1 ДҮГЭЭР ЗҮЙЛ.ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛЬД ДООР ДУРДСАН АГУУЛГАТАЙ ДАРААХ ХЭСЭГ, ТАЙЛБАР НЭМСҮГЭЙ:
1/2.2 ДУГААР ЗҮЙЛИЙН 10, 11, 12 ДАХЬ ХЭСЭГ:
“10.ЭНЭ ХУУЛИЙН 31.4 ДҮГЭЭР ЗҮЙЛД ЗААСАН ҮНДЭСЛЭЛЭЭР СЭЖИГТНИЙГ БАРИВЧЛАХ ТУХАЙ ПРОКУРОРЫН САНАЛЫГ УГ ХЭРЭГ ГАРСАН ГАЗРЫН ХАРЬЯАЛАХ ШҮҮХ, ХЭРЭВ СЭЖИГТЭН ӨӨР ШҮҮХИЙН ХАРЬЯАЛАХ НУТАГ ДЭВСГЭРТ ОРШИН БАЙГАА НЬ ТОГТООГДВОЛ ТУХАЙН ГАЗРЫН ХАРЬЯАЛАХ ШҮҮХ ХЯНАН ШИЙДВЭРЛЭНЭ.
11.ЭНЭ ХУУЛИЙН 31.5 ДУГААР ЗҮЙЛД ЗААСНЫ ДАГУУ СЭЖИГТНИЙГ ХОЙШЛУУЛШГҮЙГЭЭР БАРИВЧИЛСАН ТУХАЙ МӨРДӨГЧИЙН ШИЙДВЭРИЙГ БАРИВЧЛАХ АЖИЛЛАГАА ЯВАГДСАН ГАЗРЫН ШҮҮХ ХЯНАЖ ШИЙДВЭРЛЭНЭ.
12.МОНГОЛ УЛСЫН ХИЛИЙН ГАДНА ҮЙЛДЭГДСЭН, ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДЭГДСЭН ГАЗРЫГ ТОГТООХ БОЛОМЖГҮЙ, МОНГОЛ УЛСЫН НУТАГ ДЭВСГЭРТ ХАМААРАХ ХИЛИЙН ЧАНАДАД БАЙГАА ДИПЛОМАТ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗРЫН ЭЗЭМШИЛ НУТАГ, УСАН, АГААРЫН ОРОН ЗАЙД БАЙГАА МОНГОЛ УЛСЫН УСАН ОНГОЦ, АГААРЫН ХӨЛӨГТ ГАРСАН ГЭМТ ХЭРГИЙН СЭЖИГТНИЙГ ШҮҮХИЙН ЗӨВШӨӨРӨЛТЭЙ БАРИВЧЛАХ, ЭСХҮЛ ЯЛЛАГДАГЧИД ЦАГДАН ХОРИХ ТАСЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭ АВАХ ТУХАЙ ПРОКУРОРЫН САНАЛЫГ ТУХАЙН ХЭРЭГТ ХЭРЭГ БҮРТГЭЛТ, МӨРДӨН БАЙЦААЛТ ЯВУУЛЖ БАЙГАА ГАЗРЫН ХАРЬЯАЛАХ ШҮҮХ ХЯНАН ШИЙДВЭРЛЭНЭ.”
2/3.1 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙН 5, 6 ДАХЬ ХЭСЭГ:
“5.ШҮҮХ ЭНЭ ХУУЛИЙН 31.5 ДУГААР ЗҮЙЛД ЗААСАН АСУУДЛЫГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААГ ХУАНЛИЙН ӨДӨР БҮР ШӨНИЙН ЦАГААС БУСАД ЦАГТ ТАСРАЛТГҮЙ ХЭРЭГЖҮҮЛНЭ.
6.ЭНЭ ЗҮЙЛИЙН 5 ДАХЬ ХЭСЭГТ ЗААСАН АСУУДЛЫГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ШҮҮГЧИЙГ ТУХАЙН ШҮҮХИЙН ШҮҮГЧДИЙН ЗӨВЛӨГӨӨНӨӨС ТОГТООСОН ЖУРМЫН ДАГУУ ТОМИЛНО.
7.ЭНЭ ЗҮЙЛИЙН 5 ДАХЬ ХЭСЭГТ ЗААСАН ШҮҮХИЙН ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААГ ТАСРАЛТГҮЙ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЖУРМЫГ УЛСЫН ДЭЭД ШҮҮХ БАТАЛНА.”
3/5.2 ДУГААР ЗҮЙЛИЙН 8 ДАХЬ ХЭСЭГ:
“8.СЭЖИГТЭН, ЯЛЛАГДАГЧ, ШҮҮГДЭГЧИД ӨМГӨӨЛӨГЧ ТОМИЛЖ, ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНД ОРОЛЦУУЛАХ ЖУРМЫГ ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБООНЫ САНАЛЫГ ХАРГАЛЗАН ХУУЛЬ ЗҮЙН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН БАТАЛНА.”
4/14.10 ДУГААР ЗҮЙЛИЙН 6-10 ДАХЬ ХЭСЭГ, ТАЙЛБАР:
“6.МӨРДӨГЧ ЯЛЛАГДАГЧИЙГ ЦАГДАН ХОРИХ ХУГАЦААГ СУНГАХ ТУХАЙ САНАЛАА ХУГАЦАА ДУУСАХААС 5 ХОНОГИЙН ӨМНӨ ПРОКУРОРТ ХҮРГҮҮЛНЭ.
7.ПРОКУРОР МӨРДӨГЧИЙН САНАЛЫГ ҮНДЭСЛЭЛТЭЙ ГЭЖ ҮЗВЭЛ ЦАГДАН ХОРИХ ХУГАЦААГ СУНГАХ ТУХАЙ САНАЛАА ДАРУЙ ШҮҮХЭД ХҮРГҮҮЛНЭ.
8.ШҮҮХ ЦАГДАН ХОРИХ ХУГАЦААГ СУНГАХ ТУХАЙ ПРОКУРОРЫН САНАЛЫГ ХУГАЦАА ДУУСАХААС 4 ХОНОГИЙН ӨМНӨ ХЯНАН ХЭЛЭЛЦЭЖ, ЦАГДАН ХОРИХ ХУГАЦААГ СУНГАХ, ЭСХҮЛ СУНГАХЫГ ТАТГАЛЗАХ ТУХАЙ ШИЙДВЭР ГАРГАНА.
9.ЭНЭ ЗҮЙЛИЙН 2, 3 ДАХЬ ХЭСЭГТ ЗААСАН ЯЛЛАГДАГЧИЙН ЦАГДАН ХОРИХ ХУГАЦААГ БАРИВЧИЛСАН, ЭСХҮЛ ЯЛЛАГДАГЧИЙГ ЦАГДАН ХОРЬСОН ӨДРӨӨС ЭХЛЭН ПРОКУРОР ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЭХ ХҮРТЭЛ ТООЛНО.
10.ШҮҮГЧ БАРИВЧИЛСАН, ЦАГДАН ХОРЬСОН ЦАГИЙГ ЗАХИРАМЖИНДАА ДУРДАНА.
ТАЙЛБАР: - ШҮҮХИЙН ШАТАНД ШҮҮГДЭГЧИЙГ ЦАГДАН ХОРИХ ХУГАЦАА НЬ ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 14.10 ДУГААР ЗҮЙЛД ЗААСАН ЯЛЛАГДАГЧИЙГ ЦАГДАН ХОРИХ НИЙТ ХУГАЦААНД ХАМААРАХГҮЙ.”
5/17.2 ДУГААР ЗҮЙЛИЙН 5-12 ДАХЬ ХЭСЭГ:
“5.ГЭМ БУРУУГАА САЙН ДУРААР ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, ХЭРГЭЭ ХЯЛБАРШУУЛСАН ЖУРМААР ХЯНАН ШИЙДВЭРЛҮҮЛЭХ ХҮСЭЛТ ГАРГАСАН БОЛОВЧ ӨМГӨӨЛӨГЧ АВАХААС ТАТГАЛЗСАН ЯЛЛАГДАГЧИД ӨМГӨӨЛӨГЧ ТОМИЛЖ, ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНД ОРОЛЦУУЛАХ ЖУРМЫГ ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБООНЫ САНАЛЫГ ХАРГАЛЗАН ХУУЛЬ ЗҮЙН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН БАТАЛНА.
6.ХЯЛБАРШУУЛСАН ЖУРМААР ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ХЭРГИЙН ЯЛЛАГДАГЧИД ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 7 ДУГААР БҮЛЭГТ ЗААСАН ЭРХ, ҮҮРГЭЭС ГАДНА ДАРААХ ЭРХИЙГ ТУСГАЙЛАН ТАНИЛЦУУЛНА:
6.1.ЯМАР ХЭРЭГТ ЯЛЛАГДАЖ БАЙГААГАА МЭДЭХ, ТУХАЙН ГЭМТ ХЭРЭГТ ОНОГДУУЛАХААР ЗААСАН ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГЫН ТӨРӨЛ, ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ АВАХ;
6.2.ПРОКУРОРЫН САНАЛ БОЛГОСОН ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГЫН ТӨРӨЛ, ХЭМЖЭЭГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ, ЭСХҮЛ ТАТГАЛЗАХ;
6.3.ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГЫН ТӨРӨЛ, ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР ӨӨРИЙН САНАЛЫГ ИЛЭРХИЙЛЭХ;
6.4.ПРОКУРОРЫН ЯЛЛАХ ДҮГНЭЛТИЙН ҮНДЭСЛЭЛ БОЛСОН НОТЛОХ БАРИМТТАЙ ТАНИЛЦАХ, ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХ ХҮСЭЛТ ГАРГАХ, ШИНЭЭР БАРИМТ СЭЛТ ГАРГАЖ ӨГӨХ;
6.5.ШҮҮХ ХУРАЛДААНД БИЕЧЛЭН ОРОЛЦОЖ, ПРОКУРОРТОЙ ХИЙСЭН ТОХИРОЛЦООНЫ ТАЛААР ТАЙЛБАР ХЭЛЭХ;
6.6.ШҮҮХ ШИЙДВЭР ГАРГАХААР ЗӨВЛӨЛДӨХ ТАСАЛГААНД ОРОХООС ӨМНӨ ПРОКУРОРТОЙ ХИЙСЭН ТОХИРОЛЦООНООС ТАТГАЛЗАХ;
6.7.ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТЭМДЭГЛЭЛТЭЙ ТАНИЛЦАХ, ТҮҮНД ЗАСВАР ОРУУЛАХ ТУХАЙ ХҮСЭЛТ ГАРГАХ;
6.8.ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙГ НОЦТОЙ ЗӨРЧСӨН ҮНДЭСЛЭЛЭЭР ДАВЖ ЗААЛДАХ ЖУРМААР ГОМДОЛ ГАРГАХ;
6.9.БУСАД ОРОЛЦОГЧООС ГАРГАСАН ГОМДОЛ, ЭСЭРГҮҮЦЭЛТЭЙ ТАНИЛЦАХ, ТҮҮНД ТАЙЛБАР ГАРГАХ.
7.ХЯЛБАРШУУЛСАН ЖУРМААР ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ХЭРГИЙН ХОХИРОГЧИД ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 8 ДУГААР БҮЛЭГТ ЗААСАН ЭРХ, ҮҮРГЭЭС ГАДНА ДАРААХЬ ЭРХИЙГ ТУСГАЙЛАН ТАНИЛЦУУЛНА:
7.1.ХОХИРОЛ НӨХӨН ТӨЛӨХ ТАЛААР ЯЛЛАГДАГЧИЙН ГАРГАСАН САНАЛЫГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ, ЭСХҮЛ ТАТГАЛЗАХ;
7.2.ШҮҮХЭД БАРИМТ СЭЛТ ГАРГАЖ ӨГӨХ, НОТЛОХ БАРИМТ ШАЛГУУЛАХ ХҮСЭЛТ ГАРГАХ;
7.3.ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНЫ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ АВАХ;
7.4.ШҮҮХ ХУРАЛДААНД БИЕЧЛЭН ОРОЛЦОЖ, ПРОКУРОРЫН ЯЛЛАГДАГЧТАЙ ХИЙСЭН ТОХИРОЛЦООНЫ ТАЛААР САНАЛ ХЭЛЭХ;
7.5.ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТЭМДЭГЛЭЛТЭЙ ТАНИЛЦАХ, ЗАСВАР ОРУУЛАХ ТАЛААР ХҮСЭЛТ ГАРГАХ;
7.6.ШҮҮХ ПРОКУРОРЫН ЯЛЛАГДАГЧТАЙ ХИЙСЭН ТОХИРОЛЦООГ БАТАЛЖ ШИЙДВЭРЛЭХДЭЭ ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙГ НОЦТОЙ ЗӨРЧСӨН ҮНДЭСЛЭЛЭЭР ДАВЖ ЗААЛДАХ ГОМДОЛ ГАРГАХ;
7.7.БУСАД ОРОЛЦОГЧИЙН ГАРГАСАН ГОМДОЛ, ЭСЭРГҮҮЦЭЛТЭЙ ТАНИЛЦАХ, ТҮҮНД ТАЙЛБАР ГАРГАХ.
8.ХЭД ХЭДЭН ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДСЭН ЯЛЛАГДАГЧ ЗАРИМ ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨӨГҮЙ БОЛ ТҮҮНД ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ БҮХЭЛД НЬ ХЯЛБАРШУУЛСАН ЖУРМААР ХЯНАН ШИЙДВЭРЛЭХГҮЙ.
9.НЭГ, ЭСХҮЛ ХЭД ХЭДЭН ГЭМТ ХЭРЭГ ХАМТРАН ҮЙЛДСЭН ЯЛЛАГДАГЧ НАРЫН ЗАРИМ НЬ ГЭМ БУРУУГАА БҮРЭН, ЭСХҮЛ ХЭСЭГЧЛЭН ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨӨГҮЙ БОЛ ТУХАЙН ЯЛЛАГДАГЧ НАРТ ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ ХЯЛБАРШУУЛСАН ЖУРМААР ХЯНАН ШИЙДВЭРЛЭХГҮЙ.
10.ГЭМ БУРУУГАА ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, ГЭМТ ХЭРГИЙГ НОТЛОХОД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛСЭН ХҮНД ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ БУСАД ЯЛЛАГДАГЧ НАРТ ХОЛБОГДОХ ХЭРГЭЭС ТУСГААРЛАСАН БОЛ ТҮҮНД ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ ХЯЛБАРШУУЛСАН ЖУРМААР ХЯНАН ШИЙДВЭРЛЭЖ БОЛНО.
11.ЭРҮҮГИЙН ХЭРГИЙГ ЕРДИЙН ЖУРМААР ХЯНАН ШИЙДВЭРЛЭСЭН НЬ ГЭМ БУРУУГАА ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, ГЭМТ ХЭРГИЙГ НОТЛОХОД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛСЭН ХҮНД ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН ЕРӨНХИЙ АНГИЙН 6.7 ДУГААР ЗҮЙЛД ЗААСНЫГ ЖУРАМЛАН ЯЛ ОНОГДУУЛАХАД СААД БОЛОХГҮЙ.
12.ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ҮЙЛДСЭН ГЭМТ ХЭРГИЙГ ХЯЛБАРШУУЛСАН ЖУРМААР ХЯНАН ШИЙДВЭРЛЭХГҮЙ.”
6/17.3 ДУГААР ЗҮЙЛИЙН 5-9 ДЭХ ХЭСЭГ:
“5.ЯЛЛАГДАГЧИЙН ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРСӨН ПРОКУРОРЫН САНАЛД ЭНЭ ЗҮЙЛИЙН 3 ДАХЬ ХЭСЭГТ ЗААСНААС ГАДНА ДАРААХЬ НӨХЦӨЛ БАЙДЛЫГ ТУСГАЖ, ХЭРЭГТ ХАВСАРГАНА:
5.1.ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГЫН ТАЛААР ТОХИРОЛЦОО ХИЙГДСЭН ОГНОО, ГАЗАР;
5.2.ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГАА ЯВУУЛСАН АЛБАН ТУШААЛТНЫ ЭЦЭГ/ ЭХ/-ИЙН НЭР, ӨӨРИЙН НЭР, АЛБАН ТУШААЛ;
5.3.ЯЛЛАГДАГЧ, ТҮҮНИЙ ХУУЛЬ ЁСНЫ ТӨЛӨӨЛӨГЧ, ӨМГӨӨЛӨГЧИЙН ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ;
5.4.ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДСЭН ОГНОО, ГАЗАР, ХЭРГИЙН ТОВЧ АГУУЛГА;
5.5.ГЭМТ ХЭРГИЙН ҮНДСЭН ШИНЖ;
5.6.ГЭМТ ХЭРГИЙН УЛМААС УЧИРСАН ХОХИРЛЫН ХЭМЖЭЭ, ХОР УРШГИЙН ШИНЖ ЧАНАР;
5.7.ЯЛЛАГДАГЧИЙН ХОХИРОЛ НӨХӨН ТӨЛСӨН, ЭСХҮЛ ХОХИРОЛ НӨХӨН ТӨЛӨХӨӨ БОДИТОЙ ИЛЭРХИЙЛСЭН БАЙДАЛ;
5.8.ЯЛЛАГДАГЧИД ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭХЭД ХАРГАЛЗАН ҮЗЭХ ХӨНГӨРҮҮЛЭХ, ХҮНДРҮҮЛЭХ НӨХЦӨЛ БАЙДАЛ;
5.9.ЯЛЛАГДАГЧИЙН БИЕИЙН БАЙЦААЛТ;
5.10.ЯЛЛАГДАГЧ ХЭД ХЭДЭН ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДСЭН БОЛ ТҮҮНИЙ ҮЙЛДЭЛ ТУС БҮРТ ХҮЛЭЭЛГЭХ ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГЫН ТӨРӨЛ, ХЭМЖЭЭ;
5.11.ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН 6.8, 6.9 ДҮГЭЭР ЗҮЙЛД ЗААСАН ЖУРМЫН ЯЛ НЭГТГЭСНЭЭР ЯЛЛАГДАГЧИЙН НИЙТ ЭДЛЭХ ЯЛЫН ТӨРӨЛ, ХЭМЖЭЭ;
5.12.ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН 7.5 ДУГААР ЗҮЙЛД ЗААСНЫ ДАГУУ ХУРААЛГАХ ХӨРӨНГӨ, ОРЛОГО.
6.ПРОКУРОР ЯЛЛАГДАГЧИЙН ГЭМ БУРУУ, ТҮҮНД ХҮЛЭЭЛГЭХ ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГЫН ТАЛААР ЯЛЛАГДАГЧИЙН ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, ГАРЫН ҮСЭГ ЗУРЖ БАТАЛГААЖУУЛСАН САНАЛЫГ ЯЛЛАХ ДҮГНЭЛТИЙН ХАВСРАЛТАД ТУСГАЖ, ХЭРГИЙГ 7 ХОНОГИЙН ДОТОР ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛНЭ.
7.ПРОКУРОРЫН ЯЛЛАХ ДҮГНЭЛТИЙН ХАВСРАЛТАД ДАРААХЬ ЗҮЙЛИЙГ ТУСГАНА.
7.1.ЯЛЛАГДАГЧТАЙ ХИЙСЭН ТОХИРОЛЦООНЫ АГУУЛГА;
7.2.ЯЛЛАГДАГЧИД АВСАН ТАСЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭ;
7.3.ГЭМТ ХЭРГИЙН УЛМААС УЧИРСАН ХОХИРЛЫГ ЯЛЛАГДАГЧ НӨХӨН ТӨЛСӨН, ЭСХҮЛ НӨХӨН ТӨЛӨХӨӨ ИЛЭРХИЙЛСЭН БАЙДАЛ;
7.4.МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГААНД ГАРСАН ЗАРДЛЫН ТООЦОО;
7.5.ХЭРЭГТ ХУРААГДСАН, БИТҮҮМЖЛЭГДСЭН ХӨРӨНГӨ, ЭД МӨРИЙН БАРИМТ, ТЭДГЭЭРИЙН ОРШИН БАЙГАА ГАЗАР;
7.6.ПРОКУРОРЫН ЯЛЛАГДАГЧТАЙ ХИЙСЭН ТОХИРОЛЦООГ БАТЛАХ ХҮСЭЛТ.
8.ПРОКУРОР ХЭРГИЙГ ХЭЗЭЭ, АЛЬ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛСЭН ТАЛААР ЯЛЛАГДАГЧ, ТҮҮНИЙ ӨМГӨӨЛӨГЧ, ХОХИРОГЧ, ТҮҮНИЙ ХУУЛЬ ЁСНЫ ТӨЛӨӨЛӨГЧИД БИЧГЭЭР МЭДЭГДЭНЭ.
9.ПРОКУРОРООС ЭРҮҮГИЙН ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛСНИЙ ДАРАА ОРОЛЦОГЧ ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААТАЙ ХОЛБООТОЙ САНАЛ, ХҮСЭЛТЭЭ ХАРЬЯАЛАХ ШҮҮХЭД ГАРГАНА.”
7/17.4 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙН 10, 11 ДЭХ ХЭСЭГ:
“10.ПРОКУРОР ГЭМ БУРУУГАА ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРСӨН ЯЛЛАГДАГЧ, ТҮҮНИЙ ӨМГӨӨЛӨГЧТЭЙ ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГЫН ТАЛААР ТОХИРОЛЦОО ХИЙХЭД БАРИМТЛАХ АРГАЧЛАЛЫГ УЛСЫН ДЭЭД БАТАЛНА.
11.ГЭМ БУРУУГАА САЙН ДУРААР ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, ХЭРГИЙГ ХЯЛБАРШУУЛСАН ЖУРМААР ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ХҮСЭЛТ ГАРГАСАН ЯЛЛАГДАГЧ НЬ ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 11.4 ДҮГЭЭР ЗҮЙЛД ЗААСАН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНЫ ЗАРДАЛ ТӨЛӨХӨӨС БҮРЭН, ЭСХҮЛ ХЭСЭГЧЛЭН ЧӨЛӨӨЛӨГДӨНӨ.”
2 ДУГААР ЗҮЙЛ.ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 6.1 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙН 1.1 ДЭХ ЗААЛТЫН “19.14/МОНГОЛ УЛСЫН ХИЛИЙГ ХУУЛЬ БУСААР НЭВТРЭХ/,” ГЭСНИЙ ДАРАА “19.18/АРД НИЙТИЙН САНАЛ АСУУЛГА ХУУЛЬ БУСААР ЯВУУЛАХ/,” ГЭЖ, 20.2/ТЕРРОРИСТ ҮЙЛ АЖИЛЛАГААНД УРИАЛАХ, ТҮҮНИЙГ НИЙТИЙН ӨМНӨ ЗӨВТГӨХ, ХАТГАХ/,” ГЭСНИЙ ДАРАА “20.19 /УЛСЫН ОНЦ ЧУХАЛ ОБЬЕКТ, ОНЦ ЧУХАЛ МЭДЭЭЛЛИЙН ДЭД БҮТЦИЙН БАЙГУУЛЛАГА, БАЙГУУЛАМЖИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД СААД УЧРУУЛАХ/,” ГЭЖ, 14.10 ДУГААР ЗҮЙЛИЙН 3 ДАХЬ ХЭСГИЙН “17.1 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙН 3 ДАХЬ ХЭСЭГ/ХҮНДРҮҮЛЭХ НӨХЦӨЛ БАЙДАЛТАЙ ХУЛГАЙЛАХ/,” ГЭСНИЙ ДАРАА “17.3 ДУГААР ЗҮЙЛИЙН 3 ДАХЬ ХЭСЭГ/ХҮНДРҮҮЛЭХ НӨХЦӨЛ БАЙДАЛТАЙ ЗАЛИЛАХ/,” ГЭЖ, 14.10 ДУГААР ЗҮЙЛИЙН 1 ДЭХ ХЭСЭГ, 18.8 ДУГААР ЗҮЙЛИЙН 2 ДАХЬ ХЭСГИЙН “1 САР” ГЭСНИЙ ДАРАА “ХҮРТЭЛ” ГЭЖ, 15.8 ДУГААР ЗҮЙЛИЙН 5.1 ДЭХ ЗААЛТЫН “ШИЙДВЭРИЙГ ӨӨРЧЛӨХ” ГЭСНИЙ ДАРАА “, ХҮЧИНГҮЙ БОЛГОХ” ГЭЖ, 16.1 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙН 2 ДАХЬ ХЭСГИЙН “ДУУ-ДҮРСНИЙ БИЧЛЭГ,” ГЭСНИЙ ДАРАА “ЭРХ БҮХИЙ БАЙГУУЛЛАГЫН ЦАХИМ МЭДЭЭЛЛИЙН САНГААС ЦАХИМ ГАРЫН ҮСГЭЭР БАТАЛГААЖУУЛЖ АВСАН ЛАВЛАГАА, ТОДОРХОЙЛОЛТ,” ГЭЖ, 16.10 ДУГААР ЗҮЙЛИЙН 1 ДЭХ ХЭСГИЙН “ХОХИРОГЧ” ГЭСНИЙ ДАРАА ГЭРЧ,” ГЭЖ, МӨН ХЭСГИЙН “ИРГЭНИЙ ХАРИУЦАГЧ,” ГЭСНИЙ ДАРАА “СЭЖИГТЭН,” ГЭЖ, 17.4 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙН 6 ДАХЬ ХЭСГИЙН “ШИЙДВЭРЛЭНЭ.” ГЭСНИЙ ДАРАА “ЭНЭХҮҮ ШИЙДВЭРТ ПРОКУРОР, ОРОЛЦОГЧ ГОМДОЛ, ЭСЭРГҮҮЦЭЛ ГАРГАЖ БОЛОХГҮЙ.” ГЭЖ ТУС ТУС НЭМСҮГЭЙ.
3 ДУГААР ЗҮЙЛ.ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ДАРААХ ЗҮЙЛ, ХЭСГИЙГ ДООР ДУРДСАНААР ӨӨРЧЛӨН НАЙРУУЛСУГАЙ:
“14.9 ДҮГЭЭР ЗҮЙЛ.ЦАГДАН ХОРИХ ТАСЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭ
1.ШҮҮХ ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН ТУСГАЙ АНГИД ХОРИХ ЯЛ ОНОГДУУЛАХААР ЗААСАН ГЭМТ ХЭРГИЙН ЯЛЛАГДАГЧИД ӨӨР ТӨРЛИЙН ТАСЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭ АВАХ БОЛОМЖГҮЙ ГЭЖ ҮЗВЭЛ ДАРААХЬ ҮНДЭСЛЭЛЭЭР ЦАГДАН ХОРИХ ТАСЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭ АВЧ БОЛНО:
1.1.ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНААС ОРГОН ЗАЙЛАХЫГ ЗАВДСАН, ОРГОН ЗАЙЛСАН;
1.2.ШҮҮГЧ, ПРОКУРОР, МӨРДӨГЧ, ХОХИРОГЧ, ГЭРЧ, ШИНЖЭЭЧ, ГЭМТ ХЭРЭГ ХАМТРАН ҮЙЛДСЭН ХҮНИЙГ ДАРАМТАЛСАН, СҮРДҮҮЛСЭН, ЭСХҮЛ ТЭДГЭЭРИЙН АМЬ НАС, ЭРҮҮЛ МЭНДЭД АЮУЛ УЧРУУЛАХ ҮНДЭСЛЭЛ БҮХИЙ БАРИМТ, МЭДЭЭЛЭЛ БАЙГАА;
1.3 ХҮНИЙ АМЬ НАС, ЭРҮҮЛ МЭНД, ЭД ХӨРӨНГӨД ХОХИРОЛ УЧРУУЛАХ, ЭСХҮЛ ОРГОН ЗАЙЛАХ, ЭСХҮЛ ХЭРГИЙН УЛ МӨР, ЭД МӨРИЙН БАРИМТ, НОТЛОХ БАРИМТЫГ УСТГАХ, ӨӨРЧЛӨХ, ЗӨӨВӨРЛӨХ, НУУН ДАЛДЛАХ, ҮРЭГДҮҮЛЭХ, ХУУРАМЧААР ҮЙЛДЭХ, ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДЭХ, ГЭМТ ХЭРГЭЭ ТӨГСГӨХ ҮНДЭСЛЭЛ БҮХИЙ БАРИМТ, МЭДЭЭЛЭЛ БАЙГАА;
1.4.УРЬД НЬ АВСАН ТАСЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭГ ЗӨРЧСӨН, ШҮҮХ, ПРОКУРОРЫН МЭДЭГДЭХ ХУУДСААР ДУУДАХАД ХҮНДЭТГЭН ҮЗЭХ ШАЛТГААНГҮЙГЭЭР ИРЭЭГҮЙ.
2.ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН ТУСГАЙ АНГИД ХОРИХ ЯЛЫН ДООД ХЭМЖЭЭГ НАЙМАН ЖИЛ, ТҮҮНЭЭС ДЭЭШ ХУГАЦААГААР ОНОГДУУЛАХААР ЗААСАН ГЭМТ ХЭРГИЙН ЯЛЛАГДАГЧИД ДАРААХЬ ҮНДЭСЛЭЛИЙН АЛЬ НЭГ НЬ ТОГТООГДВОЛ ЦАГДАН ХОРИХ ТАСЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭ АВЧ БОЛНО:
2.1.ЭНЭ ХУУЛИЙН 31.5 ДУГААР ЗҮЙЛИЙН 1.1, 1.3-Т ЗААСАН НӨХЦӨЛ;
2.2.ЭД ХӨРӨНГӨ, БУСАД НӨХЦӨЛ БАЙДЛЫН УЛМААС ЭРХШЭЭЛДЭЭ БАЙГАА НАСАНД ХҮРЭЭГҮЙ ХҮНИЙ ЭСРЭГ, ЭСХҮЛ АМЬ НАС, ЭРҮҮЛ МЭНД, БУСАД ШАЛТГААНЫ УЛМААС ӨӨРИЙН ХУУЛЬ ЁСНЫ ЭРХ, АШИГ СОНИРХЛЫГ ХАМГААЛАХ ЧАДВАРГҮЙ ХҮНИЙ ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДСЭН;
2.3.ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДЭХЭД ХАМТРАН ОРОЛЦСОН;
2.4.ОРШИН БАЙХ ХАЯГ НЬ ТОДОРХОЙГҮЙН УЛМААС МЭДЭГДЭХ ХУУДСААР ДУУДАХ БОЛОМЖГҮЙ.
3.ЯЛЛАГДАГЧ ӨӨРИЙН АМЬ НАС, ЭРҮҮЛ МЭНДЭД АЮУЛ УЧРУУЛАХ, ЭСХҮЛ ТҮҮНИЙ АМЬ НАС, ЭРҮҮЛ МЭНДЭД АЮУЛ УЧИРЧ БОЛОХ ҮНДЭСЛЭЛ БҮХИЙ БАРИМТ, МЭДЭЭЛЭЛ БАЙГАА БОЛ ПРОКУРОРЫН ГАРГАСАН САНАЛЫГ ҮНДЭСЛЭН ЯЛЛАГДАГЧИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ЗОРИЛГООР ТҮҮНД ЦАГДАН ХОРИХ ТАСЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭ АВЧ БОЛНО.
4.ХОРИХ ЯЛ ЭДЭЛЖ БУЙ ЯЛТНЫГ ЯЛЛАГДАГЧААР ТАТАЖ МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХАД ПРОКУРОРЫН САНАЛЫГ ҮНДЭСЛЭН МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХ НУТАГ ДЭВСГЭРИЙН ЦАГДАН ХОРИХ БАЙРАНД ШИЛЖҮҮЛЭН ЦАГДАН ХОРИХ ТАСЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭГ ШҮҮХ АВЧ БОЛНО.
5.ЭНЭ ЗҮЙЛИЙН 4 ДЭХ ХЭСЭГТ ЗААСНЫ ДАГУУ ЦАГДАН ХОРИХ ТАСЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭ АВСАН БОЛ ЭНЭ ХУУЛИЙН 14.10 ДУГААР ЗҮЙЛИЙН 2 ДАХЬ ХЭСЭГТ ЗААСАН ХУГАЦААГ БАРИМТАЛНА.”
2/14.10 ДУГААР ЗҮЙЛИЙН 2 ДАХЬ ХЭСЭГ:
“2.ШҮҮХ ЭНЭ ХУУЛИЙН 14.9 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙН 1 ДЭХ ХЭСЭГТ ЗААСАН ҮНДЭСЛЭЛ АРИЛААГҮЙ ГЭЖ ҮЗВЭЛ ЯЛЛАГДАГЧИД АВСАН ЦАГДАН ХОРИХ ТАСЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ХУГАЦААГ ТУХАЙ БҮР 1 САР ХҮРТЭЛ ХУГАЦААГААР СУНГАХ БА ЯЛЛАГДАГЧИЙГ ЦАГДАН ХОРИХ НИЙТ ХУГАЦАА ЭРҮҮГИЙН ХУУЛЬД ХОРИХ ЯЛЫН ДЭЭД ХЭМЖЭЭГ 5 ЖИЛ ХҮРТЭЛ ХУГАЦААГААР ОНОГДУУЛАХААР ЗААСАН ГЭМТ ХЭРЭГТ 6 САР, ЭРҮҮГИЙН ХУУЛЬД ХОРИХ ЯЛЫН ДЭЭД ХЭМЖЭЭГ 5 ЖИЛЭЭС ДЭЭШ ХУГАЦААГААР ОНОГДУУЛАХААР ЗААСАН ГЭМТ ХЭРЭГТ 12 САРААС, ЭРҮҮГИЙН ХУУЛЬД ХОРИХ ЯЛЫН ДООД ХЭМЖЭЭГ НАЙМАН ЖИЛ, ТҮҮНЭЭС ДЭЭШ ХУГАЦААГААР ОНОГДУУЛАХААР ЗААСАН ГЭМТ ХЭРЭГТ 18 САРААС ХЭТЭРЧ БОЛОХГҮЙ.”
3/17.4 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙН 7 ДАХЬ ХЭСЭГ:
“7.ЭНЭ ЗҮЙЛИЙН 5 ДАХЬ ХЭСЭГТ ЗААСНЫ ДАГУУ ГАРГАСАН ШҮҮХИЙН ШИЙДВЭРТ ТАЛУУД, ОРОЛЦОГЧ ГАГЦХҮҮ ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙГ НОЦТОЙ ЗӨРЧСӨН ТОХИОЛДОЛД ДАВЖ ЗААЛДАХ ЖУРМААР ГОМДОЛ, ЭСЭРГҮҮЦЭЛ ГАРГАЖ БОЛНО.”
“31.5 ДУГААР ЗҮЙЛ.СЭЖИГТНИЙГ ХОЙШЛУУЛШГҮЙГЭЭР БАРИВЧЛАХ
1.МӨРДӨГЧ СЭЖИГТНИЙГ ДАРААХЬ ТОХИОЛДОЛД ХОЙШЛУУЛШГҮЙГЭЭР БАРИВЧИЛЖ БОЛНО:
1.1.ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДЭЖ БАЙХ ҮЕД, ЭСХҮЛ ҮЙЛДСЭН ДОР НЬ, ЭСХҮЛ ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДСЭН ГАЗРААС ЗУГТАХ ҮЕД, ЭСХҮЛ ЭРЭН СУРВАЛЖЛАХ АЖИЛЛАГААНЫ ЯВЦАД БАРЬСАН;
1.2.ӨӨРИЙН БОЛОН БУСДЫН АМЬ НАС, ЭРҮҮЛ МЭНД, ЭД ХӨРӨНГӨД ХОХИРОЛ УЧРУУЛАХ, ЭСХҮЛ ОРГОН ЗАЙЛАХ, ЭСХҮЛ ХЭРГИЙН УЛ МӨР, ЭД МӨРИЙН БАРИМТ, НОТЛОХ БАРИМТЫГ УСТГАХ, ӨӨРЧЛӨХ, ЗӨӨВӨРЛӨХ, НУУН ДАЛДЛАХ, ҮРЭГДҮҮЛЭХ, ХУУРАМЧААР ҮЙЛДЭХ, ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДЭХ, ГЭМТ ХЭРГЭЭ ТӨГСГӨХ, ЭСХҮЛ ГЭРЧ, ХОХИРОГЧ, ХАМТРАН ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДСЭН ХҮНД ХУУЛЬ БУСААР НӨЛӨӨЛӨХ ҮНДЭСЛЭЛ ИЛЭРСЭН;
1.3.ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДСЭН ГЭЖ ГЭРЧ, ХОХИРОГЧ ШУУД ЗААСАН;
1.4.ХЭРГИЙН ГАЗАРТ БОЛОН ТУХАЙН ХҮНИЙ ХУВЦАС, БИЕ, ОРОН БАЙР, ЭД ЗҮЙЛ, ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛД УЛ МӨР ИЛЭРСЭН;
1.5.ХЭН БОЛОХ НЬ ТОГТООГДООГҮЙ;
1.6.МОНГОЛ УЛСАД ТОДОРХОЙ ОРШИН СУУХ ХАЯГГҮЙН УЛМААС ТҮҮНИЙГ МЭДЭГДЭХ ХУУДСААР ДУУДАХ БОЛОМЖГҮЙ.
ТАЙЛБАР: ЭНЭ ЗҮЙЛИЙН 1.2, 1.5, 1.6-Д ЗААСАН ТОХИОЛДОЛ НЬ 1.1, 1.3, 1.4-Т ЗААСАН ТОХИОЛДЛЫН АЛЬ НЭГ НЬ БИЙ БОЛООГҮЙ ҮЕД ДАНГААРАА СЭЖИГТНИЙГ ХОЙШЛУУЛШГҮЙГЭЭР БАРИВЧЛАХ ҮНДЭСЛЭЛ БОЛОХГҮЙ.
2.МӨРДӨГЧ СЭЖИГТНИЙГ БАРИВЧИЛСАН ДАРУЙ ПРОКУРОРТ МЭДЭГДЭЖ, ПРОКУРОР БАРИВЧЛАХ АЖИЛЛАГАА ХУУЛЬД НИЙЦСЭН ЭСЭХИЙГ ХЯНАЖ ДАРААХЬ ШИЙДВЭРИЙН АЛЬ НЭГИЙГ ГАРГАНА:
2.1.МӨРДӨГЧИЙН ТОГТООЛЫГ БАТАЛЖ, ШҮҮХЭД ДАРУЙ ХҮРГҮҮЛЭХ;
2.2.МӨРДӨГЧИЙН ТОГТООЛЫГ ҮНДЭСЛЭЛГҮЙ ГЭЖ ҮЗВЭЛ БАТЛАХААС ТАТГАЛЗАХ.
3.ПРОКУРОР ЯЛЛАГДАГЧИД ЦАГДАН ХОРИХ ТАСЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭ АВАХ ҮНДЭСЛЭЛТЭЙ ГЭЖ ҮЗВЭЛ САНАЛАА БАРИВЧЛАХ ХУГАЦАА ДУУСАХААС 24 ЦАГИЙН ӨМНӨ ШҮҮХЭД ХҮРГҮҮЛНЭ.
4.ШҮҮХ ЭНЭ ЗҮЙЛИЙН 3 ДАХЬ ХЭСЭГТ ЗААСАН ПРОКУРОРЫН САНАЛЫГ ХҮЛЭЭН АВСНААС ХОЙШ ДАРУЙ, ЭСХҮЛ 24 ЦАГИЙН ДОТОР ШҮҮХИЙН ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ТОВЛОН ЯВУУЛЖ, БАРИВЧЛАХ АЖИЛЛАГААГ ХҮЧИНТЭЙД ТООЦОХ, ПРОКУРОРЫН САНАЛЫГ ҮНДЭСЛЭН ЯЛЛАГДАГЧИД ЦАГДАН ХОРИХ ТАСЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭ АВАХ ЭСЭХИЙГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭНЭ.
5.МӨРДӨГЧ ЭНЭ ХУУЛИЙН 30.17 ДУГААР ЗҮЙЛИЙН 2 ДАХЬ ХЭСЭГТ ЗААСАН ҮНДЭСЛЭЛТЭЙ БОЛ ХОЙШЛУУЛШГҮЙГЭЭР БАРИВЧИЛСАН СЭЖИГТЭНД ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ҮҮСГЭЖ ЯЛЛАГДАГЧААР ТАТАХ САНАЛАА СЭЖИГТНИЙГ БАРИВЧИЛСНААС ХОЙШ ПРОКУРОРТ ДАРУЙ ХҮРГҮҮЛНЭ.
6.ПРОКУРОР МӨРДӨГЧИЙН САНАЛЫГ ҮНДЭСЛЭЛТЭЙ ГЭЖ ҮЗВЭЛ САНАЛЫГ ХҮЛЭЭН АВСНААС ХОЙШ 6 ЦАГИЙН ДОТОР БАРИВЧИЛСАН СЭЖИГТЭНД ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ҮҮСГЭЖ ЯЛЛАГДАГЧААР ТАТАХ ЭСЭХИЙГ ШИЙДВЭРЛЭНЭ.
7.ҮНДЭСЛЭЛГҮЙГЭЭР БАРИВЧЛАГДСАН СЭЖИГТНИЙГ ПРОКУРОР ДАРУЙ СУЛЛАНА.
8.БАРИВЧЛАХ АЖИЛЛАГААНЫ ТАЛААР СУЛЛАГДСАН СЭЖИГТЭН, ТҮҮНИЙ ХУУЛЬ ЁСНЫ ТӨЛӨӨЛӨГЧ, ӨМГӨӨЛӨГЧ ШҮҮХЭД ГОМДОЛ ГАРГАСАН БОЛ ПРОКУРОР ГОМДЛЫГ ХЯНУУЛАХААР ХОЛБОГДОХ МАТЕРИАЛЫГ ХАРЬЯАЛАХ ШҮҮХЭД ДАРУЙ ХҮРГҮҮЛНЭ.
9.БАРИВЧЛАГДСАН СЭЖИГТЭН СУЛЛАГДСАН, ЭСХҮЛ ПРОКУРОР, МӨРДӨГЧ СУЛЛАГДСАН СЭЖИГТЭНД ЦАГДАН ХОРИХООС ӨӨР ТӨРЛИЙН ТАСЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭ АВСАН БОЛ ПРОКУРОР ХОЙШЛУУЛШГҮЙГЭЭР БАРИВЧЛАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХ БОЛСОН ҮНДЭСЛЭЛИЙГ ХЯНУУЛАХААР ХОЛБОГДОХ МАТЕРИАЛЫГ ХОНОГИЙН 30 ХОНОГИЙН ДОТОР ШҮҮХЭД ХҮРГҮҮЛНЭ.
10.ШҮҮХ ГОМДЛЫГ ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН АРВАН ТАВДУГААР БҮЛЭГТ ЗААСАН ЖУРМЫН ДАГУУ ХЯНАН ШИЙДВЭРЛЭНЭ. БАРИВЧЛАГДСАН СЭЖИГТЭН, ТҮҮНИЙ ХУУЛЬ ЁСНЫ ТӨЛӨӨЛӨГЧ, ӨМГӨӨЛӨГЧ ХҮСЭЛТ ГАРГАВАЛ ТЭДНИЙГ ШҮҮХИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦУУЛНА.”
4 ДҮГЭЭР ЗҮЙЛ.ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 1.8 ДУГААР ЗҮЙЛИЙН 2 ДАХЬ ХЭСЭГ, 31.6 ДУГААР ЗҮЙЛИЙН 1 ДЭХ ХЭСЭГ, 31.8 ДУГААР ЗҮЙЛИЙН 1.2 ДАХЬ ЗААЛТ, 31.9 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙН 1 ДЭХ ХЭСГИЙН “ШҮҮХИЙН ЗӨВШӨӨРӨЛГҮЙ” ГЭСНИЙГ “ХОЙШЛУУЛШГҮЙГЭЭР” ГЭЖ, 15.8 ДУГААР ЗҮЙЛИЙН 3 ДАХЬ ХЭСГИЙН“ТУХАЙН ШАТНЫ ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ, ТҮҮНИЙ ЭЗГҮЙД ТОМИЛСОН ШҮҮГЧ” ГЭСНИЙГ “ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ” ГЭЖ, 31.12 ДУГААР ЗҮЙЛИЙН 1 ДЭХ ХЭСГИЙН “ШҮҮХИЙН ЗӨВШӨӨРӨЛГҮЙ” ГЭСНИЙГ “ХОЙШЛУУЛШГҮЙГЭЭР” ГЭЖ, 26.7 ДУГААР ЗҮЙЛИЙН 2 ДАХЬ ХЭСГИЙН “20.7” ГЭСНИЙГ “20.7 ДУГААР ЗҮЙЛИЙН 4 ДЭХ ХЭСЭГ” ГЭЖ, “20.8” ГЭСНИЙГ “20.8 ДУГААР ЗҮЙЛИЙН 2 ДАХЬ ХЭСЭГ” ГЭЖ, “20.10” ГЭСНИЙГ “20.10 ДУГААР ЗҮЙЛИЙН 2 ДАХЬ ХЭСЭГ” ГЭЖ ТУС ТУС ӨӨРЧИЛСҮГЭЙ.
5 ДУГААР ЗҮЙЛ.ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 6.1 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙН 1.1 ДЭХ ЗААЛТЫН “14.5 /ИРГЭН СОНГУУЛИЙН ЭРХЭЭ ЭДЛЭХ, СОНГУУЛИЙН ХОРООНЫ АЖИЛД СААД ХИЙХ/, 14.6 /СОНГУУЛЬ, АРД НИЙТИЙН САНАЛ АСУУЛГАД ИЛҮҮ САНАЛ ӨГӨХ/, 14.7 /СОНГУУЛЬ, АРД НИЙТИЙН САНАЛ АСУУЛГАД ХУУЛЬ БУСААР НӨЛӨӨЛӨХ, САНАЛ ХУРААЛТЫН ДҮНГ БУРУУ ГАРГАХ/, 14.8 /CОНГУУЛИЙН ҮЕЭР ИЛТ ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ ТАРААХ/,” ГЭСНИЙГ, 26.7 ДУГААР ЗҮЙЛИЙН 2 ДАХЬ ХЭСГИЙН “17.1 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙН 2, 3 ДАХЬ ХЭСЭГ/ХУЛГАЙЛАХ/, 17.12 ДУГААР ЗҮЙЛИЙН 2, 3 ДАХЬ ХЭСЭГ/МАЛ ХУЛГАЙЛАХ/,” ГЭСНИЙГ, МӨН ХЭСГИЙН “20.9/МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫГ ЗАВШИХ/,” ГЭСНИЙГ, МӨН ХЭСГИЙН “ДУГААР ЗҮЙЛ” ГЭСНИЙГ ТУС ТУС ХАССУГАЙ.