Боловсруулж байгаа хуулийн төслийн мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2026 оны 1-р сарын 21 өдөр
Ulaanbaatar city
ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 ДҮГЭЭР ЗҮЙЛ.ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛЬД ДООР ДУРДСАН АГУУЛГАТАЙ ДАРААХ ХЭСЭГ, ЗҮЙЛ, ЗААЛТ НЭМСҮГЭЙ:
1/14.4 дүгээр зүйлийн 6 дах хэсэг:
“6.Шүүх хуулийн этгээдийн тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрхийг түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээг авах эсэхийг дараах нөхцөл байдлыг харгалзан шийдвэрлэнэ.”
2/14.4 дүгээр зүйлийн 6.1 дэх заалт:
“6.1.Хуулийн этгээдийн тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрхийг түдгэлзүүлэх нь бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд ноцтой, бусад хуулийн этгээд, эсхүл нийтийн ашиг сонирхолд илт хохирол учруулах эсэх;”
3/14.4 дүгээр зүйлийн 6.2 дах заалт:
“6.2.Хуулийн этгээдийн тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрхийг түдгэлзүүлэх нь тухайн хуулийн этгээдийн үйлдвэрлэл, үйлчилгээний хэвийн үйл ажиллагааг алдагдуулах, орлого олох эх үүсвэрийг хаах, түүнчлэн түүхий эд, бүтээгдэхүүн түргэн муудаж, чанараа алдах зэрэг үр дагаварт хүргэх эсэх;”
4/14.4 дүгээр зүйлийн 7 дах хэсэг:
“7.Хуулийн этгээдийн тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрхийг түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээг авах үндсэн хугацаа 1 сар хүртэл байна.”
5/14.4 дүгээр зүйлийн 8 дах хэсэг:
“8.Шүүх хуулийн этгээдийн тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрхийг түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээ авсан үндэслэл арилаагүй гэж үзвэл хуулийн этгээдэд авсан тухайн таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг тухай бүр 1 сар хүртэл хугацаагаар сунгаж болно.”
6/14.4 дүгээр зүйлийн 9 дэх хэсэг:
“9.Хуулийн этгээдийн тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрхийг түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээ авах нийт хугацаа 6 сараас хэтэрч болохгүй.”
7/14.4 дүгээр зүйлийн 10 дах хэсэг:
“10.Мөрдөгч хуулийн этгээдийн тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрхийг түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээг авах хугацааг сунгах тухай саналаа хугацаа дуусахаас 7-оос доошгүй хоногийн өмнө прокурорт хүргүүлэх ба прокурор мөрдөгчийн саналыг үндэслэлтэй гэж үзвэл тухайн таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгах тухай саналаа даруй шүүхэд хүргүүлнэ.”
8/14.4 дүгээр зүйлийн 11 дэх хэсэг:
“11.Шүүх хуулийн этгээдийн тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрхийг түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээ авах хугацааг сунгах тухай прокурорын саналыг хугацаа дуусахаас 4-өөс доошгүй хоногийн өмнө энэ хуулийн 14.13 дугаар зүйлд зааснаар хянан хэлэлцэж, тухайн таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгах, эсхүл сунгахыг татгалзах тухай шийдвэр гаргана.”
9/26.1 дүгээр зүйлийн 3 дах хэсэг:
“3.Прокурор нь хуулийн этгээдэд холбогдуулан энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах мөрдөн шалгах ажиллагааг явуулахдаа дараах нөхцөл байдлыг харгалзан шийдвэрлэнэ.
10/26.1 дүгээр зүйлийн 3.1 дэх хэсэг:
“3.1.Бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд ноцтой, бусад хуулийн этгээд, эсхүл нийтийн ашиг сонирхолд илт хохирол учруулах эсэх;”
11/26.1 дүгээр зүйлийн 3.2 дэх хэсэг:
“3.2.Тухайн хуулийн этгээдийн үйлдвэрлэл, үйлчилгээний хэвийн үйл ажиллагааг алдагдуулах, орлого олох эх үүсвэрийг хаах, түүнчлэн бүтээгдэхүүн түргэн муудаж, чанараа алдах зэрэг үр дагаварт хүргэх эсэх;”
12/26.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг.
“4.Хуулийн этгээдэд холбогдуулан энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах мөрдөн шалгах ажиллагааг явуулах нийт хугацаа 6 сараас хэтэрч болохгүй.”
2 ДУГААР ЗҮЙЛ.ЭНЭ ХУУЛИЙГ 2025 ОНЫ ... ДҮГЭЭР САРЫН ... -НИЙ ӨДРӨӨС ЭХЛЭН ДАГАЖ МӨРДӨНӨ.

Төслийн файлууд

1. Өргөн мэдүүлэх -Төслийн документ файл /DOC, DOCX/
2. Өргөн мэдүүлэх -Үзэл баримтлал
3. Өргөн мэдүүлэх -Танилцуулга
4. Өргөн мэдүүлэх -Хууль тогтоомжийн хэрэгцээ шаардлагын урьдчилан тандан судалгаа
5. Өргөн мэдүүлэх -Тухайн харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ
6. Өргөн мэдүүлэх -Зардлын тооцооны судалгаа

Төслийн хэрэглэгчид

Д. ЭНХТҮВШИН

Д. ЭНХТҮВШИН

Initiator of the draft law

Санал үлдээх

You can leave your comment after you sign in. Нэвтрэх