИЙН ӨВЧИН, АХУЙН ОСЛЫН УЛМААС ХӨДӨЛМӨРИЙН ЧАДВАРАА 50 БА ТҮҮНЭЭС ДЭЭШ ХУВИАР АЛДСАН БОЛ ХӨДӨЛМӨРИЙН ЧАДВАР АЛДСАНЫ ТЭТГЭВРИЙГ ХУВЬ ТЭНЦҮҮЛЭН ТОГТООЛГОН АВАХ ЭРХТЭЙ.
11.3.ХӨДӨЛМӨРИЙН ЧАДВАР АЛДСАНЫ ТЭТГЭВЭР АВЧ БАЙСАН ДААТГУУЛАГЧ ХӨДӨЛМӨРИЙН ЧАДВАРАА НӨХӨН СЭРГЭЭГДСЭНЭЭС ХОЙШ 6 САРЫН ДОТОР ДАХИН ХӨДӨЛМӨРИЙН ЧАДВАРАА АЛДСАН БОЛ ӨМНӨ НЬ ХӨДӨЛМӨРИЙН ЧАДВАР АЛДСАНЫ ТЭТГЭВЭР ТОГТООЛГОХОД БАРИМТАЛСАН ЦАЛИН ХӨЛСНИЙ ХЭМЖЭЭ, ШИМТГЭЛ ТӨЛСӨН ХУГАЦААГААР ТЭТГЭВЭР ТОГТООЛГОХ ЭРХТЭЙ.
12 ДУГААР ЗҮЙЛ.ХӨДӨЛМӨРИЙН ЧАДВАР АЛДАЛТЫГ ТОГТООХ
12.1.ДААТГУУЛАГЧИЙН ХӨДӨЛМӨРИЙН ЧАДВАР АЛДАЛТЫН ХУВЬ, ХУГАЦААГ НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ХУУЛИЙН 43 ДУГААР ЗҮЙЛД ЗААСАН ЭРҮҮЛ МЭНДИЙН МАГАДЛАЛЫН ЗӨВЛӨЛ ТОГТООНО.
13 ДУГААР ЗҮЙЛ.ХӨДӨЛМӨРИЙН ЧАДВАР АЛДСАНЫ ТЭТГЭВРИЙН ХЭМЖЭЭ
13.1.ХӨДӨЛМӨРИЙН ЧАДВАР АЛДСАНЫ БҮРЭН ТЭТГЭВРИЙН ХЭМЖЭЭГ ЭНЭ ХУУЛИЙН 7.1.1, 7.4-Т ЗААСНЫ ДАГУУ ТООЦСОН ТЭТГЭВРИЙН ХЭМЖЭЭНЭЭС ХӨДӨЛМӨРИЙН ЧАДВАРАА 70 БА ТҮҮНЭЭС ДЭЭШ ХУВИАР АЛДСАН БОЛ 100 ХУВИАР, 50-69 ХУВИАР АЛДСАН БОЛ ХӨДӨЛМӨРИЙН ЧАДВАР АЛДАЛТЫН ХУВЬ ХЭМЖЭЭГЭЭР ТУС ТУС БОДОЖ ТООЦНО.
13.2.ХӨДӨЛМӨРИЙН ЧАДВАР АЛДСАНЫ ХУВЬ ТЭНЦҮҮЛЭН ТОГТООСОН ТЭТГЭВРИЙН ХЭМЖЭЭГ ЭНЭ ХУУЛИЙН 7.1.2, 7.4-Т ЗААСНЫ ДАГУУ ТООЦСОН ТЭТГЭВРИЙН ХЭМЖЭЭНЭЭС ХӨДӨЛМӨРИЙН ЧАДВАРАА 70 БА ТҮҮНЭЭС ДЭЭШ ХУВИАР АЛДСАН БОЛ 100 ХУВИАР, 50-69 ХУВИАР АЛДСАН БОЛ ХӨДӨЛМӨРИЙН ЧАДВАР АЛДАЛТЫН ХУВЬ ХЭМЖЭЭГЭЭР ТУС ТУС БОДОЖ ТООЦНО.
14 ДҮГЭЭР ЗҮЙЛ.ХӨДӨЛМӨРИЙН ЧАДВАР АЛДСАНЫ ТЭТГЭВЭР ОЛГОХ ХУГАЦАА
14.1.ХӨДӨЛМӨРИЙН ЧАДВАР АЛДСАНЫ ТЭТГЭВРИЙГ ДААТГУУЛАГЧИЙН ХӨДӨЛМӨРИЙН ЧАДВАРАА АЛДСАН ӨДРӨӨС ЭХЛЭН ХӨДӨЛМӨРИЙН ЧАДВАР НЬ СЭРГЭЭГДЭХ ХҮРТЭЛ, ХЭРЭВ ТЭТГЭВЭР АВАГЧ НАС БАРСАН БОЛ НАС БАРСНЫ ДАРААГИЙН САРЫГ ДУУСТАЛ ОЛГОНО.
15 ДУГААР ЗҮЙЛ.ХӨДӨЛМӨРИЙН ЧАДВАР АЛДАЛТЫГ НӨХӨН ТОГТООЖ, ТЭТГЭВРИЙГ НӨХӨН ОЛГОХ
15.1.ХӨДӨЛМӨРИЙН ЧАДВАР АЛДАЛТЫГ ТОГТООСОН ХУГАЦАА НЬ ДУУССАНААС ХОЙШ ХҮНДЭТГЭН ҮЗЭХ ШАЛТГААНААР ТЭТГЭВЭР АВАГЧ ХӨДӨЛМӨРИЙН ЧАДВАРАА АЛДСАН ХУВЬ, ХУГАЦААГАА НӨХӨН СУНГУУЛСАН БОЛ ТҮҮНИЙ 2 ХҮРТЭЛХ САРЫН ТЭТГЭВРИЙГ НӨХӨН ОЛГОНО.
ТАВДУГААР БҮЛЭГ
ТЭЖЭЭГЧЭЭ АЛДСАНЫ ТЭТГЭВЭР
16 ДУГААР ЗҮЙЛ.ТЭЖЭЭГЧЭЭ АЛДСАНЫ ТЭТГЭВЭР АВАХ ЭРХ
16.1.ТЭТГЭВРИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛИЙГ 20-ООС ДООШГҮЙ ЖИЛ, ЭСХҮЛ НАС БАРАХЫН ӨМНӨХ СҮҮЛИЙН 5 ЖИЛД НИЙТДЭЭ 36 БА ТҮҮНЭЭС ДЭЭШ САР ТӨЛСӨН ДААТГУУЛАГЧ, ЭСХҮЛ ӨНДӨР НАСНЫ, ХӨДӨЛМӨРИЙН ЧАДВАР АЛДСАНЫ ТЭТГЭВЭР АВАГЧ НАС БАРСАН БОЛ ТҮҮНИЙ АСРАМЖИД БАЙСАН ГЭР БҮЛИЙН ДООР ДУРДСАН ГИШҮҮН ТЭЖЭЭГЧЭЭ АЛДСАНЫ ТЭТГЭВЭР ТОГТООЛГОН АВАХ ЭРХТЭЙ:
16.1.1.ТӨРСӨН, ДАГАВАР, ҮРЧЛЭН АВСАН 19 НАС ХҮРЭЭГҮЙ ХҮҮХЭД; /ҮҮНД ЭЦГЭЭ НАС БАРСНААС ХОЙШ ТӨРСӨН ХҮҮХЭД ХАМААРНА/
16.1.2.ТЭЖЭЭГЧИЙН АСРАМЖИД БАЙСАН ТӨРӨЛХИЙН ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ, ЭСХҮЛ 19 НАС ХҮРЭЭГҮЙ БАЙХДАА ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ БОЛСОН ТӨРСӨН, ДАГАВАР, ҮРЧЛЭН АВСАН ХҮҮХЭД;
16.1.3.ТЭЖЭЭГЧИЙН ХУУЛЬ ЁСООР АСРАН ХАМГААЛЖ, ХАРГАЛЗАН ДЭМЖИЖ БАЙСАН ТӨРӨЛХИЙН ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ, ЭСХҮЛ 19 НАС ХҮРЭЭГҮЙ БАЙХДАА ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ БОЛСОН АЧ, ЗЭЭ;
16.1.4.ТЭЖЭЭГЧИЙГ НАС БАРАХЫН ӨМНӨ ЭНЭ ХУУЛИЙН 5.1.1-Д ЗААСАН НАСАНД ХҮРСЭН, ЭСХҮЛ ХӨДӨЛМӨРИЙН ЧАДВАРАА 50 БА ТҮҮНЭЭС ДЭЭШ ХУВИАР АЛДАЖ ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ БОЛСОН ЭХНЭР, НӨХӨР, ТЭЖЭЭН ТЭТГЭХ ӨӨР ХҮНГҮЙ ЭЦЭГ, ЭХ.
16.2.ТЭТГЭВРИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛИЙГ НИЙТДЭЭ 60-ААС ДООШГҮЙ САР, ҮҮНЭЭС 12 САР НЬ ТАСРАЛТГҮЙ ТӨЛСӨН ДААТГУУЛАГЧ НАС БАРСАН БОЛ ТҮҮНИЙ ЭНЭ ЗҮЙЛИЙН 16.1-Д ЗААСАН ГЭР БҮЛИЙН ГИШҮҮН ТЭЖЭЭГЧЭЭ АЛДСАНЫ ТЭТГЭВРИЙГ ХУВЬ ТЭНЦҮҮЛЭН ТОГТООЛГОН АВАХ ЭРХТЭЙ.
17 ДУГААР ЗҮЙЛ.ТЭЖЭЭГЧЭЭ АЛДСАНЫ ТЭТГЭВРИЙН ХЭМЖЭЭ
17.1.ТЭЖЭЭГЧЭЭ АЛДСАНЫ БҮРЭН ТЭТГЭВРИЙН ХЭМЖЭЭГ НАС БАРСАН ДААТГУУЛАГЧИЙН АВЧ БАЙСАН САРЫН ДУНДАЖ ЦАЛИН ХӨЛС, ТҮҮНТЭЙ АДИЛТГАХ ОРЛОГООС ЭНЭ ХУУЛИЙН 7.1.1, 7.4-Т ЗААСНЫ ДАГУУ ТООЦСОН ТЭТГЭВРИЙН ХЭМЖЭЭНЭЭС НАС БАРСАН ДААТГУУЛАГЧИЙН АСРАМЖИД БАЙСАН ЭНЭ ХУУЛИЙН 16.1-Д ЗААСАН ГЭР БҮЛИЙН ГИШҮҮНИЙ ТООНООС ХАМААРУУЛАН ДАРААХ ХУВЬ ХЭМЖЭЭГЭЭР БОДОЖ ТООЦНО:
17.2.ТЭЖЭЭГЧЭЭ АЛДСАНЫ ХУВЬ ТЭНЦҮҮЛЭН ТОГТООСОН ТЭТГЭВРИЙН ХЭМЖЭЭГ НАС БАРСАН ДААТГУУЛАГЧИЙН АВЧ БАЙСАН САРЫН ДУНДАЖ ЦАЛИН ХӨЛС, ТҮҮНТЭЙ АДИЛТГАХ ОРЛОГООС ЭНЭ ХУУЛИЙН 7.1.2, 7.4-Т ЗААСНЫ ДАГУУ ТООЦСОН ТЭТГЭВРИЙН ХЭМЖЭЭНЭЭС ЭНЭ ЗҮЙЛИЙН 17.1-Д ЗААСАН ХУВЬ ХЭМЖЭЭГЭЭР БОДОЖ ТООЦНО.
17.3.ЭНЭ ХУУЛИЙН 16.1.1, 16.1.2-Т ЗААСАН ГЭР БҮЛИЙН ГИШҮҮНИЙ 2 ТЭЖЭЭГЧ НЬ НАС БАРСАН ТОХИОЛДОЛД ТЭЖЭЭГЧЭЭ АЛДСАНЫ ТЭТГЭВРИЙН ХЭМЖЭЭГ ТЭДГЭЭРИЙН АВЧ БАЙСАН САРЫН ЦАЛИН ХӨЛС, ТҮҮНТЭЙ АДИЛТГАХ ОРЛОГЫН НИЙЛБЭРЭЭС ТООЦСОН САРЫН ДУНДАЖ ЦАЛИН ХӨЛСНӨӨС ЭНЭ ЗҮЙЛИЙН 17.1, 17.2-Т ЗААСНЫ ДАГУУ БОДОЖ ТООЦНО.
17.4.ХӨДӨЛМӨРИЙН ЧАДВАР АЛДСАНЫ ТЭТГЭВЭР АВЧ БАЙСАН ТЭЖЭЭГЧ НАС БАРСАН БОЛ ТЭЖЭЭГЧЭЭ АЛДСАНЫ ТЭТГЭВРИЙГ ХӨДӨЛМӨРИЙН ЧАДВАРАА 70 БА ТҮҮНЭЭС ДЭЭШ ХУВИАР АЛДСАН ЖИЛ ТУТАМД НЬ 1 ХУВИАР БОДОЖ НЭМЭГДҮҮЛНЭ.
18 ДУГААР ЗҮЙЛ.ТЭЖЭЭГЧЭЭ АЛДСАНЫ ТЭТГЭВЭР ОЛГОХ ХУГАЦАА, НӨХӨН ОЛГОХ
18.1.ТЭЖЭЭГЧЭЭ АЛДСАНЫ ТЭТГЭВРИЙГ ХҮҮХДЭД 19 НАС ХҮРТЭЛ, ХӨДӨЛМӨРИЙН ЧАДВАРАА АЛДСАН ИРГЭНД ХӨДӨЛМӨРИЙН ЧАДВАР НЬ СЭРГЭЭГДЭХ ХҮРТЭЛ, ЭНЭ ХУУЛИЙН 5.1.1-Д ЗААСАН НАСАНД ХҮРСЭН ИРГЭНД НАС БАРСНЫ ДАРААГИЙН САРЫГ ДУУСТАЛ ТУС ТУС ОЛГОНО.
18.2.ТЭЖЭЭГЧИЙГ СУРАГГҮЙ АЛГА БОЛСНЫГ НЬ ТОГТООЖ, НАС БАРСНААР ТООЦСОН ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГАРСАН ТОХИОЛДОЛД 60 ХҮРТЭЛХ САРЫН ТЭТГЭВРИЙГ ЭНЭ ХУУЛИЙН 16.1-Д ЗААСАН ГЭР БҮЛИЙН ГИШҮҮНД НӨХӨН ОЛГОНО.
19 ДҮГЭЭР ЗҮЙЛ.ТЭЖЭЭГЧЭЭ АЛДСАНЫ ТЭТГЭВРИЙГ НЭГТГЭН ТОГТООХ
19.1.ТЭЖЭЭГЧЭЭ АЛДСАНЫ ТЭТГЭВРИЙГ ТЭЖЭЭГЧИЙН АСРАМЖИД БАЙСАН ЭНЭ ХУУЛИЙН 16.1-Д ЗААСАН ГЭР БҮЛИЙН БҮХ ГИШҮҮНД НЭГТГЭН НЭГ ТЭТГЭВЭР ТОГТООНО.
19.2.ЭНЭ ЗҮЙЛИЙН 19.1-Д ЗААСНЫ ДАГУУ ТОГТООСОН ТЭТГЭВРИЙГ ТЭЖЭЭГЧИЙН АСРАМЖИД БАЙСАН ГИШҮҮНИЙ ХҮСЭЛТЭЭР ГИШҮҮН БҮРТ ТЭНЦҮҮ ХЭМЖЭЭГЭЭР ХУВААН ОЛГОЖ БОЛНО.
ЗУРГАДУГААР БҮЛЭГ
ТЭТГЭВЭР ТОГТООХ, ОЛГОХ
20 ДУГААР ЗҮЙЛ.ТЭТГЭВЭР ТОГТООЛГОХ ЦАЛИН ХӨЛС, ТҮҮНТЭЙ АДИЛТГАХ ОРЛОГЫГ ТОДОРХОЙЛОХ
20.1.ТЭТГЭВЭР ТОГТООЛГОХ САРЫН ДУНДАЖ ЦАЛИН ХӨЛС, ТҮҮНТЭЙ АДИЛТГАХ ОРЛОГЫГ ТОДОРХОЙЛОХДОО ДААТГУУЛАГЧИЙН ТЭТГЭВРИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛ ТӨЛСӨН СҮҮЛИЙН 20 ЖИЛИЙН ДОТОРХ ДАРААЛСАН 5 ЖИЛД ШИМТГЭЛ ТӨЛСӨН ЦАЛИН ХӨЛС, ТҮҮНТЭЙ АДИЛТГАХ ОРЛОГЫН НИЙЛБЭРИЙГ 60-Д ХУВААЖ БОДНО.
20.2.ДААТГУУЛАГЧ 5 ЖИЛЭЭС ДООШ ХУГАЦААНД ШИМТГЭЛ ТӨЛСӨН БАЙХ НӨХЦӨЛӨӨР ТЭТГЭВЭР ТОГТООЛГОХ ТОХИОЛДОЛД ТЭТГЭВЭР ТОГТООЛГОХ САРЫН ДУНДАЖ ЦАЛИН ХӨЛС, ТҮҮНТЭЙ АДИЛТГАХ ОРЛОГЫГ ТОДОРХОЙЛОХДОО ШИМТГЭЛ ТӨЛСӨН ЦАЛИН ХӨЛС, ТҮҮНТЭЙ АДИЛТГАХ ОРЛОГЫН НИЙЛБЭРИЙГ ТҮҮНИЙ ШИМТГЭЛ ТӨЛСӨН НИЙТ САРЫН ТООНД ХУВААЖ БОДНО.
20.3.ЦАЛИНД ҮНДЭСЛЭСЭН АРГААР ӨНДӨР НАСНЫ, ХӨДӨЛМӨРИЙН ЧАДВАР АЛДСАНЫ, ТЭЖЭЭГЧЭЭ АЛДСАНЫ ТЭТГЭВЭР ТОГТООХДОО ДААТГУУЛАГЧИЙН ЦАЛИН ХӨЛС, ТҮҮНТЭЙ АДИЛТГАХ ОРЛОГОД НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ХУУЛИЙН 22 ДУГААР ЗҮЙЛИЙН 22.2-Т ЗААСНЫ ДАГУУ ТОГТООСОН ИТГЭЛЦҮҮР ХЭРЭГЛЭНЭ.
20.4.ДААТГУУЛАГЧИЙН ТЭТГЭВЭР ТОГТООЛГОХООР СОНГОСОН ДАРААЛСАН ЖИЛИЙН САР БҮРИЙН ЦАЛИН ХӨЛС, ТҮҮНТЭЙ АДИЛТГАХ ОРЛОГЫН ХЭМЖЭЭ НЬ ТУХАЙН ҮЕД МӨРДӨЖ БАЙСАН НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛ ТӨЛӨХ САРЫН ЦАЛИН ХӨЛС, ТҮҮНТЭЙ АДИЛТГАХ ОРЛОГЫН ДЭЭД ХЭМЖЭЭНЭЭС ХЭТРЭХГҮЙ БАЙНА.
20.5.ДААТГУУЛАГЧИЙН ӨНДӨР НАСНЫ ТЭТГЭВЭР ТОГТООЛГОХ 1995 ОНООС ӨМНӨХ ХУГАЦААНЫ ЦАЛИН ХӨЛС, ТҮҮНТЭЙ АДИЛТГАХ ОРЛОГО НЬ АРХИВЫН, ЭСХҮЛ САНХҮҮГИЙН БАРИМТААР НОТЛОГДОХ БОЛОМЖГҮЙ ТОХИОЛДОЛД ТЭТГЭВРИЙН ХЭМЖЭЭГ ҮНДЭСНИЙ АЖИЛ, МЭРГЭЖЛИЙН ЖИШИГ ЦАЛИНГ БАРИМТЛАН БОДНО.
20.6.ТЭТГЭВЭР ТОГТООЛГОХ ҮНДЭСНИЙ АЖИЛ, МЭРГЭЖЛИЙН ЖИШИГ ЦАЛИНГ НИЙГМИЙН ДААТГАЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН САНАЛЫГ ХАРГАЛЗАН ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН БАТАЛНА.
20.7.ТЭТГЭВЭР ТОГТООЛГОХ САРЫН ДУНДАЖ ЦАЛИН ХӨЛС, ТҮҮНТЭЙ АДИЛТГАХ ОРЛОГЫГ ТОДОРХОЙЛОХ, ХЭРЭГЛЭХ ЖУРМЫГ НИЙГМИЙН ДААТГАЛЫН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ТӨРИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГА БАТАЛНА.
21 ДҮГЭЭР ЗҮЙЛ.ТЭТГЭВРИЙН ДООД ХЭМЖЭЭ
21.1.ТЭТГЭВРИЙН ДААТГАЛЫН САНГААС ОЛГОХ ТЭТГЭВРИЙН ДООД ХЭМЖЭЭГ ДООР ДУРДСАНААР ЗАСГИЙН ГАЗАР ТОГТООНО:
21.1.1.ЭНЭ ХУУЛИЙН 5.1, 11.1, 16.1-Д ЗААСНЫ ДАГУУ ТЭТГЭВЭР ТОГТООЛГОН АВАХ ЭРХ ҮҮССЭН ДААТГУУЛАГЧ, ИРГЭНИЙ ТЭТГЭВРИЙН ДООД ХЭМЖЭЭ НЬ ТУХАЙН ҮЕД МӨРДӨЖ БАЙГАА САРЫН ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭНИЙ 75 ХУВИАС БАГАГҮЙ БАЙХААР;
21.1.2.ЭНЭ ХУУЛИЙН 5.2, 11.2, 16.2-Т ЗААСНЫ ДАГУУ ТЭТГЭВЭР ТОГТООЛГОН АВАХ ЭРХ ҮҮССЭН ДААТГУУЛАГЧ, ИРГЭНИЙ ТЭТГЭВРИЙН ДООД ХЭМЖЭЭ НЬ ТУХАЙН ҮЕД МӨРДӨЖ БАЙГАА САРЫН ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭНИЙ 50 ХУВИАС БАГАГҮЙ БАЙХААР.
21.2.ТЭЖЭЭГЧЭЭ АЛДСАНЫ БҮРЭН ТЭТГЭВРИЙН ДООД ХЭМЖЭЭГ 1 ХҮНД ТУХАЙН ҮЕД МӨРДӨЖ БАЙГАА САРЫН ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭНИЙ 50 ХУВИАР, 2 ХҮНД 75 ХУВИАР, 3 БА ТҮҮНЭЭС ДЭЭШ ХҮНД 100 ХУВИАР ТУС ТУС ТОГТООНО.
22 ДУГААР ЗҮЙЛ.ТЭТГЭВЭР ТОГТООЛГОХ ӨРГӨДӨЛ ГАРГАХ, ШИЙДВЭРЛЭХ ХУГАЦАА
22.1.ДААТГУУЛАГЧ ТЭТГЭВЭР ТОГТООЛГОХ ШААРДЛАГАТАЙ БАРИМТ БИЧИГ, ӨРГӨДЛИЙГ ДООР ДУРДСАН ХУГАЦААНД НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАЙГУУЛЛАГАД ЦААСАН, ЭСХҮЛ ЦАХИМ ХЭЛБЭРЭЭР ГАРГАНА:
22.1.1.ӨНДӨР НАСНЫ ТЭТГЭВРИЙГ ТЭТГЭВЭР ТОГТООЛГОН АВАХЫГ ХҮССЭН ХУГАЦААНД;
22.1.2.ХӨДӨЛМӨРИЙН ЧАДВАР АЛДСАНЫ ТЭТГЭВРИЙГ ХӨДӨЛМӨРИЙН ЧАДВАР АЛДАЛТЫН ХУВЬ ТОГТООЛГОСНООС ХОЙШ 14 ХОНОГИЙН, ХЭРЭВ ХҮНДЭТГЭН ҮЗЭХ ШАЛТГААНТАЙ БОЛ 3 САРЫН ДОТОР;
22.1.3.ТЭЖЭЭГЧЭЭ АЛДСАНЫ ТЭТГЭВРИЙГ ТЭЖЭЭГЧ НЬ НАС БАРСНААС ХОЙШ 30 ХОНОГИЙН, ХЭРЭВ ХҮНДЭТГЭН ҮЗЭХ ШАЛТГААНТАЙ БОЛ 6 САРЫН ДОТОР.
22.2.НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАЙГУУЛЛАГА НЬ ДААТГУУЛАГЧ, ЭСХҮЛ ДААТГУУЛАГЧИЙН ГЭР БҮЛИЙН ГИШҮҮНД ТЭТГЭВЭР ТОГТООХ АСУУДЛЫГ ТҮҮНИЙ ТЭТГЭВЭР ТОГТООЛГОХЫГ ХҮССЭН ӨРГӨДӨЛ, ХОЛБОГДОХ БАРИМТ БИЧГИЙГ ХҮЛЭЭН АВСНААС ХОЙШ 20 ХОНОГИЙН ДОТОР ШИЙДВЭРЛЭНЭ.
22.3.ТЭТГЭВЭР ТОГТООЛГОХ, ТЭТГЭВРИЙН ХЭМЖЭЭГ ӨӨРЧЛӨХӨД БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧГИЙН ЖАГСААЛТ, ТЭТГЭВЭР ОЛГОХТОЙ ХОЛБООТОЙ БУСАД ХАРИЛЦААГ ЗОХИЦУУЛСАН ЖУРМЫГ ЗАСГИЙН ГАЗАР БАТАЛНА.
22.4.ТЭТГЭВЭР ТОГТООЛГОХ ӨРГӨДЛИЙН МАЯГТЫН ЗАГВАР, ТЭТГЭВЭР ТОГТООЛГОХ БАРИМТ БИЧГИЙН БҮРДЭЛД ХЯНАЛТ ТАВИХ, ТЭТГЭВРИЙН ХУВИЙН ХЭРЭГ БҮРДҮҮЛЭХ, БҮРТГЭХ ЖУРАМ, ТЭТГЭВЭР БОДОХ ЗААВРЫГ НИЙГМИЙН ДААТГАЛЫН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ТӨРИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГА БАТАЛНА.
23 ДУГААР ЗҮЙЛ.ТЭТГЭВЭР ОЛГОХ
23.1.НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАЙГУУЛЛАГА ЭНЭ ХУУЛИЙН 4 ДҮГЭЭР ЗҮЙЛД ЗААСАН ТЭТГЭВРИЙГ ТЭТГЭВЭР АВАГЧИЙН СОНГОСОН АРИЛЖААНЫ БАНКААР ДАМЖУУЛАН САР БҮР ОЛГОНО.
23.2.ӨНДӨР НАСАЛСАН БОЛОН ХҮНДЭТГЭН ҮЗЭХ ШАЛТГААНЫ УЛМААС ТЭТГЭВРЭЭ ӨӨРИЙН БИЕЭР АВАХ БОЛОМЖГҮЙ ТЭТГЭВЭР АВАГЧИЙН ТЭТГЭВРИЙГ ТҮҮНИЙ ИТГЭМЖЛЭГДСЭН ТӨЛӨӨЛӨГЧИД, ТЭТГЭВЭР АВАГЧ ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙН ЧАДАМЖГҮЙ ГЭЖ ТООЦОГДСОН, ЧАДАМЖ ХЯЗГААРЛАГДСАН БОЛ АСРАН ХАМГААЛАГЧ, ХАРГАЛЗАН ДЭМЖИГЧИД ОЛГОЖ БОЛНО
23.3.АРВАН ДӨРӨВ БА ТҮҮНЭЭС ДООШ НАСНЫ ХҮҮХДИЙН ТЭЖЭЭГЧЭЭ АЛДСАНЫ ТЭТГЭВРИЙГ ТҮҮНИЙ ХУУЛЬ ЁСНЫ ТӨЛӨӨЛӨГЧ /ЭЦЭГ, ЭХ, АСРАН ХАМГААЛАГЧ, ХАРГАЛЗАН ДЭМЖИГЧ/-Д ОЛГОНО.
23.4.ТЭТГЭВЭР АВАГЧИЙН НАС БАРСНЫ ДАРААГИЙН САРЫН ТЭТГЭВРИЙГ ТЭТГЭВЭР АВАГЧИЙН ГЭР БҮЛИЙН ГИШҮҮНД НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАЙГУУЛЛАГААС ОЛГОСОН МЭДЭГДЭЛД ҮНДЭСЛЭН АРИЛЖААНЫ БАНКААР ДАМЖУУЛАН ОЛГОНО.
23.5.ДААТГУУЛАГЧ ЭНЭ ХУУЛИЙН 22.1-Д ЗААСАН ХУГАЦААНААС ХОЙШ ТЭТГЭВЭР ТОГТООЛГОХ ӨРГӨДӨЛ ГАРГАЖ, ХОЛБОГДОХ БАРИМТ БИЧГИЙГ БҮРЭН БҮРДҮҮЛСЭН БОЛ ТЭТГЭВРИЙГ ТОГТООЖ, НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАЙГУУЛЛАГА ӨРГӨДЛИЙГ ХҮЛЭЭН АВСАН ӨДРӨӨС ЭХЛЭН ТООЦОЖ, ОЛГОНО.
23.6.НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАЙГУУЛЛАГА ТЭТГЭВЭР АВАГЧИЙН ТЭТГЭВРИЙН ХЭМЖЭЭГ ӨӨРЧЛӨХ ӨРГӨДӨЛ, ХОЛБОГДОХ БАРИМТ БИЧГИЙГ ТУХАЙН САРЫН 15-НЫ ӨДРӨӨС ӨМНӨ ХҮЛЭЭЖ АВСАН БОЛ МӨН САРЫН 1-НИЙ ӨДРӨӨС, ТУХАЙН САРЫН 15-НЫ ӨДРӨӨС ХОЙШ ХҮЛЭЭЖ АВСАН БОЛ ДАРАА САРЫН 1-НИЙ ӨДРӨӨС ТУС ТУС ЭХЛЭН ӨӨРЧЛӨГДСӨН ТЭТГЭВРИЙГ ОЛГОНО.
24 ДҮГЭЭР ЗҮЙЛ.ТЭТГЭВЭР ОЛГОЛТЫГ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ, ЗОГСООХ, СЭРГЭЭХ
24.1.ТЭТГЭВЭР ОЛГОЛТЫГ ДАРААХ ҮНДЭСЛЭЛЭЭР ТҮДГЭЛЗҮҮЛНЭ:
24.1.1.ХӨДӨЛМӨРИЙН ЧАДВАР АЛДАЛТЫГ ТОГТООСОН ХУГАЦАА НЬ ДУУССАНААС ХОЙШ ТЭТГЭВЭР АВАГЧ 14 ХОНОГИЙН ДОТОР ХӨДӨЛМӨРИЙН ЧАДВАР АЛДАЛТЫН ХУВЬ, ХУГАЦААГ СУНГУУЛААГҮЙ;
24.1.2.ХҮНДЭТГЭН ҮЗЭХ ШАЛТГААНГҮЙГЭЭР ЭРҮҮЛ МЭНДИЙН МАГАДЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН ХАМТАРСАН БОЛОН ДАХИН МАГАДЛАЛ, ЭРХ БҮХИЙ БАЙГУУЛЛАГЫН ХЯНАЛТ ШАЛГАЛТАД ХАМРАГДАХААС ЗАЙЛСХИЙСЭН.
24.2.ТЭТГЭВЭР ОЛГОЛТЫГ ДАРААХ ҮНДЭСЛЭЛЭЭР ДООР ДУРДСАН ХУГАЦААНААС ЭХЛЭН ЗОГСООНО:
24.2.1.ХУУРАМЧ БАРИМТ БИЧИГ БҮРДҮҮЛЖ ТЭТГЭВЭР АВСАН БОЛ НИЙГМИЙН ДААТГАЛЫН УЛСЫН БАЙЦААГЧИЙН АКТАД ЗААСАН ХУГАЦААНААС;
24.2.2.ТЭТГЭВЭР АВАГЧИЙГ НАС БАРСНЫ ДАРААГИЙН САРЫГ ДУУССАН ӨДРӨӨС, ЭСХҮЛ ТЭТГЭВЭР АВАГЧ СУРАГГҮЙ АЛГА БОЛСНЫГ ТОГТООЖ, НАС БАРСНААР ТООЦСОН ШҮҮХИЙН ШИЙДВЭР ХҮЧИН ТӨГӨЛДӨР БОЛСОН ӨДРӨӨС;
24.2.3.ТЭТГЭВЭР АВАГЧ МОНГОЛ УЛСЫН ХАРЬЯАТААС ГАРСАН ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ ХҮЧИН ТӨГӨЛДӨР БОЛСНЫ ДАРААГИЙН САРЫН 1-НИЙ ӨДРӨӨС;
24.2.4.МОНГОЛ УЛСЫН НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ОЛОН УЛСЫН ХЭЛЭЛЦЭЭРТ ӨӨРӨӨР ЗААГААГҮЙ БОЛ МОНГОЛ УЛСАД БАЙНГА ОРШИН СУУГАА ТЭТГЭВЭР АВАГЧ ГАДААДЫН ИРГЭН, ХАРЬЯАЛАЛГҮЙ ХҮН ГАДААДЫН ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН 33 ДУГААР ЗҮЙЛИЙН 33.3-Т ЗААСНЫ ДАГУУ ОРШИН СУУХ ҮНЭМЛЭХЭЭ ХУРААЛГАСНЫ ДАРААГИЙН САРЫН 1-НИЙ ӨДРӨӨС;
24.2.5.ТЭТГЭВЭР АВАГЧ ӨӨР ТӨРЛИЙН ТЭТГЭВРИЙГ СОНГОСОН ТОХИОЛДОЛД ШИНЭЭР ТОГТООЛГОСОН ТЭТГЭВРИЙГ ОЛГОЖ ЭХЭЛСЭН ӨДРӨӨС;
24.2.6.ТЭТГЭВРИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛСНЭЭС ХОЙШ 6 САРЫН ДОТОР ТЭТГЭВРЭЭ СЭРГЭЭЛГЭЭГҮЙ БОЛ ДАРААГИЙН САРЫН 1-НИЙ ӨДРӨӨС.
24.3.ТҮДГЭЛЗҮҮЛСЭН, ЗОГСООСОН ТЭТГЭВРИЙГ ДАРААХ ТОХИОЛДОЛД СЭРГЭЭНЭ:
24.3.1.ЭНЭ ЗҮЙЛИЙН 24.1.1-Д ЗААСНЫ ДАГУУ ТҮДГЭЛЗҮҮЛСЭН ТЭТГЭВРИЙГ ЭРҮҮЛ МЭНДИЙН МАГАДЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН ШИЙДВЭР ГАРСАН ӨДРӨӨС;
24.3.2.ЭНЭ ЗҮЙЛИЙН 24.1.2-Т ЗААСНЫ ДАГУУ ТҮДГЭЛЗҮҮЛСЭН ТЭТГЭВРИЙГ ЭРХ БҮХИЙ БАЙГУУЛЛАГЫН ШИЙДВЭР ГАРСАН ӨДРӨӨС;
24.3.3.ТЭТГЭВЭР ТОГТООЛГОСОН НӨХЦӨЛ ЗӨВ БОЛОХ НЬ НОТЛОГДСОН БОЛ ХОЛБОГДОХ БАРИМТ БИЧГИЙГ БҮРДҮҮЛЖ, ӨРГӨДӨЛ ХҮЛЭЭН АВСАН ӨДРӨӨС;
24.3.4.ТЭТГЭВЭР АВАГЧИЙГ СУРАГГҮЙ АЛГА БОЛСНЫГ НЬ ТОГТООЖ, НАС БАРСНААР ТООЦСОН ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОСОН ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГАРСАН ӨДРӨӨС.
24.4.ЭНЭ ЗҮЙЛИЙН 24.3.4-Т ЗААСАН ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙГ ҮНДЭСЛЭН ТЭТГЭВЭР ОЛГОЛТЫГ СЭРГЭЭСЭН ТОХИОЛДОЛД 60-ААС ИХГҮЙ САРЫН ТЭТГЭВРИЙГ НӨХӨН ОЛГОНО.
25 ДУГААР ЗҮЙЛ.ТЭТГЭВРИЙН ХЭМЖЭЭГ ӨӨРЧЛӨН ТОГТООХ, ОЛГОХ
25.1.ТЭТГЭВРИЙН ХЭМЖЭЭГ ДАРААХ ТОХИОЛДОЛД ӨӨРЧЛӨН ТОГТООНО:
25.1.1.ТЭТГЭВРИЙГ НЬ ТОГТООХОД БАРИМТАЛСАН ШИМТГЭЛ ТӨЛСӨН ХУГАЦАА БОЛОН ЦАЛИН ХӨЛС, ТҮҮНТЭЙ АДИЛТГАХ ОРЛОГО, ТӨЛСӨН ШИМТГЭЛИЙН ХЭМЖЭЭ ӨӨРЧЛӨГДӨХ ҮНДЭСЛЭЛТЭЙ БОЛ;
25.1.2.ТЭТГЭВЭР АВАГЧ ТЭТГЭВЭР ТОГТООЛГОСНООС ХОЙШ ТЭТГЭВРИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛИЙГ АЛБАН ЖУРМААР ТӨЛСӨН БОЛ;
25.1.3.ХӨДӨЛМӨРИЙН ЧАДВАР АЛДАЛТЫН ХУВЬД ӨӨРЧЛӨЛТ ОРСОН БОЛ;
25.1.4.НАС БАРСАН ТЭЖЭЭГЧИЙН АСРАМЖИД БАЙСАН ГЭР БҮЛИЙН ГИШҮҮНИЙ ТООНД ӨӨРЧЛӨЛТ ОРСОН БОЛ;
25.1.5.ТЭЖЭЭГЧЭЭ АЛДСАНЫ ТЭТГЭВЭР АВЧ БАЙСАН 19 НАС ХҮРЭЭГҮЙ ХҮҮХДЭД ТЭЖЭЭГЧЭЭ АЛДСАНЫ ТЭТГЭВЭР ТОГТООГДОХ ЭРХ ДАХИН ҮҮССЭН БОЛ.
25.2.ХӨДӨЛМӨРИЙН ЧАДВАР АЛДСАНЫ ТЭТГЭВЭР АВАГЧИД ӨНДӨР НАСНЫ ТЭТГЭВЭР ТОГТООЛГОХ ЭРХ ҮҮССЭН БОЛ ТОГТООСОН ӨНДӨР НАСНЫ ТЭТГЭВРИЙН ХЭМЖЭЭ НЬ ӨМНӨ АВЧ БАЙСАН ХӨДӨЛМӨРИЙН ЧАДВАР АЛДСАНЫ ТЭТГЭВРИЙН ХЭМЖЭЭНЭЭС БАГАГҮЙ БАЙНА.
25.3.ТЭТГЭВЭР АВАГЧ НЬ ЭНЭ ЗҮЙЛИЙН 25.1.3, 25.1.4-Т ЗААСАН ӨӨРЧЛӨЛТИЙГ НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАЙГУУЛЛАГАД ТУХАЙ БҮР МЭДЭГДЭХ ҮҮРЭГТЭЙ.
26 ДУГААР ЗҮЙЛ.ТЭТГЭВРЭЭС СУУТГАЛ ХИЙХ
26.1.ТЭТГЭВРЭЭС ДАРААХ ҮНДЭСЛЭЛЭЭР СУУТГАЛ ХИЙНЭ:
26.1.1.ХУУРАМЧ БАРИМТ БИЧИГ БҮРДҮҮЛСНИЙ УЛМААС ҮНДЭСЛЭЛГҮЙГЭЭР ТЭТГЭВЭР АВСАН НЬ НИЙГМИЙН ДААТГАЛЫН УЛСЫН БАЙЦААГЧИЙН АКТААР ТОГТООГДСОН БОЛ;
26.1.2.ТЭТГЭВЭР АВАГЧ ЭНЭ ХУУЛИЙН 25.3-Т ЗААСАН ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛЭЭГҮЙГЭЭС ТЭТГЭВЭР ИЛҮҮ АВСАН НЬ НИЙГМИЙН ДААТГАЛЫН УЛСЫН БАЙЦААГЧИЙН АКТААР ТОГТООГДСОН БОЛ.
26.2.ТЭТГЭВРЭЭС НЭГ УДАА СУУТГАХ СУУТГАЛЫН ХЭМЖЭЭ НЬ ТЭТГЭВЭР АВАГЧИЙН САРЫН ТЭТГЭВРИЙН ХЭМЖЭЭНИЙ 50 ХУВИАС ХЭТРЭХГҮЙ БАЙНА.
26.3.ЭНЭ ЗҮЙЛД ЗААСНААС БУСАД ТОХИОЛДОЛД ТЭТГЭВРЭЭС СУУТГАЛ ХИЙХИЙГ ХОРИГЛОНО
27 ДУГААР ЗҮЙЛ.ТЭТГЭВРИЙН ХЭМЖЭЭГ НЭМЭГДҮҮЛЭХ
27.1.ТЭТГЭВЭР АВАГЧИЙН ТЭТГЭВРИЙН ХЭМЖЭЭГ ӨМНӨХ ОНЫ ИНФЛЯЦЫН ЖИЛИЙН ДУНДАЖ ТҮВШИНТЭЙ УЯЛДУУЛЖ ЖИЛ БҮРИЙН 4 ДҮГЭЭР САРЫН 1-НИЙ ӨДРӨӨС ЭХЛЭН НЭМЭГДҮҮЛНЭ.
27.2.ТЭТГЭВРИЙН ХЭМЖЭЭГ НЭМЭГДҮҮЛЭХЭД ШААРДАГДАХ ХӨРӨНГИЙГ УЛСЫН ТӨСӨВ БОЛОН НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГИЙН ТӨСӨВТ ЖИЛ БҮР ТУСГАНА.
ДОЛДУГААР БҮЛЭГ
БУСАД ЗҮЙЛ
28 ДУГААР ЗҮЙЛ.ХУУЛЬ ЗӨРЧИГЧИД ХҮЛЭЭЛГЭХ ХАРИУЦЛАГА
28.1.ЭНЭ ХУУЛИЙГ ЗӨРЧСӨН АЛБАН ТУШААЛТНЫ ҮЙЛДЭЛ НЬ ГЭМТ ХЭРГИЙН ШИНЖГҮЙ БОЛ ТӨРИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛЬ, НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬД ЗААСАН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭНЭ.
28.2.ЭНЭ ХУУЛИЙГ ЗӨРЧСӨН ИРГЭН, ХУУЛИЙН ЭТГЭЭДЭД ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ, ЭСХҮЛ ЭРҮҮГИЙН ХУУЛЬД ЗААСАН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭНЭ.
29 ДҮГЭЭР ЗҮЙЛ.ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ЗОХИЦУУЛАЛТ
29.1.ЭНЭ ХУУЛИЙН 5.1.5, 5.1.7 ДАХЬ ЗААЛТ НЬ 2025 ОНЫ 1 ДҮГЭЭР САРЫН 1-НИЙ ӨДӨР ХҮРТЭЛ ХҮЧИН ТӨГӨЛДӨР ҮЙЛЧИЛНЭ.
29.2.ЭНЭ ХУУЛИЙН 7.1, 7.3 ДАХЬ ХЭСГИЙГ 2029 ОНЫ 1 ДҮГЭЭР САРЫН 1-НИЙ ӨДРИЙГ ХҮРТЭЛ ДАГАЖ МӨРДӨНӨ.
29.3.ЭНЭ ХУУЛЬ ХҮЧИН ТӨГӨЛДӨР БОЛОХООС ӨМНӨ ТОГТООСОН ТЭТГЭВРИЙГ ЭНЭ ХУУЛИЙН 25.1-Д ЗААСНААС БУСАД ТОХИОЛДОЛД ӨӨРЧЛӨН ТОГТООХГҮЙ.
30 ДУГААР ЗҮЙЛ.ХУУЛЬ ХҮЧИН ТӨГӨЛДӨР БОЛОХ
30.1.ЭНЭ ХУУЛИЙГ 20. . . ОНЫ … ДУГААР САРЫН .. -НИЙ ӨДРӨӨС ЭХЛЭН ДАГАЖ МӨРДӨНӨ.