Өргөн мэдүүлэгдсэн хуулийн төслийн мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2024 оны 12-р сарын 24 өдөр
Ulaanbaatar city
ЗЭЭЛИЙН МЭДЭЭЛЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
0
1 дүгээр зүйл. Зээлийн мэдээллийн тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах хэсэг нэмсүгэй:
1/10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэг:
“10.3.Энэ хуулийн 10.1, 10.2-т зааснаас өөр зорилгоор зээлийн мэдээллийг ашиглахыг хориглоно.”
2/14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэг:
“14.3.Энэ хуулийн 14.1.3-т заасан зээлдэгчийн зээлжих чадварын зэрэглэлийг Монголбанкнаас баталсан онооны аргачлалын дагуу тогтооно.”
2 дугаар зүйл. Зээлийн мэдээллийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
“10.2.Зээлийн мэдээллийг зээлдэгчийн зээлжих чадварт зэрэглэл тогтооход ашиглана.”
3 дугаар зүйл. Зээлийн мэдээллийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсгийг “зургаан” гэснийг “зургаа хүртэлх” гэж өөрчилсүгэй.

Төслийн файлууд

1. Өргөн мэдүүлэх -Хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төсөл
2. Өргөн мэдүүлэх -Үзэл баримтлал
3. Өргөн мэдүүлэх -Танилцуулга
4. Өргөн мэдүүлэх -Тухайн харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ
5. Өргөн мэдүүлэх -Зардлын тооцооны судалгаа
6. Анхны хэлэлцүүлэг -Ажлын хэсгийн бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёолол
7. Анхны хэлэлцүүлэг -Холбогдох Байнгын, дэд, түр хорооны санал, дүгнэлт
8. Эцсийн хэлэлцүүлэг -Холбогдох Байнгын, дэд, түр хорооноос бэлтгэсэн талаарх танилцуулга

Төслийн хэрэглэгчид

Б. Ууганцэцэг

Э. БАТШУГАР

Initiator of the draft law

Санал үлдээх

You can leave your comment after you sign in. Нэвтрэх