27.1.8. Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд тусгагдсан төсвийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг энэ хуулийн 28.11-д заасан аргачлал, 291 дүгээр зүйлд заасан шаардлагын дагуу оноогоор үнэлж, эрэмбэлэн, тухайн эрэмбэ, оноо, үнэлгээний үндэслэл, тайлбарын хамт төсвийн төсөлд тусгах;
271.3. Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага улсын хөрөнгө оруулалтын төслүүдийг урьдчилсан үнэлгээний аргачлалын дагуу нэгдсэн шалгуур үзүүлэлтээр үнэлгээ өгч, онооны нийлбэр болон жинлэсэн дүнгээр эрэмбэлж, тухайн төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай эх үүсвэрийг тодорхойлно.
28.11. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний эдийн засгийн үр ашиг, нийгмийн ач холбогдлыг тооцох, оноогоор үнэлэх, эрэмбэлэх аргачлалыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
281.2.5. Олон нийтийн хэлэлцүүлэгт зориулан төсвийн төслийн танилцуулгыг дараах шаардлагад нийцүүлэн энгийн, ойлгомжтой, богино хэмжээний дүрс, бичгэн болон зурган дүрслэл, хүснэгт, харьцуулалт, тайлбар зэрэг хүртээмжтэй хэлбэрээр боловсруулж, олон нийтэд нээлттэй байршуулах;
32.2.6. Төслийн дугаар, төсөл, арга хэмжээний нэр, хүчин чадал, байршил, эхлэх дуусах хугацаа, төсөвт өртөг /анхны, сүүлийн, анхны төсөвт өртөг өөрчлөгдсөн бол өөрчлөгдсөн шалтгаан үндэслэл/, тухайн онд санхүүжих дүн, улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд тусгагдсан холбогдох арга хэмжээний дугаар, уг төлөвлөгөө дэх төсөл, арга хэмжээний эрэмбэ, эрэмбийн оноо, үндэслэл тайлбар болон бусад шаардлагатай мэдээллийг багтаасан хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний жагсаалт /санхүүжилтийн эх үүсвэрээр/;
70.2. Энэ хуулийн 27.1.8, 27.7-д заасан шаардлагыг зөрчиж төсөл, арга хэмжээг төсөвт тусгасан, мөн энэ хуулийн 281.2, 281.4, 32.2.6.-д заасныг мөрдөж ажиллаагүй нь тогтоогдсон бол удирдах болон гүйцэтгэх албан тушаалтныг ажлаас халах үндэслэл болно.