10.1. Орон нутгийн өмч нь аймаг, сум, нийслэл, дүүргийн өмчөөс бүрдэнэ.
10.2. Аймаг, сум, нийслэл, дүүрэг нь хуульд заасан дараах чиг үүргээ хэрэгжүүлэх зорилгоор өмчтэй байна:
10.2.1. аймаг нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 21.1.10, 21.1.11, 21.1.12, 21.1.14, 21.1.15, 21.1.16-д заасан чиг үүрэг;
10.2.2. нийслэл нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24.1.10, 24.1.11, 24.1.12, 24.1.13, 24.1.14, 24.1.15, 24.1.16, 24.1.17, 24.1.18, 24.1.19, 24.1.21, 24.1.22 дахь хэсэг, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 8.2.3, 8.2.4, 8.2.5, 8.2.7, 8.3.6, 8.3.7, 8.3.8, 8.3.10, 8.3.13, 8.3.15, 8.3.16-д заасан чиг үүрэг;
10.2.3. сум нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22.1.8, 22.1.10, 22.1.11, 22.1.12, 22.1.13, 22.1.15, 22.1.16, 22.1.17, 22.1.18, 22.1.19, 22.1.20, 22.1.21-д заасан чиг үүрэг;
10.2.4. дүүрэг нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25.1.8, 25.1.9, 25.1.10, 25.1.11, 25.1.12, 25.1.13, 25.1.14-т заасан чиг үүрэг.
10.3. Энэ хуулийн 10.2-т зааснаас бусад чиг үүргээ хэрэгжүүлэх зорилгоор орон нутаг өмчтэй байх, эсхүл орон нутгийн нийтийн үйлчилгээний байгууллага, орон нутгийн өмчит компани байгуулахыг хориглоно.
10.4. Аймаг, нийслэлийн өмчид дараах хөрөнгө хамаарна:
10.4.1. аймаг, нийслэлийн байгууллага, нийтийн үйлчилгээний байгууллагын хөрөнгө;
10.4.2. аймаг, нийслэлийн төсөв;
10.4.3. аймаг, нийслэлийн өмчийн хөрөнгөөр байгуулсан нийтийн эзэмшлийн гудамж, талбай, хөшөө дурсгал, олон нийтийн соёл, амралтын хүрээлэн, ногоон байгууламж, авто зам, авто зогсоол болон цэвэр, бохир усны шугам, дулааны шугам, хог хаягдал болон хаягдал ус цэвэрлэх байгууламж, үерийн далан, ундны болон ахуйн хэрэгцээний уст цэгийн байгууламж зэрэг нийтийн хэрэгцээнд зориулсан хөрөнгө;
10.4.4. аймаг, нийслэлийн соёлын биет өв;
10.4.5. аймаг, нийслэлийн тусгай сангийн хөрөнгө;
10.4.6. аймаг, нийслэлийн эзэмшлийн үнэт цаас;
10.4.7. аймаг, нийслэлийн нөөц;
10.4.8. аймаг, нийслэлийн өмчийн хөрөнгөөр бүтээсэн, олж авсан оюуны өмч, эрх.
10.5. Сум, дүүргийн өмчид дараах хөрөнгө хамаарна:
10.5.1. сум, дүүргийн байгууллага, нийтийн үйлчилгээний байгууллагын хөрөнгө;
10.5.2. сум, дүүргийн төсөв;
10.5.3. сум, дүүргийн өмчийн хөрөнгөөр байгуулсан нийтийн эзэмшлийн гудамж, талбай, хөшөө дурсгал, олон нийтийн соёл, амралтын хүрээлэн, ногоон байгууламж, авто зам, авто зогсоол болон төвлөрсөн бус ундны болон ахуйн хэрэгцээний уст цэгийн байгууламж зэрэг нийтийн хэрэгцээнд зориулсан хөрөнгө;
10.5.4. сум, дүүргийн тусгай сангийн хөрөнгө;
10.5.5. сум, дүүргийн эзэмшлийн үнэт цаас;
10.5.6. сум, дүүргийн нөөц;
10.5.7. сум, дүүргийн өмчийн хөрөнгөөр бүтээсэн, олж авсан оюуны өмч, эрх.
10.6. Хот, тосгон нь Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэх зорилгоор өмчтэй байна.
10.7. Хот, тосгоны өмчийн харилцаанд энэ хуульд заасан орон нутгийн өмчийн зохицуулалт нэгэн адил үйлчилнэ.
10.8. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 68, 69 дүгээр зүйлд заасны дагуу засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагын зарим чиг үүргийг шилжүүлэхтэй холбогдуулан тухайн чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардлагатай төрийн болон орон нутгийн өмчийг хот, тосгонд шилжүүлнэ