161.5.1.дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төсөл боловсруулахад баримтлах макро эдийн засгийн үндсэн үзүүлэлт, төлөв байдлын таамаглал боловсруулах;
161.5.2.Монгол Улсын дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төсөл, Монгол Улсын тухайн жилийн төсвийн төсөл, төсвийн тодотголын төсөл, улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний төсөл нь Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 22.1-д заасан шаардлагыг хангасан эсэх талаар дүгнэлт гаргах;
161.5.3.Монгол Улсын нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланд дүгнэлт гаргах;
161.5.4.Төсвийн байнгын хорооноос өгсөн чиглэлийн дагуу төсөвтэй холбоотой хууль тогтоомжийг боловсронгуй болгох, хөгжлийн бодлогын баримт бичгийн төслийн улсын төсөвт нөлөөлөл, ачаалал үзүүлэх эсэх талаар шинжилгээ хийх, дүгнэлт, зөвлөмж гаргаж танилцуулах;
161.5.5.чиг үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдээлэл, судалгааг Засгийн газар, Монголбанк, Үндэсний статистикийн хороо, Санхүүгийн зохицуулах хороо, Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл, эдийн засаг, хөгжлийн болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, холбогдох бусад төрийн байгууллага, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагаас гаргуулан авах;
161.5.6.Монгол Улсын дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төсөл, Монгол Улсын тухайн жилийн төсвийн төсөл, төсвийн тодотголын төслийг олон нийтээр хэлэлцүүлэхэд оролцож, санал өгөх.