Өргөн мэдүүлэгдсэн хуулийн төслийн мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2024 оны 4-р сарын 14 өдөр
Ulaanbaatar city
ЦЭРГИЙН АЛБА ХААГЧИЙН ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1
1 дүгээр зүйл. Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах хэсэг нэмсүгэй:
1/14 дүгээр зүйлийн 7 дахь хэсэг.
“7. Цэргийн алба хаагч энэ хуулийн 10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасан шалтгаанаар нас барсан бол түүний гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүнд олгох тэжээгчээ алдсаны тэтгэврийг хүүхэд, хөдөлмөрийн чадваргүй хүний тооноос үл хамааран энэ хуулийн 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтад заасан хувиар тогтооно.”
2/18 дугаар зүйлийн 3 дахь хэсэг.
“3.Цэргийн алба хаагч энэ хуулийн 10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасан шалтгаанаар нас барсан бол тухайн цэргийн алба хаагчийн гэр бүлд 80 метр квадратаас доошгүй талбай бүхий орон сууцыг нэг удаа олгоно.”
3/19 дүгээр зүйлийн 9 дэх хэсэг.
“9.Энэ хуулийн 18 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан орон сууцны үнийн дүнгийн хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 500 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байна.”
2 дугаар зүйл. Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтын “аюултай хорт бодистой үүргийнхээ дагуу харилцах,” гэсний дараа “хуульд заасан чиг үүргээ гүйцэтгэж яваад гэмт халдлагад өртөх, гэмт хэргийг таслан зогсоох, онц байдал,” гэж, 19 дүгээр зүйлийн 7 дахь хэсгийн “Энэ” гэсний дараа “хуулийн 18 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, энэ” гэж тус тус нэмсүгэй.
3 дугаар зүйл. Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “1,2-т” гэснийг ”2-т” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсгийн “1 дэх хэсэгт зааснаар” гэснийг “1, 7 дахь хэсэгт зааснаар” гэж тус тус өөрчилсүгэй.
4 дүгээр зүйл. Энэ хуулийг 2024 оны ... дүгээр сарын ...-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Төслийн файлууд

1. Өргөн мэдүүлэх -Хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төсөл
2. Өргөн мэдүүлэх -Үзэл баримтлал
3. Өргөн мэдүүлэх -Танилцуулга
4. Өргөн мэдүүлэх -Хууль тогтоомжийн хэрэгцээ шаардлагын урьдчилан тандан судалгаа
5. Өргөн мэдүүлэх -Тухайн харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ
6. Өргөн мэдүүлэх -Зардлын тооцооны судалгаа

Төслийн хэрэглэгчид

Г. Нямсүрэн

. Монгол Улсын Ерөнхийлөгч

Initiator of the draft law

Санал үлдээх

You can leave your comment after you sign in. Нэвтрэх