Боловсруулж байгаа хуулийн төслийн мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2026 оны 6-р сарын 15 өдөр
Ulaanbaatar city
ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Төсвийн тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах хэсэг, заалт нэмсүгэй.
27.7. Энэ хуулийн 27.1.8-д заасны дагуу үнэлж, эрэмбэлээгүй төсөл, арга хэмжээг улсын төсвийн төсөлд тусгахыг хориглоно;
281.2.5.1. төсвийн орлого, зарлагын бүтэц, түүнчлэн төсвийн ерөнхийлөн захирагч бүрийн орлого, зарлагыг өмнөх онтой харьцуулсан мэдээлэл;
281.2.5.2. төсвийн төслийн голлох үзүүлэлтийг өмнөх жилийн батлагдсан төсөв болон гүйцэтгэлтэй харьцуулсан мэдээлэл;
281.2.5.3. төсвийн урсгал зардлыг төсвийн ерөнхийлөн захирагч бүрээр зардлын ангилал, төрлөөр өмнөх онуудтай харьцуулж, тухайн зардлын үндэслэл, тооцоолол, тайлбар, бусад мэдээлэл;
281.2.5.4. Төсвийн төсөлд туссан төсөл, арга хэмжээний зорилго, байршил, нийт өртөг, санхүүжилтийн эх үүсвэр, хэрэгжих хугацаа болон хүлээгдэж буй нийгэм, эдийн засгийн үр нөлөө;
281.2.5.5. төсвийн бодлогын хувилбар,төсвийн төслийн сонголтын боломжит үр нөлөө, ач холбогдол;
281.7. Иргэн, хуулийн этгээдийн гаргасан саналыг хүлээн авсан эсэхийг эгүүлэн мэдэгдэж, ирүүлсэн саналуудын талаарх тоон болон холбогдох мэдээллийг нэгтгэн энэ хуулийн 281.2-д заасан хугацаанд ил тод, нээлттэй тайлагнах.
281.8. Төсвийн хялбаршуулсан товч танилцуулгыг олон улсын жишигт нийцсэн иргэдэд зориулсан төсөв хэлбэрээр боловсруулах бөгөөд аргачлал, загварыг Засгийн газар батална.
29.3.7. Улсын хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг энэ хуулийн 27.1.8-д заасан үнэлгээ, эрэмбэд үндэслэн, төсвийн хязгаарт багтаан, салбарын эрэмбийн дарааллыг алдагдуулахгүйгээр төсвийн төсөлд тусгана.
291.6. Төсвийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний үнэлгээ, эрэмбэ, санхүүжилт, хэрэгжилтийн мэдээллийг олон нийтэд нээлттэй цахим хэлбэрээр байршуулна.
31.4.8. Урсгал зардлыг зардлын нэр, төрөл, зориулалт, нэгж өртөг, тоо хэмжээ, нийт үнэ, зорилтот бүлэг болон хэрэгжилтийн үр дүнтэй уялдуулсан нарийвчилсан тооцоо;
32.2.23. Урсгал зардлыг зардлын нэр, төрөл, зориулалт, нэгж өртөг, тоо хэмжээ, нийт үнэ, зарцуулах бүлэг зэргээр ангилж төсвийн захирагч бүрээр нарийвчилсан тооцоо;
32.2.24. Олон нийтийн саналын дагуу төсвийн төсөлд оруулсан өөрчлөлтийн талаарх үндэслэл, тайлбар бүхий нэгдсэн мэдээлэл.
2 дугаар зүйл. Төсвийн тухай хуулийн дараах хэсэг, заалтыг өөрчлөн найруулсугай.
27.1.8. Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд тусгагдсан төсвийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг энэ хуулийн 28.11-д заасан аргачлал, 291 дүгээр зүйлд заасан шаардлагын дагуу оноогоор үнэлж, эрэмбэлэн, тухайн эрэмбэ, оноо, үнэлгээний үндэслэл, тайлбарын хамт төсвийн төсөлд тусгах;
271.3. Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага улсын хөрөнгө оруулалтын төслүүдийг урьдчилсан үнэлгээний аргачлалын дагуу нэгдсэн шалгуур үзүүлэлтээр үнэлгээ өгч, онооны нийлбэр болон жинлэсэн дүнгээр эрэмбэлж, тухайн төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай эх үүсвэрийг тодорхойлно.
28.11. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний эдийн засгийн үр ашиг, нийгмийн ач холбогдлыг тооцох, оноогоор үнэлэх, эрэмбэлэх аргачлалыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
281.2.5. Олон нийтийн хэлэлцүүлэгт зориулан төсвийн төслийн танилцуулгыг дараах шаардлагад нийцүүлэн энгийн, ойлгомжтой, богино хэмжээний дүрс, бичгэн болон зурган дүрслэл, хүснэгт, харьцуулалт, тайлбар зэрэг хүртээмжтэй хэлбэрээр боловсруулж, олон нийтэд нээлттэй байршуулах;
32.2.6. Төслийн дугаар, төсөл, арга хэмжээний нэр, хүчин чадал, байршил, эхлэх дуусах хугацаа, төсөвт өртөг /анхны, сүүлийн, анхны төсөвт өртөг өөрчлөгдсөн бол өөрчлөгдсөн шалтгаан үндэслэл/, тухайн онд санхүүжих дүн, улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд тусгагдсан холбогдох арга хэмжээний дугаар, уг төлөвлөгөө дэх төсөл, арга хэмжээний эрэмбэ, эрэмбийн оноо, үндэслэл тайлбар болон бусад шаардлагатай мэдээллийг багтаасан хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний жагсаалт /санхүүжилтийн эх үүсвэрээр/;
70.2. Энэ хуулийн 27.1.8, 27.7-д заасан шаардлагыг зөрчиж төсөл, арга хэмжээг төсөвт тусгасан, мөн энэ хуулийн 281.2, 281.4, 32.2.6.-д заасныг мөрдөж ажиллаагүй нь тогтоогдсон бол удирдах болон гүйцэтгэх албан тушаалтныг ажлаас халах үндэслэл болно.
3 дугаар зүйл. Энэ хуулийг 2026 оны ... сарын ...-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Төслийн файлууд

1. Өргөн мэдүүлэх -Хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төсөл
2. Өргөн мэдүүлэх -Үзэл баримтлал
3. Өргөн мэдүүлэх -Танилцуулга
4. Өргөн мэдүүлэх -Тухайн харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ
5. Өргөн мэдүүлэх -Зардлын тооцооны судалгаа

Төслийн хэрэглэгчид

С. ЦЭНГҮҮН

С. ЦЭНГҮҮН

Initiator of the draft law

Санал үлдээх

You can leave your comment after you sign in. Нэвтрэх