Боловсруулж байгаа хуулийн төслийн мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2025 оны 12-р сарын 12 өдөр
Ulaanbaatar city
ТӨРИЙН БОЛОН АЛБАНЫ НУУЦЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 4 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 4.2, 4.3, 4.4 дэх хэсэг тус тус нэмсүгэй:
“4.2. Монгол Улсын төрийн нууцад хамаарах мэдээллийн жагсаалтыг хуулиар батална.”
4.3. Төрийн нууцын жагсаалт нь энэ хуулийн 13.1 дэх хэсэгт заасан хүрээнд байна.
4.4.Хууль гаргахгүйгээр аливаа мэдээ, баримт бичиг, эд зүйл, объект, үйл ажиллагааг төрийн нууцад хамааруулахыг хориглоно.”
2 дугаар зүйл. Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5 дахь заалтад “сунгах” гэсний дараа “асуудлыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх” гэж нэмсүгэй.
3 дугаар зүйл. Төрийн болон албаны нууцын тухай тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
“13.1.Төрийн нууцад хамааруулах мэдээллийн хүрээ:”
3 дугаар зүйл. Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т “Засгийн газраар батлуулна.” гэснийг “Засгийн газарт хүргүүлнэ.” гэж, 19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсэгт “тагнуулын байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар” гэснийг “Засгийн газрын саналыг үндэслэн Улсын Их Хурал” гэж, 19.6 дахь хэсэгт “Засгийн газар” гэснийг “Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал” гэж тус тус өөрчилсүгэй.
4 дүгээр зүйл. Төрийн болон албаны нууцын тухай хуулийн Гарчиг, Хоёрдугаар бүлгийн гарчиг, Гуравдугаар бүлгийн гарчиг, Тавдугаар бүлгийн гарчиг, Зургаадугаар бүлгийн гарчиг, 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэг, 2 дугаар зүйлийн гарчиг, мөн зүйлийн 2.1 дэх хэсэг, 3 дугаар зүйлийн 3.2, 3.3 дахь хэсэг, 4 дүгээр зүйлийн гарчиг, мөн зүйлийн 4.1 дэх хэсэг, 5 дугаар зүйлийн 5.1.3-5.1.12 дахь заалт, 6 дугаар зүйлийн гарчиг, мөн зүйлийн 6.1-6.5 дахь хэсэг, 7 дугаар зүйлийн гарчиг, мөн зүйлийн 7.1, 7.2 дахь хэсэг, 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэг, 8.1.1, 8.1.2 дахь заалт, 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэг, 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэг, 10.1.1-10.1.5 дахь заалт, 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэг, 11.1.1-11.1.4 дэх заалт, 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэг, 12.1.1-12.1.11 дэх заалт, 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэг, 16 дугаар зүйлийн гарчиг, мөн зүйлийн 16.1, 16.3, 17 дугаар зүйлийн 17.1, 17.5-17.7 дахь хэсэг, 18 дугаар зүйлийн гарчиг, мөн зүйлийн 18.4, 18.5 дахь хэсэг, 19 дүгээр зүйлийн гарчиг, мөн зүйлийн 19.1 дэх хэсэг, 19.1.2, 19.1.3 дахь заалт, 19.2, 19.3, 19.6 дахь хэсэг, 20 дугаар зүйлийн гарчиг, 21 дүгээр зүйлийн гарчиг, мөн зүйлийн 21.1-21.3 дахь хэсэг, 21.5, 21.6 дахь хэсэг, 23 дугаар зүйлийн гарчиг, мөн зүйлийн 23.1 дэх хэсэг, 24 дүгээр зүйлийн 24.1.2, 24.1.4 дэх заалт, 25 дугаар зүйлийн гарчиг, мөн зүйлийн 25.1, 25.2 дахь хэсэг, 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэг, 27.1.1, 27.1.2, 27.1.3, 25.1.5 дахь заалт, 28 дугаар зүйлийн гарчиг, мөн зүйлийн 28.1.1-28.1.4 дэх заалт, 28.1.7, 28.1.8 дахь заалт, 30 дугаар зүйлийн гарчиг, мөн зүйлийн 30.1-30.6 дахь хэсэг, 31 дүгээр зүйлийн гарчиг, мөн зүйлийн 31.1, 31.2 дахь хэсэг, 32 дугаар зүйлийн гарчиг, мөн зүйлийн 32.1, 32.2 дахь хэсэг, 33 дугаар зүйлийн гарчиг, мөн зүйлийн 33.1-33.2 дахь хэсэг, 34 дүгээр зүйлийн гарчиг, мөн зүйлийн 34.1, 34.2, 34.3 дахь хэсэг, 35 дугаар зүйлийн гарчиг, мөн зүйлийн 35.1-35.3 дахь хэсэг, 36 дугаар зүйлийн гарчиг, мөн зүйлийн 36.1 дэх хэсэг, 37 дугаар зүйлийн гарчиг, мөн зүйлийн 37.1 дэх хэсэг, 38 дугаар зүйлийн гарчиг, мөн зүйлийн 38.1-38.3 дахь хэсэг, 39 дүгээр зүйлийн гарчиг, мөн зүйлийн 39.1, 39.2, 39.7 дахь хэсгийн "...болон албаны" гэснийг, 7 дугаар зүйлийн 7.6 дахь хэсгийн "...нууц, албаны" гэснийг тус тус хассугай.
5 дугаар зүйл. Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2 дахь заалт, 7 дугаар зүйлийн 7.7 дахь хэсэг, 13 дугаар зүйлийн 13.3, 14 дүгээр зүйл, 16 дугаар зүйлийн 16.1.3 дахь заалт, 16.2, 16.7 дахь хэсэг, 20 дугаар зүйлийн 20.3 дахь хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Төслийн файлууд

1. Өргөн мэдүүлэх -Төслийн документ файл /DOC, DOCX/
2. Өргөн мэдүүлэх -Үзэл баримтлал
3. Өргөн мэдүүлэх -Танилцуулга
4. Өргөн мэдүүлэх -Хууль тогтоомжийн хэрэгцээ шаардлагын урьдчилан тандан судалгаа
5. Өргөн мэдүүлэх -Тухайн харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ
6. Өргөн мэдүүлэх -Зардлын тооцооны судалгаа
7. Өргөн мэдүүлэх -Бусад

Төслийн хэрэглэгчид

О. ЦОГТГЭРЭЛ

О. ЦОГТГЭРЭЛ

Initiator of the draft law

Санал үлдээх

You can leave your comment after you sign in. Нэвтрэх