Бусад төслүүд more_horiz

Өргөн мэдүүлэгдсэн хуулийн төслийн мэдээлэл

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2024 оны 5-р сарын 01 өдөр
Ulaanbaatar city
МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН 2025 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАХ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ХОРИН ТАВДУГААР ЗҮЙЛИЙН 1 ДЭХ ХЭСГИЙН 7 ДАХЬ ЗААЛТ, МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН 5 ДУГААР ЗҮЙЛИЙН 5.1 ДЭХ ХЭСЭГ, ХӨГЖЛИЙН БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТ, ТҮҮНИЙ УДИРДЛАГЫН ТУХАЙ ХУУЛИЙН 18 ДУГААР ЗҮЙЛИЙН 18.3 ДАХЬ ХЭСГИЙГ ҮНДЭСЛЭН МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛААС ТОГТООХ НЬ:
1. Монгол Улсын хөгжлийн 2025 онд баримтлах бодлогын тэргүүлэх чиглэлийг 1 дүгээр хавсралтаар, Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөг 2 дугаар хавсралтаар, Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний хяналт-шинжилгээ, үнэлгээний үзүүлэлтийг 3 дугаар хавсралтаар тус тус баталсугай.
2. Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөг баталсантай холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/-т даалгасугай:
1/Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөнд туссан улсын төсвийн эх үүсвэрээр санхүүжүүлэх шаардлагатай төсөл, арга хэмжээг Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлд тусгах;
2/Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөнд төр, хувийн хэвшлийн түншлэл болон гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлэхээр тусгасан төсөл, арга хэмжээнд шаардагдах бэлтгэл ажлыг хангаж ажиллах;
3/Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний хэрэгжилтийг 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн зохион байгуулж, биелэлтийг бүтэн жилээр нэгтгэн гаргаж, Улсын Их Хуралд танилцуулах.
3. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо /Ц.Цэрэнпунцаг/-нд даалгасугай.
4. Энэ тогтоолыг 2024 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

Төслийн файлууд

1. Өргөн мэдүүлэх -Төслийн документ файл /DOC, DOCX/
2. Өргөн мэдүүлэх -Үзэл баримтлал
3. Өргөн мэдүүлэх -Танилцуулга
4. Өргөн мэдүүлэх -Ажлын хэсгийн бүрэлдэхүүн
5. Өргөн мэдүүлэх -Өргөн мэдүүлсэн төслийн цахим эх хувь

Төслийн хэрэглэгчид

 . Монгол Улсын Засгийн газар

. Монгол Улсын Засгийн газар

Initiator of the draft law

Санал үлдээх

You can leave your comment after you sign in. Нэвтрэх